Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Канад

2022-7-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Канад улс нь 9984670 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Хойд Америк тивийн орон. Тус улс нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг ба Хойд Мөсөн далай, Атлантын далай, Номхон далай гэх далайнуудад гарцтай. Мөн Канад улсын цор ганц хөрш бол урд талд нь оршдог Америкийн Нэгдсэн улс.

БАРИМТ 2

Канад улсын хүн амын нийт тоо 36.6 сая бөгөөд нэг хавтгай дөрвөлжин километр газарт 4.2 хүн харьяалагддаг. Уг үзүүлэлт нь Канад улсыг хүн амын нягтшилаараа дэлхийд 185-аар байранд (маш сийрэг гэсэн үг) оруулдаг. Канад улс үндсэн арван аймаг болон эзэмшилд нь байдаг гурван нутаг дэвсгэрээс бүрддэг.

БАРИМТ 3

Канад улсын нийслэлийг Оттава гэдэг ба хамгийн том гурван хот нь Торонто, Монтреаль болон Ванкувер. Канад улсын газар нутаг дээр 2 сая гаруй нуур, гол, горхи байдаг. Эдгээр нь дэлхийн гадарга дээрх нийт цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Ерөнхийдөө канадчууд бол цэвэр усны хомстолд өртөх аюулаас хамгийн хол байгаа үндэстнүүдийн нэг.

БАРИМТ 4

Жил бүрийн зул сарын баярын өдрөөр Санта Клаус цаа бугаар нисдэг чаргаа хөлөглөсөн, цагаан сахал, улаан хослолтой тарган эр хүүхдүүдэд бэлэг тараадаг гэх яриа бий. Мөн Санта Клаусыг Канад улсад амьдардаг гэж үздэг бөгөөд жил бүр хэдэн сая хүүхэд Санта Клауст зориулан Канад улс руу хаягласан захидал илгээдэг. Улмаар Канад улс Санта Калуст 2008 онд албан ёсоор иргэншил олгосон.

БАРИМТ 5

Одоогийн Канад улсын газар нутаг дээр хэдэн мянган жилийн өмнөөс нутгийн уугуул иргэд болох индианчууд аж төрж эхэлсэн. Гэвч 16-аар зуунд Америк тив оршин байдаг гэдэг нь дэлхий нийтэд ил тод болсноор Франц болон Британийн аялагчид Канад улс дахь Атлантын далайн эргээр амьдарч эхэлсэн.

БАРИМТ 6

Үүний үр дүнд Канад улс Британи болон Франц улсуудаас хэт их хамааралтай болсон. Британийн эзэнт гүрэн 1600 оноос Канад улсыг эзлэх төлөвлөгөөгөө эхлүүлж 18-аар зууны дунд үед колоничилж чадсан. Мөн уг цаг үед Францын эзэнт гүрэн ч гэсэн Канад улсын газар нутгийн нэлээд хэсгийг өөрсдийн мэдэлдээ оруулаад байсан.

БАРИМТ 7

1867 оны долдугаар сарын нэгэнд Канад улсын үндсэн дөрвөн том аймаг болох Квебек, Нова Скотиа, Онтариа, Нью Брансвик нар нэгдэж Канадын Холбоог байгуулсанаар Их Британийн ноёрхлоос гарч тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ Канад улс Их Британитай дотно харилцаатай хэвээр үлдсэн.

БАРИМТ 8

Канад улс холбооны парламентын үндсэн хуульт хаант засаглалтай ба Хамтын Нөхөрлөлийн орнуудын эгнээнд байдаг тул хоёрдугаар Элизабет тус улсын хатан хааны албыг хашдаг. Харин Канад улсын хамгийн их эрх мэдэлтэй нэгэн бол Жастин Трюдо (Канад улсын 23 дахь ерөнхий сайд).

БАРИМТ 9

Канад улс нь дэлхийд хүний хөгжлийн индексээрээ 16-аар байранд, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 16-аар байранд жагсдаг Хойд Америк тивийн хоёр дахь хамгийн өндөр хөгжилтэй орон. Тус улсын АНУ-тай хадгалан үлдсэн олон жилийн түүхтэй хамтын харилцаа нь Канад улсын эдийн засаг болон соёлд ихээр нөлөөлсөн.

БАРИМТ 10

Канад улс нь дэлхий дээрх хамгийн олон угсаатны хүмүүсээс бүрддэг хүн амтай бөгөөд засгийн газрын ил тод байдал, иргэний эрх чөлөө, амьдрах орчин, эдийн засгийн эрх чөлөө болон боловсролын чанараараа олон улсын тавцанд тэргүүлдэг орнуудын тэргүүн эгнээнд бичигддэг.

БАРИМТ 11

Канад улсын албан ёсны хэлнүүд нь англи болон франц. 16-аар зуунд Канадын газар нутгийг эзлэхээр хамгийн их оролдож байсан хоёр орноос үлдсэн хамгийн том зүйлсийн нэг бол яах аргагүй хэл. Тус улсын Квебек аймаг нь тэр чигтээ франц хэлийг ашигладаг ба Канад улсаас салан тусгаарлах үйл ажиллагааг эхлүүлээд байгаа. Мөн уг улсын төрийн тэргүүнүүд зайлшгүй англи болон франц хэлнүүдийг эзэмшсэн байх ёстой.

БАРИМТ 12

Канад улс бол дэлхийн хамгийн урт далайн эрэгтэй орон. Баруун, хойд, зүүн хэсгүүдээрээ далайд гарцтай уг улсын нийт далайн эргийн урт ойролцоогоор 202,000 километр. Мөн британи болон францчууд бол Канад улсыг колоничилсон анхны европчууд биш. Манай эриний 1000 онд викингчүүд Канад улсын газар нутгийн тодорхой хэсгийг эзлэн авч, эзэмшиж байсан.

БАРИМТ 13

Канад улсын үндэсний амьтан бол минж. Улс орнууд ихэнх тохиолдолд сүр жавхлантай, хүчирхэг, араатан амьтдыг үндэсний амьтнаараа сонгодог бол уг нөхцөл байдал Канад улсад арай өөр. Уг үслэг амьтны арьсыг худалдаалж ашиг олох зорилготой хүмүүсээс болж Канад улс дахь минжнүүд устаж үгүй болох аюултай нүүр тулгарсан. Мөн Канад улсын түүхэнд 1603-1701 оны хооронд үргэлжилсэн “Минжний дайн” гэх дайн багтдаг.

БАРИМТ 14

Дэлхийн хэмжээний канад алдартнуудыг нэрлэвэл уртаас урт жагсаалт гарна. Тэднээс жишээ болгож цөөн хэдийг нь нэрлэхэд Жастин Биебер, Киану Ривз, Жим Кэри, Селин Дион, Дрейк гэх мэтээр үргэлжилнэ. Канад улсын нийт газар нутгийн 40 хувь нь ой моддоор хүрээлэгддэг ба энэ нь дэлхийн нийт ой моддын есөн хувьтай тэнцэнэ.

БАРИМТ 15

Хойд туйлтай ойрхон оршдог тул Канад улс өвлийн улиралд маш хүйтэн байдаг. Канад улсад бүртгэгдэж байсан хамгийн хүйтэн температур бол Цельсийн хасах 63 хэм. Харин жилийн турш хамгийн хүйтэн байдаг газар нь Нунавутын нутаг дэвсгэр дээр байх Эврика гэх судалгааны төв (дэлхийн хамгийн хойд цэг дээрх суурин газар). Тус газрын жилийн дундаж температур нь Цельсийн хасах 19.7 хэм.

БАРИМТ 16

Канад улсын Черчилл Манитоба гэх тосгон цагаан баавгайн нийслэл гэгддэг. Цагаан баавгайнууд уг тосгоны гудамж, талбайгаар чөлөөтэй холхицгоодог. Үүнтэй холбоотой тус тосгоны оршин суугчид гэр болон машины хаалгаа хэзээ ч цоожилдоггүй. Ингэснээр цагаан баавгай хэн нэгэн рүү дайрсан тохиолдолд тухайн хүн хамгийн ойр байгаа машин эсвэл байшин руу саадгүй орж амь аврагдах боломжтой.

БАРИМТ 17

Сүүлийн хэдэн арван жилийн турш Канад улс дахь Хадсоны булангийн нууцыг шинжлэх ухаанчид тайлахын тулд ажилсаар байна. Уг бүс нутаг нь дэлхийн дунджаас хамаагүй бага татах хүчтэй байдаг. Ийм учраас тэнд хүмүүс усанд хөвж чадахгүйгээс гадна энгийн үеэсээ бага жинтэй байх болно.

БАРИМТ 18

Канад улс 1867 онд тусгаар тогтнолоо зарласан ч 1982 он хүртэл Их Британиас хамааралтай хэвээр байсан. Мөн дэлхийн дөрөв дэх хамгийн урт хурдны замуудын нэг болох Транс Канад хурдны зам Канад улсад байдаг. Ойролцоогоор 7,800 километрийн турш Атлантын далайгаас Номхон далай хүртэл үргэлжилдэг.

БАРИМТ 19

Агч модны навч 18-аар зуунаас хойш Канад улсын бэлгэ тэмдэг байсаар ирсэн. Анх Канад дахь францчуудын бэлгэ тэмдэг байсан агч модны навчийг 1834 онд Монтреаль хотын анхны дарга “Энэ бол манай ой моддын хаан. Канад хүмүүсийн бэлгэ тэмдэг мөн.” хэмээн зарласан тунхагласан. Мөн алтан шаргал өнгийн навч Онтарио, ногоон өнгийн навч Квебек гэх мэтээр аймаг болгоныг өөр өөр өнгийн агч модны навч илэрхийлдэг.

БАРИМТ 20

Канад улсад хамгийн алдартай спорт бол мөсний хоккей. Цаг уурын онцгой нөхцөл байдлаас болж уг спорт Канад улсад маш хурдацтай хөгжсөн. Канадын мөсний хоккейн эрэгтэй шигшээ баг олимпын наадамд есөн удаа, ДАШТ-д 27 удаа түрүүлсэн. Харин уг улсын албан ёсны үндэсний спорт бол лякросс.

БАРИМТ 21

Эдгээрээс гадна Канад улсын сагсанбөмбөг болон хөлбөмбөгийн шигшээ багууд нэлээд хүчтэй. Канад улсын төлөөлөл болсон Торонто Рэпторс баг дэлхийн хамгийн том сагсанбөмбөгийн лигт харьяалагддаг ба тус баг 2019 онд аваргын цомыг өргөсөн. Канадын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хувьд сүүлийн жилүүдэд маш ихээр хүчирхэгжсэн бөгөөд энэ жил зохион байгуулагдах ДАШТ-д оролцоно.

БАРИМТ 22

Канад улсын төрийн далбаа нь улаан болон цагаан гэх үндсэн хоёр өнгөнөөс бүрддэг ба далбааны төв хэсэгт 11 хошуутай агч модны навчны дүрс байрладаг. Канад улсад муухай үнэртэй байх үйлдэл хууль бус. Хэрэв таагүй үнэртэй хэн нэгэн олон нийтийн газраар явж бусдад саад учруулах юм бол хоёр жил хүртэлх хугацаатай шоронд хоригдох ял авдаг.

БАРИМТ 23

Канад улс дэлхий нийтийн агч модны сиропын нийт хэрэглээний 80 хувийг дангаараа хангадаг. Канад улсад их хэмжээний нуур байдаг тухай өмнө нь дурдсан. Тэгвэл тус улс нуурынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Мөн Канад улсын гадарга дээрх усыг газар нутагт нь тооцохгүй бол тус улс дэлхийн хоёр дахь бус дөрөв дэх том газар нутагтай орон болох болно.

БАРИМТ 24

Насанд хүрсэн канадчуудын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан ба тус улсын боловсролын систем маш хүчирхэг. Канад улсын таван их сургууль дэлхийн шилдэг 100 сургуулийн эгнээнд багтдаг гэдэг нь үүнийг тодорхой харуулж байна. Мөн 25-34 насны канад залуусын 51 хувь нь их дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой хүмүүс байдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 162 дахь дугаараар дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болох Канад улсыг онцолж байна. Та бүхэн Канад улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    6 цаг 12 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    6 цаг 23 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    6 цаг 54 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    7 цаг 12 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    8 цаг 16 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    8 цаг 28 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    8 цаг 46 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    9 цаг 18 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    9 цаг 19 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    9 цаг 28 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    10 цаг 3 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    10 цаг 11 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    10 цаг 40 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    10 цаг 52 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    12 цаг 31 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    12 цаг 58 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    13 цаг 19 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    13 цаг 54 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    14 цаг 0 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    14 цаг 25 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК