Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Андорра

2022-4-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Андоррагийн вант улс нь 467 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Принейн зүүн хэсэг дэх Иберийн хойгт орших далайд гарцгүй бичил муж улс юм. Андорра улс хойд талаараа Франц, урд хэсгээрээ Испани улсуудтай хиллэдэг ба манай улсын адилаар хоёр том гүрний дунд оршдог.

БАРИМТ 2

Андорра улсын нийт хүн амын тоо нь 79,535 (дэлхийд 203-аар байранд) бөгөөд 2017 оны байдлаар тэдний 48.8 хувь нь андорра, 25.1 хувь нь испани, 12 хувь нь португали, 4.4 хувь нь франц хүмүүс байдаг. Улсын нийслэл хотыг Андорра ла-Велья гэдэг ба албан ёсны нэл нь каталан хэл.

БАРИМТ 3

Андорра улсыг анх Чарлеман байгуулсан гэж үздэг ба тус улс нь манай эриний 988 он хүртэл Ургелийн гүнгийн удирдлагад байсан. Харин одоогийн вант улс нь 1278 онд Арагон буюу одоогийн Барселонаас тусгаар тогтнож албан ёсоор байгуулагдсан. Андоррачууд бол каталан үндэстнүүд бөгөөд тэд каталан хэлнээс гадна франц, испани, португали гэх хэлнүүдээр чөлөөтэй ярих чадвартай.

БАРИМТ 4

Андорра улс газар нутгийн хэмжээгээрээ 16 дахь, хүн амынхаа хэмжээгээр 11 дэх дэлхийн жижиг орон. Тус улсын нийслэл болох Андорра ла-Велья далайн түвшнээс дээш 1,023 метрийн өндөрт оршдог ба уг хот нь Европ тивийн хамгийн өндөрт байрладаг нийслэл юм.

БАРИМТ 5

Коронавирусын халдвар дэлхий даяар тархахаас өмнө Андорра улс жилд дунджаар 10.2 сая жуулчдыг хүлээн авдаг байсан. Андорра улс Европын холбооны орон биш боловч тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро. Тэд 1814 онд Францын эзэнт гүрний мэдлээс гарч бие даасан улс болсон бөгөөд одоогийн үндсэн хуулиа 1993 онд баталсан.

БАРИМТ 6

Андорра улсын хүн амын дундаж наслалт 2013 онд 81 жил байсан ба энэ нь тэднийг тухайн үеийнхээ дэлхийн дээрх хамгийн өндөр насалдаг ард түмэн болгож байв. Харин одоо тэдний дундаж наслалт 81.9 болж өссөн хэдий ч дэлхийд 8-аар байранд жагсаж байна.

БАРИМТ 7

Андорра улс нэгдмэл парламентын сонгомол үндсэн хуульт засаглалтай ба улсын хамгийн өндөр албан тушаалт хоёр хан хүү буюу улсыг удирдагчидтай. Тэдгээр нь одоогийн Франц улсын ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон Каталаны санваартан Жоан Энрик Вивес-и-Сисилья нар юм. Харин тус улсын ерөнхий сайдын албыг Ксавьер Эспот Самора гэх эрхэм хашдаг.

БАРИМТ 8

Андорра улс бол дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг. Тус улсад халаасны хулгай, машин болон орон байрны хулгай, эмх замбараагүй байдал гэх зэрэг бараг л тохиолддоггүй. Мөн зарим тооцооноос үзэхэд Андорра нь одоогийн оршиж буй орнуудын 14 дэх эртний улс юм.

БАРИМТ 9

Андорра улсын засгийн газар, шүүх болон шорон нь бүгд 1580 онд баригдсан “Хөндийн байшин” гэх нэртэй барилга дотор байдаг. Тур Де Франц гэх дэлхийн хамгийн нэр хүндтэй дугуйн уралдааны зам Андорра улсыг дайрдаг. Мөн тус улсын батлан хамгаалахын төсөв нь 100 хувь сайн дурынхны өгсөн хандиваас бүрддэг.

БАРИМТ 10

Андорра улсад хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд эх орон нь дуудсан үед юунд ч үйлчилж юуг ч хийх тухай зохицуулалт байдаг. Тиймээс аливаа байгалийн гамшиг болон бусад онцгой нөхцөл байдал тулгарвал эрчүүдийг дохиоллын тусламжтайгаар дуудаж тэднийг зохион байгуулалтад оруулдаг.

БАРИМТ 11

Андорра гэх нэрний гарал үүслийг баттай тайлбарласан онол байдаггүй хэдий ч араб хэлний “Сувд” гэх үгнээс гаралтай байх өндөр магадлалтай. Андорра улс 1933 онд Франц улсад эзлэгдсэн ба тус улс нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр Франц болон Испани улсуудын хилээр хүн хууль бусаар нэвтрүүлэх гол зам болж байв.

БАРИМТ 12

Андорра улс нь хамтран захирагчдын системтэй, мөн каталан хэлийг албан ёсны хэлээрээ ашигладаг дэлхий дээрх цор ганц улс юм. Европын эрүүл мэндийн даатгалын карт Андорра улсад хүчингүй. Өндөрлөг бүсэд оршдог тул Андорра улсын хойд хөндий жилийн ихэнх хэсэгт цасаар бүрхэгдсэн байдаг.

БАРИМТ 13

Андорра улсын нийт газар нутгийн дөнгөж 5 хувь дээр нь л газар тариалангийн аж ахуй эрхлэх боломжтой. Андорра улс амьдрахад маш тохиромжтой бөгөөд нэгэн цагт “ядуу хүмүүсийн Швейцар” гэж нэрлэгддэг байсан. Тус улсад ямар нэгэн орлогын болон эд хөрөнгө өв залгамжлах тухай татвар байхгүй.

БАРИМТ 14

Андорра улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,942 метрийн өндөрт оршдог Кома Педроса уул. Тус улсад ямар нэгэн онгоцны буудал байдаггүй бөгөөд гадаадын жуулчид Испани болон Франц улсаар дамжиж Андорра улсад хүрдэг. Мөн Андорра эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү удаан амьдардаг.

БАРИМТ 15

Андорра улсын хуульд зааснаар гэр бүлийн хамгийн ахмад эрэгтэй гишүүн нь гэр бүлээ хамгаалахын тулд винтов бууг хадгалах ёстой. Харин тус улсын зэвсэгт хүчин нь дөнгөж 12 гишүүнтэй бөгөөд 700 гаруй жилийн турш ямар нэгэн тулаанд оролцоогүй.

БАРИМТ 16

Андорра улсын газар нутаг ихэвчлэн уулархаг, бартаатай замаас бүрддэг. Мөн бүх хүүхдүүд 16 нас хүртлээ сургуульд суралцаж боловсрол эзэмших үүрэгтэй. Андорра улс сургуулийн барилга болон бусад хэрэгслүүдийг хангадаг боловч Испани болон Франц улс багш нарыг цалинжуулдаг.

БАРИМТ 17

Андорра улсад далайн болон гахайн махан бүтээгдэхүүнүүд нэлээд алдартай. Тэд дунг амтархан иддэг ба согтууруулах ундаа хэрэглэх боломжтой хамгийн бага нас нь 18. Мөн тус улсын анхны хурдны зам 1911 онд баригдсан бөгөөд уг зам нь Андорра улсыг Испани улстай холбож өгсөн.

БАРИМТ 18

Андорра улсад зуны спортуудаас илүүтэйгээр өвлийн спортууд хөгжсөн. Энэ нь тэдний газар нутгийн онцлог шинж чанартай салшгүй холбоотой бөгөөд Андорра улсад хэд хэдэн алдартай цанын баазууд бий. Гэхдээ Андорра улсын баг тамирчид одоогийн байдлаар олимпын наадмаас ямар нэгэн медаль хүртээгүй.

БАРИМТ 19

Харин андоррачуудын хамгийн ихээр шимтэн үздэг спорт бол хөлбөмбөг. Андоррагийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг анхны олон улсын түвшин дэх ялалтаа 2019 оны аравдугаар сарын 11-нд Молдав улсын шигшээ багийн эсрэг байгуулсан. Мөн тус улсад регби, сагсанбөмбөг, заалны хоккей гэх спортууд алдартай.

БАРИМТ 20

Андорра улсын нэг захаас нөгөө зах хүртэл машинтай аялал зохион байгуулбал 50-60 минут буюу нэг цагийн дотор дуусна. Андорра улсын газар нутгийн есөн хувийг бүрдүүлдэг Мадриу-Перафита-Кларорын хөндий 2004 онд дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Тэгэхээр тус улсын есөн хувь нь ЮНЕСКО-д бүртгэлтэй гэсэн үг.

БАРИМТ 21

Андорра улс еврог улсынхаа албан ёсны мөнгөн тэмдэгт болгон ашиглахаасаа өмнө Франц болон Испани улсын мөнгөн тэмдэгтүүдийг ашигладаг байсан. Энэ нь тус улс хэзээ ч өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй байж үзээгүй гэдгийг илтгэнэ. Мөн Андорра улс эртний архитектурын үнэт өвүүдээ маш сайн хадгалж үлдэж чадсан. Үүний ачаар Андорра улс нэг хүнд оногдох гадаадын жуулчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 22

Андорра улсад ямар нэгэн үйлдвэр байдаггүй тул тус улс бараг л тэг хувийн бохирдолтой. Мөн аюулгүй байдал, уян хатан татварын систем, цаг агаар гэх зэргээс шалтгаалж Андорра улсын иргэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсээр нэрлэгддэг. Андорра улсын тэнгэр ихэвчлэн цэлмэг байдаг хэдий ч өндөр уулс нь цасаар бүрхэгдсэн хэвээр байдаг.

БАРИМТ 23

Андорра улсын төрийн далбаа нь Молдав, Чад, Румын улсуудын төрийн далбаануудтай маш төстэй. Эдгээр далбаанууд нь ижилхэн гурван өнгийн босоо зурааснуудаас бүрддэг. Андорра улсын далбааны хувьд цэнхэр, шар, цэнхэр өнгөнүүдээс бүрддэг ба төрийн сүлд нь далбааны төв хэсэгт байрладаг. Цэнхэр болон улаан өнгө нь Франц улсын далбаанаас гаралтай бол шар өнгө нь Испани улсын далбааг илтгэдэг.

БАРИМТ 24

Хэрэв та Испани эсвэл Франц улс руу нэвтэрч чадсан бол танд Андорра улс руу нэвтрэхэд ямар нэгэн нэмэлт виза, бичиг баримт хэрэггүй. Андорра улсын тамхи үйлдвэрлэлтийн аж ахуй маш арвин түүхтэй. Тэд нэгэн цагт уг салбарыг дэлхий дахинд тэргүүлж байсан ба одоо ч нөлөө бүхий улсуудын нэг. Мөн андоррачууд бол дэлхийн хамгийн шилдэг тамхичид хэмээн нэрлэгддэг юм байна.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 95 дахь дугаараар дэлхийн хамгийн жижиг орнуудын нэг болох Андорра улсыг онцолж байна. Андорра улсын тухай сонирхолтой 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    7 цаг 40 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    7 цаг 52 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    8 цаг 22 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    8 цаг 40 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    9 цаг 44 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    9 цаг 56 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    10 цаг 15 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    10 цаг 47 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    10 цаг 47 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    10 цаг 56 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    11 цаг 31 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    11 цаг 39 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    12 цаг 8 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    12 цаг 20 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    13 цаг 59 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    14 цаг 26 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    14 цаг 47 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    15 цаг 22 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    15 цаг 28 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    15 цаг 53 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК