Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: УИХ-ын гишүүдийн оруулж ирсэн төсвийг эсэргүүцсэн зүйл байхгүй, хуульдаа нийцүүлж байна

2022-6-08
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Манай улсыг Шри Ланк улстай харьцуулах шаардлагагүй. Шри Ланкын хувьд 2020 онд зээлжих зэрэглэл нь буурсан. Харин манай улсын хувьд 2016 онтой харьцуулахад C1 тогтвортойгоос B3 тогтвортой буюу таван шат ахисан. Үүн дээр нэмээд ДНБ-ий эзлэх хувь өнөөгийн үнэ цэнээрээ 50.7 хувьтай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа ирэх гурван жилд 65, 64, 60 хувь байхаар төлөвлөчихсөн. Эдгээр тоо хуулийнхаа хэмжээнд байгаа хэдий ч хамгийн эрсдэлгүй хэмжээ нь 40 хувь байх юм. Тиймээс бид болгоомжлох нь зүйтэй.

ЭШЛЭЛ 2

Шри Ланк улсын хувьд аялал жуулчлалын орон. Гэвч Исламын шашинт экстримистүүд үймээн дэгдээснээр аялал жуулчлалын хувьд долоо дахин буурсан. Үүний дараа Ковид дэгдэж энэ үед популист арга хэмжээ авсан байгаа юм. Жишээлбэл, НӨАТ-ын хэмжээг 14 хувиас найман хувь хүртэл буулгаж, иргэдэд өгдөг мөнгөний хэмжээг нэмж, валютын ханшийг барих гэж маш их оролдсон. Ингээд төсвийн бодлогын алдаанаас үүдээд нөхцөл байдал иймд хүрсэн.

ЭШЛЭЛ 3

Сүүлийн төсөв тодотголоор бол төсвийн баланс хэвэндээ байна. 2.4 их наядын алдагдалтай төсөв өргөн мэдүүлээд түүгээрээ батлагдсан шүү дээ, үүнийг өөрчлөлгүйгээр Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. Тиймээс УИХ 2.4 их наядын алдагдлыг тэр хэвээр нь баталсан.

ЭШЛЭЛ 4

Зарим хөрөнгө оруулалтыг зогсоосон, хассан. Гэтэл эргээд боловсролын салбарт ч юмуу зарим салбарт төсөв нэмэх арга хэмжээ авсан.

ЭШЛЭЛ 5

УИХ-ын гишүүд өөрсдийн тойргоосоо мөнгө хасуулахгүй гэсэн зүйл байхгүй. Энэ өөрөө худлаа яриа. Аль нэг салбарт зардал нэмэх санал гарвал эргээд өөр салбараас хасах санал гаргаж нийтээрээ балансална.

ЭШЛЭЛ 6

Хөшөө дурсгалтай холбоотой тодотгол аль хэдийн өмнөх тодотголоор хассан.

ЭШЛЭЛ 7

Алслагдсан сумын иргэд соёл, үйлчилгээ авах эрхгүй, боловсролын үйлчилгээнд огт хөрөнгө оруулалт хийж болохгүй гэдэг зарчим байж болохгүй. Үүнийг бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин зарим музей гэх мэт зүйлс дээр асуудал бий.

ЭШЛЭЛ 8

Хөрөнгө оруулалтыг нэмье гээд гишүүд саналаа аваад ирдэг. Энэ тохиолдолд миний зүгээс “Хөрөнгө оруулалтаа нэмж байвал, хаанаас төсвийг хасах талаар хамтад нь оруулаад ир. Хасах санал хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн гарын үсэг, зөвшөөрөлтэй нь хамт аваад ир” гэдэг.

ЭШЛЭЛ 9

Цагаан сарын өмнө төсөв тодотгоход тэтгэвэр дээр 617 тэрбум төгрөг нэмсэн. Үүнийг нэмэхийн тулд манай хорооноос 317 тэрбум төгрөгийг танасан. Ахиад энэ хэмжээний төсвийг ахиад танана гэдэг амаргүй.

ЭШЛЭЛ 10

Төсөв батлагдсаны дараа төсөвт нөлөөлөх арга хэмжээг авбал тэр нь дараа жилийн төсвөөс эхэлж хэрэгжиж эхэлнэ гэдэг хуультай. Тиймээс хууль зөрчигдсөн зүйл байхгүй. УИХ-ын чуулган завсарласан байсан үе. Тэр үедээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй хамтад нь оруулж ирээгүй.

ЭШЛЭЛ 11

Хөнгөн галт тэргийн хувьд нэгдүгээрт, Өрийн удирдлагын тухай хуульд зээлийн баталгааг Засгийн газар гаргаж өг гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхээр нэг компани шинээр байгуулаад түүнд зээлийн баталгаа гаргаж өг гэж байгаа юм. Харин өрийн тухай хуульд тийм зүйл байхгүй. Тиймээс байгаа хуульдаа нийцэж ярина. Хоёрдугаарт, Засгийн газрын өөрийнх нь өргөн мэдүүлсэн танилцуулга дотор өрийн хэмжээ нь ирэх 2-3 жилд босго давахуйц эрсдэлтэй байгаа юм. Өрийн босго давчхаар байхад би зээлийн баталгаа гаргаад өгч болохгүй.

ЭШЛЭЛ 12

Сэтгэл хууль хоёрыг хамтад нь ярих гээд байна. Эхлээд хуульдаа нийцэж сэтгэлээ гарга гэж хэлэх гээд байгаа юм.

ЭШЛЭЛ 13

Улаанбаатараас машинаар яваад Увсад очоод үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Улаанбаатар- Улаангом чиглэлийн засмал зам тавьсан. Сайн ч зам тавьсан. Үүний өртөг өндөр тусна. Увс аймагт ямар ч хэрэггүй хөрөнгө оруулалт байхгүй. Бүгд л хэрэгтэй хөрөнгө оруулалтууд бий.

ЭШЛЭЛ 14

Манай улсын өр зээлүүд УИХ-р батлагдсан зээлүүд. Мөн бондуудын өр орно. Энэ жил Чингис бондын өрийг төлнө. Ирэх жил нэг тэрбум америк долларын зээл бий. Үүнийг бас төлөх бүрэн боломж бий.

ЭШЛЭЛ 15

Эдийн засгийн бодлогод алдаа дутагдал гараад байна. Доллар, валют олдохгүй болчихсон. Тэгэхээр эдийн засгийн бодлого, түүнтэй холбоотой мөнгө санхүүгийн бодлогыг ил тод хэрэгжүүлж чадахгүй байна.

ЭШЛЭЛ 16

Бондыг бондоор солиод байвал өрийн хэмжээ буухгүй. Өрийн хэмжээг Засгийн газраас, тодорхой хэсгийг нь бонд гаргаж явахгүй бол хэтэрхий их төлбөрийг гадагшаа төлбөрт төлчхөөр валютын нөөц доошилно. Тэгэхээр эдийн засаг эмзэг болоод эхэлнэ. Эдийн засагт хэд хэдэн зүйлсийг анхаарч явах ёстой байдаг. Тэгж байж тухайн улсын эдийн засгийн бодлого зөв явж байна гэж үздэг. Тийм учраас би банк, санхүү, бодлого дээр анхаарал тавиад байгаа. Учир нь одоогийн нөхцөл байдал биш болчхоод байгаа юм.

ЭШЛЭЛ 17

Банкнууд өнөөгийн нөхцөл байдалд зээл олгохгүй байгаа байх. Би тэгж л бодож байна. Мөн доллараар зээл олгохгүй байна. Тэгэхээр мөнгөний урсгал зогсох эрсдэлтэй юм. Дээр нь банкнууд төрийн мөнгийг аваад буцааж өгдөггүй. Тийм байж өөр газруудаас зээлсээр байдаг. Ийм завхрал явж байна.

ЭШЛЭЛ 18

Эдийн засгийн бодлогод алдаа дутагдал гараад байна. Доллар олдохгүй, валют олдохгүй болчихсон. Тэгэхээр эдийн засгийн бодлого, түүнтэй холбоотой мөнгө санхүүгийн бодлогыг ил тод хэрэгжүүлж чадахгүй байна.

ЭШЛЭЛ 19

36 сая тонн нүүрс экспортоллоо гэсэн боловч одоогийн байдлаар гурван сая тонн орчим экспортолсон. Энэ хэмжээгээр орлого дутах боломжтой. Гэхдээ манай улсад инфляц явагдаж байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үнэ өссөн бараанаас татвар авахаар татварын мөнгө өндөр болно. Би бол тодотгол хийхгүйгээр он дуусгачих бүрэн боломжтой хэмээн харж байна.

ЭШЛЭЛ 20

Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 400 орчим сая доллар байхад Монгол руу орж ирж байгаа орлого нь 200 орчим сая доллар байна уу хэмээн харж байна. Тал хувь нь тээврийн зардалдаа алдагдаж байна. Үүнд хамгийн гол асуудал бол төмөр зам. Урагшаа экспортын зах зээл рүү төмөр зам тавих ёстой.

ЭШЛЭЛ 21

Би Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа эзэмшдэг. Үүнээс өөр уурхай, уурхайтай холбоотой лиценз, бизнес байхгүй.

ЭШЛЭЛ 22

Нэг хүний банканд ард иргэдийн мөнгө байдаг байж болохгүй юм байна. Бүх зүйлээ ил тод тайлагнаж явдаг. Засаглал нь эрүүл болох юм байна гэж үзэж УИХ хууль баталсан. Хууль батлагдаад хагас жил болчихоод байхад юу ч байхгүй. Тэгэхээр үүнийг хийхийг хүсэхгүй байгаа хэрэг.

ЭШЛЭЛ 23

Цаашид валютын нөөц нэмэгдэхгүй, хорогдоно. Яагаад гэвэл явуулж буй бодлого нь буруу байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байх үед валютын нөөц бараг таван тэрбум доллар байсан. Одоо гурав хавьцаа байгаа. Хэрвээ одоо явуулж буй бодлого хэвээрээ, ингээд үргэлжлээд байх юм бол валютын нөөц буурна.

ЭШЛЭЛ 24

Хууль гараад үнэ барьчихдаг жишээг би мэдэхгүй. Үүнийг чуулган дээр удаа дараа илэрхийлсэн. Яах вэ, богино хугацаанд барьж болно. Гэхдээ маш богино хугацаанд.

image

Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуулын бэлтгэдэг “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож Монгол Улсын өрийн нөхцөл байдал болоод төсвийн тодотголд хийсэн хэмнэлтийн талаар ярилцсан ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.126.89.90)
    Хотгор шанагын хулгайч Ч.Хүрэлбаатарын нүгэл нь удахгүй нүдээрээ цувнаа.
    2022 оны 06 сарын 08 | Хариулах
  • Болор (202.126.89.178)
    Үнэн шд
    2022 оны 06 сарын 08 | Хариулах
  • зочин (64.119.30.210)
    Унгасаа гэж
    2022 оны 06 сарын 08 | Хариулах
  • irgen (192.82.81.225)
    ee, Sangiin saidaar udaa daraa ajillasaar baigaad Mongol ulsiig urund oruulj, unuudriin baidald oruulsan hun yu yariad ch nemergui dee. Saaral jagsaaltaas bi gargasan ch geh shig ichdeg ch boloosoi. Uuriinh ni erh ashig, shunald ni saad bolson uchraas banknii salbariig bainga chichildegee bolimoor yum. Ediin zasagch ene ulsad olon bii bhoo. Chi uuriiguu het duviilgej , mundag gej todorhoiloh ni argaa barsan arga daa, huurhii. Alivaad hyazgaar bdag ambitsi ni arai l uu . Chinii hudlaa shudarga tsarailah jujgiig medeed dotroo ineegeed l suuj bgaa. Humuus teneg bishee Ih ulairah ni hen bee gedgee ulam todruulj bui hereg bilee.
    2022 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    11 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 35 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК