Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Мьянмар

2022-4-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улс нь (Хуучнаар Бурма) 676,578 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Ази тивийн зүүн өмнөд талын эх газарт байрладаг. Бүс нутгийнхаа эх газрын хамгийн том газар нуагтай бөгөөд Бангладеш (баруун хойд), Энэтхэг (баруун хойд), Хятад (зүүн хойд), Лаос (зүүн, зүүн урд), Тайланд (зүүн, зүүн урд) улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Мьянмар улс баруун болон баруун урд талаараа Энэтхэгийн далайд гарцтай ба улсын нийслэлийг нь Нейпьидо гэдэг. Харин хамгийн том хот нь Янгон ба 7 сая хүн амтай. Улсын албан ёсны хэл нь бирм хэл бөгөөд бүс нутгаасаа хамааран мьянмарчууд хэд хэдэн өөр хэлнүүдийг ашигладаг.

БАРИМТ 3

Мьянмар улсын нийт хүн амын тоо нь 54 сая гаруй бөгөөд тэдний 70 хувийг нь бамар, 9 хувийг нь шан, 7 хувийг нь карен үндэстнүүд бүрдүүлдэг. Улсын албан ёсны шашин нь буддын шашин ба ард иргэдийн 88 хувь нь уг шашныг шүтдэг. Мөн Мьянмар улс АНУ-ын адилаар аливаа зүйлсийн жин болон өндрийг хэмжихдээ инч, паунд гэх хэмжигдэхүүнүүдийг ашигладаг.

БАРИМТ 4

Мьянмар улсын газар нутаг дээр оршиж байсан Таунгоо гүрний дахин нэгдсэн улс 16-аар зууны үед Зүүн Өмнөд Азийн хамгийн том эзэнт гүрэн байсан. Гэвч 19-ээр зуунд Мьянмар улсад өрнөсөн гурван дайны дараа тус улсыг Япон улс хэсэг хугацаанд удирдаж байсан боловч Их Британи өөрсдийн ноёрхлоо тогтоосон.

БАРИМТ 5

Мьянмарчууд 1948 онд өөрсдийн улсаа байгуулж тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ 1962 оны төрийн эргэлтээс болж Бирмийн Социалист хөтөлбөрийн нам төрийн эрхийг барьж цэргийн диктатурт дэглэмийг Мьянмар улсад нэвтрүүлсэн. Мөн тэдний тусгаар тогтнолоо олж авсан 1948 оноос хойш Мьянмар улсад иргэний дайн өрнөсөөр байгаа. Энэ нь дэлхий дээр хамгийн удаан өрнөж буй иргэний дайнуудын нэг юм.

БАРИМТ 6

Мьянмар улсад хүний эрх маш ихээр зөрчигддөг ба НҮБ-ын хуралдааны үеэр хэд хэдэн удаа уг асуудал хөндөгдөж байсан. 2010 оны үндсэн сонгуулийн дараа Мьянмарын цэргийн бүлэглэлүүд төрийн эрхийг алдсан ба тухайн цагаас хойш Мьянмар улсын гадаад харилцаа болон хүний эрхийн асуудлууд тогтворжиж эдийн засаг нь өсөж эхэлсэн.

БАРИМТ 7

Гэвч 2020 оны сонгуулийн дараа Аун Сан Су Чигийн нам илт давуу ялалт байгуулсан боловч 2021 онд цэргийн хүчин дахин төрийн эргэлт хийж улсыг удирдах эрхийг дахин өөрсдийн гарт шилжүүлсэн. Үүний улмаас тус улсын иргэд олныг хамарсан жагсаалыг зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн боловч зэвсэгт хүчин нь тэдний эсрэг гал нээсэн.

БАРИМТ 8

Мьянмар улс нь Их Британийн нэг хэсэг байсан боловч одоогийн Хамтын Нөхөрлөлийн орнуудын нэг биш юм. Мьянмар улсын дахин сэргээгдэх эрчим хүчний нөөц нь бүс нутгийнхаа бусад улсуудынхаас хамаагүй их. Мөн тус улс нь их хэмжээний хаш, эрдэнийн чулуу, газрын тос, байгалийн хий гэх зэрэг байгалийн баялагтай.

БАРИМТ 9

Мьянмар улсын эдийн засгийн ихэнх хэсэг нь цэргийн дэглэмт засгийн газрыг дэмжигчидтэй шууд холбоотой. Тэд хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 189 орноос 147-аар байранд жагсдаг ба нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр 160-аар байранд бичигддэг.

БАРИМТ 10

Британичууд 1824-1948 оны хооронд Мьянмарыг удирдаж байхдаа хүн амын 70 гаруй хувийг бүрдүүлдэг бамар үндэстний нэрнээс санаа авч Бурма гэж нэрлэсэн. Гэхдээ мьянмарчууд 1989 онд улсынхаа нэрийг Мьянмар болгон сольсон. Мөн дан ганц улсынхаа нэрнээс гадна хамгийн том хот Рангүүний нэрийг Янгон болгож өөрчилсөн.

БАРИМТ 11

Мьянмар улс дах хамгийн том баяруудын нэг бол “Тингян”. Дөрвөн сард болдог Мьянмарын шинэ жилийн үеэр олон мянган хүмүүс гудамжинд гарч усаар байлддаг. Уг баяр нь Мьянмарын түүх соёлын салшгүй нэг хэсэг тул тус улсаар аялахаар төлөвлөж буй хүмүүст дөрөвдүгээр сар хамгийн тохиромжтой.

БАРИМТ 12

Мьянмарын үндэсний хувцсыг “Лонги” гэдэг. 2 гаруй метрийн урттай уг хувцсыг хүмүүс хүйс хамаарахгүйгээр биеийнхээ бэлхүүснээс доош хэсгийг ороож хэрэглэдэг. Эрчүүд хувцасныхаа зангилааг гадна талд нь гаргах боломжтой байдаг бол эмэгтэйчүүд лонгигийн зангилааг үргэлж дотогшоо хийх ёстой. Мөн мьянмарчууд уг хувцсыг ямар ч төрлийн баяр ёслол болон өдөр тутмын амьдралдаа өмсөж хэрэглэдэг.

БАРИМТ 13

Мьянмарчууд аливаа зүйлсийг гараараа бус толгой дээрээ тавьж зөөхийг илүүд үздэг. Ихэвчлэн мьянмар эмэгтэйчүүд хоол хүнсний бүтээгдэхүүнүүдийг гараа ашиглахгүйгээр толгой дээрээ зөөдөг ба уг дүр зургийг анх харсан гадаадын жуулчид нэлээд ихээр гайхдаг. 2005 оны аравдугаар сард Янгон хот тус улсын нийслэл байсан боловч засгийн газар нь шинэ нийслэлийг нууцаар барьж оройн цагаар нийслэл хотоо сольсон.

БАРИМТ 14

Мьянмарчууд нэгнийхээ анхаарлыг татахын тулд бусад орны хүмүүсийн адилаар гараараа далладаггүй. Тэд аливаа зүйлийг үнэсэж буй мэт чимээг гаргаж нэгнийхээ анхаарлыг татдаг. Тиймээс та тус улсын ямар нэгэн ресторанд зөөгчийг дуудахын тулд гараараа даллахын оронд юм үнэсэж буй чимээг 2-3 удаа гаргахад л болно.

БАРИМТ 15

Их Британийн колон улс байсан тул Мьянмар улсад машинууд замын зүүн талыг барин замын хөдөлгөөнд оролцдог. Харин дэлхийн бусад ихэнх орнууд баруун талын дүрмийг баримталдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Мьянмар улсын газар нутаг маш ашигтай байсан тул Япон улс Их Британийн эсрэг байлдахын тулд тус улсыг эзлэн авсан.

БАРИМТ 16

Мьянмар улсыг дэлхий нийтэд таниулсан гол зүйлсийн нэг бол яах аргагүй буддын шашны хийдүүд. Баган дахь эртний хотод л гэхэд 14-ээр зууны 20,000 гаруй хийд байдаг. Уг хот нь дэлхий дээрх хамгийн олон шашны шүтлэг бишрэлтэй холбоотой газруудтай хот юм. Мөн тус улсын үзэсгэлэнт далайн эргүүд жуулчдын дунд алдартай.

БАРИМТ 17

Мьянмар улсын үндэсний спортууд нь летвей, бандо, баншай, понги-тхайн гэх мэт тулааны урлагууд болон чинлоне гэх бидний мэдэх тэвэгтэй төстэй спорт юм. Чинхолег нийт зургаан хүн баг болон тоглодог. Мөн Мьянмар улс 2013 оны Зүүн Өмнөд Азийн спортын наадмыг зохион байгуулж байсан удаатай.

БАРИМТ 18

Харин тус улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Мьянмарын үндэсний хөлбөмбөгийн холбоо 1947 онд байгуулагдаж 1952 онд Олон улсын хөлбөмөбгийн холбоонд элсэн орсон. Гэхдээ тус улсын үндэсний шигшээ баг өнөөдрийг хүртэл тив дэлхийн тавцанд дурдахуйц өндөр амжилт үзүүлээгүй явна. Мөн Мьянмарын баг тамирчид олимпын наадмаас нэг ч медаль хүртэж үзээгүй.

БАРИМТ 19

Мьянмар улсын төрийн далбаа нь шар, бүдэг ногоон, улаан өнгөнүүдээс бүрддэг ба төв хэсэгтээ цагаан өнгийн таван хошууг багтаадаг. Улаан өнгө нь хүч чадал болон эр зоригийг, шар өнгө нь хүмүүсийн эв нэгдлийг, бүдэ ногоон өнгө нь энх тайвныг тус тус бэлгэддэг. Харин эдгээр өнгөнүүд нь нийлээд амар амгалан, шийдэмгий байдлыг илтгэдэг.

БАРИМТ 20

Мьянмар улсын байгалийн арвин баялгийн тухай хальт дурдсан. Тэгвэл дэлхийн бадмааргийн хэрэглээний 90 хувийг нь Мьянмар улс дангаараа хангадаг. Тус улсын хүн ам ойролцоогоор 135 өөр үндэстэн, ястнуудаас бүрддэг. Тэднийг та хувцас, хэл, хоол хүнс гэх зэрэг тодорхой хүчин зүйлүүдээр нь ангилж болно.

БАРИМТ 21

Мьянмар улсад 500,000 гаруй лам амьдардаг. Энэ олон тооны лам нарын дунд эмэгтэй лам нар ч багтдаг гэнэ. Тэдгээр нь ягаан өнгийн дээл өмсдөг ба эрэгтэй лам нартай адил үүрэгтэй байдаг юм байна. Дэлхийн өөр өнцөг буланд эмэгтэй лам байх магадлалтай ч одоогийн байдлаар зөвхөн Мьянмар улсын эмэгтэй лам нар дэлхий нийтэд танигдсан.

БАРИМТ 22

Зарим мьянмар охидын хүзүүнд таван наснаас нь эхлээд цагираг суулгаж бага багаар цагиргийн тоог нэмсээр байдаг. Учир нь Мьянмарт урт хүзүүтэй эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй гэж тооцогддог ба ингэснээр тэдний хүзүү урт болдог юм байна. Зарим тохиолдолд охидуудын хүзүүнээс гадна гар болон хөл дээр нь уг цагиргийг байрлуулдаг.

БАРИМТ 23

Мьянмарчууд хоол идэхдээ халбага, сэрээ, савх гэх мэтийн оронд ихэвчлэн хуруугаа ашигладаг. Тэдний хэрэглэдэг хоол нь агшаасан будаа, загасны мах, ногоо, шөл зэрэг байдаг. Мөн мьянмарчууд маш найрсаг хүмүүс байдаг тул та тус улсын хаанаас ч үнэгүй ундны цэвэр ус олох боломжтой.

БАРИМТ 24

Мьянмарчууд зурхайд гүн итгэдэг. Хоорондоо тохирохгүй ордтой гэх шалтгаанаас болж олон хосуудыг ар гэрийнхэн нь хүчээр хоёр тийш болдог. Мьянмар улсын боловсролын салбар нь Их Британи улсынхтай нэлээд төстэй бөгөөд барааг бүх мьянмарчууд бичиг үсэг тайлагдсан. Мөн бүх хүүхдүүд бага сургуулиа төгсөх хүртлээ заавал сургуульд сурах үүрэгтэй.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Зүүн Өмнөд Азийн хамгийн том газар нутагтай орнуудын нэг болох Мьянмар улсыг онцолж байна. Та бүхэн Мьянмар улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    7 цаг 41 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    7 цаг 52 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    8 цаг 22 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    8 цаг 41 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    9 цаг 45 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    9 цаг 57 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    10 цаг 15 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    10 цаг 47 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    10 цаг 48 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    10 цаг 57 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    11 цаг 32 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    11 цаг 40 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    12 цаг 9 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    12 цаг 21 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    14 цаг 0 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    14 цаг 27 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    14 цаг 48 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    15 цаг 23 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    15 цаг 29 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    15 цаг 54 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК