Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Бахам

2022-6-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бахамын Хамтын Нөхөрлөлийн орон нь 13,878 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 155-аар байранд) Атлантын далайн арлын орон. Уг улс ойролцоогоор 3,000 гаруй арлаас бүрддэг ба Куба улсын хойд хэсэгт, Доминикан болон Гаити улсуудын баруун хойд талд байрладаг.

БАРИМТ 2

Бахам улсын хүн амын нийт тоо 400,500 бөгөөд тэдний 90 хувийг Африк гаралтай, 4.7 хувийг Европ гаралтай хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт бахамчуудын 96 хувь нь христийн шашныг шүтдэг. Тус улсын нийслэлийг Нассау гэдэг бол албан ёсны хэл нь англи хэл.

БАРИМТ 3

Бахам улсын газар нутаг дээр лукаянчууд соёл иргэншлээ байгуулж олон зууны турш амьдарч байсан. Гэвч 1492 онд Христофер Колумб Сан Сальвадор арал дээр хөл тавьснаар Америк тивийг, Бахам улсын хамт анх нээж байсан түүхтэй. Үүний дараа испаничууд лукаянчуудыг боолчилж өөр арлууд руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн.

БАРИМТ 4

Улмаар нутгийн ихэнх уугуул иргэд өөр арал руу нүүлгэн шилжүүлэгдэж эсвэл испаничуудын тараасан өвчний улмаас нас барцгааснаар 1513-1648 оны хооронд Бахамын арлууд оршин суугчгүй бол эзгүйрсэн. Английн, Бахамын арлуудыг колоничлох үйл ажиллагаа 1649 онд эхэлсэн. ​​​​​​​

БАРИМТ 5

Бахамын арлууд 1718 онд албан ёсоор Британийн колони улс болсон. 1775-1776 оны хооронд өрнөсөн Америкийн хувьсгалт дайны дараа олон мянган үнэнч америкчууд Бахамын арлууд руу боолчлогдсон хүмүүсийг авч очин тариалангийн талбай байгуулсан.

БАРИМТ 6

Уг боолчлогдсон Африк гаралтай хүмүүсийн үр сад нь өнөө цагт Бахам улсын хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Британид боолчлол 1807 онд халагдаж, үүний дараа Бахам улсад 1834 онд халагдсан. Улмаар Бахам улс эрх чөлөөтэй болсон африк боолуудын хувьд диваажин болж хувирсан.

БАРИМТ 7

Флорида гэх мэт боолчлол идэвхтэй өрнөж байсан Америкийн урд зүгийн мужуудаас эрх чөлөөтэй амьдралыг хайсан боолууд олноороо Бахам улсыг зорьж, амь сөрөн оргоцгоодог байсан. Бахам улс 1973 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Хамтын Нөхөрлөлийн орнуудын нэг тул хоёрдугаар Элизабет хатан хааны албыг нь хашдаг.

БАРИМТ 8

Бахам улсын 3,000 гаруй арлын дөнгөж 30 дээр нь л хүн амьдардаг. Хамгийн алдартай арал нь Нью Провиденс бөгөөд уг арал 200,000 гаруй байнгын оршин суугчтай. Мөн Бахам улс нь учир битүүлэг зүйлсээр баялаг, алдарт Бермудийн гурвалжны яг ирмэг дээр оршдог.

БАРИМТ 9

Бахам улс нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийн бөмбөрцгийн Баруун хагаст байрладаг орнууд дунд гуравдугаар байранд жагсдаг ба Шинэ дэлхий буюу Хойд Америк тивийн гурав дахь баян улс. Гэхдээ тус улсын эдийн засаг голчлон аялал жуулчлалын салбар дээр тогтдог тул сүүлийн хэдэн жил Бахам улсыг нэлээд хүнд байдалд оруулсан. ​​​​​​​

БАРИМТ 10

Бахам улсад хүмүүс машинаа замын баруун талыг барьж жолооддог. Гэхдээ тус улсад манай улстай адилхан буруу жолооны хүрдтэй машинууд цөөнгүй хэрэглэгддэг юм байна. Далайн усны түвшин одоогийнхоос 75 метрээр бага байх үед бахамчуудын амьдардаг байсан агуйнууд одоо далайд шумбагчдад зориулсан үзэсгэлэнт үзүүлэн болж хувирсан. ​​​​​​​

БАРИМТ 11

1980-аад онд Бахам улс хар тамхины наймаа хийдэг газруудыг байгуулсан бөгөөд тухайн үед АНУ руу нэвтэрдэг байсан нийт кокаины 90 хувь нь шууд Бахам улсаас гаралтай. Бахам улс 2005 оны хоёрдугаар саарын 4-нд цөмийн зэвсгийн эсрэг гэрээнд гарын үсэг зурж цөмийн зэвсэг үүсгэхгүй гэдгээ баталсан.

БАРИМТ 12

Онц шаардлагагүй тул Бахам улсад төмөр зам байхгүй. Гэхдээ томоохон арлууд дээрх хурдны замуудыг нийлүүлбэл 2,693 километр болно. Бахам улс байгалийн гамшиг элбэг тохиолддог цэгт байрлалтай тул Флойд, Фрэнсис гэх мэт томоохон хар салхинуудын бай болж их хэмжээний хохирол амсаж байсан. ​​​​​​​

БАРИМТ 13

Нэг хар салхины хохирлыг бүрэн барагдуулж, бүтээн байгуулалтаа дуусгаж амжаагүй байхад дахин өөр хар салхи Бахам улсад нүүрлэж байсан хэд хэдэн тохиолдол байдаг. Гэвч бахамчууд бол байгалийн гамшгийг амьдралын нэг хэсэг хэмээн хүлээн авч, бууж өгөлгүйгээр илүү хүчтэйгээр эргэн ирэлт хийж чадах сэтгэлийн тэнхээтэй ард түмэн. ​​​​​​​

БАРИМТ 14

Бахам улс бүртгэлтэй усан онгоцны тоогоороо дэлхийд гуравдугаар байранд эрэмбэлэгддэг. Тус улсын иргэд ямар нэгэн орлого болон борлуулалтын татвар төлөх шаардлагагүй. Бахам улсын засгийн газар ихэнх орлогоо тариф болон импортын хураамжаас олдог.

БАРИМТ 15

Аялал жуулчлал өндөр хөгжсөн орон тул Бахам улсад казино буюу мөрийтэй тоглоомны газрууд байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ уг газруудаар Бахам улсын иргэд үйлчлүүлэх боломжгүй бөгөөд энэ нь зөвхөн жуулчдад зориулсан үйлчилгээ юм байна. Бахам гэх нэр нь испани хэлний “Гүехэн тэнгис” гэх үгнээс гаралтай. ​​​​​​​

БАРИМТ 16

Бахам улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь америк доллартай ижил ханштай. Тиймээс жуулчид Бахам улсад америк доллар ашиглан наймаа хийх бүрэн боломжтой. Гэхдээ бахам доллараар худалдаа хийхийг АНУ хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Бахам улсад АНУ-тай адилхан зурагтын сувгууд гардаг тул тус хоёр улсын соёл бага зэрэг төстэй.

БАРИМТ 17

Бахам улсын далайн эргийн яг хажууд байрлах, жуулчдыг олноор нь татдаг “Диний хар нүх” нь дэлхий дээрх хамгийн гүн нүх юм. Та анх өвдөг шүргэм гүехэн ус руу орох бөгөөд хэдхэн алхмын дараа 202 метр гүн нүхний яг дээр хөвж байх боломжтой. Маш олон шумбагчид дэлхийн дээд амжилтыг эвдэхийн тулд уг газрыг сонгож шумбалтаа гүйцэтгэдэг. ​​​​​​​

БАРИМТ 18

Бахам улсын нийслэл Нассау хотоос зүүн урд зүгт “Биг Мейжор Кей” гэх хүн амьдардаггүй жижиг арал байдаг. Гэхдээ уг арал нь бахам улсад очсон жуулчдын очиж үзэх газруудын жагсаалтын хамгийн дээр нь бичигддэг. Учир нь та уг арлын далайн эрэг рүү дөхөж очих үедээ олон тооны гахайг усанд сэлж буйг харах боломжтой. Мөн уг үзэгдлээс гадна Биг Мейжор Кей арал дээр игуана гэх гүрвэлийн аймгийн амьтан амьдардаг. Тэдний гадаад үзэмч таныг айлгаж болох ч хүнд ямар гэм хоргүй амьтад юм.

БАРИМТ 19

Бахам бол өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноодог дэлхий дээрх 58 орны нэг. Гэхдээ Бахам улс хамгийн сүүлд 2000 онд цаазын ялыг гүйцэтгэсэн. Үүгээрээ тэд цаазын ялыг албан бусаар ашиглахаа больсон гэгддэг. Бахамын арлууд 18-аар зуунд далайн дээрэмчдийн диваажин мэт л байсан. ​​​​​​​

БАРИМТ 20

Бахам улсын хамгийн өндөрлөг цэг болох Альверниа уул нь далайн түвшнээс дээш дөнгөж 63 метрийн өндөрт оршдог. Ихэвчлэн шүрэн хад болон элснээс тогтдог тул Бахам улс маш нам дор газар байрладаг. Дэлхийн дулаарлаас болж далайн усны түвшин өдөр бүр ихсэж байгаа нь Бахам улсад нүүрлэж буй бодит аюул юм. ​​​​​​​

БАРИМТ 21

Бахам улсад хамгийн алдартай спорт бол крикет. Тэд уг спортоор 1846 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд Бахам улсад нэвтэрсэн хамгийн анхны спорт юм. 1970-аад онд британи багш нар америк багш нараар солигдсоноор Бахам улсад крикетийн нэр хүнд бага зэрэг унасан. ​​​​​​​

БАРИМТ 22

Бахам улсын баг тамирчид 1952 оноос хойш 1980 оны Москвагийн олимпыг эс тооцвол бүх зуны олимпд оролцсоор ирсэн. Тэд одоогийн байдлаар 8 алт, 2 мөнгө, 6 хүрэл олимпын медалийг ихэвчлэн хөнгөн атлетикийн ойрын болон дундын зайн гүйлтийн төрлүүдээс хүртээд байна. Мөн Бахам улсын баг тамирчид өвлийн олимпд оролцож байгаагүй.

БАРИМТ 23

Бахам улсын төрийн далбаа цэнхэр, хар, шар өнгөнүүдээс бүрддэг. Хар өнгө нь бахамчуудын эрч хүч болон хүч чадлыг, гурвалжин дүрс нь хуурай газар болон далай дахь байгалийн арвин баялгийг шийдэмгүй зан чанарын хамт, шар өнгө нь мандаж буй нар болон байгалийн баялгийг, цэнхэр өнгө нь Атлантын далайг тус тус бэлгэддэг. ​​​​​​​

БАРИМТ 24

Дэлхийн нөлөө бүхий чинээлэг хүмүүс хувийн арал түрээсэлсэн маш үнэтэй аялаллуудыг Бахам улсад хийдэг. Ялангуяа АНУ-тай ойрхон оршдог тул Холливүүд, Цахиурын хөндий болон спортын алдартнууд Бахам улсыг олноороо зорьдог. Мөн Бахам улсын Харбор арал дээр та маш ховор ягаан өнгөтэй далайн эргийн элс харах боломжтой.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арлын орнуудын нэг болох Бахам улсыг онцолж байна. Бахам улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 14 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 цаг 17 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    11 цаг 24 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    11 цаг 27 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 36 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК