Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Популизмыг төгөлдөржүүлэхгүйн тулд сонгодог засаглал руу шилжих шаардлага бий

2022-6-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

2016 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараа шүүх байгууллага болохгүй байна, систем нь  өөрөө авлигад идэгдлээ, шүүгч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжлөө гэдэг агуулгаар шүгэл үлээж, улс төрийн олон акцууд хийсэн. Жагсаал цуглаан зохион байгуулж, хөдөлгөөнүүдийг нь нөхдийн байгуулж ажилласан.  Үр дүнд нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүх эрх мэдлийн бүлэгт гурван зүйл заалт өөрчлөлт орсон. Энэ дагуу тухайн үеийн Засгийн газар шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн барьсан.

БАРИМТ 2

Энэ оны гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Шүүхийн тухай хуулиар шүүгч та хэрэг маргааныг шийдэхдээ дараах 40 гаруй хориглосон заалтыг зөрчиж болохгүй гэсэн хүрээ хязгаарыг тавьж өгсөн. Үүнийг давбал хөндлөнгийн үндсэн хуулийн байгууллага болох шүүгчийн сахилгын хороо тухайн шүүгчид хариуцлага тооцно. Томилгооны эрх мэдлийг анх удаа шүүхийн ерөнхий зөвлөлд өгсөн.

БАРИМТ 3

Бид гадаад явахаараа хууль ямар сайхан хэрэгждэг юм бэ? гэж ярьдаг. Буцаад буянт ухаад  бууж ирэнгүүтээ шууд гудамжинд шүлсээ хаяж эхэлдэг.  Хүүхэд байхад эрх зүйн ухамсар соёл харьцангуй өндөр түвшинд байсан. Зүлгэн дээр гишгэвэл 25 төгрөгийн торгуультай  гэж хүүхдүүд ярьдаг байлаа. Гудамжинд нус, цэрээ хаяж болохгүй гэж багш нар бидэнд сургадаг байв. Гэтэл өнөө үед муусайн төрийнхөн зөрчлийн хуулиар бид нарыг шулж мөлжиж улсын төсвийг бүрдүүлж байна гэсэн суртал ухуулгыг танай манай нам гэхгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд олон нийтэд сурталчилдаг.

БАРИМТ 4

Эрүүгийн хууль, зөрчлийн хууль гэдэг бол Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүний эрх, эрх чөлөө хэрэгжих хоёр хана хэрэм нь юм. Энэ хоёр хууль байхгүй бол бид жунглийн дүрмээр амьдарна.

БАРИМТ 5

Монгол улсын иргэний зүй ёсны болон жам ёсны бүх эрхийн баталгаа бол эрүүгийн хууль, зөрчлийн хууль юм. Нийгмийн хор аюул ихийг нь эрүүгийн тухай хууль, нийгмийн хор аюул багатайг нь зөрчлийн тухай хууль гэнэ. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 240 хуулийн хариуцлага шийтгэлтэй холбоотой асуудлыг нэг хууль болгож нэгтэн баталж гаргасан анхны хууль бол зөрчлийн хууль.

БАРИМТ 6

Улсын Их Хурлаар батлагдаж байгаа хууль болгоныг дагаж зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ордог.

БАРИМТ 7

300 гаруй хуульд түүвэр хийж үзээд зарим байх шаардлагагүй зөрчлийг хуулиас хассан. Сануулахгүй зөрчил гэж бий. Улаан гэрлээр дайрч орж ирж байгаа жолоочид сануулга өгөхгүй. Хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулах зөрчил гаргаж байгаа тохиолдолд хэзээ ч сануулахгүй.

БАРИМТ 8

300 гаруй хуульд түүвэр хийж үзээд зарим байх шаардлагагүй зөрчлийг хуулиас хассан. Сануулахгүй зөрчил гэж бий. Улаан гэрлээр дайрч орж ирж байгаа жолоочид сануулга өгөхгүй. Хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулах зөрчил гаргаж байгаа тохиолдолд хэзээ ч сануулахгүй.

БАРИМТ 9

Нүүрсний хулгай, хил гаалиар ачаа бараа орж ирэхэд оочир дугаар дайруулсан, авто тээврийн үндэсний төвтэй холбоотой асуудлаар шалгагдаад явж байгаа. Хятадын талтай нийлээд өөрийн улсын импортыг хязгаарлах ажилд манай төрийн эрх бүхий албан тушаалтан байхгүй л гэж бодож байна.

БАРИМТ 10

Улс төрийн намууд санхүүжилтээ ил болгох хэрэгтэй. Улс төрийн намууд одоогийнх шиг санхүүжилт нь далд байгаа тохиолдолд, маш их мөнгө зарж сонгогддог тохиолдолд авлигалын индекс засрахгүй гэж хэлсэн. Үүнийг шийдэж байж урагшилна.

БАРИМТ 11

Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт, бүтээн байгуулалтын өртөг жилд хэдэн их наядаар хэмжигдэж байгаа. Гэтэл Их хурлын гишүүд бид 150 сая төгрөг дээр хэрэлдээд сууж байна. Бид засаглалаа сайжруулах хэрэгтэй.

БАРИМТ 12

Гаднын байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж бол хоёр ажлаа хий гэж байгаа юм. Үүний нэг болох улс төрийн намуудын тухай хуульд ажлын хэсэг гарчихсан явж байгаа.

БАРИМТ 13

Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол улсын ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй, УИХ-тай зөвхөн зөвшилцөж ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогчийг томилох эрх бий. Албан тушаалтанд үндсэн хуулиар тавьсан шалгуур байдаггүй. Мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллаж байсан хүнийг Ерөнхий прокуророор томилох эрх ерөнхийлөгчид хадгалагдаж ирсэн. Үндсэн хуулийн зарчим талаасаа хэт хязгаарлаж, ерөнхийлөгчид хэт тулгалт хүлээлгэсэн  ийм хуулийг өөрчлөх нь зөв юм гэсэн бодлого гаргасан.

БАРИМТ 14

1997 оны гэр бүлийн тухай хуулиар хоёр том үзэл санаа хэрэгжээгүй. Нэгдүгээрт, ургийн овогтой болгож, цус ойртолтыг холдуулах. Хоёрдугаарт, гэрлэгсдийн гэрээ буюу гэр бүлийн гишүүдийг илүү хариуцлагжуулах ажил хийгдээгүй. Гэрлэлтийн гэрээ байгуулсан хосууд бараг байхгүй. Мөн ургийн овог дээр нийт Монголчууд Боржигон болчихсон. Харин одоо шинэ гэр бүлийн тухай хуулиар ДНХ-ийн шинжилгээ авдаг больё. Цус ойртолт, гэр бүлийн салалт, ургийн овог зэргийг хуультай уялдуулж өгнө. Хууль зүйн факт талаасаа гэр бүлийн тухай хуулийг бичиж байна. Намрын чуулганаар өргөн барина.

БАРИМТ 15

Бидний тоглоомын дүрэм тодорхой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ерөнхийлөгчийн нэг оройны шампансктай шинэ жилийн мэндчилгээ нэг их наяд хүрдэггүй байх хэрэгтэй. Тэтгэврийн зээлийг бүрэн тэглэнэ гээд нэг их наядын мэндчилгээ хийсэн. Үүний хажуугаар халамжийн том хөтөлбөрүүд зэрэгцэж явсаар гадаад өрийн нөхцөл ийм болчхоод байна.

БАРИМТ 16

Бид нэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай, нэг бол парламентын гэдэг сонгодог засаглал руу шилжих зайлшгүй шаардлага байна. Монгол улсын газар зүйн байршил, геополитикийн онцлог, хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өнөөгийн тархсан байдал зэргийг харгалзаж үзвэл сонгодог парламентын засаглал руугаа шилжих ёстой.

БАРИМТ 17

Нэг гишүүнд ноогдох эрх мэдлийн төвлөрөл ихтэй болчихоод байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв.

БАРИМТ 18

Төрийн байгууламжийн хувьд холбооны улс орнуудын хувьд хоёр танхимтай улс байдаг. Манайхан хоёр танхимаа ялгахгүй яваад байна. Энэ загвар бол Хойд солонгос зэрэг цөөн хэдэн улсад бий. 

БАРИМТ 19

2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ, 2010 онд хувь нийлүүлэгчдийн, 2015 онд дубайн хэлэлцээр буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлах нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсан.  Оюутолгойтой холбоотой гол бичиг баримт бол энэ.

БАРИМТ 20

Оюу толгойн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг. Туркойз Хиллийн 51 хувийг Рио тинто эзэмшдэг. Тэгвэл Туркойз Хиллийн 49 хувийг жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Рио тинто  49 хувиа буюу жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг худалдан авах процесс яг одоо үргэлжилж, есдүгээр сард дуусна.  Зах зээлийн үнэлгээ тодорхой хэмжээнд өссөн гэдэг мэдээлэл ирж байна. Тэгэхээр бидний  2,3  тэрбум доллар хэлэлцээр хийснээс хойших зургаан сарын хугацаанд яг ижил хувь хэмжээгээр өссөн гэж ойлгож болно.

БАРИМТ 21

Оюу толгой 2021 онд 2,1 тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарсан. 2023 онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдэрч, тогтвортой олборлолт эхэлнэ.  2025 он гэхэд Оюу толгой одоогийн  зэсийн үнэ ханшаараа 6.3 тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 2028  он гэхэд Оюу толгой 8,4тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн 20 тэрбум америк доллар болох гэрэлт ирээдүй ойрхон байна.

БАРИМТ 22

Үндэсний аюулгүй байдлыг хүнсний хэрэглээнээсээ л эхлэх ёстой. Тэр утгаараа махны үйлдвэрүүд, мах боловсруулах үйлдвэрүүдийн дамжлагууд нь байнгын хяналтад байдаг сорьц хяналт шинжилгээ, үнэлгээ байнга авдаг л байх ёстой.

БАРИМТ 23

Стратегийн ач холбогдолтой тодорхой төрлийн үйлчилгээг төр хийхээс өөр аргагүй. Жишээлбэл эрчим хүч. Ингэхдээ бүхэлдээ бус дамжуулах шугам нь, эх үүсвэр нь төрийнх байж болно. Харин борлуулалт, түгээлт хийдэг хэсэгт нь хувийн сектор байж болно шүү дээ.

БАРИМТ 24

Төр цөөн тооны бизнес хий, бусдыг нь бүгдийг нь хувьчил, либералчил. Төр хувийн хэвшилтэйгээ 30 жил өрсөлдлөө. Төрийн бизнес хэзээ ч ашигтай байсангүй. Хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцоогоо өөрчилье. Төр тав таван жилээр хөгжлийн төлөвлөгөөгөө зарлаж, заасан чиглэлийн хүрээнд л компани байгуул. Төр компани байгуулах асуудлыг их хатуу болгож өг.  Засаглалыг одоогийнх шиг ийм байдлаар томилж болохгүй.

image

Сэтгүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг "Ардын эрх" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцжээ. Түүний хэлсэн онцлох эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.91.216)
    Монголд хууль дутаагүй. Эрх мэдэлтэнгүүд хуулийг гуйвуулж хуулийн дээр гарснаас энэ бүгд үүдэлтэй бус уу
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    6 цаг 15 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    6 цаг 26 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    6 цаг 56 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    7 цаг 15 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    8 цаг 19 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    8 цаг 31 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    8 цаг 49 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    9 цаг 21 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    9 цаг 22 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    9 цаг 31 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    10 цаг 6 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    10 цаг 13 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    10 цаг 42 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    10 цаг 55 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    12 цаг 34 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    13 цаг 1 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    13 цаг 21 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    13 цаг 57 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    14 цаг 3 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    14 цаг 27 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК