Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Бруней

2022-4-27
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бруней улсын албан ёсны нэрийг “Бруней Даруссалам” гэдэг ба энэ нь “Амар амгалангийн орон Бруней” гэсэн утгатай. Тус улс нь Калимантан арал дээр оршдог бөгөөд тус арлын газар нутгийн тодорхой хэсэг нь Индонез болон Малайз улсуудын эзэмшил. Калимантан арал Ази тивийн зүүн өмнөд хэсэг дэх Өмнөд Хятадын тэнгис болох Номхон далайн баруун хэсэгт байрладаг.

БАРИМТ 2

Бруней улсын нийт хүн ам нь 460,000 бөгөөд тэдний 80 гаруй хувь нь исламын шашинтай бол 7.1 хувь нь христийн, 7 хувь нь буддын шашинтай. Бруней улс албан ёсны исламын шашинтай орон. Харин иргэдийнх нь үндэс угсааны хувьд 65.7 хувь нь малайз гаралтай хүмүүс байдаг ба 10.3 хувь нь хятад хүмүүс.

БАРИМТ 3

Өмнө нь дурдсанчлан Бруней улс хязгааргүй эрхт хаант засаглалтай бөгөөд улсын тэргүүний эрх мэдлийг тэдний султан эзэмшдэг. Түүнийг Хассанал Болкиах гэдэг ба Бруней улсын хаан, ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, сангийн сайд, батлан хамгаалахын сайд гэх зэрэг бүх албан тушаалуудыг ганцаараа хашдаг.

БАРИМТ 4

Мөн тэрбээр дэлхий дээр хамгийн удаан хугацаанд хаан ширээнд сууж буй эрэгтэй хаан юм байна. Хассанал Болкиах Бруней улсын хаанаар өргөмжлөгдсөнөөс хойш 54 жил өнгөрсөн бөгөөд одоо цагийн хаадуудаас хоёрдугаар Элизабет 70 жилийн турш төр баарьж байгаа гэх амжилтаар бүгдийг нь тэргүүлдэг. Харин тус улсын хан хүүг Аль-Мухтад Билла Болкиах (Хассанал Болкиахын ууган хүү) гэдэг.

БАРИМТ 5

Брунейн эзэнт гүрэн түүхийнхээ оргил үе болох 1485-1528 онд Калимантан арлын ихэнх хэсгийг болон одоогийн Филиппин улсын нийслэл Манила хотын байрладаг бүс нутгийг эзэмшиж байжээ. Испаничууд Бруней улсын нутаг дэвсгэр дээр анх 1521 онд хөл тавьсан бөгөөд 1578 онд Бруней-Испани улсуудын хооронд Кастилийн дайн өрнөсөн.

БАРИМТ 6

19-ээр зууны үед Брунейн эзэнт гүрэн хүч чадлаа алдаж эхэлсэн ба 1888 онд Британийн хамгаалалтад орж 1906 онд тэдний колон улс болсон. Дэлхийн хоёрдугаар дайны үед тус улсыг япончууд 1941-1945 оны хооронд эзлэн авч удирдсан. Гэвч Япон улсаас хамааралгүй болсныхоо дараа 1959 онд брунейчүүд шинэ үндсэн хуулиа бичиж, баталсан.

БАРИМТ 7

1962 онд хаант засаглалын эсрэг зэвсэгт бослогууд гарч байсан боловч Их Британийн тусламжтайгаар тэднийг тэр даруйд нь дарж байв. Улмаар тэд 1984 оны нэгдүгээр сарын 1-нд Их Бртаниас салж улсынхаа тусгаар тогтнолыг зарласан. Бруней улсад үйлдвэрлэлийн салбар хөгжиж эхэлснээр уг улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1999-2008 оны хооронд 58 хувиар огцом өссөн.

БАРИМТ 8

Бруней улс байгалийн хий болон газрын тосны арвин их баялагтай. Тус улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 47-аар байранд жагсдаг бөгөөд Зүүн Өмнөд Азидаа Сингапур улсын ардаас хоёрдугаар байранд бичигддэг. Бруней улс нь өндөр хөгжилтэй орнуудын эгнээнд багтдаг ба ДНБ-ий 0 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өртэй дэлхийн хоёрхон орны нэг юм.

БАРИМТ 9

Бруней улсын нийслэл Бандар Сери-Бегаван хотод байрлах Султаны гэр бүлийн амьдардаг Истани Нурул Иман ордон нь 1,788 өрөөтэй ба 202,343 метр квадрат газрыг бүрхэн оршдог 1.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй. Энэхүү ордныг Генисийн ном дэлхийн хамгийн том орон сууц-ордон хэмээн бүртгэн авсан.

БАРИМТ 10

Бруней улсын нийслэл Бандар Сери-Бегаван хотод байрлах Султаны гэр бүлийн амьдардаг Истани Нурул Иман ордон нь 1,788 өрөөтэй ба 202,343 метр квадрат газрыг бүрхэн оршдог 1.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй. Энэхүү ордныг Генисийн ном дэлхийн хамгийн том орон сууц-ордон хэмээн бүртгэн авсан.

БАРИМТ 11

Брунейчүүд 1963 онд Малайз улстай нэгдэхийнхээ оронд Британийн хамгаалалт дор үлдэхийг илүүд үзсэн ба уг шийдвэрийг гаргасан цор ганц Малайзын муж. Хязгааргүй эрхт хаант засаглалтай тул тус улсад ямар нэгэн улс төрийн сонгууль явагддаггүй. Мөн Үндэсний хөгжлийн нам гэх албан ёсны ганцхан нам байдаг.

БАРИМТ 12

Бруней улсын албан ёсны хэлнүүд нь малайз болон англи хэл бөгөөд хүмүүсийн угсаа гарлаас шалтгаалан өөр 10 гаруй хэлийг тус улсын иргэд тогтмол ашигладаг. Харин хуулийн хувьд тэд английн энгийн хууль, шариатын хууль, исламын шашны үнэт зүйлс гэх зэргийг хослуулан хэрэглэдэг.

БАРИМТ 13

Тус улс нь шариатын хуулийг албан ёсоор ашиглаж эхэлсэн Зүүн Азийн анхны улс. Уг хуул нь хулгай хийх, садар самуун сурталчлах, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох гэх зэрэг үйлдлүүдэд тухайн хүнийг тахир дутуу болгох, олны өмнө ташуурдах, чулуу шидэх гэх зэрэг харгис шийтгэлүүдийг оногдуулдаг. Мөн тус улсад дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй исламын сүм хийдүүд бий.

БАРИМТ 14

Брунейн хуулийн дагуу зул сарын баярыг олон нийтийн газар тэмдэглэх хориотой. Тиймээс хүн амын 7 хувийг бүрдүүлдэг христийн шашинтай иргэд уг баярыг гэртээ нууцаар тэмдэглэдэг. Мөн ислам болон христийн шашинтай хүмүүс хоорондоо гэрлэж болохгүй бөгөөд цаазаар авахуулах ч шийтгэл хүлээх магадлалтай. Учир нь исламын шашинтай хүмүүсийг өөр шашны тухай судлах нь исламын шашныг дорд үзэж буй явдал гэж брунейчүүд үздэг юм байна.

БАРИМТ 15

Телевиз болон радиогоор гарч буй мэдээллүүдийг хааны гэр бүл байнга хянаж байдаг тул брунейчүүд олон төрлийн хүссэн мэдээллүүдээ тэр болгон эрх чөлөөтэй авч чаддаггүй. Мөн сэтгүүлчид улс төр болон шашны тухай мэдээ бэлтгэх үедээ өөртөө цензур тавихгүй бол маш том асуудалд орно. Засгийн газар нь хэвлэл мэдээллийн салбарыг хяналтдаа байлгахыг үргэлж хичээдэг боловч насанд хүрсэн иргэдийнх нь 99 хувь нь твиттер, инстаграм, фэйсбүүк гэх мэт цахим сүлжээний хэрэгслүүдийг ашигладаг.

БАРИМТ 16

Бруней улс дэлхийн хамгийн бага авилгын хувьтай орнуудын жагсаалтын 35-аар байранд жагсдаг. Мөн бүс нутагтаа зөвхөн Сингапур улсын дараа ордог маш бага авилгатай орон юм. Брунейчүүд машин эзэмшдэг хувиараа дэлхийд дээгүүр бичигддэг. Ойролцоогоор 1.5 хүн бүр нэг машин эзэмшдэг. Энэ нь бүх насанд хүрсэн брунейчүүд машин эзэмшдэг гэсэн үг.

БАРИМТ 17

Бруней улс хувь хүнээс ямар нэгэн орлогын татвар авдаггүй бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн бага татварын хувьтай орон юм. Мөн тус улсад хөдөлмөрийн цалингийн доод хэмжээ гэж байдаггүй ба ажил олгогч, ажилтантайгаа тохирч чадвал тэдэнд ямар ч хэмжээний цалин өгөх боломжтой. Хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн ажилгүйдлийн түвшин нь 8.3 хувь.

БАРИМТ 18

Бруней улсын эдийн засгийн ихэнх хэсгийг бүрдүүлэгч газрын тос нь дараагийн хоёр аравны дотор дуусаж магадгүй. Тиймээс тэд газрын тосноос гадна өөр салбаруудаа хөгжүүлж эдийн засгаа тогтвортой барихаар ажиллаж байгаа. Бруней улс Австрали улсад үхрийн ферм эзэмшдэг ба тэндээс улсынхаа ихэнх махны хэрэглээг татдаг.

БАРИМТ 19

Бруней улсын нийт цахилгааны нэгээс бага хувь нь дахин боловсруулагдах эрчим хүчнээс гаралтай. Үлдсэн 99 гаруй хувийг нь шатдаг түлшнээс гарган авдаг. Бруней хүүхдүүд заавал сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмших үүрэгтэй. Тус улсын сургуулиуд нь үнэгүй бөгөөд брунейчүүдийн 97.2 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Мөн брунейчүүд улсаас үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ авдаг ба коронавирусын халдварын үеэр хамгийн үр дүнтэй арга хэмжээ авч байсан улсуудын нэг бол яах аргагүй Бруней.

БАРИМТ 20

Брунейчүүдийн дундаж наслалт бол 75 жил. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт бөгөөд үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ болон маш бага бүртгэгддэг гэмт хэргийн тохиолдлуудтай холбоотой. Харин тэдний үхлийн хамгийн гол шалтгаанууд нь чихрийн шижин, цус харвалт, зүрхний өвчин зэргүүд. Мөн тус улсын иргэд бүс нутагтаа хамгийн их илүүдэл жинтэй гэж тооцогдоно.

БАРИМТ 21

Бруней улсын одоогийн соёл, ёс заншил, амьдралын хэв маяг зэрэгт Малайз улс ихээр нөлөөлсөн. Уг улсын нийт газар нутгийн 78 хувь нь ширэнгэн ойгоос бүрддэг. Тиймээс Бруней улсад маш олон төрөл зүйлийн ховор амьтад амьдардаг ба тэднээс дурдвал шорвог усны матар, нисдэг гүрвэл, хонхорхой царайт сармагчин гэх мэтээр үргэлжилнэ.

БАРИМТ 22

Бруней улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Брунейн үндэсний хөлбөмбөгийн холбоо 1969 онд байгуулагдаж олон улсын багуудын эсрэг тоглож эхэлсэн боловч тийм ч өндөр амжилт гаргаж байгаагүй. Тэд Монгол улсын шигшээ багийн эсрэг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх эхний шатанд учраа тааран тоглож нэг ялж, нэг ялагдаж нийлбэр дүнгээр ялагдал хүлээсэн. Мөн Бруней улс ямар нэгэн медаль олимпоос хүртэж үзээгүй.

БАРИМТ 23

Бруней улсын төрийн далбаа нь шар, цагаан, хар өнгөнүүдээс бүрддэг ба далбааны төв хэсэгт улсын төрийн сүлд байрладаг. Шар өнгө нь улсыг нь удирддаг Султаныг, хар болон цагаан өнгөнүүд нь улсын хоёр ерөнхий сайдуудыг, төрийн сүлд нь исламын шашныг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

Бруней улс 2013 оны зургадугаар сард улсынх нь газар нутгаас аварга загас агнахыг хуулийн дагуу хориглосон. Ингэснээр тэд ийм шийдвэр гаргасан Ази тивийн анхны улс болсон бөгөөд тус улсад аварга загасны мах болон бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах юм бол нэлээд хүнд шийтгэл хүлээнэ.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар хязгааргүй эрхт хаант засаглалтай цөөн орнуудын нэг болох Бруней улсыг онцолж байна. Бруней улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Отгоо (103.10.21.105)
    Аялахыг хүсэж байна.
    2024 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК