Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Венесуэл

2022-6-14
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Боливарын Бүгд Найрамдах Венесуэл улс нь 916,445 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Америк тивийн хойд захад байрладаг орон. Тус улсыг үндсэн их газраас гадна Карибын тэнгис дэх 300 гаруй арлууд бүрүүлдэг. Венесуэл улс баруун хэсгээрээ Колумб, урд талаараа Бразил, зүүн хэсгээрээ Гайана гэх улсуудтай хиллэдэг бөгөөд Тринидад Тобаго улсаас 11 километрийн зайтай оршдог. 

БАРИМТ 2

Венесуэл улсын нийт хүн ам 29 сая бөгөөд тэдний 50 хувийг европ болон нутгийн уугуул иргэдийн цус холилдсон местизо хүмүүс, 43.6 хувийг цагаан арьст буюу Европ гаралтай хүмүүс, 3.6 хувийг Африк гаралтай хүмүүс тус тус эзэлдэг. Харин шашны хувьд нийт венесуэлчүүдийн 91 хувь нь христийн шашныг шүтдэг. 

БАРИМТ 3

Венесуэл улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн 10,000 жилийн турш амьдарч байгаа бөгөөд колоничлолын эрин үеийн өмнө кариб, аравак, чибча үндэстний хүмүүсийн эх орон байв. 1498 онд Америк тив рүү хийсэн гурав дахь аяллынхаа үеэр Христофер Колумб Венесуэлийн далайн эргийг олж дэлхийн газрын зураг дээр багтааснаар тус улсыг өндөр хөгжилтэй орнууд мэдэх болсон. 

БАРИМТ 4

Улмаар испаничууд Венесуэл улсыг 1522 онд колоничлосон. Венесуэлчүүд 1811 онд Бүгд Найрамдах Колумб улсын нэг хэсгийн хувиар тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1830 онд Колумб улс бутрахад мөн тусгаар тогтнолоо зарласан. Тухайн үеийн Колумб улсын эгнээнд одоогийн Бразил улсын хойд хэсэг, Венесуэл улс, Гайана улсын баруун хэсэг, Колумб улс, Панам улс болон Эквадор улс багтдаг байсан. 

БАРИМТ 5

19-ээр зууны үед Венесуэл улс улс төрийн үймээнээс болж цэргийн дарангуйлагчдын мэдэлд орсон. Тэдний дарангуйлал 20-аар зууны дунд үе хүртэл үргэлжилж, Венесуэл улсыг захирсан. Венесуэл улс 1845 онд албан ёсоор бүрэн эрхт улсын хувиар хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн бөгөөд НҮБ-д 1945 онд элссэн. 

БАРИМТ 6

1890 болон 1990 онд Венесуэл улсад нүүрлэсэн эдийн засгийн хямрал нь 1989 оны Караказогийн үймээн самуун, 1992 онд Уго Чавесийн удирдсан хоёр удаа төрийн эргэлт хийх оролдлого, 1993 онд ерөнхийлөгчөө төрийн мөнгө шамшигдуулсан гэх хэргээр огцруулах үйл ажиллагаа гэх зэргийн эх үүсвэр болж нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэсэн. 

БАРИМТ 7

1998 оны сонгуулиар Венесуэлчүүд Уго Чавесийг ерөнхийлөгчөөр сонгосон. Тэрээр Боливарын хувьсгалыг удирдаж байсан нэгэн бөгөөд 2013 онд нас барах хүртлээ ерөнхийлөгчийн албыг хашсан. Тус улс 1999 онд одоогийн үндсэн хуулиа баталсан бөгөөд 2010 оноос ядуурлын түвшин нь нэмэгдсээр өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. 

БАРИМТ 8

Улс даяараа эдийн засгийн хямралд орсон тул Венесуэл улсаас 4.5 сая хүн дүрвэсэн. Уг тоо өдөр өнгөрөх тусам нэмэгдэж Венесуэл улсын хүн ам багассаар байгаа. Мөн хамгийн сүүлийн үеийн судалгаануудаас харахад Венесуэл улсын хүн амын гуравны нэг нь уг хямралаас болж хангалттай хэмжээний хоол хүнс хэрэглэх боломжгүй байгаа гэнэ. 

БАРИМТ 9

Тус улсад дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээ байдаг. Анжел гэх усан хүрхрээ нь 979 метрийн өндөртэй бөгөөд 807 метрийн дээрээс урсдаг юм байна. Уг хүрхрээг оршдог гэдгийг хамгийн анх америк нисгэгч Жимми Анжел 1933 онд дээгүүр нь нисэх үедээ баталсан. Улмаар энэхүү хүрхрээ Жимми Анжелийн нэрээр нэрлэгдсэн. 

БАРИМТ 10

Венесуэл улс жил бүр галт зэвсгээс болж амиа алдсан иргэдийнхээ тоогоор дэлхийд дээгүүр жагсдаг. Мөн уг улсад хэд хэдэн дэлхий дээрх хамгийн аюултай гэгддэг замууд байдаг. Тус улс аюултай замынхаа чанараар Өмнөд Америк тивийг тэргүүлдэг бол дэлхийд долдугаар байранд жагсдаг. 

БАРИМТ 11

Эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэл улс маш их хэмжээний байгалийн баялагтай. Нүүр, төмөр, алт гэх мэт үнэт чулуулгуудын ордноос гадна 303 тэрбум торх буюу дэлхийн нийт газрын тосны 17.9 хувь нь Венесуэл улсын газар нутагт байдаг. Мөн Венесуэл улс газрын тосны нөөцөөрөө дэлхийн бүх орныг тэргүүлдэг. 

БАРИМТ 12

Их хэмжээний газрын тосны нөөцтэй тул Венесуэл улс шатахуунаа дэлхийн бүх орноос хямд үнээр зардаг. Та Венесуэл улсад 1 литр шатахууныг 32 төгрөгөөр худалдаж авах боломжтой. Венесуэл улсад амьдардаг хоёр нутагтан амьтдын 50 хувь нь, мөлхөгчдийн 23 хувь нь дэлхийн өөр аль ч улсад байхгүй. 

БАРИМТ 13

Дэлхий дээрх хамгийн их аянга цахилгаан цохидог газар Венесуэл улсад байдаг. Кататумбо гол Маракайбо нууртай нийлдэг бүс нутагт хүчтэй шуурга болох үед аянга минутад 28 удаа анивчих буюу гялбадаг. Тус газар жилийн 365 өдрийн 260 өдөрт нь шуургатай байдаг. 

БАРИМТ 14

Дэлхийн миссийг тодруулдаг дөрвөн том тэмцээнд нийт 22 удаа венесуэл бүсгүйчүүд түрүүлсэн. Тэд уг тоогоороо дэлхийд тэргүүлдэг ба энэ нь венесуэл бүсгүйчүүд ямар үзэсгэлэнтэй гэдгийг батлан харуулж байна. Мөн 1981 оны дэлхийн мисс Ирен Саез тэмцээний дараа нэлээд нэр хүндтэй болж хотын дарга хүртэл болсон бөгөөд 1998 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан удаатай. 

БАРИМТ 15

Венесуэл улсын нийслэлийг Каракас гэдэг ба албан ёсны хэл нь испани хэл. Олон сая агаарын бөмбөлөг ашиглан байшингаа агаарт хөөргөөд мөрөөдлийнхөө газарт очиж амьдрах хүсэлтэй өвгөн, скаут хүү болон ярьдаг нохойн тухай өгүүлдэг “Дээшээ” гэх хүүхдийн киног та санаж байгаа байх. Тэгвэл уг кинон дээр өвгөний очиж амьдрахыг хүсдэг газар болох Рорайма уул Венесуэл улсад байдаг. 

БАРИМТ 16

Венесуэл улсын нийт газар нутгийн 54.1 хувь нь дархан цаазтай ба уг хувиараа дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ үзэсгэлэнт байгальтай Венесуэл улс одоогийн байдлаар жуулчин хүлээж авах тал дээр хязгаарлагдмал байгаа. Дэлхийн ихэнх орон тус улс дахь хямралаас болж ард иргэдээ Венесуэл улс руу аялахгүй байхыг зөвлөдөг. 

БАРИМТ 17

Андын нуруу, Карибын тэнгисийн далайн эргүүд, үзэсгэлэнт арлууд, олон төрлийн зэрлэг амьтад, Амазоны сав газар, Ориноко бэлчир тэргүүтэй хэд хэдэн байгалийн өвөрмөц тогтоцтой газруудтай улсын хувьд аялал жуулчлалын салбараа ашиглаж чадахгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. 

БАРИМТ 18

Өмнөд Америк тивийн хамгийн том нууруудын нэг болох 13,210 хавтгай дөрвөлжин километр газрыг бүрхдэг Маракайбо нуур Венесуэл улсад оршдог. Уг нуур нь 20-40 сая жилийн настай бөгөөд дэлхий дээрх хамгийн эртний нууруудын нэг юм. Венесуэл улс тивийнхээ хамгийн баян улсаар нэрлэгддэг байсан ч хэт их хэмжээний мөнгө хэвлэснээс болж гиперинфляци үүсэж эдийн засгийн хямралд орсон.

БАРИМТ 19

Венесуэл улс нь чийгтэй дулаан болон хуурай дулаан гэх үндсэн хоёр улиралтай. Уг улирлуудыг хооронд нь ялгах гол хүчин зүйл бол бууж буй хур тунадасны хэмжээ. Тус улсад хоёр болон гурван хуруутай слот, 6.6 метр хүртэл том болдог ориноко матар, аварга том шоргоолж идэштэн, ягуар, капибара гэх мэт ховор амьтад амьдардаг. 

БАРИМТ 20

Хөрш орнуудынх нь үндэсний спорт ихэвчлэн хөлбөмбөг байдаг бол Венесуэл улс бусдаасаа өвөрмөц. Венесуэл улсад хамгийн алдартай спорт бол бейсбол. Венесуэлчүүд 19-ээр зуунд уг спортоор хичээллэж эхэлсэн ба 20-аар зуунд Венесуэлийн газрын тосны аж үйлдвэрлэлтэд ажиллахаар Хойд Америкаас ирсэн дүрвэгчид бейсболын спортыг улам ихээр хөгжүүлсэн. 

БАРИМТ 21

Венесуэл улсын баг тамирчид 1948 оны Лондонгийн олимпоос хойш тасралтгүй зуны олимпд оролцсоор ирсэн бөгөөд өвлийн олимпд 1998, 2002, 2006, 2014 онд нийт дөрвөн дөрвөн удаа оролцсон. Одоогийн байдлаар венесуэлчүүд 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медалийг хүртээд байна. Тус улсын боксын тамирчид олимпд хамгийн өндөр амжилт үзүүлдэг. 

БАРИМТ 22

2013 онд Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадура АНУ-ын дипломатуудыг эх орноосоо хөөсөн. Үүний үр дүнд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обама Венесуэл улсад хориг тавьж 2015 онд тэднийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж тэмдэглэсэн. Хямралд өртөөд байгаа улсын хувьд ойрхон орших том гүрэнтэй зөрчилдөх нь тэдэнд мэдээж сайн үр дүн авч ирээгүй. 

БАРИМТ 23

Венесуэл улсын төрийн далбаа шар, цэнхэр, улаан өнгийн ижил хэмжээтэй хэвтээ шулуунууд бол найман ширхэг цагаан одноос бүрддэг. Шар өнгө нь Венесуэл улсын байгалийн баялгийг, улаан өнгө нь эр зоригийг, цэнхэр өнгө нь Испаниас тусгаар тогтносон цаг үеийг, найман од нь Венесуэлийн аймгуудыг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 24

Венесуэл бол Латин Америкийн хамгийн  их хотожсон улсуудын нэг. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Боливар Фуэрте” гэдэг. Та мөнгөө нэгэнт боливар фуэрте болгосон бол буцааж төгрөг, доллар болон евро болгож солиулах боломжгүй. Венесуэлчүүдийн амьдралын хэв маяг испаничуудынхтай маш төстэй. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 145 дахь дугаараар Өмнөд Америк тивийн хамгийн сүүлийн орон болох Венесуэл улсыг онцолж байна. Венесуэл улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    11 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 35 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК