Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Мозамбик

2022-6-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Мозамбик улс нь 801,590 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн зүүн өмнөд захад оршдог. Тус улс зүүн талаараа энэтхэгийн далайд гарцтай ба Танзани (хойд), Малави (баруун хойд), Замби (баруун хойд), Зимбабве (баруун) Эсватини (баруун урд), Өмнөд Африк (баруун урд) гэх улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Мозамбик улсын нийт хүн ам 30 сая бөгөөд тэдний 60 хувь нь христийн, 19 хувь нь исламын шашныг шүтдэг бол 14 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Одоогийн Мозамбик улсын газар нутаг дээр анх манай эриний нэгээс тавдугаар зууны үед банту үндэстний хүмүүс Африк тивийн баруун болон хойд хэсгээс нүүдэллэн ирж суурьшсан.

БАРИМТ 3

Дараа нь 7-11-ээр зуунд свахили үндэстний хүмүүс боомт хотуудыг олноор нь барьж байгуулсан ба тухайн дундад зууны сүүл үед уг хотууд Этиоп, Сомали, Египет, Араб болон Энэтхэг наймаачдын цуглардаг гол цэгүүдийн нэг болсон. Мөн 1498 онд португаличууд Мозамбик улсын газар нутаг дээр анх хөл тавьж 1505 онд өөрсдийн колони улсаа болгосон.

БАРИМТ 4

Ойролцоогоор дөрвөн зууны турш португалийн мэдэлд оршин тогтносон мозамбикчууд 1975 онд Бүгд Найрамдах Мозамбик Ард улсыг байгуулж тусгаар тогтнолоо зарласан. Уг үйл явдлаас хойш дөнгөж хоёрхон жилийн дараа тус улсад иргэний дайн эхэлж 1992 он хүртэл үргэлжилсэн.

БАРИМТ 5

Улмаар 1994 онд Мозамбик улс анхныхаа олон намыг хамарсан сонгуулиа зохион байгуулсан. Тус цагаас хойш үе үе гардаг жижиг хэмжээний бослогуудыг үл тооцвол ерөнхийлөгчийн засаглалтай Мозамбик улсын нөхцөл байдал тогтворжсон. Одоогийн ерөнхийлөгчийг нь Филипе Ньюси гэдэг бол ерөнхий сайдыг нь Адриано Малейан гэдэг.

БАРИМТ 6

Мозамбик улс өргөн уудам, баялаг байгальтай ба эдийн засаг нь голчлон газар тариалангийн салбар дээр тогтдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд Мозамбик улсад газар тариалангаас гадна хүнс, ундаа, химийн үйлдвэрлэл, хөнгөн цагаан, газрын тосны олборлолт, аялал жуулчлал гэх мэт салбарууд хурдацтай хөгжиж байгаа.

БАРИМТ 7

Мозамбик улсын хамгийн гол худалдаа наймааны түнш орон бол тэдний гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон Өмнөд Африк улс. Мөн Бразил, Испани, Франц, Португали гэх өндөр хөгжилтэй орнууд Мозамбик улсын эдийн засгийн чухал түнш орнуудаар нэрлэгддэг.

БАРИМТ 8

2001 оноос хойш Мозамбик улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийн хувиар дэлхийн бүх орныг тэргүүлсээр байгаа. Гэхдээ хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 181-ээр байранд бичигддэг уг улс одоог хүртэл дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын эгнээнд бичигдсээр байгаа.

БАРИМТ 9

Мозамбик улсад Африк тивийн эх газарт байх газар нутгаас нь гадна Энэтхэгийн далай дахь 32 жижиг арал харьяалагддаг. Тэдний нэг болох улсынхаа эх газраас дөрвөн километрийн зайд орших Мозамбик арал нь 16-аар зууны түүхэн ач холбогдолтой чухал газраар нэрлэгддэг ба ЮНЕСКО-д бүртгэгдсэн Мозамбик улсын цор ганц газар юм.

БАРИМТ 10

Мозамбик улсад европчуудын дэлхийн бөмбөрцгийн өмнө хагаст барьсан хамгийн анхны барилга гэгддэг Носса Сенхоро де Балуартегийн сүм байдаг. Мэдээж уг сүмийг 1522 онд португаличууд барьсан. Мозамбик улсын төрийн далбаа бол галт зэвсгийн дүрс багтаасан дэлхий дээрх хоёрхон далбааны нэг.

БАРИМТ 11

2011 онд Мозамбик улсын далайн эргийн бүсээс байгалийн хий олдсон ба уг нээлт нь тус улсын эдийн засгийг тэр чигт нь өөрчлөх тухай гадаадын хэвлэлүүд бичиж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар Мозамбик улсын нийт иргэдийн талаас илүү хувь нь ядуу буурай гэх нийгмийн ангилалд багтаж байна.

БАРИМТ 12

Ихэнх иргэд нь ядуу буурай тул Мозамбик улс үүнийгээ дагаад дэлхийн хамгийн өлсгөлөн орнуудын тоонд багтдаг. 2020 оны судалгаанаас үзэхэд Мозамбик улс өлсгөлөнд хамгийн ихээр нэрвэгдсэн дэлхийн таван орны нэгээр нэрлэгдсэн. Мозамбик улсад анх ирсэн португали хүнийг Васко да Гама гэдэг. ​​​​​​​

БАРИМТ 13

Мозамбик улсын анхны ерөнхийлөгч Самора Машел 1986 онд зуурдаар нас барсан. Түүний хувийн онгоц Өмнөд Африк улсад осолдсон бөгөөд уг осолд Өмнөд Африк улсын засгийн газар хамааралтай гэж олон шинжээчид үздэг боловч Өмнөд Африк улс уг таамгийг хүчтэй эсэргүүцдэг.

БАРИМТ 14

Мозамбик улсад ойролцоогоор 200 төрөл зүйлийн хөхтөн амьтад, 600 төрлийн шувууд, 6,000 төрлийн ургамал (250 нь зөвхөн Мозамбик улсад ургадаг) байдаг. Тус улсын нийслэлийг Мапуто гэдэг бол албан ёсны хэл нь португали. Мозамбикчуудын 50 хувь нь португали хэлийг хоёр дахь хэлийнхээ хувиар ашигладаг бөгөөд цонга, свахили, сена, махува гэх хэлнүүд өргөн цар хүрээтэй хэрэглэгддэг.

БАРИМТ 15

Мозамбикчууд бол маш залуу ард түмэн. Нийт хүн амын 45 хувь нь 15-аас доош настай буюу насанд хүрээгүй хүмүүс байдаг бөгөөд ихэнх эмэгтэйчүүд 18 нас хүрэхээсээ нөхөрт гардаг гэнэ. Мөн Мозамбик Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүн бөгөөд уг холбооны орнууд дунд Их Британитай ямар нэгэн түүхэн холбоогүй хоёрхон улс байдгийн нэг нь Мозамбик.

БАРИМТ 16

Африк тивийн гурав дахь том нуур болох Малави нуурын тодорхой хэсэг Мозамбик улсад харьяалагддаг. Уг нуур нь дэлхий дээрх бүх нуураас олон төрөл зүйлийн загастай гэдгээрээ алдартай. Мөн Мозамбик улсын далайн эргийн шүрэн арлууд олон улсын тавцанд нэлээд нэр хүндтэй бөгөөд 1,200 төрөл зүйлийн загасны орон гэр юм.

БАРИМТ 17

Мозамбик улс бол Африк тивийн хамгийн их далайн амьтадтай орон. Устаж үгүй болох аюулд ороод буй далайн яст мэлхийн долоон төрлийн тав нь Мозамбик улсад амьдардаг. Ийм учраас мозамбикчууд ихэвчлэн далайн хүнс ашиглаж хоолоо бэлтгэдэг. Тэдний үндэсний хоолнууд португали хоолнуудтай тун төстэй.

БАРИМТ 18

Мозамбик улсын Горонгоса үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу парк нь Африк тивийн өмнөд хэсгийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байсан. Уг паркт 2,200 заан, 200 арслан, 14,000 одос үхэр гэх мэт Африк тивийн бэлгэ тэмдэг болсон зэрлэг амьтад амьдардаг байв. Гэвч иргэний дайнаас болж уг парк сүйдсэн. Одоо цагт уг паркийг дахин сэргээж байгаа бөгөөд 650 гаруй заантай байна.

БАРИМТ 19

2013 онд Мозамбик улсын хамгийн сүүлийн хирс хулгайн анчдад алагдсанаар уг амьтан Мозамбик улсад устаж үгүй болсон. Ерөнхийдөө хулгайн анчид болон, авилгад үргэлж өртдөг бага цалинтай байгаль хамгаалагч нар бол Мозамбик улсын зэрлэг байгальд хамгийн их хохирол учруулж буй хүчин зүйлс.

БАРИМТ 20

Байгалийн гамшиг Мозамбик улсад үе үе тохиолддог. Ихэвчлэн үерийн аюулаас болж мозамкичууд олон зуугаараа амиа алдаж, мянга мянгаараа өөр газар суурьшин амьдрахаас өөр аргагүй болж хоцордог. Мөн 2019 онд Мозамбик улсыг дайран гарсан Айдай ба Кеннет гэх циклонууд сүүлийн 20 жилд Өмнөд Африкт бүртгэгдээгүй хамгийн том байгалийн гамшиг байсан ба 603 хүний аминд хүрсэн.

БАРИМТ 21

Мозамбик улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Мозамбикийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тивийнхээ бусад өрсөлдөгчдийг бодвол тийм ч хүчирхэг биш бөгөөд Африкийн үндэстнүүдийн цомд дөрвөн удаа оролцож хэсгийн шатнаас тэмцээнээ дуусгаж байсан.

БАРИМТ 22

Мозамбик улсын баг тамирчид 1980 оны Москавгийн олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн бөгөөд өвлийн олимпд нэг ч удаа оролцож байгаагүй. Тус улсын нэр дээр бүртгэлтэй бүх (1 алт, 1 хүрэл) олимпын медалийг Мария Мутола авсан. Тэрбээр 1996 оны Атлантагийн олимпын эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол дөрвөн жилийн дараа Сиднейн олимпд уг төрөлдөө дахин оролцож түрүүлсэн.

БАРИМТ 23

Мозамбик улсын төрийн далбаа улаан, шар, хар, цагаан, ногоон гэх өнгөнүүдээс бүрддэг ба зүүн захад нь бууны дүрстэй улсын төрийн сүлд байрладаг. Цайвар ногоон өнгө нь байгалийн баялгийг, цагаан өнгө нь амар амгаланг, хар өнгө нь Африк тивийг, шар өнгө нь тус улсын ашигт малтмалыг, улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан цаг үеийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

Мозамбик улс нийт 98 нисэх онгоцны буудалтай ба тэдний дөнгөж 21 нь хатуу хучилттай нислэгийн зурвастай. 98 гэдэг тоо танд хэвийн санагдаж байвал Итали улс 77, Их Британи улс 40 гаруй нисэх онгоцны буудалтай гэдгийг санаарай. Мөн тус улсын жилийн дундаж агаарын температур Цельсийн 28 хэм байдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 140 дэх дугаараар англи хэлний бүх таван эгшгийг нэрдээ багтаадаг “Mozambique” буюу Мозамбик улсыг онцолж байна. Та бүхэн Мозамбик улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 13 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 23 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    11 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 35 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК