Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Фижи

2022-4-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Фижи улс нь 18,274 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Номхон далайн урд хэсэгт буюу Шинэ Зеланд улсын зүүн хойд талд 2,000 километрийн зайтай оршдог. Фижи улс нийт 332 арлаас бүрддэг ба тэдний 110 дээр нь хүмүүс байнгын оршин суудаг.

БАРИМТ 2

Фижи улсын нийт хүн ам нь нэг сая гаруй бөгөөд тэдний 64.4 хувь нь христийн шашныг шүтдэг бол 28 хувь нь хинди шашинтай. Хүн амынх нь 87 хувь нь Вити-Леву, Вануа-Леву гэх хоёр том арал дээр оршин суудаг. Вити-Леву арал дээрх хүмүүс газар нутгийн онцлогоос шалтгаалан нэлээд сийрэг байрлалтай амьдардаг.

БАРИМТ 3

Фижи улсын нийслэл хотыг Сува гэдэг ба уг хот нь Вити-Леву арлын зүүн өмнөд далайн эрэг дээр нь байрладаг. Албан ёсны хэлнүүд нь фижи, англи, хинди-фижи хэлнүүд бөгөөд Фижи улс парламентын засаглалтай. Одоогийн Фижи улсын удирдагчдыг нэрлэвэл Уильям Катонивере (ерөнхийлөгч) болон Фрэнк Мбаинимарама (ерөнхий сайд) нар.

БАРИМТ 4

Тус улсыг бүрдүүлэгч арлуудын ихэнх хэсэг нь 150 сая жилийн өмнө эхэлсэн галт уулын дэлбэрэлтүүдийн үр дүнд бий болсон. Өнөөдрийн байдлаар тэдгээр галт уулсын дийлэнх нь идэвхгүй болж нутгийн хүмүүсд аюул учруулахгүй болсон бөгөөд хамгийн сүүлд 500 жилийн өмнө галт уул дэлбэрсэн. Гэхдээ Вануа-Леву, Тавеуни гэх зэрэг арлуудын хэсгээр газрын гүний дулаанаас болж газрын давхарга Цельсийн 35-60 хэм хүртэл халах тохиолдол байдаг.

БАРИМТ 5

Фижи улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн манай эриний өмнөх хоёр дахь мянганаас эхлэн амьдарч эхэлсэн. Харин европчууд тус арал дээр 17-аар зуунд хамгийн анх хөл тавьсан ба 1874 онд Их Британи тэднийг өөрсдийн колон улс болгосон. Гэвч тэд 1987 онд төрийн эргэлт хийн бүгд найрамдах улсаа байгуулж 1990 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан.

БАРИМТ 6

Фижи улс нь Номхон далайн бүс нутгийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг бөгөөд аялал жуулчлал, ой мод, уул уурхай болон загас агнуурын аж ахуй нь өндөр хөгжсөн. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг нь “Фижи доллар” гэдэг ба өнөөдрийн байдлаар 2.16 фижи доллар нэг ам.доллартай тэнцэж байна.

БАРИМТ 7

Хэрэв та Фижи улсаар зочилбол таны хамгийн их сонсох мөн эхэлж сурах ёстой үг бол “була”. Була гэдэг нь фижи хэлэнд “сайн байна уу?” гэх утгыг агуулдаг бөгөөд фижичүүд маш нөхөрсөг хүмүүс тул таних танихгүй хамаагүй хүмүүстэй үргэлж мэндэлдэг. Харин бусад асуудлууд дээр та англи хэлтэй байхад л фижичүүдтэй чөлөөтэй харилцаж чадна.

БАРИМТ 8

Фижи улсыг зорьдог жуулчдын олонх нь Сигатока элсэн манхан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, завь түрээслэн шүрэн арлуудаар зугаалж, усан паркуудаар үйлчлүүлж, агуй болон усан хүрхрээ гэх зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үздэг. Дундаж өртгөөр аялж буй жуулчдад зориулсан зочид буудлууд нь нэг өдрийн 25,000 гаруй төгрөгийн үнэтэй.

БАРИМТ 9

Фижи арлын уугуул иргэд 500 жилийн өмнөөс гал дээгүүр алхах зан үйлийг үйлдсээр ирсэн. Өнөө цагт зөвхөн онцгой баярыг тохиолдуулан фижичүүд уг зан үйлийг үйлддэг. Мөн тус арал дээр хэд хэдэн төрөл зүйлийн могой байдаг ч та тэднээс айх хэрэггүй. Учир нь Фижи арлын хуурай газар дээрх бүх могой хоргүй.

БАРИМТ 10

Фижичүүд хүүхдүүдээ бага наснаас нь гар урлалын бүтээл хийх чадвартай болгож өсгөдөг. Охид нь шавраар ваар хийх, сагс болон дэвсгэр сүлжиж сурдаг бол хөвгүүд нь кава аяга, жуулчдад өгөх бэлэг дурсгалын модон бүтээлүүд (хамгийн алдартай нь сэрээ) болон жад, сум гэх мэт зэвсгүүдийг урлаж сурдаг.

БАРИМТ 11

Фижи арал дээр 5,000 жилийн өмнө анх ирж суурьшиж байсан хүмүүсийг өдгөө лапитачууд хэмээн нэрлэдэг. Харин уг арал дээр анх ирсэн Европ хүмүүсийн завь нь далайн шуурганд өртөн эвдэрч тус арал дээр санаандгүй байдлаар очиж нутгийн уугуул иргэдийн хамт амьдарч эхэлсэн юм байна.

БАРИМТ 12

Фижичүүд байлдааны усан завь бүтээхдээ маш гаргууд байсан. Мөн фижичүүд дайсныхаа махыг идэж тэдний амиар өргөл барьдаг маш догшин ард түмэн байжээ. Тийм учраас Европ далайчид нутгийн иргэдээс аль болох зайдуу амьдардаг байсан ба тухайн цаг үе түүхэнд “Чөтгөрийн үе” хэмээн нэрлэгдэн үлдсэн.

БАРИМТ 13

Фижи улс Их Британийн колон байх үеэсээ эхлэн чихрийн нишингийг тариалж эхэлсэн ба одоо цагт их хэмжээний ургац хураан авч гадаад руу экспортолдог. Харин фижичүүдийн уламжлалт амьдралын хэв маягийг нь алдагдуулахгүйн тулд Их Британи улс өөрсдийн бас нэгэн колон улс болох Энэтхэгээс их хэмжээний ажилчдыг Фижи арал руу авч ирдэг байсан. Ингэснээр тус арал дээр хинди шашин маш их цар хүрээтэйгээр тархсан.

БАРИМТ 14

1987 оноос хойш хэд хэдэн цэргийн хүчнүүд төрийн эргэлт хийж Фижи улсыг дарангуйллын хэлбэртэй удирдаж байсан ч 2014 оны есдүгээр сард тус улсад ардчилсан сонгууль болсноор хар бараан өдрүүд зогссон. Фижи улсад зөвхөн хот, тосгоны захирагч нар л нарны шил болон малгай өмсдөг. Зарим тохиолдолд тэд жуулчдыг ч нарны шил, малгайгаа тайлахыг шаарддаг.

БАРИМТ 15

Фижигийн үндэсний ундаа бол “Кава”. Кава гэдэг үгийг шууд орчуулбал “гашуун” гэх утгатай ба Номхон далайн арлуудаар тархан ургадаг нэгэн төрлийн үндэс юм байна. Уг үндсийг фижичүүд түүж, хатааж, нунтаглаж, эцэст нь уусмал болгон устай хольсноор гашуун, исгэлэн амттай кава бэлэн болдог. Уг ундаа нь бохир ус мэт хүрэн өнгөтэй.

БАРИМТ 16

Фижи улс бол сармагчин төрхт сарьсан багваахайн төрөлх нутаг. Уильям болон Рут Беккон нар уг амьтныг 1976 онд Фижи улсын Тавеуни арал дээрээс анх нээж байсан. Энэхүү сарьсан багваахай нь 200-360 грамм жинтэй ба улбар шар өнгийн нүдтэй. Мөн тэд нийт 6-7 удаа л судлаачдын багт харагдаж байсан. Учир нь уг төрөл зүйлийн сарьсан багваахайнууд өндөрлөг уулархаг бүс нутгийн шигүү ой мод болон хамгаалагдсан бүс нутгуудад амьдардаг.

БАРИМТ 17

Уг амьтнаас гадна Фижи улсад хэд хэдэн ховор төрөл зүйлийн мэлхий, шорвог усны матар болон далайн могой амьдардаг. Эдгээр далайн могойнууд нь энгийн хуурай газрын могойнуудаас 20 дахин хортой маш аюултай амьтад юм байна. Азаар тус могойн ам маш жижигхэн тул хүнийг хатгах бараг л боломжгүй.

БАРИМТ 18

Фижи улсын үндэсний хоолнуудын нэг болох “Кокода”-г хуурай загас ашиглан бэлтгэдэг. Уг загасны хүчиллэг нь өөрийг нь чанасан байдаг тул түүхийгээр нь идэхэд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Фижичүүд гэр бүлээ бүх зүйлээс дээгүүр тавьдаг хүмүүс бөгөөд тэд насанд хүрсэн ч гэсэн хүнтэй гэрлэх хүртлээ ээж аавынхаа хамт амьдарсаар байдаг.

БАРИМТ 19

Фижичүүд тантай юм ярьж байгаад гэнэт хоёр хөмсгөө дээш нь өргөвөл “тийм” гэсэн утгатай. Тэдний хувьд хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол дэлхийн хамгийн том шүдтэй амьтан болох халимын шүд юм. Уг ховор эдлэлийг тэд олон зуун жилийн өмнөөс бэлэг дурсгалын хувиар ашиглаж ирсэн бөгөөд хэн нэгэнд гэрлэх санал тавих үедээ бөгжний оронд халимын шүд өгвөл илүү үнэ цэнэтэй.

БАРИМТ 20

Фижи улсын төрийн далбаа нь бүдэг цэнхэр (номин цэнхэр) өнгөтэй бөгөөд улсынхаа төрийн сүлд болон Их Британийн төрийн далбааг багтаасан байдаг. Бүдэг цэнхэр өнгө нь тус улсыг далайгаар хүрээлэгдсэн арлын улс гэдгийг нь илтгэдэг бол төрийн сүлд дээрх алтан арслан нь какао, далдуу мод, гадил, чихрийн нишингэ, тагтаа гэх зэрэг Фижигийн олон улсад алдартай зүйлсийг барьсан байдаг.

БАРИМТ 21

Фижичүүд коконатын самрыг нүдтэй бөгөөд амьд гэдэгт итгэдэг. Тэдний ярьдгаар коконатын самар үргэлж биднийг ажиглаж, хэний дээрээс унах тухайгаа тооцоолж байдаг гэнэ. Хэрэв коконатын самар хэн нэгний дээрээс унавал энэ нь муу ёрыг бэлгэддэг. Мөн кава ундаа нь толгойн өвчин, ханиад гэх зэрэг өвчнүүдийг анагаах чадвартай гэж фижичүүд үздэг.

БАРИМТ 22

Фижичүүд спортоор тогтмол хичээллэдэг бие бялдрын хөгжил сайтай хүмүүс байдаг бөгөөд тус улсад хамгийн алдартай спорт бол регби. Фижигийн үндэсний регби севенсийн шигшээ баг 2016 оны олимпын финалд Их Британийг 43-7 харьцаатай хожиж олимпын аваргууд болсон бөгөөд 1997 болон 2005 онуудын Дэлхийн цомын аваргууд.

БАРИМТ 23

Фижи улсын насанд хүрсэн хүн амынх нь 91.6 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Тус улсад хүүхдүүдийг заавал сургуульд сурч боловсрол эзэмших ёстой гэх тухай ямар нэгэн хууль байдаггүй бөгөөд 6-13 насны хүүхдүүдийнх нь 85 хувь нь сургуульд сурдаг. Фижи болон Энэтхэг гаралтай хүүхдүүд ихэвчлэн тусдаа өөр сургуульд сурдаг.

БАРИМТ 24

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр сайн дурын фижичүүд Шинэ Зеланд болон Австрали улсын зэвсэгт хүчнүүдэд нэгдэн оролцож байсан ба газар нутгийн байрлалаас нь шалтгаалж Их Британийн холбоотон улсууд Фижи улсыг бэлтгэлийн төв цэгээ болгон ашиглаж байв.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар эх газраас алслагдсан арлын орнуудын төлөөлөл болсон Фижи улсыг онцолж байна. Та бүхэн Фижи улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 1 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    11 цаг 5 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    11 цаг 11 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    11 цаг 20 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 58 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    22 цаг 42 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК