Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Аргентин

2022-4-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Аргентин улс нь 2,780,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Өмнөд Америк тивд байрладаг. Газар нутгийн хэмжээгээрээ тивдээ Бразил улсын ард хоёрдугаар байранд бичигддэг бол дэлхийд наймдугаар байранд жагсдаг. Аргентин улс нийт 23 аймаг болон нэг автономит хотоос бүрддэг ба тус хот нь Буэнос-Айрес (нийслэл).  

БАРИМТ 2

Аргентин улсын нийт хүн ам нь 45.6 сая бөгөөд тэдний 80 хувь нь христийн шашинтай ба үлдсэн 20 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Ихэнх аргентинчууд нутгийн уугуул иргэд болон европчуудын цус холилдсон хүмүүс байдаг. Улсын албан ёсны хэл нь испани бөгөөд иргэд нь бүс нутгаасаа хамааран өөр өөр хэлийг мөн ашигладаг. 

БАРИМТ 3

Аргентин улс Чили (баруун), Болив (хойд), Парагвай (хойд), Бразил (зүүн хойд), Уругвай (зүүн) гэх улсуудтай тус тус хиллэдэг ба зүүн хэсгээрээ Атлантын далайд гарцтай. Мөн Аргентин улс Антарктикийн тодорхой хэмжээний газар нутаг, Флакланд арал, Өмнөд Жоржиа болон Өмнөд Сэндвичэн арлуудыг эзэмшдэг. 

БАРИМТ 4

Одоогийн Аргентин улсын газар нутаг дээр палеолитын үеэс эхлэн хүн төрөлхтөн суурьшсан. Христофер Колумб Америк тивийг нээхээс өмнө Инка эзэнт гүрэн Аргентин улсын хойд хэсэг хүртэл тэлээд байв. Аргентин улс 16-аар зуунд хөрш орнуудынхаа адил Испанийн колон улс болсон бөгөөд 1776 онд Испанийн хилийн чанад дахь дэд вангийн засаглалтай улсаар өргөмжлөгдсөн. 

БАРИМТ 5

Улмаар тэд тусгаар тогтнолынхоо төлөө дайн зарласан бөгөөд 1810-1818 оны хооронд идэвхтэй тулалдсан. Аргентинчууд 1816 оны тавдугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо зарласан хэдий ч тус улсад 1861 он хүртэл иргэний дайн өрнөсөн. Үүний дараа Аргентин улсын нөхцөл байдал тогтворжиж энх тайван цаг ирсэн. 

БАРИМТ 6

Энх тайван тогтсоны дараа Аргентин улс руу Итали болон Испани улсын иргэд олноороо дүрвэн ирж суурьшсан. Одоогийн нийт аргентинчуудын 60 гаруй хувь нь Итали угсаа гаралтай бөгөөд Аргентин улсын соёл Итали улсынхтай маш төстэй. Аргентин улсын хөгжил цэцэглэлт тасралтгүй үргэлжилсээр 20-аар зуун гэхэд тэд дэлхийн хамгийн баян долоон улсын нэг болоод байв. 

БАРИМТ 7

Аргентин улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1920 онд дэлхийн эхний аравт багтдаг байсан боловч өнөөдрийн байдлаар 53-аар байранд бичигдэж байна. 1930-аад онд дэлхий даяар нүүрлэсэн их хямралын улмаас Аргентин улсын улс төрийн тогтвортой байдал болон эдийн засаг их хэмжээгээр буурсан. Гэвч 1983 онд Раул Алфонсин тус улсын ерөнхийлөгч болсноор нөхцөл байдал дээрдэж эхэлсэн. 

БАРИМТ 8

Аргентин улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн төрийн тэргүүнийг нь Альберто Фернандес гэдэг. Тэд одоогийн үндсэн хуулиа 1853 онд баталсан бөгөөд албан ёсны мөнгөн тэмдэгтийг нь “Аргентины песо” гэдэг. Аргентин улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 46-аар байранд жагсдаг бол Латин Америктаа Чили улсын араас хоёрдугаар байранд бичигддэг. 

БАРИМТ 9

Аргентин улс нь Жи-15, Жи-20, НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Меркосур, Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг гэх зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн орон бөгөөд 2022 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад элсэн орох нэр дэвшигч улсаар нэрлэгдсэн. 

БАРИМТ 10

Аргентин гэх нэрийг тэд 1860 онд авсан бөгөөд уг нэрийг латин хэлнээс орчуулбал “Мөнгө” гэсэн утгатай. Үүний учир нь Аргентин улсад мөнгөн уулс байдаг гэх домог тухайн үед байдаг байжээ. Аргентин улсын хүн ам 1880-1910 оны хооронд 30 жилийн дотор тав дахин ихэссэн. Тухайн цаг үе бол яах аргагүй Аргентин улсын түүхийн оргил жилүүдэд байсан. 

БАРИМТ 11

Нийт аргентинчуудын 92 хувь нь хот суурин газар амьдардаг. Мөн тэд боловсролыг маш ихээр дээдэлдэг ард түмэн бөгөөд насанд хүрсэн аргентинчуудын бичиг үсэг тайлалгдсан байдал нь 98 хувь. Аргентин улсын сургуулийн насны бүх иргэд улсын сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжтой. Мөн ихэнх аргентинчууд испани хэлнээс гадна англи болон итали хэлнүүдийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг. 

БАРИМТ 12

Өдрийн хоолны дараа Аргентинд “Сиеста” гэх улс даяараа амарч дуг хийх цаг байдаг. Энэ үеэр ихэнх аргентинчууд гэр лүүгээ явж түр зуур амардаг бөгөөд хотын төвөөр зочид буудлууд сиестад зориулан маш бага хугацаагаар өрөө түрээсэлдэг юм байна. Ингэснээр хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэйгөөс гадна ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж аргентинчууд үздэг.

БАРИМТ 13

Аргентинчуудын хамгийн ихээр дээдэлдэг үнэт зүйлс нь гэр бүл, боловсрол , хувийн харилцаа болон өсөн дэвшилт нар юм. Хөдөө орон нутагт амьдардаг аргентинчууд илүү хуучинсаг ба уламжлалт хэв маягийг хадгалж үлдсэн бол хот суурин газар амьдардаг аргентинчууд үргэлж өсөн дэвжихийг хүсэмжилж байдаг. Мөн тус улсын иргэд ахмад настнууд болон найз нөхдөө ихэд хүндэлдэг. Хүндлэлээс хүндлэл ирнэ гэдэгт итгэдэг ард түмэн. 

БАРИМТ 14

Аргентин улсын иргэд бусад орнуудыг бодвол ам бүл цөөнтэй. Ихэнх хосууд нэгээс хоёр хүүхэдтэй байдаг ба 2010 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Аргентин улс албан ёсоор зөвшөөрсөн. Мөн аргентинчууд өөрсдийн гадаад үзэмждээ маш ихээр анхаардаг бөгөөд 30 хүн тутмын нэг нь гоо сайхны хагалгаанд орсон байдаг. Ийнхүү гадаад үзэмждээ хэт их анхаарснаар аргентинчуудын дунд хоол идэхээс айх айдас их элбэг бүртгэгддэг.  

БАРИМТ 15

Дэлхийд хамгийн алдартай Аргентин улсын соёлын нэг хэсэг бол танго бүжиг. Уг бүжих 1800-аад онд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод үүссэн. Аргентинчууд хоол хүнсэндээ ихэвчлэн үхрийн махыг хэрэглэдэг бөгөөд тэд дэлхийн бүх орныг шүүрхий махны хэрэглээгээрээ тэргүүлдэг. 

БАРИМТ 16

Аргентин улсын үндэсний ундааг “Мате” гэдэг. Уг ундааг Ерба Мате гэх ургамлын шинэ навчсыг хандалж хийдэг ба “Бомбилла” гэх метал соруул ашиглан уудаг. Үүнээс гадна аргентин дарснууд нэлээд онцгой. Аргентинчууд 16-аар зуунаас хойш дарс үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад 1,800 гаруй дарсны үйлдвэр байна. Мөн Аргентин улс бол дэлхийн тав дахь том дарс үйлдвэрлэгч орон. 

БАРИМТ 17

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес нь Өмнөд Америк тивийн хамгийн олон жуулчин хүлээн авсан хот. Тус улсын уур амьсгал нь хойд хэсгээр халуун дулаан уур амьсгалтай байдаг бол урагшлах тусам Антарктик тивтэй ойртож байдаг тул бага багаар сэрүүн болдог. Мөн Өмнөд Америк тивийн хамгийн өндөр болон бага температур Аргентин улсад бүртгэгдсэн. 

БАРИМТ 18

Аргентин улс 1977 онд жирэмсэн эмэгтэйг Антарктик тив рүү илгээсэн. Улмаар Эмилио Пальма гэх хүү Антарктикд мэндэлсэн нь тус тивд мэндэлсэн анхны хүн болсон. Үүнээс гадна Аргентин улс тус эзэнгүй тив дээрх анхны хуримыг хийж байсан удаатай. Мөн тус улсад эртний ургамлууд болон үлэг гүрвэлийн олдворууд цөөнгүй олддог. 

БАРИМТ 19

Аргентин улс дахь хамгийн ховор амьтан бол “Чинчилла” гэх хэрэм болон алаг даагатай төстэй үсэрхэг амьтан. Уг амьтныг 1800-1900-аад оны үед хөвсгөр зөөлөн үснийх нь төлөө маш олноор нь агнасан. Хэдийгээр чинчилла Чили улсад элбэг байдаг хэдий ч таны энэхүү баримтыг уншиж байх үед Аргентин улсад устаж үгүй болчихсон ч байж мэдэх юм. 

БАРИМТ 20

Аргентин улсын үндэсний спорт бол “Пато” гэх 1600-аад онд зохиогдсон морин поло юм. Харин хамгийн алдартай спорт нь мэдээжийн хэрэг хөлбөмбөг. Аргентин улсын үндэсний хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг нь олон улс дахь хамгийн чухал гурван тэмцээн болох ДАШТ, Холбоодын цом болон Олимпын наадамд түрүүлсэн гуравхан шигшээ багийн нэг билээ. Мөн тэд ДАШТ-д нийт 17 удаа оролцож хоёр удаа түрүүлж байсан ба Копа-Америкад 15 удаа түрүүлсэн. 20-аар зууны хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болох Диего Марадона Аргентин хүн байсан бол одоо цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Лионель Месси ч гэсэн Аргентин улсын иргэн. 

БАРИМТ 21

Хөлбөмбөгөөс гадна Аргентины эмэгтэй зүлгийн хоккейн шигшээ, сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ, регбийн эрэгтэй шигшээ зэрэг нь дэлхийн тавцанд маш хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг. Харин хувийн спортын хувьд аргентинчууд бокс, теннис, авто спорт зэргүүдэд амжилт үзүүлэх нь элбэг. Тэд зуны олимпоос нийт 77 (21 алт, 26 мөнгө, 30 хүрэл) медаль хүртсэн. 

БАРИМТ 22

Аргентин улсын төрийн далбаа нь хөх, цагаан, хөх гэсэн гурван хэвтээ зурааснаас бүрддэг ба төв хэсэгтээ хүний нүүртэй нарны дүрсийг (Уругвай улсын далбаан дээр мөн байдаг) багтаасан байдаг. Хөх өнгө нь эрх чөлөө болон тэнгэр мэт эрхэмсэг байдлыг, цагаан өнгө нь үүлийг, нар нь 1810 оны тавдугаар сарын 25-нд эхэлсэн тусгаар тогтнох үйл явцыг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 23

Нэг хүнд оногдох эмч нарын тоогоороо Аргентин улс дэлхийд тэргүүлдэг. 100,000 хүн тутамд 145 эмч харьяалагддаг гэх судалгаа бий. Бидний сайн мэдэх олимп, дэлхийн аварга жүдо бөхийн -48 килограммын жинд барилддаг байсан Пауло Парето мөн мэс заслын эмч билээ. Мөн аргентинчууд дэлхийн аль ч улсын иргэдээс илүү их цагийг радио сонсож, зурагт үзэн өнгөрүүлдэг. 

БАРИМТ 24

Аргентин улсын улс төрийн намууд өөрсдийн гэсэн брэндийн шар айрагтай. Аргентин улсын далайн эрэг болон Флакланд арал дээр халуун орны оцон шувууд амьдардаг. Мөн 1994 онд Өмнөд Америк тивд бүртгэгдсэн хамгийн том террорист үйл ажиллагаа Аргентин улсад болсон. Тус улсын нийслэл хот дахь Еврей хүмүүсийн харилцаа холбооны төвд амиа золиослогч бөмбөг тэсэлж 85 хүний амийг хөнөөж хэдэн зуун хүнийг гэмтээсэн. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Өмнөд Америк тивийн хамгийн том улсуудын нэг болох Аргентин улсыг онцолж байна. Аргентин улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 0 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    11 цаг 4 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    11 цаг 10 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    11 цаг 19 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 57 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    22 цаг 41 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК