Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Энэтхэг

2022-5-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Энэтхэг улс нь 3,287,263 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд долдугаар байранд) ба Өмнөд Азид оршдог. Урд хэсгээрээ Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн тус улс Пакистан (баруун), Хятад (хойд), Непал (хойд), Бутан (хойд), Бангладеш (зүүн), Мьянмар (зүүн) гэх улсуудтай тус тус хиллэдэг. 

БАРИМТ 2

Энэтхэг улсын нийт хүн ам нь 1.4 тэрбум бөгөөд тэдний 80 гаруй хувь нь хинди шашныг шүтдэг. Энэхүү олон хүн амтай Энэтхэг улс дэлхийд хүн амынхаа тоогоор хоёрдугаар байранд жагсдаг ба хамгийн олон хүн амтай ардчилсан улс юм. Мөн улсын албан ёсны хэлнүүд нь англи болон хинди боловч энэтхэгчүүд амьдарч буй бүс нутгаасаа шалтгаалж 447 өөр хэлийг ашигладаг. 

БАРИМТ 3

Орчин үеийн хүн төрөлхтний өвөг дээдэс Энэтхэгийн их газар дээр 55,000 жилийн өмнө Африк тивээс нүүдэллэн ирсэн. Ойролцоогоор 9,000 жилийн өмнө Инд мөрний сав газрын баруун захад хүмүүс суурин байдлаар амьдарч эхэлж аажмаар манай эриний гуравдугаар мянганд Инд мөрний хөндийн соёл иргэншил үүссэн. Энэ нь дэлхий дээрх хамгийн том, хамгийн удаан тасралтгүй үргэлжилж буй соёл иргэншил юм. 

БАРИМТ 4

Дундад зууны эхэн үед Энэтхэгийн өмнөд болон баруун эрэгт хирстийн болон исламын шашнууд ихэд тархсан. 15-аар зуунд Энэтхэг улсын өмнөд хэсэгт оршиж байсан Вижаянагара эзэнт гүрэн хинди шашны соёлыг бий болгосон. Ийнхүү хэд хэдэн эзэнт гүрнүүд Энэтхэг улсад оршин тогтнож байсан ч 1858 онд Энэтхэг дэх Британийн титмийн засаглал эхэлсэн. 

БАРИМТ 5

Энэтхэгчүүд 1947 оны наймдугаар сарын 15-нд Энэтхэгийн холбоог байгуулан Их Британиас салаан тусгаарлаж 1950 онд Бүгд Найрамдах улсаа байгуулсан. 1947 Их Британийн ноёрхлоос гарах үедээ тэд хинди шашинтай Энэтхэгийн холбоо болон исламын шашинтай Пакистаны холбоо гэж хоёр хуваагдсан ба тус цагаас хойш пакистанчууд өөрсдийн замыг хөөж улсаа байгуулсан. 

БАРИМТ 6

Дэлхийн хамгийн том цар хүрээтэй шуудангийн систем Энэтхэг улсад байдаг. Тус улс 150,000 гаруй шуудангийн салбаруудтай бөгөөд энэ нь Хятад улсын нийт шуудангийн тооноос гурав дахин их тоо юм. Мөн дэлхий дээрх цор ганц усан дээрх шуудангийн салбар Энэтхэгийн Шри Нагар дахь Дал нууранд байрлалтай. 

БАРИМТ 7

Энэтхэг улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300,000 сүм хийдүүд байдаг. Дэлхийн ямар ч улсад ийм их тооны сүм хийдүүд байхгүй. Мөн тус улсад 130 сая гаруй англи хэлээр ярьдаг хүн байдаг. Тэд уг тоогоороо дэлхийд хоёрдугаар байранд ордог. Үүнээс гадна Энэтхэг улс бол хамгийн хямд тарифтай дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй харилцаа холбооны зах зээл. 

БАРИМТ 8

Дэлхийн таван их далайн нэг нь Энэтхэг улсын нэрээр нэрлэгдсэн. Үүнээс та тус улс ямар агуу том гүрэн гэдгийг харж болно. Энэтхэгийн кино салбар буюу Болливүүд гаргаж буй бүтээлийнхээ тоогоор Нигерийн Нолливүүдийн араас хоёрдугаар байранд ордог. Болливүүд жилд ойролцоогоор 1,000 киног шинээр бүтээдэг. 

БАРИМТ 9

Энэтхэг улс холбооны бүгд найрамдах засаглалтай ба одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Рам Натх Ковинд (ерөнхийлөгч), Венкая Найду (дэд ерөнхийлөгч), Нарендра Моди (ерөнхий сайд), Н.В.Рамана (улсын ерөнхий шүүгч) гэх мэтээр үргэлжилнэ. Мөн Энэтхэг улсад 2009 оны парламентын сонгуулийн үеэр 543 гишүүдийг сонгохын тулд 417 сая хүн таван үе шаттайгаар санал хураалтад оролцсон. Энэ нь дэлхий дээрх хамгийн олон хүн оролцсон сонгууль болж бүртгэгдсэн. 

БАРИМТ 10

1993 онд төрсөн 62.8 сантиметр өндөртэй дэлхийн хамгийн намхан эмэгтэй болох Жиоти Кисанге Амгэ энэтхэг улсын иргэн. Дэлхийн хамгийн олон шүдтэй хүн болох В.А. Вижай Кумар гэх Энэтхэг улсын иргэн нийт 37 шүдтэй. Мөн Энэтхэгийн сансрын программ дэлхийн шилдэг таван сансрын программын эгнээнд багтдаг. Тэд маш чадварлаг боловч бага зэрэг санхүүгийн асуудалтай. 

БАРИМТ 11

Энэтхэг улс дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр тавдугаар байранд жагсдаг боловч хэт их хүн амтай тул хүний хөгжлийн индексээрээ 131-ээр байранд бичигддэг. Үүнээс гадна Энэтхэг улс үр хөндөлтийн тохиолдлоороо дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг. 

БАРИМТ 12

Энэтхэгийн Лакхнау дахь Монтессори сургууль бол дэлхийн хамгийн том сургууль. Уг сургууль 1959 онд байгуулагдсан б өнөөдрийн байдлаар 18 кампус, 55,000 сурагчидтай. Мөн тэд үйлдвэрлэж буй сүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн нийт сүүний хэрэглээний 16 хувийг Энэтхэг улс дангаараа хангадаг. 

БАРИМТ 13

Энэтхэг улсад өдөр бүр 300 гаруй хэл дээр 4,700 өөр төрлийн өдөр тутмын сонин хэвлэгддэг. Энэтхэгчүүд шинжлэх ухааны салбарт маш их амжилт гаргадаг. Сүүлийн үед компьютерын шинжлэх ухааны салбарт энэтхэгчүүд давамгайлж байгаа бөгөөд дэлхийн хамгийн хөнгөн хиймэл дагуулыг энэтхэг эрдэмтэд бүтээсэн. Энэхүү хиймэл дагуул нь ердөө 64 грамм жинтэй ба задгай сансарт амжилттай гарсан ч тойрог замд орж чадаагүй. 

БАРИМТ 14

Харин үүний дараа уг хиймэл дагуулыг бүтээсэн эрдэмтэд “Каламсет-В2” гэх 1.26 килограмм жинтэй хиймэл дагуулыг бүтээж Энэтхэгийн сансар судлалын байгууллагын Шрихарикота дахь Сатиш Даван сансрын төвөөс амжилттай хөөргөн дэлхийн тойрог замд оруулснаар дахин нэг удаа түүх бүтээсэн. Мөн Энэтхэг улсад хамгийн их нэр хүндтэй хүн бол Махатма Ганди. Тэрээр Энэтхэгийн эрх чөлөөний төлөө энхийн аргаар тэмцэж амжилтад хүрсэн ба 1948 онд бусдын гарт амиа алдсан. 

БАРИМТ 15

Энэтхэгийн Мизорам мужийн Бактванг тосгоны толгод дунд байрлах 100 өрөөтэй дөрвөн давхар байшинд дэлхийн хамгийн том гэр бүл амьдардаг. Тус гэр бүлийн өрхийн тэргүүн болох Сиона Чана 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач болон зээ хүүхдүүдтэй байсан. Гэхдээ түүний хувьд 2021 оны зургадугаар сард нас барсан. Мөн дэлхийн хамгийн чийглэг газраар нэрлэгддэг Энэтхэгийн Мегхалая тосгонд жилд 11,873 миллилитр хэмжээний бороо ордог. 

БАРИМТ 16

Энэтхэг улсад “Могой хүн” гэх хочтой Вава Суреш гэх эрхэм амьдардаг. Тэрбээр зэрлэг ан амьтан хамгаалах мэргэжилтэн бөгөөд хүний суурин газруудад нэвтрэн орж ирсэн могойг хамгаалж аюулгүй газар аваачдаг. Одоогийн байдлаар түүний хувьд ойролцоогоор 52,000 могойн амийг аварсан ба 3,000 гаруй удаа (300 удаа үхэлд хүргэх хортой могойд) могойд хатгуулж байсан гэнэ. 

БАРИМТ 17

Та Энэтхэг улсад үхрийн мах идэх чадахгүй. Учир нь энэтхэгчүүд үхрийг ариун амьтан хэмээн хүндэтгэн дээдэлдэг бөгөөд үндсэн хуулиараа үхэр алахыг гэмт хэрэг хэмээн баталсан. Мөн дэлхийн хамгийн өндөр гүүрээр нэрлэгддэг Жамму дахь Ченаб голын гүүр энэтхэг улсад байдаг. Уг гүүр нь голын уснаас 360 метрийн өндөрт баригдсан. 

БАРИМТ 18

Алмазыг хамгийн анх олборлож эхэлсэн улс бол Энэтхэг. Кришна голын бэлчир манай эриний дөрөвдүгээр зуунаас хойш ойролцоогоор 1,000 жилийн турш дэлхий дээрх цор ганц алмазны орд байсан. Харин 18-аар зуунд Бразил, Өмнөд Африк гэх улсуудын алмазны ордууд олдсон. Мөн Энэтхэг улсын Гималайн нуруунд Роопкунд гэх нууцлаг мөсөн нуур байдаг. Учир нь уг нуурын эргэн тойрноос маш их хэмжээний учир битүүлгээр амиа алдсан хүмүүсийн араг яс олдсон. Эрдэмтэд уг араг яснуудыг хүчтэй мөндрийн шуурганаас болж амиа алдсан есдүгээр зууны үед хамаарагддаг хүмүүсийнх гэх таамгийг дэвшүүлдэг. 

БАРИМТ 19

Энэтхэг улсын төрийн далбаа нь гүргэмийн улбар шар, цагаан, ногоон өнгөнүүдээс бүрддэг ба төв хэсэгтээ энергийн хүрдний дүрсийг багтаадаг. Улбар шар өнгө нь Энэтхэг улсын хүч чадал болон эр зоригийг, цагаан өнгө болон энергийн хүрд нь шударга байдал, энх тайвныг, ногоон өнгө нь Энэтхэг улсын үржил шимт газар нутгийг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 20

Энэтхэг улсын нийслэлийг Нью-Дели гэдэг бол хамгийн алдартай хотуудыг нь Дели болон Мумбай гэдэг. Ихэнх энэтхэгчүүд хоолоо хуруугаараа иддэг ба карри, наан гэх мэт Энэтхэг үндэстний хоолнууд дэлхий нийтэд маш алдартай. Үүний нэг жишээ гэвэл Их Британийн нийслэл Лондон хотод Мумбай хотод байдгаас олон тооны Энэтхэг ресторан байдаг. 

БАРИМТ 21

Энэтхэг улсад хамгийн алдартай спортууд крикет болон зүлгийн хоккей. Энэтхэгийн крикетийн шигшээ баг дэлхийн цомд хоёр удаа түрүүлж байсан бол зүлгийн хоккейн шигшээ баг нь найман удаа олимпд түрүүлсэн. Энэтхэг улсын баг одоогийн байдлаар тамирчид олимпын наадмаас 10 алт, 9 мөнгө, 16 хүрэл медалийг хүртээд байна. Мөн сүүлийн үед тус улсад буудлага, шатар, чөлөөт бөхийн спортууд эрчимтэй хөгжиж байгаа. 

БАРИМТ 22

Энэтхэг улсын Шани Шиннапур гэх тосгон дэлхийн хамгийн аюулгүй газраар нэрлэгддэг. Учир нь тус тосгоны хүмүүс бие биедээ маш их итгэдэг тул тэдний байшингуудад түгжээ гэх зүйл байдаггүй. Ойролцоогоор 400 жилийн турш тус тосгонд ямар нэгэн гэмт хэргийн тохиолдол бүртгэгдээгүй юм байна. 

БАРИМТ 23

Нийт энэтхэгчүүдийн 15-30 хувь нь амьтны мах иддэггүй цагаан хоолтон. Харин үлдсэн хувийн дийлэнх хэсэг нь зөвхөн загасны мах иддэг. Мөн тус улсад 26 албан ёсны амралтын өдөр байдаг. Үүнээс гадна дэлхийн хүний гараар бүтээгдсэн долоон гайхамшгийн нэг болох Таж махал энэтхэг улсад байдаг. Уг аварга том бунхан цагаан өнгөтэй боловч агаарын бохирдлоос болж шар өнгөтэй болон хувирч байгаа. 

БАРИМТ 24

Энэтхэг улсын эх газраас гадна 1,382 ширхэг арлууд нийлж Энэтхэг улсыг бүрдүүлдэг. Тус улс дахь 100 гэрлэлт тутмын дөнгөж нэг нь салдаг. Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад маш бага тоо юм. Мөн дэлхийн нийт халуун ногооны 70 хувийг Энэтхэг улс дангаараа хангадаг. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 125 дахь дугаараар дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг болон Энэтхэг улсыг онцолж байна. Энэтхэг улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 0 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    11 цаг 4 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    11 цаг 10 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    11 цаг 19 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 57 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    22 цаг 41 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК