Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Миеэгомбо: Жижиг мажоритар тогтолцоо Монголын төрд муу талаа хангалттай харууллаа

2022-4-29
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Монгол Улсад системийн хямрал, Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний хямралууд бий болсон гэж үзэж байсан нь дүгнэлт. Монгол Улсын хөгжлийн талаар өөрийн үзэл, онол, төлөвлөгөөтэй улс төрийн нам гарч ирсэнгүй. Үүнээс болж төр хямарсан гэж боддог.

ЭШЛЭЛ 2

Нам өөрөө эрх зүйн орчин бүрэлдээгүй, төлөвшөөгүй, дэг журамгүй байгаа учраас намын толгой дээр цөөхөн хэдэн хүний явцуу сонирхол үйлчилж байдаг. Хууль тогтоох байгууллагын гаргаж байгаа тогтоол шийдвэр нь эцэстээ намын бүлгийн шийдвэр болчихсон.

ЭШЛЭЛ 3

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн долоод анзаарагдаагүй мөртлөө нэг өөрчлөлт орсон тэр нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн төслийн зардлыг УИХ нэмэгдүүлэхгүй, бүтцийг өөрчилж болно гэсэн заалт 2019 онд нэмсэн. Улс төрийн нам өнөөдөр улс төрд оролцож байгаа байдалд төсвийн эрх мэдэл түлхүүр шинжтэй. УИХ-ын гишүүдийн мөнгө 10 сая төгрөгөөс эхэлсэн хэдий ч сүүлдээ дөрвөн тэрбум төгрөг босон. Тойрог руугаа улсын төсвийг хуваарилж авч тогтоодог мөнгө.

ЭШЛЭЛ 4

Жижиг тойрог дээр явцуу эрх ашгийг хангаж байж тухайн тойргоос сонгогддог байдал нь гажуудал бий болоход өөрийн хувь нэмрээ оруулж байдаг. 

ЭШЛЭЛ 5

УИХ-ын гишүүн тойрогтоо хөрөнгө оруулалт татах, энэ нь дараагийн удаа сонгогдох үндэслэл болж, явцуу мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх сонирхол бий болох, намаа санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг тэндээс гаргах, тендер зарлаж бүтээн байгуулалт хийх зэрэг нь Засгийн газрын бүрэн эрх болчихлоор парламентын хууль тогтоох эрх мэдэл төсвийн хувьд Засгийн газар руу урсчхаж байгаа юм. 

ЭШЛЭЛ 6

АТГ-ыг Ерөнхий сайд өөрөө мэдэж, санал болгож томилуулдаг. Өөрийнх нь толгойлж байгаа намын олонх болсон парламент. Шүүхийн байгууллагуудыг мөн саяны агуулгаар олонх болсон, өөрийнх нь эрх мэдлийн байгууллага. Улс төрийн намын өнөөдрийн төлөвшил, эрх зүйн орчин, гишүүдийн итгэл үнэмшил зэрэг нь Монгол үндэстний хөгжлийн бодлого төсөөлөл, хөтөлбөртэй үгүйг дэнсэлвэл тийм ч сайхан гэрэлтэй зүйл харагддаггүй.

ЭШЛЭЛ 7

Энэ бол ашиг сонирхлын зөрчилдөөн.

ЭШЛЭЛ 8

Эрх барьж байгаа амын дотоод зөрчлийн асуудал давхар дээл дээр харагддаг.

ЭШЛЭЛ 9

Энэ зөрчил нь өнөөдөр сөрөг хүчнээ турхираад, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгүүлээд явж байна. 

ЭШЛЭЛ 10

Үндсэн хуулийн цэцийг улс төрийн шийдвэр гаргах суурь дэвсгэрийг бэлддэг тоглоомын байгууллага болгож хувиргаад байна.

ЭШЛЭЛ 11

Энэ тогтолцооны гажуудлыг яаж даван туулах вэ гэдгийг ярих ёстой болохоос өнөөдрийн хүсэл зоригоо яаж хангах вэ гэвэл дуусашгүй зүйл болно. Ингэхийн тулд парламентаа чадваржуулахаас өмнө Улс төрийн намын хуулийг батлах ёстой. 

ЭШЛЭЛ 12

Улс төрийн намын тухай хууль өөрийн гэсэн үзэл санаатай, үүнийгээ тойрсон гишүүдтэй, ил тод санхүүжилттэй, Монгол Улс, үндэстний талаарх хөгжлийн нухацтай бодож олсон өөрийн төлөвлөгөө, төсөөлөлтэй улс төрийн хүчийг улс төрийн нам гэж хүлээн зөвшөөрч төрийн эрх барих байгууллагад удирдлагаа хэрэгжүүлэх эрхийг олгодог байх ёстой. Нөгөө талд мэргэшсэн төрийн алба буюу улс төрийн удирдлагатай төрийн албыг халаад Мэргэшсэн, чадвартай, тогтвортой төрийн алба гэдэг рүү явах ёстой.

ЭШЛЭЛ 13

Өнгөрсөн 2016-2020 он улс төрийн хувьд тогтвортой байсангүй, үүнийг дагаад төрийн алба мөн солигдож байдаг. Ингэхээр манай улс төрийн дундаж IQ ямар байх вэ гэдэг ойлгомжтой. Сонгуулийн тогтолцоог эргэж харах цаг болжээ. Жижиг мажоритар тогтолцооны сул талууд Монголын төрд хангалттай муу муухайгаа харуулаад л байна.

ЭШЛЭЛ 14

Өнөөдөр хувь хүн нь өөрөө харизмтай, хүчтэй, хорон санаатай намын дарга, Ерөнхий сайд байсан бол, энэ улсыг хаашаа л бол хаашаа залахаар. Харин өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн байгаадаа намдуу байх шиг байна.

ЭШЛЭЛ 15

2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт муу талаа харуулж амжаагүй байна. Монголын төрийн тэнцвэртэй байдал хэлбийсэн. Гэхдээ төрийн дээр сандайлсан их баригч намын тал руу. 

ЭШЛЭЛ 16

Ирээдүйд өөр нам эх барьсан ч яг энэ замаар л явна. Ерөнхий сайд аль хөл дээрээ босож, юу ярьж эхэлсэнээс хамаараад төрийн бодлого, парламент тэр зүг рүү л шуураад явчихдаг. Ерөнхий сайд хүссэн хүсээгүй парламентыг удирдаад эхэлж байгаа нь анзаарагдаад эхэлсэн.

ЭШЛЭЛ 17

Хөгжлийн банкны асуудал дээр шүүхийн процессийг алгассан өчнөөн олон шийдвэрүүдийг гаргаж байна. Одоо энэ гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг ярьж байна. Энэ нь эх баригч нам өөрийгөө цэвэрлэж байгаа юм шиг харагдаж болно. Гэхдээ олон нийтийн анхааралд байгаа сэдвийг нэг нэгээр нь дараад 2024 оны сонгуульд бэлдэж байгаа гэж улс төрийн талаасаа харагдаж байгаа юм. 

ЭШЛЭЛ 18

Яагаад энэ булчинтай, бяртай намын даргатай болчихсон бэ гэхээр 2019 оны өөрчлөлтүүд нөлөөлсөн. Мөн засаг захиргааны нэгжийн тухай хуулийг шинээр баталчихсан, орон нутагт намын нэрээр оролцох, мөрийн хөтөлбөр гаргах зэрэг нь хязгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, жижиг мажоритар дээр байгаа бүтцээ хатуу суурь болгоод, царцаагаад эх баригч нар хадгалчихаж байгаа хэрэг. 

ЭШЛЭЛ 19

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тал дээр Ерөнхий прокурор ажлаа л хийж байгаа. Түүний дор мөрдөх байгууллага шалгаад явж байгаа. Мөрдөх байгууллага Ерөнхий сайдын дор байгаа. Хуучин бол улс төрөөс ангид байх ёстой байгууллагуудыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-д оруулж томилуулдаг байсан. Үүнийг намын удирдлага авчихсан юм. 

ЭШЛЭЛ 20

Ерөнхий сайд улс төрийн зорилгоор, хэн нэгнийг намнах зорилгоор бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлыг тавиад парламент руу оруулж ирэхэд Ерөнхий сайдын нөлөө дэндүү хүчтэй байгаа. Үүнийг анхаарах шаардлагатай байгаа юм. 

ЭШЛЭЛ 21

Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүгээр өөрчилье гээд өөрчлөөд байвал чанар сулруулсан, Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн зүйл рүү хөтөлнө. 1992 оны Үндсэн хуулийн нэг давуу тал нь нийтийн зөвшилцөл байсан. Өнөөдрийн үндсэн хуулийн хоёр өөрчлөлт бол нэг нам олонхоороо байх үедээ өөрчилсөн. 2019 оны өөрчлөлт бол хэт олонх болсон нам өөрчлөлт хийсэн. Ингэснээр улс төрийн бодлого давамгайлсан. Улс төрийн эрх чөлөөг боомилсон ийм л өөрчлөлт болсон гэж үзэж байна. 

ЭШЛЭЛ 22

Зарим улстөрчийн амнаас “хүчтэй Ерөнхий сайдын” гэдэг үг гарч байна. Үнэн хэрэгтээ  хүчтэй Ерөнхий сайдын биш, төрийн дээр сандайлсан хүчтэй намын даргын тогтолцоо руу төрийн тогтолцоог хэлбийлгэчихээд байна.

ЭШЛЭЛ 23

Энэ хэвээр үргэлжилбэл цаашид дарангуйллын тогтолцоо руу явна. 

ЭШЛЭЛ 24

Муугаар бодвол улс үндэстний тусгаар тогтнол, оршин тогтнохуйд заналхийлэх боломжтой ийм тогтолцоог үүсгэчихээд байна. Ийм тогтолцоог засварлахын тулд олон нийтийн санаа бодлыг тусгасан, ард түмний төр барих эрхийг хангасан өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд хийх хэрэгтэй. Ардчилсан тогтолцоо  улс орон дэлхий нийтэд үнэт зүйлийнхаа хувьд дахин сэргэж байна. Ардчилал бидний тусгаар тогтнолын баталгаа. Яг өнөөдөртөө бол Монголын бүх зүйлийн баталгаа бол ардчилал болчихоод байна.

image

“С1 телевиз”-ийн сэтгүүлч Д.Батсүрэнгийн бэлтгэн хүргэдэг “VIP нэвтрүүлэг” өчигдрийн дугаарт хуульч Д.Миеэгомбо оролцлоо. Түүний 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (82.23.76.144)
    Маш зөв санаанууд байна Цаашид хамтран. Ажиллахад бэлэн байна амжилт хүсье Монгол Улсын.шинэчлэлт үүнээс эхэлнэ Монгол шинэчлэлт Намын дарга Норовдондогийн Жамсран
    2022 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (192.82.83.55)
    Хэсгийн ахлагч нар гэж МАНын срнгуулийн ажилчид юм. Улс төрийн авлигыг газар дээр нь цэцэглүүлэгчид иргэдийг уос төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхагчид бас иргэдийн мэдээллийг цуглуулж юу юунд ашигладагийг зөвхөн МАН л мэддэг байх. Хамгийн бохирыг гардагчид бол хасхийн ахлагчид + хороон дарга нар Төрийн халамжийг улс төрийн авлига болгож шударга ёсыг иргэдийн нүдэн дээр дэвсэгчид мушгин гуйвуулагчид чинь тэдэ.Ингэсээр одоо Монголын ардчиллыг унагаагч хамгийн том эд эс болсон байх Аа бас МАН гм намаараа хамаатан саднаараа талцал хуваагдлыг хамгийн их бий болгогчид Намчид улс орныг шат шатандаа сүйрүүлж байна даа eр нь
    2022 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК