Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Судан

2022-4-20
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Судан улс нь (Хойд Судан) 1,886,068 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн зүүн хойд хэсэгт байрладаг. Газар нутгийн хэмжээгээрээ Африк тивд гуравдугаарт, дэлхийд 15-аар байранд бичигддэг. Гэхдээ 2011 онд Өмнөд Суданы салан тусгаарлах үйл ажиллагаа эхлэхээс өмнө Судан улс Африкийн болон Арабын ертөнцийн хамгийн том газар нутагтай орон байсан.

БАРИМТ 2

Судан улс Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Чад, Египет, Эритрей, Этиоп, Ливи, Өмнөд Судан гэх улсуудтай хиллэдэг бөгөөд зүүн хойд хэсгээрээ Энэтхэгийн далайн Улаан тэнгист гарцтай. Тус улсын нийслэл хот нь Хартум бол хамгийн их хүн амтай хот нь Омдурман (ерөнхийдөө Хартумын нэг хэсэг).

БАРИМТ 3

Судан улсын нийт хүн ам нь 45.8 сая бөгөөд тэдний олонх буюу 70 хувь нь Судан гаралтай арабууд. Мамлюк болон Османы эзэнт гүрний эрин үед тус улсад боолын худалдаа идэвхтэй өрнөдөг байсан. Улмаар 1811 онд мамлюкууд өөрсдийн боолын наймааны үндсэн бааз болгон Дункулад улсыг одоогийн Судан улсын газар нутаг дээр байгуулсан.

БАРИМТ 4

1820-оод оны үед боолын наймаа тус улсын урдаас хойд зүг рүү чиглэсэн тэнхлэгийн дагуу хийгддэг байсан ба боолуудыг Египет болон Османы эзэнт гүрэн рүү тээвэрлэж байв. Түүхийн явцад Судан улс Османы Эзэнт гүрэн, Египет гэх зэрэг улсуудын эзэмшилд байсан ба 1881 онд Египет-Британийн нэгдсэн зэвсэгт хүчний эсрэг ялагдал хүлээсэн.

БАРИМТ 5

Гэвч тухайн үед Судан болон Египет дэх ихэнх цэргийн хүч Их Британи улсынх байсан тул 1899 онд Египет улс Судан улсын газар нутгийг тэдэнтэй хувааж эзэмшихээр болсон. Ингэснээр Судан улс Их Британи улсаас бараг л бүрэн хамааралтай болов. Улмаар 20-аар зуунд Судан болон үндсэрхэг үзэлтнүүд эх орон нь тархсан Их Британийн нөлөөг арилгахын төлөө тэмцэж эхэлсэн.

БАРИМТ 6

1952 оны Египетийн хувьсгал хаант засаглалыг нурааж Их Британи улсыг Судан болон Египет улсын газар нутгаас цэргийн хүчээ гаргахыг шаардсан. Уг хувьсгалыг удирдаж байсан Египет улсын анхны ерөнхийлөгч Мухаммед Нагиб нь Судан улсад төрж өссөн хагас судан хүн байсан тул хувьсгалынхаа хамгийн гол зорилгуудын нэгээр Судан улсыг тусгаар тогтнуулах явдлыг нэрлэж байв.

БАРИМТ 7

Улмаар Их Британи улс тэдний шаардлагыг хүлээн авч цэргүүдээ татан авснаар 1956 оны нэгдүгээр сарын 1-нд Судан улс албан ёсоор тусгаар тогтносон. Гэвч хэл, шашин шүтлэг, улс төрийн тэнцвэргүй эрх мэдэл зэргээс болж тус улсын өмнөд хэсгийн иргэд болон Суданы ардын чөлөөлөх армийн дунд иргэний дайн дэгдэж,  эцэст нь 2011 онд Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо зарласан.

БАРИМТ 8

1989-2019 оны хооронд буюу 30 жилийн турш Судан улс Омар аль-Башираар удирдуулсан цэргийн дарангуйлалтай байв. Ийм учраас тэдгээр жилүүдэд иргэдийн цөөнхийг хавчиж эрүү шүүлтэд оруулсан, хүний эрхийг зөрчсөн, терроризмыг дэмжсэн, үндэстэн ястныг хоморголон устгасан гэх зэрэг олон хэргүүд гарсаар байлаа.

БАРИМТ 9

Улмаар Судан улсад Дарфурын дайн 2003 оны хоёрдугаар сарын 26-нд эхэлж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Уг дайнаас болж 300,000 гаруй хүний амь нас эрстсэн хэмээн НҮБ үздэг ч Суданы засгийн газрын мэдээлдгээр дөнгөж 10,000 хүн л нас барсан юм байна. Суданы ард иргэд 2019 онд улсынхаа ерөнхийлөгч Баширыг огцрохыг шаардан жагсаж амжилтад хүрснээр төрийн эргэлт хийсэн.

БАРИМТ 10

Судан улс он удаан жилийн турш исламын шашинтай байсан. Тэд 1983-2020 оны хооронд исламын хуулийг мөрддөг байсан боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн албан ёсны шашингүй. Гэхдээ ихэнх суданчууд исламын шашинтай хэвээр. Судан улсын албан ёсны хэлнүүд нь англи болон араб.

БАРИМТ 11

Судан улс эдийн засгийн хувьд дунджаас доогуур орлоготой бөгөөд голчлон газрын тосны олборлолт дээр тогтдог. Гэхдээ хүний эрхийг онц ноцтойгоор зөрчиж байсан тул удаан хугацааны турш гадаадын орнууд Суданы газрын тосыг худалдан авахаас татгалзаж хориг тавьж байсан. Үүнээс болж одоогийн Судан улс хөгжил буурай болсон гэж хэлэхэд буруудахгүй.

БАРИМТ 12

Судан гэх нэрийг араб хэлнээс орчуулбал “хар арьст хүмүүсийн өлгий нутаг” гэж орчуулагддаг. Нил мөрөнд цутгадаг Цагаан Нил болон Цэнхэр Нил гэх мөрнүүд Судан улсын нийслэл Хартум хотод нийлдэг. Ингэснээр тэд Египет улс руу чиглэн урсдаг Нил мөрнийг бүрэн бүтэн болгодог гэсэн үг. Хөрш зэргэлдээх Этиоп, Чад гэх улсуудаас олон тооны хүмүүс Судан улс руу дүрвэсэн.

БАРИМТ 13

Судан улсын хамгийн өндөрлөг цэг болох далайн түвшнээс дээш 3,042 метрийн өндөрт оршдог Дериба Калдера уул нь улсын баруун захад буюу Дарфурд (дайн өрнөж буй газар) байрладаг. Харин хамгийн нам дор цэг нь Улаан тэнгис. Дарфурын дайныг зогсоох гэрээнд 2020 онд хоёр талын удирдагчид гарын үсэг зурсан хэдий ч тэнд өнөөдрийг хүртэл аллага бүртгэгдсээр байгаа юм байна. Тиймээс уг дайн нь бичиг баримт дээр дууссан боловч бодит байдал дээр хараахан үгүй.

БАРИМТ 14

Нийт 500 өөр аялгатай 114 хэлнүүд Судан улсаас гаралтай. Судан улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь интернет ашигладаг. Мөн 10,000 хүн тутамд нэг эрүүл мэндийн ажилтан харьяалагддаг. Ерөнхийдөө Судан улс эмч нарын хомстолд орсон. Улмаар тус улсын ихэнх хүүхдүүд таван нас хүрэхээсээ өмнө нас бардаг.

БАРИМТ 15

Судан улсын насанд хүрсэн иргэдийн 47.3 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Өмнөд Судан улс тусгаар тогтносны дараа Судан улсын газар нутгийн хэмжээ 25 хувиар буурсан бөгөөд 5-7 тэрбум торх газрын тосыг Өмнөд Суданд алдсан. Судан улсад газрын тосноос гадна хромын хүдэр, зэс, төмрийн хүдэр, мөнгө, алт зэрэг байгалийн баялгийн арвин нөөц бий.

БАРИМТ 16

Уг улс нь үеийн үед ган гачиг, хөрсний элэгдэл, ан амьтдын хомстол, ундны усны хүрэлцээгүй байдал гэх зэрэг асуудлуудтай тэмцсээр ирсэн. Тус улсын хөрсийг үндсэн гурван хэсэгт ангилдаг. Хойд болон баруун бүсийн элсэрхэг хөрс, төв хэсгийн шаварлаг хөрс, урд нутгийн хуурай хөрс. Судан улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн анх манай эриний өмнөх 30,000-20,000 онд суурьшсан.

БАРИМТ 17

5-7 сарын хооронд Судан улсын төвийн нутгаар “Хабүүб” гэх хүчтэй шороон шуурга шуурдаг. Уг шуурга нь үзэгдэх орчныг 0 хувь болтол бууруулахаар хүчтэй. Судан улсын хамгийн дотнын экспортын хамтрагчид бол Арабын Нэгдсэн Эмират, БНХАУ болон Канад. Харин хамгийн сайн импортын хамтрагчид нь БНХАУ, Саудын Араб болон Энэтхэг.

БАРИМТ 18

1998 оны наймдугаар сарын 20-нд АНУ, Судан улсын Картум хот дахь эмийн үйлдвэрийн байгууламжууд руу далавчит пуужингуудыг хөөргөж сөнөөсөн. Учир нь тус компаниуд химийн зэвсэг үйлдвэрлэж байсан байх магадлалтай байв. Арабын ертөнцийн газар тариалан эрхлэх боломжтой газрын 45 хувийг Судан улс эзэмшдэг.

БАРИМТ 19

Судан улс одоогийн байдлаар цэргийн хунтагийн дор байгуулагдсан холбооны түр засгийн газартай. Тус засгийн газрын удирдагчдыг дурдвал Абдель Фаттах аль-Бурхан (Шилжилтийн бүрэн эрхт байдлын зөвлөлийн дарга), Мохамед Хамдан дагало (Шилжилтийн бүрэн эрхт байдлын зөвлөлийн дэд дарга), Осман Хусейн (ерөнхий сайдын үүргийг түр орлогч).

БАРИМТ 20

Судан улсад номлогчид болон төрийн өндөр албан тушаалтнуудад зориулан жижиг хэмжээний пирамид барьж дотор нь оршуулдаг. Ойрх Дорнодын орнуудын хамгийн анхны эмэгтэй шүүгч, зураглаач, хөлбөмбөгийн шүүгч, армийн албан хаагч, цагдаагийн ажилтан нар бүгд Судан улсаас гаралтай. Тус улсын өмнөх ерөнхийлөгч Омар ал-Башир олон улсын шүүхээр орж хүний эрхийг ноцтой зөрчиж байсан гэх шалтгаанаар буруутгагдсан. Судан улс эрх чөлөөний индексээрээ дэлхийд хамгийн сүүлийн доогуур жагсдаг орнуудын нэг билээ.

БАРИМТ 21

Судан улсын төрийн далбаа нь улаан, цагаан, хар, ногоон өнгөнүүдээс бүрддэг бөгөөд Йордан улсын далбаатай ижил загвартай. Улаан өнгө нь тус улсын тусгаар тогтнохынхоо төлөө гаргасан золиос болон туулсан хүнд хэцүү цаг үеийг, цагаан өнгө нь энх тайван, гэрэл гэгээ болон өөдрөг үзлийг, хар өнгө нь Африк тивийг, ногоон өнгө нь исламын шашныг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 22

Судан улсад хамгийн алдартай спорт бол элсний волейбол болон хөлбөмбөг. Гэхдээ олон жилийн турш үргэлжилсэн иргэний дайнаас болж тус улсад ямар нэгэн мэргэжлийн спорт өндөр түвшинд хөгжөөгүй. Суданчууд барууны болон уламжлалт хувцаснуудаа өмсөж хэрэглэдэг. Судан эрчүүдийн өмсдөг шагай хүртэлх урттай, сул загвартай, цагаан дээлийг “Галабия” гэдэг бөгөөд египетчүүд мөн уг дээлийг өмсдөг.

БАРИМТ 23

Манай эриний өмнөх 2,500 онд баригдсан Пирамидаас эхлээд тус улсад 200 гаруй эртний Пирамид байдаг. Уг тоогоороо тэд Египет улсаас олон Пирамидтай болж байгаа юм.

БАРИМТ 24

Судан улсын газар нутгийн хойд хэсгийг дэлхийн хамгийн халуун элсэн цөл болох Сахарын цөл бүрхдэг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 90 дэх дугаараар Африк тивийн өргөн уудам газар нутагтай Судан улсыг онцолж байна. Та бүхэн Судан улсын тухай баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК