Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Испани

2022-6-06
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Испани улс нь (Испанийн хаант улс) 505,990 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн баруун урд хэсэгт Атлантын далайн болон Газар дундын тэнгисийг дамнан оршдог. Испани улсын газар нутаг нийт 60 гаруй арлаас бүрддэг ба үндсэн эх газар н урд хэсгээрээ Гибралтар (Их Британийн эзэмшилд байдаг бүс), баруун талаараа Португали, хойд хэсгээрээ Франц болон Андорра улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Газар нутгийн хэмжээгээрээ Испани улс Европын Холбооны болон Баруун Европын орнууд дунд хоёрдугаар байранд жагсдаг. Анх 42,000 жилийн өмнө Иберийн хойгт хүн төрөлхтөн ирж байсан нь Испани улсын анхны оршин сууугчид байв. Улмаар ибери, кельт, кельтибер, васкон, турденати гэх мэт овог аймгийн хүмүүс Испани улс дахь анхны соёл иргэншлийг байгуулсан.

БАРИМТ 3

Испани улсын нийт хүн ам 47.5 сая бөгөөд тэдний 885 хувь нь үндсэн испани үндэстний хүмүүс байдаг. Тус улсын нийслэлийг Мадрид гэдэг ба Барселона, Валенси, Севилья, Малага гэх томоохон хотуудтай ба улс урлаг, хөгжим, уран зохиол, хоол гэх мэт зүйлсээрээ дэлхий нийтэд нэлээд алдартай.

БАРИМТ 4

Испани нь үндсэн хуульт хаант засаглалтай улс ба энэ нь дэлхий дээрх хамгийн эртний хаант засаглалуудын нэгт зүй ёсоор нэрлэгддэг. Одоогийн хаан болох зургадугаар Филипп 2014 онд хаан ширээнд суусан бол ерөнхий сайд Педро Санчес 2018 оноос хойш уг албан тушаалыг хашиж байна.

БАРИМТ 5

Тус улсад нийт 49 ширхэг дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэх газар байдаг ба уг тоогоороо дэлхийд дөрөвдүгээр байранд жагсдаг. 2019 онд 83.7 сая жуулчид Испани улсаар зочилсон бөгөөд уг үзүүлэлтээс харахад Испани бол жуулчдыг хамгийн ихээр цуглуулдаг дэлхий дээрх хоёр дахь орон.

БАРИМТ 6

Дэлхийн томоохон гүрнүүдийн нэг болох Испани улс олон төрлийн нээлт, бүтээлүүдээрээ дэлхий нийтийн амьдралд өөрчлөлт авч ирсэн. Орчин үеийн тамхи 17-аар зуунд Испани улсад үүсэж улам боловсронгуй болсон. Мөн тус улс хамгийн анхны сансрын нисгэгчийн дүрэмт хувцсыг 1935 онд бүтээсэн.

БАРИМТ 7

Геннисийн номд бүртгэгдсэн дэлхий дээрх хамгийн эртний ресторан Испани улсад байдаг. Эль ресторане Ботин гэх уг ресторан нь 1725 онд үүд хаалгаа нээсэн. Манай эриний 711 онд Африк тивийн исламын шашинтнууд Испанийн эзэнт гүрэн рүү довтолж байсан удаатай. Улмаар Испани улсын гурав дахь том хот болох Валенси исламын шашинтнуудын удирдлага дор таван зууныг барсан. 

БАРИМТ 8

Бусад Газар дундын тэнгисийн орнуудыг бодвол Испани улс ард иргэдээ далайн эрэг дээр хүсвэл ямар ч хувцасгүй байхыг нь зөвшөөрдөг. Испаничуудын дундаж наслалт 82 жил байдаг ба энэ нь дэлхийд маш дээгүүр орох амжилт юм. Тус улсын эрүүл мэндийн салбарын систем хамгийн хүчирхэг, үр дүнтэй системүүдийн нэгээр тооцогддог ба Испани улс эрхтэн шилжүүлэн суулгах, эрхтэн хандивлах тохиолдол гэх зэргээрээ дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 9

2050 он гэхэд Испани улс дэлхийн хамгийн хөгшин хүн амтай орон болох магадлалтай. Одоогийн нийт хүн амынх нь 40 гаруй хувь нь 60-аас дээш настай. Испаничууд гадуур гарч цэнгэх дуртай ард түмэн. Тэд өдрийн 24 цагийн ойролцоогоор 16-г нь унтаж, хэвтэж, гадуур зугаалж, хоол идэж гэх мэт зугаа цэнгэлийн байдалтай өнгөрүүлдэг.

БАРИМТ 10

Анх Испани улсад 14 нас хүрсэн хүүхэд хуулийн дагуу хэн нэгэнтэй гэрлэлтээ батлуулах боломжтой байсан бол одоо уг хуулинд өөрчлөлт орж 14 бус 16 нас болсон. Мөн 2010 оны байдлаар нийт испаничуудын 80 хувь нь энгийн бус бэлгийн чиг хандлагатай байсан гэх судалгаа байдаг.

БАРИМТ 11

Испани улсыг олон улсын тавцанд төлөөлөх хоёр том баяр байдаг. Эдгээр нь “Томатина” гэх жил бүр 150,000 улаан лооль ашигладаг дэлхийн хамгийн том хоолны дайн болон зургаан бух нэг хүнийг хөөдөг “Бухны тулаан” нар юм. Мөн тус улсын төрийн дуулал ямар ч үггүй. Анх үгтэй байсан ч одоо цагт тухайн үгийг хэн ч ашигладаггүй ба зөвхөн аянаас бүрддэг.

БАРИМТ 12

Испани улсад байдаг 47 давхар тэнгэр баганадсан барилга дотор цахилгаан шат байдаггүй. 2002 онд Испани улс руу Их Британи улс санаандгүйгээр довтолсон. Товчхондоо бол Их Британийн тэнгисийн цэргүүд Гибралтар луу довтлох гэж байгаад санаандгүйгээр Испани улсын далайн эрэг дээр буусан бөгөөд их британичуудад гаргасан алдаагаа ухаарахад 5 минут л хангалттай байв. Азаар уг халдлагаас болж ямар нэгэн сөрөг үр дагавар гараагүй.

БАРИМТ 13

Шинэ жилийн баярын өдөр испаничууд нэг цаг өнгөрөх тутамд нэг ширхэг усан үзэм идсээр өдөр дуусах үед 12 ширхгийг идсэн байдаг уламжлалтай. Энэ нь ирэх ондоо хөгжил цэцэглэлттэй байх болон чөтгөр, шулам гэх мэт муу муухай зүйлсийг хөөн зайлуулах зорилготой зан үйл.

БАРИМТ 14

Тус улсын албан ёсны хэл нь испани боловч Америкийн Нэгдсэн улсад нийт Испани улсын хүн амаас олон испани хэлтэй хүн байдаг. Мөн Испанийн эзэнт гүрэн нийт 35 улс орныг колоничлож байсан нь испани хэл өдгөө дэлхий нийтээр тархсан байгаагийн гол шалтгаан. Испани улс дэлхийн нэг болон хоёрдугаар дайны алинд нь ч албан ёсоор оролцоогүй.

БАРИМТ 15

Зиплайн буюу агаарын замыг та бүхэн мэдэх байх. Тэгвэл Португали болон Испани улсын хилийг дамнасан 150 метрийн өргөнтэй нэгэн алдартай агаарын зам байдаг ба уг замын нэг талаас нөгөө талд нь хүртэл ердөө 60 секунд хэрэгтэй. Испани улсын нийслэл Мадрид хотын гудамжаар наймаас олон тооны нохойг зэрэг салхилуулах нь хуулийн дагуу гэмт хэрэгт тооцогддог.

БАРИМТ 16

Испани улсын хуулиар шинээр төрсөн хүүхдэд Иуда, Каин, Мандарина гэх мэт нэрсийг өгөх боломжгүй. Эдгээр нь жимсний нэрс тул испаничууд хүнийг жимсний нэрээр нэрлэх нь тохиромжгүй гэж үздэг. Испани улсын албан ёсны бэлгэ тэмдэг болон маскот бол баавгай. Мөн тус улс нь дэлхий дээрх байгаль орчинд хамгийн ээлтэй орнуудын нэг.

БАРИМТ 17

Мадрид хотод амьдардаг хүмүүсийг “гатос” гэж дууддаг. Энэ нь испани хэлэнд муур гэх утгатай ба тэд өдрийн ихэнх хэсгийг унтаж өнгөрүүлж шөнийн цагаар гардаг тул ийм нэртэй болсон. Мөн 293 километрийн турш үргэлжлэх Мадрид хотын метро хэмжээгээрээ Европ тивдээ хоёрдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 18

Франц, Герман, Итали, Их Британи, Португали гэх газар нутгийн хувьд ойрхон оршдог Европын өндөр хөгжилтэй орнууд Испани улсын хамгийн гол гадаад харилцааны хамтрагчид бөгөөд тус улсын эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд 14-ээр байранд эрэмбэлэгддэг. Мөн тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол евро.

БАРИМТ 19

Анх Испани улс хэд хэдэн тусдаа эзэнт гүрнүүдээс бүрддэг байсан ба тэд 15-аар зуунд нэгдэж орчин цагийн Испани улсыг үүсгэсэн. Мөн тухайн үед эзэнт гүрнүүд бүгд өөр өөрсдийн гэсэн тусдаа хэлийг ашигладаг байсан. Испаничуудын 70 гаруй хувь нь христийн (ромын католик) шашинтай ба тус улсын соёл болон түүхэнд уг соёл чухал байр суурь эзэлдэг. Гэхдээ одоо үед испаничуудын дөнгөж 13.6 хувь нь л ням гараг бүр сүм рүү явж мөргөл үйлддэг.

БАРИМТ 20

1605 онд орчин үеийн анхны роман болох Дон Кихотыг испани зохиолч Мигель де Сервантес бичсэн. Мөн Испани улсад 1882 оноос хойш даруй 130 жилийн турш баригдсаар байгаа Саграда Фамилия гэх цамхаг бий. Уг сүрлэг төрхтэй барилга нь Испани улсын жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг бөгөөд 2026 он гэхэд бүрэн баригдаж дуусах урьдчилсан төлөвтэй байна.

БАРИМТ 21

Испани улсад хамгийн алдартай спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Испанийн хөлбөмбөгийн хамгийн дээд лиг болох Ла Лигад Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид гэх мэт дэлхийн хэмжээний шилдэг багууд харьяалагддаг бөгөөд Испанийн үндэсний шигшээ баг нь Европын АШТ-д 1964, 2008, 2012 онуудад, ДАШТ-д 2010 онд тус тус түрүүлсэн.

БАРИМТ 22

Испани улс нь зөвхөн хөлбөмбөг гэлтгүй бүх спортын төрлүүдэд дэлхийн хэмжээнд жигд сайн амжилт үзүүлдэг. Испани улсын баг тамирчид хамгийн анх 1900 оны Парисын олимпд оролцож байсан бөгөөд тус цаг цагаас хойш өнөөдрийг хүртэл өвөл болон зуны олимпоос 49 алт, 73 мөнгө, 52 хүрэл медалийн эзэд болоод байна. Мөн Испани улс 1992 оны Барселоны олимпыг эх орондоо зохион байгуулсан бөгөөд зуны олимпыг найман удаа, өвлийн олимпыг дөрвөн удаа зохион байгуулахаар өрсөлдөөд ялагдал хүлээж байжээ.

БАРИМТ 23

Испани улсын төрийн далбаа үндсэндээ улаан болон шар гэх хоёр өнгөнөөс бүрддэг ба далбааны зүүн захад төрийн сүлд нь байрладаг. Домогт үгүйлснээр улаан, шар гэх өнгөнүүд нь Испанийн бухтай тулалдах уламжлалаас үүдэлтэй ба улаан өнгө нь бухын цусыг, шар өнгө нь тулааны талбарын шаргал элсийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

Испани улсын хууль далайн эргийн зарим хэсэгт хүмүүсийг хувцас өмсөхгүй байхыг хүлээн зөвшөөрдөг тухай өмнө нь хэлсэн. Тэгвэл тус улсад үүний эсрэг нэг хууль байдаг нь Испани улсад хөл нүцгэн машин жолоодох хориотой байдаг юм байна. Мөн та анзаарч байсан бол испаничууд нэр гурван тусдаа үгнээс бүрддэг. Эхнийх нь эцэг эхээс нь өөрт нь хайрласан нэр бол дараагийн хоёр нь ээж болон аавынх нь овог байдаг юм байдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Европ тивийн хамгийн том гүрнүүдийн нэг болох Испани улсыг онцолж байна. Та бүхэн Испани улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.73.200)
    "2002 онд Испани улс руу Их Британи улс санаандгүйгээр довтолсон." ????
    2022 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 15 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 19 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 25 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    11 цаг 28 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК