Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Антигуа ба Барбуда

2022-7-02
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Антигуа ба Барбуда нь 440 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 182-аар байранд) Карибын тэнгис дэх арлын орон. Тус улс Антигуа, Барбуда, Редонда гэх үндсэн гурван арлаас бүрддэг. Антигуа арал дээр нийт хүн амын 97 хувь нь амьдардаг бол Редонда арал дээр хүн амьдардаггүй. 

БАРИМТ 2

Антигуа ба Барбуда улсын хүн амын нийт тоо 100,772 бөгөөд тэдний 87 хувийг Африк гаралтай, 4.73 хувийг олон үндэстний цус холилдсон хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт антигуа ба барбудачуудын 76.5 хувь нь христийн шашныг шүтдэг бол 6 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. 

БАРИМТ 3

Антигуа ба Барбуда арлууд дээр манай эриний өмнөх 2400 оноос эхлэн сибони болон аравакчууд суурьшин, амьдарч эхэлсэн. Антигуа арал дээр 1493 онд Христофер Колумб анх хөл тавьж, арлыг Испани улсад байдаг Санта Мариа Ла Антигуа гэх сүмийн нэрээр нэрлэсэн. 

БАРИМТ 4

Британичууд Антигуа арлыг 1632 онд, Барбуда арлыг 1678 онд албан ёсоор өөрсдийн колони болгосон. 1871 оноос Ливардын арлуудын холбооны колони орон байсан Антигуа ба Барбуда улс Баруун Индийн Холбоо гэх арлын орнуудын холбоонд 1958 онд элссэн. 

БАРИМТ 5

Улмаар тус холбооны задралын үеэр Антигуа ба Барбуда улс 1967 онд Баруун Индийн Холбоот улсуудын нэг болсон. Ингэж явсаар тус улс 1981 оны арван нэгдүгээр сарын 1-нд Их Британиас өрх тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарласан. Үүний дараа Антигуа ба Барбуда улс Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн хэвээр үлдсэн. 

БАРИМТ 6

Антигуа ба Барбуда улс бол хүний хөгжлийн индексээрээ 78-аар байранд жагсдаг хөгжиж буй орон. Тус улсын эдийн засаг голчлон аялал жуулчлалын салбар дээр тогтдог ба дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь уг салбартай шууд холбоотой. Мөн тус улсын иргэд орлогын татвар төлдөггүй. 

БАРИМТ 7

Антигуа ба Барбуда улсын төрийн далбаа улаан, хар, цагаан, шар, цэнхэр гэх өнгөнүүдээс бүрддэг. Улаан өнгө нь өөрсдийн хувь заяаныхаа төлөө хөдөлмөрлөж буй хүмүүсийг, V хэлбэртэй дүрс нь ялалтыг, хар өнгө нь нийт хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлдэг Африк гаралтай хүмүүсийг болон хөрсийг, цагаан өнгө нь далайн эргийг, цэнхэр өнгө нь Атлантын далайг, шар өнгөтэй нарны дүрс нь цаг агаарыг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 8

Антигуа ба Барбуда улсын нөхцөл байдалд цаг агаарын өөрчлөлт маш ихээр нөлөөж байгаа. Жишээлбэл уг арлуудыг дайран өнгөрч дэд бүтцүүдийг сүйтгэхээс гадна усны хомстол үүсгэдэг хүчтэй хар салхинууд, өдрөөс өдөрт нэмэгдэж Антигуа ба Барбуда арлуудыг живүүлж буй далайн усны түвшин гэх мэт. 

БАРИМТ 9

Тус улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 402 метрийн өндөрт байрладаг Богги оргил. Гэхдээ Антигуа ба Барбуда улс уг оргилынхоо нэрийг тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад хүндэтгэл үзүүлэх зорилгоор, түүний төрсөн өдрөөр 2009 онд Обама уул болгон өөрчилсөн. 

БАРИМТ 10

1834 оны наймдугаар сарын 1 буюу Антигуа ба Барбуда улсад боолчлолыг халсан өдөрт зориулсан Антигуагийн багт наадам жил бүр долдугаар сарын төгсгөлд эхэлж наймдугаар сарын эхний даваа эсвэл мягмар гарагт өндөрлөдөг. Уг багт наадам нь Антигуа ба Барбуда улсын хамгийн том баярын үйл ажиллагаа. 

БАРИМТ 11

2017 онд Ирма гэх цагт 666 километр туулах хурдтай хар салхи Барбуда арлыг дайран өнгөрсөн. Улмаар тус арал дээрх хүмүүсийн өмч хөрөнгийн 90 хувь нь ямар нэгэн байдлаар хохирол амссан. Мөн тус улсын арлууд дээр байгалийн гол, нуур байдаггүй. Ийм учраас Антигуа ба Барбуда улс усны хомстолд орох өндөр магадлалтай орнуудын эгнээнд үргэлж бичигддэг. 

БАРИМТ 12

Антигуа ба Барбуда улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн цор ганц газар байдаг. Энэ нь Антигуа тэнгисийн цэргийн усан онгоцны зогсоол болон түүнтэй холбоотой дурсгалт газруудын цогцолбор төв юм. 18-аар зуунд африк боолуудын гараар бүтсэн уг газар нь Гүрж маягийн барилга, байгууламжуудаас бүрддэг. 

БАРИМТ 13

Антигуа ба барбудачууд бол дэлхийн тав дахь хамгийн бага хэмжээний тамхи татдаг ард түмэн. Тус улсын нэг иргэн жилд дунджаар 89.22 ширхэг тамхи татдаг гэх судалгаа бий. Антигуа ба Барбуда улс нь боолчлолыг халсан хамгийн анхны Баруун Индийн орон. Тус арлууд дээр хөдөлмөр эрхэлдэг байсан 32,000 боол нэг зэрэг эрх чөлөөтэй болсон. 

БАРИМТ 14

Антигуа ба Барбуда улсын үндэсний хоолыг “Пепперпот” (орчуулбал чинжүү) гэдэг. Уг хоол нь хүнсний ногоогоор амталсан стью буюу өтгөн шөл бөгөөд орцод нь нэмэлтээр эрдэнэ шишийн боов болон банш багтдаг. Барбуда арал нь улаан, ягаан өнгийн бүрхүүлтэй бичил биет агуулж ягаан өнгөтэй харагддаг элстэй, далайн эргээрээ алдартай. 

БАРИМТ 15

Мөн Антигуа ба Барбуда улсад дэлхийн хамгийн ховор төрөл зүйлийн могой амьдардаг. Антигуагийн уралдаанч могой нь зөвхөн Антигуа арлын эргээс холгүй байрлаах Шувуу гэх жижиг арал дээр амьдардаг. Антигуа ба Барбуда улс ойролцоогоор 365 гаруй далайн эрэгтэй. Жилийн өдөр бүрийг өөр далайн эрэг дээр өнгөрүүлэх боломжтой. 

БАРИМТ 16

Улсынхаа хамгийн өндөр уулыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нэрээр нэрлэснээс гадна Антигуа ба Барбуда улс Диана гүнжийн хүндэтгэлд зориулан 50 нас хүрэх байсан өдөр нь буюу 2011 онд нэгэн далайн эргээ түүний нэрээр нэрлэсэн. Их Британийн колони орон байсан тул Диана гүнж тус улсын хувьд нэлээд чухал хүн байсан. 

БАРИМТ 17

Антигуа ба Барбуда улсын нийслэл хотыг Сент Жонс гэдэг бол албан ёсны хэл нь англи хэл. Гэхдээ тэд англи хэлээр нутгийн аялагатай ярьдаг. Ийм учраас англи хэл мэддэг хүмүүс ч антигуа ба барбудачуудтай 100 хувь ойлголцохгүй байх магадлалтай. Тус улсын хатан хааны албыг хоёрдугаар Элизабет хашдаг бол ерөнхий сайдыг нь Гастон Браун гэдэг. 

БАРИМТ 18

Антигуа ба Барбуда улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол “Зүүн Карибын доллар”. Гэхдээ тус улсад америк доллар ашиглан ямар ч асуудалгүй худалдаа хийх боломжтой. Мөн Антигуа ба Барбуда улс бол хямд зардлаар аялдаг хүмүүст зориулагдсан газар биш. Тус улсын хамгийн хямд зочид буудлын өрөө гэхэд дэлхийн дунджаас хамаагүй өндөр үнэтэй байдаг. 

БАРИМТ 19

Антигуа ба Барбуда улсад хамгийн алдартай спорт бол крикет. Антигуа ба Барбудагийн крикетийн үндэсний шигшээ баг 1890-ээд оноос хойш идэвхтэй олон улсын тэмцээнүүдэд оролцсоор ирсэн. Мөн Баруун Индийн шигшээ багийн төлөө тоглодог байсан дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг крикетчдийн нэг болох Сир Вив Ричардс антигуа ба барбуда хүн. 

БАРИМТ 20

Антигуа ба Барбуда улсын баг тамирчид 1976 оноос хойш, 1980 оны Москвагийн олимпыг эс тооцвол бүх зуны олимпд оролцсоор ирсэн. Антигуа ба барбудачууд ихэвчлэн хөнгөн атлетикийн төрөлд өрсөлддөг бөгөөд одоог хүртэл нэг ч олимпын медаль хүртээгүй. Мөн Антигуа ба Барбуда улсыг төлөөлөн нэг ч тамирчин өвлийн олимпд оролцож байгаагүй. 

БАРИМТ 21

Тус улсад 5-16 настай хүүхэд бүр сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Антигуа ба Барбудагийн боловсролын систем нь Их Британийн систем дээр суурилсан бөгөөд 15-аас дээш насны хүн амын 98.95 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Мөн албан ёсны хэл нь англи хэл байдаг тул антигуа ба барбудачууд гадаадын их дээд сургуулиудад элсэн орж боловсрол дээшлүүлцгээх бүрэн боломжтой. 

БАРИМТ 22

Антигуа ба Барбудачууд дунджаар 77 жил амьдардаг. Тус улстай хамгийн ойрхон оршдог орон бол Сент Киттс ба Невис гэх Карибын тэнгисийн арлын орон. Тус улсууд хоорондоо 92 километрийн зайтай оршдог. Боолчлол халагдахаас өмнө Антигуа ба Барбуда улсын эдийн засаг элсэн чихрийн салбар дээр тогтдог байсан. 

БАРИМТ 23

Тус улсын хамгийн том гадаад худалдааны түнш орон бол Польш. Уг хоёр улсыг хаана байрладаг гэдгийг тодорхой мэдэж буй хүмүүст уг баримт худал мэт санагдаж байгаа биз. Гэхдээ Антигуа ба Барбуда улсаас гардаг нийт экспортын барааны 60 гаруй хувь нь Польш улсад очдог. 

БАРИМТ 24

Эдийн засгаа өргөжүүлэх зорилгоор Антигуа ба Барбуда улс нь цахимаар мөрий тавихыг хуулийн дагуу зөвшөөрсөн дэлхий дээрх анхны орнуудын нэг. Барбуда арлыг хуулийн дагуу оршин суугчид нь эзэмшдэг. Тиймээс засгийн газар Барбуда арал дээр ямар нэгэн өөрчлөлт хийхээр болвол заавал оршин суугчдын зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар жижиг арлын орнуудын нэг болох Антигуа ба Барбуда улсыг онцолж байна. Та бүхэн Антигуа ба Барбуда улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    6 цаг 12 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    6 цаг 24 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    6 цаг 54 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    7 цаг 12 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    8 цаг 16 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    8 цаг 28 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    8 цаг 47 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    9 цаг 19 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    9 цаг 19 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    9 цаг 28 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    10 цаг 3 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    10 цаг 11 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    10 цаг 40 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    10 цаг 52 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    12 цаг 31 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    12 цаг 58 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    13 цаг 19 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    13 цаг 54 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    14 цаг 0 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    14 цаг 25 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК