Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Хондурас

2022-5-31
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Хондурас улс нь 112,492 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Америк болон Хойд Америкийн их газруудыг холбодог Төв Америкийн (Хойд Америк тивийн нэг хэсэг) орон. Хондурас улс Атлантын болон Номхон далайд гарцтай ба Гватемал (баруун), Эль Сальвадор (баруун урд), Никарагуа (зүүн урд) гэх улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Хондурас улсын нийт хүн амын тоо нь 10 сая бөгөөд тэдний 90 хувь нь Европ болон нутгийн уугуул иргэдийн цус холилдсон местизо хүмүүс байдаг бол үлдсэн 7 хувь нь нуттгийн уугуул овог аймгуудын цэвэр цусны иргэдээс бүрддэг. Харин шашны хувьд нийт хондурасчуудын 90 хувь нь христийн шашныг шүтдэг.

БАРИМТ 3

Одоогийн Хондурас улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн хамгийн анх манай эриний өмнөх 9000 оны үед амьдарч байсан гэх таамаг байдаг. Бидний сайн мэдэх Америк тивийн хамгийн алдартай эртний овог аймгуудын нэг болох маяачууд манай эриний 250-900 онд Хондурас улсын газар нутаг дээр маш их үр нөлөөтэй байсан.

БАРИМТ 4

Маяачуудын соёл иргэншилтэй холбоотой хамгийн чухал олдворуудын нэг болох Копан гэх маяачуудын сүйрсэн хот Хондурас улсад байдаг. Уг хот дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д хүртэл бүртгэгдээд амжсан ба маяачуудын улс төрийн, иргэний болон шашны хамгийн чухал цэг байсан гэгддэг.

БАРИМТ 5

Хондурас улсад хөл тавьсан хамгийн анхны Европ гаралтай хүн бол Америк тивийг нээсэн Христофер Колумб. Тэрээр анх Хондурас улсад 1502 онд очсон ба уг үйл явдлын дараа Испанийн эзэнт гүрэн тус бүс нутгийг хараандаа авсан. Улмаар испаничууд нутгийн уугуул иргэдтэй хүчтэй зөрчилдсөний дараа 1539 онд албан ёсоор Хондурасыг өөрсдийн колони болгосон. ​​​​​​​

БАРИМТ 6

Хондурас гэх нэрийг Христофер Колумб өгч байсан бөгөөд уг нэрийг испани хэлнээс орчуулбал “Гүн гүнзгий” гэх утгатай. Учир нь Хондурасын хойд хэсгийн далайн эргийн ус маш гүнзгий билээ. Хондурасын далайн эргийн зарим хэсэг рүү британичууд халдаж байсан ч тус улс Испанийн эзэнт гүрний колони улс хэвээр байсаар байлаа. ​​​​​​​

БАРИМТ 7

Хондурасчууд 1821 онд тусгаар тогтнолоо зарлаж Мексикийн эзэнт гүрний нэг хэсэг болоод байсан ч 1823 онд дахин тусгаар тогтнолоо зарлаж Коста Рика, Гватемал, Эль Сальвадор, Никарагуа гэх орнуудын харьяалагддаг байсан Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах улсыг бүрдүүлэгч орнуудын эгнээнд элсэн орсон.

БАРИМТ 8

Гэхдээ хондурасчууд 1938 онд өөрсдийн улсаа байгуулан дахин нэг удаа тусгаар тогтнолоо зарласан нь тэдний сүүлийн удаагийнх байлаа. 1960 онд Шумуулын далайн эрэг гэгддэг байсан бүс газрын хойд хэсэг олон улсын шүүхийн шийдвэрээр Никарагуа улсаас Хондурас улс руу шилжүүлэгдсэн.

БАРИМТ 9

Тусгаар тогтнолоо зарласан цагаасаа хойш Хондурас улс нийгмийн олон төрлийн зөрчилдөөн, улс төрийн тогтворгүй байдал гэх мэт асуудлуудтай удаа дараалан нүүр тулсаар байгаа тул өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн ядуу орнуудын нэгээр нэрлэгдэж байна.

БАРИМТ 10

Олон зуун жилийн турш Испанийн эзэнт гүрний мэдэлд оршин тогтнож байсан тул хондурасчуудын амьдралын хэв маяг испаничуудынхтай тун төстэй. Жишээлбэл тус улсын албан ёсны хэл испани хэл бөгөөд испаничуудын адилаар католик шашныг олноороо шүтдэг. ​​​​​​​

БАРИМТ 11

Хондурас улсын эдийн засаг голчлон газар тариалангийн салбарын нөхцөл байдлаас хамаардаг. Уг салбараас хэт их хамааралтай тул 1998 онд 11,000 хүний амь насанд хүрч, тариалангийн талбайг тэр чигт нь үерт автуулсан Митч хар салхи мэтийн байгалийн гамшиг тохиолдоход Хондурас улс маш хүнд нөхцөл байдалд ордог.

БАРИМТ 12

Хондурас улс ерөнхийлөгчийн засаглалтай ба одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Сиомара Кастро (Хондурас улсын 56 дахь ерөнхийлөгч ба анхны эмэгтэй ерөнхийлөгч), Сальвадор Насралла (анхны дэд ерөнхийлөгч), Луис Редондо (Үндэсний Конгрессийн ерөнхийлөгч) гэх мэтээр үргэлжилнэ. ​​​​​​​

БАРИМТ 13

Хондурасын их газраас гадна дор хаяж 99 арал нэгдэж байж Хондурас улсыг бүрдүүлдэг. Уг улсын нийслэл хотыг Тэгусигальпа гэдэг ба энэхүү хот нь 1578 онд байгуулагдсан 443 жилийн настай. Хондурас улс тивийнхээ хамгийн бага орлоготой орон бөгөөд сүүлийн хэдэн арваны турш авилгын хэрэгтэй тэмцсээр байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар байна. ​​​​​​​

БАРИМТ 14

Тус улсыг нэгэн цагт Бүгд Найрамдах Гадил улс хэмээн дууддаг байжээ. Үүний учир нь америк зохиолч О.Хенри 1904 онд зохиол дээрээ уг нэрийг анх хэрэглэж байсан ба тухайн цаг үед Хондурас улсын эдийн засаг зөвхөн гадил жимснээс хамааралтай байсан. Уг цагаас хойш хондурасчууд уг нэрээсээ салахын тулд олон төрлийн жимс болон бусад төрлийн барааг ургуулж эхэлсэн.

БАРИМТ 15

Хондурасын гэмт хэргийн бүлэглэлүүд үйлдэж буй хэргүүдээрээ нэлээд алдар нэрд хүрсэн. Тэдэн дундаас хамгийн хүчирхэг нь MS-13 буюу Мара Салватруча гэх бүлэглэл. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад байгалийн гамшгуудад хамгийн ихээр өртдөг орнуудын жагсаалтад Хондурас улс хоёрдугаар байранд жагссан ба тэдний өмнө бичигдсэн Пуэрто Рико нь албан ёсны улс биш.

БАРИМТ 16

Хондурас улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Хондурасын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1921 оноос хойш олон улсын багуудтай албан ёсны тоглолт хийж эхэлсэн бөгөөд ДАШТ-д 1982, 2010, 2014 гэж нийт гурван удаа оролцсон. Мөн хөлбөмбөгөөс гадна бейсболын спорт Хондурас улсад нэлээд алдартай.

БАРИМТ 17

Дэлхийн түүхэн дэх хамгийн богино дайнуудын нэг болох “Хөлбөмбөгийн дайн” Эль Сальвадор болон Хондурас улсуудын хооронд ердөө 100 цаг үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл уг дайн 1969 оны долдугаар сарын 14-нд эхлээд 1969 оны долдугаар сарын 18-нд өндөрлөсөн.

БАРИМТ 18

Энэхүү дайн өрнөх болсон шалтгааныг тайлбарлавал 1970 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө Эль Сальвадор болон Хондурас улсын шигшээ багууд тоглож 3:2 харьцаатайгаар Эль Сальвадорын шигшээ баг ялалт байгуулсны дараа тун удалгүй дайн эхэлсэн. ​​​​​​​

БАРИМТ 19

Гэхдээ хөлбөмбөгийн тоглолтоор далимдуулж дайныг эхлүүлснээс биш уг дайны цаана хоёр улсын хоорондох газрын болон далайн хилийн маргаантай бүс, цагаачдаас болж үүссэн эдийн засаг, улс төрийн асуудлууд гэх мэт хүчин зүйлс байсан. Хэдхэн хоногийн турш үргэлжилсэн уг дайнаас болж олон мянган хүн амиа алдсан.

БАРИМТ 20

Хондурас улсын нийт газар нутгийн 46 хувийг ой модод бүрхдэг ба тус улс Төв Америкийн хамгийн том хэмжээний зэрлэг байгальтай орон. Гэхдээ харамсалтай нь Хондурас улс жил бүр зэрлэг байгалийнхаа 1.81 хувийг алдсаар байна. Хондурасчууд гэр бүлийн харилцааг бүхнээс илүүд тавьдаг ба хэд хэдэн гэр бүлүүд нийлж хамтдаа амьдрах нь энгийн үзэгдэл.

БАРИМТ 21

Хондурасчууд аливаа хүн болон эд зүйлс рүү заахдаа хуруугаа бус уруулаа ашигладаг. Тэд их хэмжээний хоолыг өглөөний цайнд ууж өдөр болон оройн хоолыг аль болох хөнгөн байлгахыг хичээдэг. Мөн Хондурас улс алт, мөнгө болон зэсийн хэд хэдэн ордтой ба сүүлийн үед уул уурхайн салбар газар тариалангийн салбартай энэ зэрэгцэн хөгжиж байгаа. ​​​​​​​

БАРИМТ 22

Хондурас улсын төрийн далбаа нь хөх болон цагаан өнгөнүүдээс бүрддэг. Хөх өнгөнүүд нь Номхон далай, Карибын тэнгис болон тэнгэрийг, цагаан өнгө нь ус, энх тайван, хондурасчуудын хөгжил цэцэглэлт болон цэвэр ариун бодол санааг тус тус бэлгэддэг. Мөн далбааны дунд байрлах таван ширхэг однууд Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах улсыг байгуулсан таван улсыг илэрхийлдэг.

БАРИМТ 23

Хондурасчууд тод өнгийн улаан, цэнхэр болон шар өнгийн өдтэй тоть шувууг ариун амьтан хэмээн шүтдэг. Харин тус улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан бол Юкатаны цагаан сүүлт буга. Уг амьтан нь хүч чадал, эрч хүч, хөгжил цэцэглэлт болон амар амгалан байдлын бэлгэдэл. ​​​​​​​

БАРИМТ 24

Хондурас улсын байгалийн өвөрмөц бүтээлүүдийн нэг бол яах аргагүй цагаан өнгийн сарьсан багваахай. Хондурасын цагаан сарьсан багваахай Төв Америкийн орнуудын газар нутгаар тархан амьдардаг бөгөөд цагаан өнгийн үс, улбар шар өнгийн чих, хамар болон нүүртэй. Энэхүү ховор төрлийн хөхтөн амьтан нь хамгийн анх 2016 онд судлаачидтай нүүр тулан сарьсан багваахайн төрлийг нэгээр нэмсэн.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар та бидний тэр болгон мэдээд байдаггүй Хондурас улсыг онцолж байна. Та бүхэн Хондурас улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК