Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Исланд

2022-4-18
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Исланд улс нь 102,775 хавтгай дөрвөлжин километр (дэлхийд 106-аар байранд) газар нутагтай ба Атлантын далайн хойд хэсэгт байрладаг Европ тивийн орон. Тус улсын нийслэл нь Рейкьявик ба уг хот болон ойр орчмын нутгаар нь Исланд улсын хүн амын 65 хувь нь амьдардаг. Исланд улс бол Дундад Атлантын нурууны далайн түвшнээс дээш өргөгдсөн өчүүхэн хэсэг нь. 

БАРИМТ 2

Исланд улс нь арлын орон бөгөөд Персийн булангийн урсгалын ачаар дулаанаа хадгалдаг. Гэхдээ тус улсын ихэнх бүс нутаг туйлын хүйтэн уур амьсгалтай. Исланд улсад хамгийн анх манай эриний 874 онд хүн төрөлхтөн суурьшсан ба Норвеги улсын цэргийн ахлагч Инголфр Арнарсон тус арлын хамгийн анхны оршин суугч байсан. 

БАРИМТ 3

Улмаар Норвеги болон зарим Скандинавын орны иргэд Исланд улсыг зорьж очин тэнд амьдрах болсон. Тус арал нь дэлхийн хамгийн анхны хууль тогтоох чуулгануудын нэг болох Альтинг гэх парламентын дэргэд бие даасан хамтын нөхөрлөлийн орны хувиар оршин тогтнож байсан. Гэхдээ 13-аар зуунд Норвеги улс уг арал дээр өөрсдийн ноёрхлоо тогтоосон. 

БАРИМТ 4

Швед, Норвеги, Дани улсууд 1397 онд Калмар холбоог байгуулан нэгдэх үед Исланд ч мөн адил тус холбооны нэг хэсэг болов. Гэвч 1523 онд Швед улс уг холбооноос гарснаас хойш Исланд улс Данийн хаант улсын мэдэлд орсон. Францын хувьсгал болон Наполеоны дайны дараа Исландын тусгаар тогтнох хөдөлгөөн эхэлж исландчууд 1918 онд Исландын вант улсыг байгуулсан. 

БАРИМТ 5

Улмаар дэлхийн хоёрдугаар дайны үеэр Дани улсын нөхцөл байдал хүнд байдалд орох үеэр Исланд улсын дийлэнх иргэд санал нэгдэж эх орноо бүгд найрамдах улс болгосон. Ингэснээр Дани улсын хаан Исланд улсад ямар ч эрх мэдэлгүй болж тэдний холбоо тасарсан. Хэдийгээр 1799-1845 оны хооронд тасалдсан ч дэлхийн хамгийн эртний болон удаан хугацаанд үргэлжилж буй парламент бол Исланд улсынх. 

БАРИМТ 6

20-аар зуун хүртэл Исланд улсын эдийн засаг ихэвчлэн загас агнуур болон хөдөө аж ахуйн салбарууд дээр тогтдог байсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Исланд улсын загас агнах талбай нь 6.5 километрээс 320 километр болтлоо уртассанаар загас агнуурын аж ахуй цэцэглэн хөгжсөнөөр Исланд улс дэлхийн хамгийн баян улсуудын нэг болсон. Тэд 1994 онд гэхэд Европын эдийн засгийн төв цэг болсон бөгөөд биотехнологи, санхүү болон аж үйлдвэрлэлийн салбарууд хожим өндөр түвшинд хөгжсөн. 

БАРИМТ 7

Исланд улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүдийг бодвол хамаагүй бага татвартай бөгөөд дэлхийн хамгийн өндөр үйлдвэрчний эвлэлийн гишүүн. Хойд Европын орнуудын адилаар Исланд улс иргэддээ өндөр түвшний боловсрол олгодог бөгөөд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. 

БАРИМТ 8

Исланд улс насанд хүрсэн хувь иргэний дундаж хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаар байранд жагсдаг. 2020 онд тэд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд дөрөвдүгээр байранд бичигдсэн бол энх тайвны индексээрээ дэлхийд тэргүүлсэн. Мөн Исланд улсын ашигладаг бараг бүх цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг. 

БАРИМТ 9

Исланд улсын нийт хүн ам нь 2020 оны байдлаар 371,580 байсан ба тэдний 75 хувь нь христийн шашныг шүтдэг бол 20 гаруй хувь нь шашин шүтлэггүй. Уг улсын маш цөөн хүн амын 90 гаруй хувь нь уугуул исланд үндэстнүүд байдаг бол 5 гаруй хувийг нь польш хүмүүс бүрдүүлдэг. Тэдний албан ёсны хэл нь исланд хэл. 

БАРИМТ 10

Исланд улсын соёл бол ерөнхийдөө бусад Скандинавын орнуудынхтай адилхан. Мөн тус улс нь НАТО-гийн гишүүн орон бөгөд уг холбооныхоо хамгийн бага хүн амтай улс юм. Исланд улс НАТО-гийн гишүүн боловч тэдэнд ямар нэгэн албан ёсны зэвсэгт хүчин гэж байхгүй. Исланд улсад зөвхөн тоотой хэдэн далайн эргийн хамгаалагчид л байдаг. 

БАРИМТ 11

Гренландыг исландчууд 986 онд колоничлож байсан боловч хожим Дани улсад алдсан. 18-аар зууны сүүлчээр Исланд улсын хүн амын 20-25 хувь нь АНУ болон Канад улсууд руу эх орон нь өлсгөлөнд нэрвэгдсэний улмаас цагаачилсан. Хэрэв уг явдал тохиолдоогүй бол өнөөдрийн Исланд улсын хүн ам хамаагүй их байх байсан биз. 

БАРИМТ 12

Өмнө нь хэлсэнчлэн Исланд улс бол парламентын засаглалтай. Тус улсын ерөнхийлөгчийг нь Гвюдни Йоуханнессон гэдэг ба 2016 онд сонгуульд ялж анх ерөнхийлөгчийн албанд томилогдож 2020 онд сонгуульд ялснаар дахин дөрвөн жилийн турш уг албыг хашихаар болсон. Харин ерөнхий сайдыг нь Катрин Якобсдоуттир гэдэг. 

БАРИМТ 13

Газар нутаг дээр нь хамгийн сүүлд хүний мөр гарсан Европын орон бол Исланд. Тэд газар нутаг болон хүн төрөлхтний суурьшлын хувьд дэлхийн хамгийн залуу улс юм. Исланд улсын зүүн хэсгээр хамгийн том ой модод, үржил шимт тариалангийн талбай, байгалийн боомтууд, загас агнуурын тосгонууд байдаг. Харин урд хэсгээр нь жуулчдын хамгийн ихээр цугладаг газрууд оршдог. 

БАРИМТ 14

Исланд улсын баруун хэсэг нь байгалийн олон өөр шинж чанаруудыг өөртөө агуулдаг бөгөөд дэлхийн хамгийн их газар доороос оргилох рашааны төвлөрсөн цэг ба алдарт Снайфедльсйёкюдль мөсөн гол тус бүсэд харьяалагддаг. Мөн тус улсын баруун хойд хэсгийн Вестфьордс гэх бүс нутгийг хүн төрөлхтөн гүйцэд судлаагүй бөгөөд онгон дагшинаараа хадгалагдан үлдсэн. 

БАРИМТ 15

Уг улсын Хусавик гэх жижиг хот нь Европ тивийн халим ажиглагчдын нийслэл хот гэгддэг. Исланд улс галт уулын идэвхтэй бүсэд байрлалтай тул тус улсын газар нутгийн 30 хувь нь хайлмаг дээр оршдог. Тус халуун хайлмагтай хэсгээс олдсон байгалийн олон үзэсгэлэнт газрууд байдгийн нэг нь “Цэнхэр нуур” гэх халуун рашаан юм. 

БАРИМТ 16

Исланд улсын Ватнайёкулл гэх мөсөн бүрхүүл Европ тивдээ хамгийн том нь. Яг үнэндээ Европ тивийн бүх мөсөн голуудыг нийлүүлсэн ч уг голын хэмжээнд хүрэхгүй. Ватнайёкулл гол Исланд улсын нийт газар нутгийн 8 хувийг бүрхдэг. Мөн Исланд улсад таван жил тутамд дор хаяж нэг удаа галт уул дэлбэрдэг. 

БАРИМТ 17

18-аар зуунд Исланд улс өлсгөлөнд нэрвэгдэн тухай дурдсан. Тэгвэл уг хямрал нь 1783-1784 онд дэлбэрсэн Лаки гэх галт уулын дэлбэрэлтээс болж үүссэн. Уг өлсгөлөнгөөс болж Исланд улсын хүн амын дөрөвний нэг нь нас барж тэдэнтэй тэнцэх хэмжээний хүмүүс гадаадын орнууд руу цагаачилсан. Одоогийн байдлаар Исланд улсад 30-40 идэвхтэй галт уул байна. 

БАРИМТ 18

Өнөөдрийн Исландчууд бол эртний норвегийн викингчүүдийн үр удам. Исланд улсын сургуулиудад исланд хэлнээс гадна англи болон дани хэлнүүдийн хөтөлбөр байдаг. 6-16 насны бүх хүүхдүүд сургуульд суралцах үүрэгтэй бөгөөд бүх улсын сургуулиуд христийн шашны тухай хичээл заах ёстой. Мөн тус улсад хүүхдүүд гэрээрээ боловсрол эзэмших боломжтой. 

БАРИМТ 19

Исланд улс бол эмэгтэй хүмүүс амьдрахад хамгийн тохиромжтой гурван улсын нэг. Тэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улсуудын нэг билээ. Исландчууд бол маш хөдөлмөрч ард түмэн. Тэдний долоо хоногт ажилладаг дундаж цаг нь дэлхийн дунджаас хамаагүй их. Мөн Исланд улсад анх удаа бүртгэгдэж буй нэрийг хүүхдэдээ өгөхийг хүсвэл заавал Исландын нэр олгох хорооноос зөвшөөрөл авах ёстой. 

БАРИМТ 20

Исланд улс гэмт хэргийн тохиолдол маш багатай бөгөөд цагдаа нар нь буу хэрэглэдэггүй. Исландчууд жилд дунджаар таван киног кино театрт үздэг бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийн бүх улсын иргэдийг тэргүүлдэг. Исланд улсын ихэнх уламжлалт хоолнуудын орцод загас багтдаг бөгөөд тэд монголчуудын адилаар хонины хуйхалсан толгойг иддэг. 

БАРИМТ 21

Исланд улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон гандбол. Исландын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь 2016 оны ЕАШТ-д анх удаа оролцож гайхалтай тоглолтуудаараа шуугиан тарьж дэлхий нийтийн анхаарлын төвд орж байсан. Тэд тус тэмцээний аваргууд болох Португалийн шигшээ багтай хэсгийн шатандаа тэнцэж шөвгийн 16-ын шатанд Английн шигшээ багийг буулгаж авсан. Мөн тэд 2018 оны ДАШТ-д оролцсон. 

БАРИМТ 22

Исланд улсын төрийн далбаа нь Скандинавын орнуудын далбаатай адил загвартай бөгөөд цэнхэр, цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгө нь мөсөн голууд болон цасыг, цэнхэр өнгө нь өндөр уулсыг, улаан өнгө нь галт уулс болон христийн шашныг тус тус бэлгэддэг. Мөн загалмайн дүрс нь христийн шашныг илтгэдэг. 

БАРИМТ 23

Исланд улсын хүн амын 80 гаруй хувь нь одоог хүртэл эльфүүд байдаг гэдэгт итгэдэг. Исландчууд өглөөний цайндаа ихэвчлэн жимс, бин, овьёос, кофе зэргийг хэрэглэдэг бол өдрийн болон оройн хоолондоо загас, хурганы махтай хоолыг зооглодог. Мөн Исланд улс бол дэлхий дээрх халимын мах идэх боломжтой цөөн орнуудын нэг юм. Гэхдээ уг ховор амьтдын махыг исландчуудаас илүүтэйгээр жуулчид хэрэглэдэг. 

БАРИМТ 24

Исланд улсын газар нутгийн уугуул цор ганц хөхтөн амьтан бол арктикийн үнэг. Эдгээр амьтад нь маш тэсвэр тэвчээртэй ба хоол хүнс хайж мах хол замыг туулдаг. Харин викингчүүд ямаа, хонь, тахиа, морь, туулай зэрэг амьтдыг Исланд улсад анх нутагшуулсан. Мөн тус улсад шавжны төрөл зүйлс маш ховор бөгөөд ямар ч шумуул байхгүй. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 88 дахь дугаараар Исланд улсыг онцолж байна. Та бүхэн Исланд улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    8 цаг 36 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    8 цаг 47 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    9 цаг 17 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    9 цаг 35 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    10 цаг 39 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    10 цаг 51 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    11 цаг 10 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    11 цаг 42 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    11 цаг 42 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    11 цаг 52 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    12 цаг 26 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    12 цаг 34 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    13 цаг 3 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    13 цаг 15 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    14 цаг 54 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    15 цаг 21 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    15 цаг 42 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    16 цаг 17 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    16 цаг 23 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    16 цаг 48 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК