Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Йемен

2022-6-15
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Йемен улс нь 555,000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Ази тивийн баруун хэсэг дэх Арабын хойгийн хамгийн урд захад байрладаг. Тус улс хойд хэсгээрээ Саудын Араб, зүүн хойд талаараа Оман улстай хиллэдэг бөгөөд далайн хилээ Эритрей, Жибути, Сомали гэх Африк тивийн орнуудтай хуваалцдаг.

БАРИМТ 2

Йемен улсын нийт хүн ам 30.5 сая бөгөөд тэдний 92.8 хувийг араб, 3.7 хувийг сомали үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт йеменчүүд 99 хувь нь исламын шашныг шүтдэг. Тус улсын нийслэлийг Сана гэдэг ба уг хотод 2.5 сая гаруй хүн амьдардаг. Мөн Йемен улсын албан ёсны хэл бол араб хэл.

БАРИМТ 3

Йемен улсын газар нутаг дээр 2,000 жилийн өмнө буюу манай эриний өмнөх 1200 онд хэд хэдэн чинээлэг эзэнт гүрнүүд оршин тогтнодог байсан. Йемен улсын нутаг дэвсгэрт анх христийн шашин дөрөвдүгээр зуунд, исламын шашин долдугаар зуунд тус тус дэлгэрсэн. Гэхдээ исламын шашны нөлөө Йемен улсад илүү гүн тогтож үлдсэн.

БАРИМТ 4

Сана хот дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Уг хотыг 2,500 жилийн настай бөгөөд 7-8-аар зуунд исламын шашны хамгийн гол цэгүүдийн нэг байсан гэж үздэг. Мөн тус хотод исламын шашны түүхийг илтгэх 11-ээр зуунаас өмнө баригдсан 103 сүм, 14 хамм болон 6,000 гаруй байшин байдаг.

БАРИМТ 5

1800-аад онд Йемен улсын хойд хэсгийг Османы эзэнт гүрэн, урд хэсгийг британичууд тус тус эзлэн авч удирдах болсон. 1918 онд Османы эзэнт гүрэн бутран унасан бөгөөд энэ үеэр хойд йеменчүүд тусгаар тогтнолоо зарласан. Улмаар тэд дэлхийн нэгдүгээр дайны дараа Йемений Мутаваккилит хаант улсыг байгуулсан. ​​​​​​​

БАРИМТ 6

Үүний дараа йеменчүүд 1962 онд Арабын Бүгд Найрамдах Йемен улсыг байгуулсан бөгөөд өмнөд йеменчүүд 1967 онд тусгаар тогтнолоо зарласан. Уг явдлаас хоёр жилийн дараа буюу 1969 онд Өмнөд Йеменд төрийн эргэлт гарч Бүгд Найрамдах Ардчилсан Йемен Ард улс үүссэн. Энэ нь Арабын ертөнц дахь анхны болон цор ганц коммунист орон болж түүхэнд үлдсэн. ​​​​​​​

БАРИМТ 7

Хэдэн арван жилийн турш Йемен улсуудад үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн болон улс төрийн тогтворгүй байдлууд нь 1962-1970 оны хооронд Хойд Йеменд өрнөсөн иргэний дайныг эхлүүлсэн. Улмаар Хойд болон Өмнөд Йемен 1990 онд нэгдэж Бүгд Найрамдах Йемен улсыг байгуулсан.

БАРИМТ 8

Улсын анхны ерөнхийлөгчөөр Али Абдалла Салех сонгогдсон. Гэхдээ хоёр улс нийлснээр нөхцөл байдал сайжирсангүй. 1990 оноос хойш Йемен улсад олон тооны бослого, иргэний дайн, террорист үйл ажиллагаа, салан тусгаарлах хөдөлгөөн зэрэг тохиолдсоор байгаа.

БАРИМТ 9

Али Абдалла Салехийн хувьд 2012 оны Йемений хувьсгалаас болж улсын ерөнхийлөгчийн суудлаасаа буусан бөгөөд түүний оронд Абдраббу Мансур Хади ерөнхийлөгч болсон. Уг цагаас хойш Йемен улсад иргэний дайн дэгдсэн бөгөөд Абдраббу Мансур хади энэ онд албан тушаалаасаа огцорсон. ​​​​​​​

БАРИМТ 10

2016 оны нэгдүгээр сараас хойш Йемений иргэний дайнаас болж 56,000 гаруй цэрэг болон энгийн иргэд амиа алдсан гэх албан ёсны тоо баримт байдаг. Уг дайн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд үүнээс болж Йемен улс дахь хүний эрхийн асуудал олон улсын байгууллагуудын шүдний өвчин болоод байгаа.

БАРИМТ 11

Йемен улс нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 195-аар байранд, хүний хөгжлийн индексээрээ 179-өөр байранд бичигддэг хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг. НҮБ-ын гаргасан судалгаанаас үзэхэд нийт йеменчүүдийн 85 хувь буюу 24 сая хүнд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй.

БАРИМТ 12

Йеменчүүд “Хат” (зөөлөн амфетамин) гэж дууддаг нэгэн төрлийн ургамлыг (хар тамхи) олон мянган жилийн турш их хэмжээгээр зажилсаар ирсэн. Насанд хүрсэн йемен эрчүүдийн 90 хувь, эмэгтэйчүүдийн 50 хувь нь хатыг өдөр бүр хэд хэдэн удаа тогтмол зажилдаг. Мэдээж уг ургамлыг хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед хортой. ​​​​​​​

БАРИМТ 13

Йемен улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан бол алтан бүргэд. Эрт цагт Йемен улсыг үржил шимтэй газар нутагтай нь холбож “Арабиа Феликс” буюу “Аз жаргалтай Араб” гэж нэрлэдэг байсан. Мөн Йемен бол эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийг хамгийн анх олгосон Арабын хойгийн улс.

БАРИМТ 14

Йемен улсын төрийн далбаа нь улаан, цагаан, хар өнгийн ижил хэмжээтэй хэвтээ зурааснуудаас бүрддэг. Хар өнгө нь өнгөрсөнд үлдсэн хар бараан өдрүүдийг, цагаан өнгө нь гэрэл гэгээтэй ирээдүйг, улаан өнгө нь тусгаар тогтнолоо олж авахын тулд урсгасан йеменчүүдийн цус болон эв нэгдлийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 15

Йемен улсын газар нутгийн ихэнх хэсгийг Арабын цөл бүрхдэг. Уг элсэн цөл нь 2,300,000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамран оршдог бөгөөд Ази тивийн хамгийн том, дэлхийн хоёр дахь том цөл юм. Мөн Руб аль-Хали гэх хүний гар хүрээгүй дэлхий дээрх хамгийн том элсэн цөлийн нэг хэсэг нь Йемен улсын газар нутагт харьяалагддаг.

БАРИМТ 16

Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох худалдан авах чадвараар жагсаавал Йемен улс Ойрх Дорнодын хамгийн ядуу, Арабын ертөнцийн хоёр дахь ядуу орноор нэрлэгддэг. Мөн Йемен улс нь Арабын хойгийн цор ганц бүгд найрамдах буюу хаант засаглалгүй орон.

БАРИМТ 17

Йемен улсад ойролцоогоор 2,000 гаруй арал харьяалагддаг бөгөөд тэдний хамгийн том нь Сокотра. Уг арал нь биологийн олон янзын шинж чанарыг багтаадаг ба ЮНЕСКО-д бүртгэлтэй Сокотра архелогийн газрын нэг хэсэг. Сокотра арал дээрх 825 ургамлын төрөл зүйлийн 37 хувь, мөлхөгчдийн 90 хувь, хуурай газрын эмгэн хумсны 95 хувь нь дэлхийн өөр хаана ч амьдардаггүй.

БАРИМТ 18

Сокотра арал дээр “Луугийн цуст мод” гэх өвөрмөц мод ургадаг. Уг модны гарал үүслийн тухай хоёр домог байдаг. Эхнийх нь ах дүү хоёрын хоорондоо тулалдаж урсгасан цуснаас уг мод ургаж эхэлсэн гэдэг бол хоёр дахь нь заантай тулалдаж шархадсан луугийн цуснаас энэхүү мод ургах болсон гэж өгүүлдэг. ​​​​​​​

БАРИМТ 19

Мөн Сокотра бол жуулчдад зориулсан Йемен дэх цор ганц аюулгүй газар. Учир нь уг арал дээр Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмиратын цэргүүд байрладаг. Гэхдээ 2020 оны зургадугаар сард Өмнөд шилжилтийн зөвлөл Сокотра арлыг эзлэн авсан. Дэлхийн өлсгөлөнгийн индексээс харахад Йемен бол дэлхий дээрх хоёр дахь хамгийн их хэмжээгээр өлсгөлөнд нэрвэгдсэн улс. ​​​​​​​

БАРИМТ 20

Аялал жуулчлалын тухай нийтлэл бичдэг бүх эх сурвалжууд Йемен улсыг аялахад тохиромжгүй, хамгийн аюултай орнуудын дунд үргэлж багтаадаг. 2020 оны дэлхийн энх тайвны индексээр Йемен улс доороосоо тавдугаар байранд бичигдсэн. Иргэний дайнаас бол Йемен улс ихэнх гадаад нислэгээ идэвхгүй болгосон бөгөөд жуулчид Йемен улсад нэг бол газраар, эсвэл Оман, Саудын Араб, Энэтхэг гэх орнуудаар дамжиж нислэгээр очих боломжтой. ​​​​​​​

БАРИМТ 21

Мөн Йемен улс нь хүйсийн эрх тэгш байдлыг хангах тал дээр дэлхий дээрх хамгийн муу орон. Йемен улсад эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хоорондох боловсрол, эрх мэдэл, эрүүл мэнд болон улс төрийн нөлөө зэрэг маш том зөрөөтэй. Йемен улсын насанд хүрсэн иргэдийн 70 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Засгийн газрын зүгээс бүх хүүхдийг 15 нас хүртлээ үнэгүй сургуульд суралцах боломжоор хангадаг ч иргэний дайнаас болж хүүхдүүд тэр болгон сургуульд сураад байх боломжгүй.

БАРИМТ 22

2011 онд йемен улс төрч, хүний эрхийн зүтгэлтэн, сэтгүүлч Таваккол Карман гэх эмэгтэй хүчирхийллийн бус замаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлынхаа ачаар Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн. Улмаар тэрбээр Нобелийн шагнал хүртсэн анхны йемен улсын иргэн болон анхны араб эмэгтэй болсон.

БАРИМТ 23

Йемен улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Йемений хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тив дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүлж байгаагүй ба 2019 оны Азийн цомд оролцож байсан удаатай. 1990 онд хоёр улс нэгдсэний дараа шигшээ багийн ихэнх хэсгийг хуучин Хойд Йеменээс гаралтай тоглогчид бүрдүүлэх болсон.

БАРИМТ 24

Йемен улсын баг тамирчид 1984 оны олимпд Хойд Йемений нэр дээрээс, 1988 онд Хойд болон Өмнөд Йемений нэр дээрээс оролцож байсан бол 1992 оноос хоорондоо нэгдэж Бүгд Найрамдах Йемен улсыг төлөөлөн олимпд оролцож эхэлсэн. Зуны олимп бүрд идэвхтэй оролцдог йеменчүүд одоогийн байдлаар нэг ч олимпын медаль хүртэж байгаагүй.

image

Өчигдөр буюу зургадугаар сарын 14-нд Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, Йемений шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авсан. Тэгвэл “Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар Йемен улсыг онцолж байна. Та бүхэн Йемен улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    11 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 35 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК