Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Парагвай

2022-4-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Парагвай улс нь 406,796 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Өмнөд Америк тивийн төв хэсэгт байрладаг. Нийт гурван хөрштэй бөгөөд урд болон баруун урд талаараа Аргентин, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Бразил, баруун хойд талаараа Болив улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Парагвай улсын нийт хүн ам нь 7.4 сая бөгөөд тэдний 96 гаруй хувь нь христийн шашинтай бол 2.6 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Одоогийн иргэдийнх нь 95 хувийг нутгийн уугуул оршин суугчид болон Европ гаралтай хүмүүсийн цус холилдсон хүмүүс бүрдүүлдэг. Улсын нийслэлийг Асунсьон гэдэг ба 3 сая хүн амтай.

БАРИМТ 3

Парагвай улс нь Өмнөд Америк тивийн хоёр далайд гарцгүй орнуудын нэг боловч тэд далайн боомттой. Учир нь Парагвай болон Парана гэх голууд Атлантын далайд цутгадаг юм байна. Тус улсын хоч нэрийг та бүхэнд танилцуулахад “Өмнөд Америкийн зүрх”. Мөн Парана гол дахь сан цахилгаан станц Парагвай улсын цахилгааны хэрэглээг бараг л бүрэн хангадаг.

БАРИМТ 4

Испани цэргүүд Парагвай улсын газар нутаг дээр 1524 онд ирж эхэлсэн ба 1637 онд Асунсьон хотыг байгуулсан. Улмаар Парагвай улсад 17-аар зуунд христийн шашин ихэд дэлгэрсэн ба парагвайчууд 19-ээр зууны эхэнд буюу 1811 онд тусгаар тогтнолоо зарласан. Уг явдлаас хойш 1842 онд албан ёсоор тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.

БАРИМТ 5

1864-1870 оны хооронд Парагвай улс Бразил, Уругвай, Аргентин улсуудын нэгдсэн хүчний эсрэг тулалдаж дайны өмнөх хүн амынхаа тал хувийг, газар нутгийнхаа 25-33 хувийг тус тус алдсан. Энэхүү дайнаас хойш Парагвай улс Болив улсын эсрэг 1932-1935 он хүртэл тулалдсан. Үүнээс болж цэргийн дарангуйлагчид Парагвай улсын эрх мэдлийг өөрсдийн гарт авсан.

БАРИМТ 6

Гэвч 1989 онд дотоодын цэргийн эргэлт өрнөж бидний мэдэх ардчилсан Парагвай улс бий болсон. Парагвай улсын албан ёсны хэлнүүд нь гуарани болон испани. Тус улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 103-аар байранд жагсдаг хөгжиж буй орон. Мөн дэлхийн санал асуулгын мэдээлж буйгаар Парагвай улс 2017 оны дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгдсэн.

БАРИМТ 7

Парагвай улс ерөнхийлөгчийн засаглалтай ба одоогийн төрийн тэргүүнийг нь Марио Абдо Бенитес гэдэг. Парана гол Бразил, Парагвай, Аргентин гэх улсуудын газар нутгуудыг дамжин урсдаг ба Өмнөд Америкийн хоёр даахь том мөрөн юм. Тус улсын нутгийн уугуул иргэдийг гуараничууд гэж нэрлэдэг.

БАРИМТ 8

Парагвай улсын усан цэргүүд нь дэлхийн аль ч далайд гарцгүй орнуудынхаас илүү чадварлаг. Мөн тус улсад дэлхийн хамгийн том биетэй мэрэгч амьдардаг. Уг амьтныг “Капибара” гэдэг ба нэг ёсондоо аварга том усан гахай юм. Үүнээс гадна Парагвай улсад ягуар, улаан тоть, шоргоолжин идэштэн (жүрүми), аварга армадилло гэх мэт ховор амьтад амьдардаг.

БАРИМТ 9

Парагвай улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Парагвайн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг ДАШ-д 1930 оноос хойш нийт найман удаа оролцсон ба 2010 онд шөвгийн наймын шатанд шалгарч байсан удаатай. Мөн тэд Копа Америка буюу Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд 1953, 1979 онуудад түрүүлсэн.

БАРИМТ 10

Парагвайчууд хөлбөмбөгөөс гадна сагсанбөмбөг, регби, теннис, волейбол гэх зэрэг спортуудаар ихэвчлэн хичээллэдэг. Парагвай улсын баг тамирчид 1968 оны Мексикийн олимпоос хойш олимпын наадамд оролцож байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх цор ганц мөнгөн медалийг нь 2004 оны Афины олимпд Парагвайн эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг хүртсэн. Мөн уг улсад загасчлах бол нэлээд алдартай спорт.

БАРИМТ 11

Парагвай улс дэлхийн хамгийн их хэмжээний махыг нэг дор шарсан гэх амжилтыг эзэмшдэг ба уг арга хэмжээнд 30,000 хүн оролцсон. Тус улсын айлуудын хаалга ямар нэгэн хонхгүй. Тиймээс хүмүүс гэрийнх нь үүдэнд ирмэгцээ алга ташиж дохио өгдөг. Ихэвчлэн айлуудын цонх нээлттэй байдаг тул алга таших чимээг гэр дотроос тод сонсдог.

БАРИМТ 12

20-аар зуунд ихэд өрнөхөд байсан халз тулаан гэх нэгэн төрлийн тулааны урлаг Парагвай улсад өнөөдрийг хүртэл хууль ёсных. 1864-1870 оны хооронд өрнөсөн дайны дараа дөнгөж 28,000 парагвай эрчүүд амьд үлдсэн байсан. Мөн уг дайнаас өмнө Парагвай улс их хэмжээний алтны хөрөнгөтэй байсан ч тэдний аль нь ч дахин сэргээгдээгүй.

БАРИМТ 13

Парагвай улс эмэгтэйчүүдийн эрхийг нэлээд сүүлд хамгаалж эхэлсэн. 1961 он хүртэл парагвай бүсгүйчүүд сонгуульд оролцож саналаа өгөх боломжгүй байсан ба Парагвай улс бол эмэгтэйчүүдийн саналаа өгөх эрхийг нь хүлээн зөвшөөрсөн Латин Америкийн хамгийн сүүлчийн орон юм. Мөн 1992 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэлтийн хувьд ижил тэгш эрхтэй болсон.

БАРИМТ 14

Чакогийн Парагвайн баруун бүс нутаг нь уг улсын нийт газар нутгийн 60 гаруй хувийг эзэлдэг хэдий ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь тэнд амьдардаг. Парагвай хүмүүс гадаадын жуулчдад ихэвчлэн эелдэг найрсаг ханддаг ба танд тусламж хэрэгтэй болбол тэд үргэлж туслахад бэлэн байдаг. Мөн Хойд Америк болон Европын орнуудын иргэд тус улсад нэлээд ихээр хүндлэгддэг.

БАРИМТ 15

Парагвай улс нь дэлхийн шар буурцгийн зургаа дахь, тунг тосны (модон эдлэл өнгөлөгч) хоёр дахь том борлуулагч бөгөөд эрдэнэ шишийн зургаа дахь, үхрийн махны долоо дахь, улаан буудайн арван дөрөв дэх том экспортлогч орон юм. Ийм учраас тус улсын нийт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн талаас их хувь нь газар тариалан болон ойн аж ахуйд ажилладаг.

БАРИМТ 16

Парагвай улсад 42 хамгаалагдсан бүс нутаг, 10 үндэсний парк бий. Эдгээр байгалийн үзэсгэлэнт газрууд нь жуулчдыг ихээр цуглуулдаг. Мөн Парагвайн өнгөлөг баяр наадмууд жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Зургадугаар сард зохиогддог Сан Хуан наадмын үеэр хүмүүс халуун нүүрс, цог дээр гал асааж, дээр нь бүжиглэж, хоол хийдэг бол хоёрдугаар сард Сан Блас Фиестас гэх багт наадам тус улсад зохиогддог. Эдгээр баяруудын үеэр нийтийн тээвэр маш аюулгүй бөгөөд хямдхан.

БАРИМТ 17

Испанийн соёлоос гадна Австрали, Япон, Герман гэх улсуудын соёл өнөөдрийн Парагвай улсын нийгэмд багагүй нөлөөлсөн. Нутгийн уугуул аче хүмүүс хүний махаар хооллодог байсан ба 20 жилийн өмнө уг зуршлаасаа татгалзсан. Тэд одоог хүртэл Парагвай улсад амьдардаг ба өөрсдийн ширэнгэн ой дахь гэртээ жуулчдыг урин үйлчилдэг зочломтгой хүмүүс.

БАРИМТ 18

Парагвай улсын төрийн далбаа нь өнөөдрийг хүртэл идэвхтэй ашиглагдсаар байгаа хамгийн эртний далбаануудын нэг бөгөөд цэнхэр, цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг. Далбааны дунд хэсэгт төрийн сүлд нь Парагвай улсын тусгаар тогтнолыг бэлгэдэн байрладаг. Улаан өнгө нь эр зориг, эрх тэгш байдал, эр оронч үзлийг, цагаан өнгө нь эв нэгдэл, цэвэр ариун байдал, амар амгаланг, цэнхэр өнгө нь эрх чөлөөг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 19

15-аас дээш насны парагвайчуудын 95 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Парагвай улсын иргэд 12 жил сурсны эцэст их дээд элсэн сурах боломжтой болдог. Мөн хүүхэд бүр дор хаяж есөн жилийн турш сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмших ёстой. Улсын сургуулиуд хүүхдүүдэд үнэгүй боловсрол олгодог.

БАРИМТ 20

Парагвай улсын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 842 метрийн өндөрт орших Серро Трес Канду бол хамгийн ном дор цэг нь далайн түвшнээс дээш 46 метрт орших Рио Парагвай болон Рио Паранагийн уулзвар гэх газар байдаг юм байна. Парагвай улсад тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг бол авилгал.

БАРИМТ 21

Парагвайчууд хоол тэжээлийн дутагдал болон өлсгөлөн нэрвэгдсэн. Учир нь тус улсын газар тариалангийн 94 хувь дээр нь ургаж буй хүнсийг гадаадын экспортод хэрэглэгддэг ба дотоодын хэрэгцээгээ үлдэж буй зургаан хувиар нь л хангадаг. Хүнсний аюулгүй байдлын индексээс үзэхэд Парагвай улсын таваас доош насны хүүхдүүдийн 10 хувь нь бие бялдрын өсөлтийн хоцролттой бол жирэмсэн эмэгтэйчүүдийн 27 хувь нь жингийн дутагдалтай.

БАРИМТ 22

Парагвай улсад баян ядуугийн ялгаа маш их үүссэн. Статистикийн ерөнхий судалгаа, тооллогын товчооноос харахад Парагвай улсын иргэдийн хамгийн ядуу 40 хувь нь улсынхаа нийт орлогын дөнгөж 12.5 хувийг, хамгийн баян 10 хувь нь улсынхаа нийт орлогын 37.1 хувийг тус тус бүрдүүлдэг. 

БАРИМТ 23

2017 оны байдлаар Парагвайн хөдөлмөр эрхлэх насны иргэдийн 19 хувь нь ажил хийдэггүй бол 20 гаруй хувь нь долоо хоногт 30-аас бага цаг хөдөлмөр эрхэлдэг. Үүнээс үзэхэд Парагвай улсад ажилгүйдлийн түвшин өндөр бөгөөд хөдөлмөр эрхлэх нөхцөл байдал нь маш хүнд. Зарим хүмүүс парагвайчуудын ажиллаж буй байдлыг боолуудаас ялгаагүй гэж дүгнэдэг.

БАРИМТ 24

Парагвайчуудын 40 хув нь шууд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй. Гэхдээ нөгөө талаас Парагвай улс ард иргэдийнхээ цэвэр усны хангамжийг үнэхээр хурдан сайжруулсаар байгаа. 2000 оны байдлаар парагвайчуудын тэн хагас нь цэвэр устай шууд холбоогүй амьдарч байсан бол 2017 он гэхэд уг тоо 98 хувь хүртэл өссөн.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 93 дахь дугаараар Өмнөд Америк тивийн зүрх гэгддэг Парагвай улсыг онцолж байна. Та бүхэн Парагвай улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 1 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    11 цаг 5 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    11 цаг 11 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    11 цаг 20 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 58 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    22 цаг 42 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК