Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ цол хүртсэн Г.Эрдэнэбилэгийн тухай 24 баримт

2022-7-06
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Г.Эрдэнэбилэг нь 1977 оны аравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ.

БАРИМТ 2

Түүний анхны гол дүрийн уран бүтээл нь 2008 онд тоглосон “Чиний эзгүйд” МУСК-ны Жаргалын дүрээр жүжигчин Т.Хулангийн хамтаар тоглож байжээ.

БАРИМТ 3

Харин үзэгч олон түүнийг “Би чамд хайртай 2” киноны Хангайн дүрээр нь сайн таних болсон.

БАРИМТ 4

Хамгийн сүүлд УДЭТ-ын цоо шинэ тавилтаар эргэн ирсэн “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг чадварлагаар бүтээсэн бөгөөд энэ сарын 10-наас эхлэн дахин тайзнаа тоглоно.

БАРИМТ 5

Г.Эрдэнэбилэгийн хувьд 1995-1999 онд СУИС-ийн жүжигчний ангид УГЗ С.Сугарын шавь болон суралцжээ.

БАРИМТ 6

Анх зураач болно гэж Дүрслэх урлагийн дээд сургуульд орох бодолтой байсан ч СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч хамгийн өндөр оноогоор тэнцэж байв.

БАРИМТ 7

Тэрбээр морь унаж чаддаггүй байсан бөгөөд "Ганган төгс" түүхэн киноны дүрд тоглох бэлтгэлийн үеэр морь унаж сурчээ.

БАРИМТ 8

Шилдэг уран бүтээлчдэд олгодог "Мөнгөн мод цом"-ын 2011 оны шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин, "Гэгээн муза-2011" наадамд "Тэнгэрийн хүү" жүжгийн Модуны дүрээр шилдэг гол дүрийн жүжигчнээр шалгарсан.

БАРИМТ 9

Түүхэн жүжиг нь бодит хүнийг илэрхийлэх учраас маш том хариуцлага гэж ярьдаг тэрбээр хэд, хэдэн түүхэн дүрийг бүтээжээ. Түүний бүтээсэн түүхэн дүрээс дурдвал: "Тэнгэрийн хүү жүжиг": Модун Шанью, "Домогт Ану хатан" жүжиг: Галдан бошигт хааны үнэнч шадар жанжин Данжила, "Саран хөхөө" жүжгийн Номунбаясгалан,  "Атга нөж" жүжгийн Зүч, "Сарны цагаан цус" жүжгийн Халгуй нэртэй ханхүү.

БАРИМТ 10

Түүний анхлан дүр бүтээсэн жүжгүүдээс сонирхуулбал “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж", "Нууц амраг чинь болъё",  "Парисын дарь эхийн сүм", "Шөнө дундын бүжиг" жүжгүүдэд тоглож байжээ.

БАРИМТ 11

СУИС-ийн оюутан байхдаа Дэвжээ цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлж олны танил болох эхлэл нь тавигдсан тэрбээр жүжигчний болоод анх толглосон жүжиг нь У. Шекспирийн "Зуны шөнийн зүүд", "Ромьео, Жульетта" байв.

БАРИМТ 12

"Гэгээн муза 2011" наадамд өмссөн гоёл нь Чингис хааны тамганы бичээстэй арал, түдээл нь гэрэгэний бичээстэй, хээ угалз нь Хүннүгийн үеийн хэв маягийг тусгасан, алтан шаргал Монгол дээл өмссөн нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байжээ.

БАРИМТ 13

Тэрбээр саяхан нээлтээ хийсэн "Тэгри чину" ОАУСК-г найруулсан.

БАРИМТ 14

Г.Эрдэнэбилэг нь жүжигчнээс гадна кино найруулагчын хичээлийг сонгон судлаж байсан бөгөөд өдгөө “Аав”, “Хийморь”, “Яллагч”, “Үргээлэг 2”, “Тэгри чину” зэрэг уран бүтээлд найруулагчаар ажиллажээ.

БАРИМТ 15

Түүний сүүлийн уран бүтээл болох “Тэгри чину” ОАУСК-ны эхний бүлгийн найман анги нь олны хүртээл болоод байгаа бөгөөд цаашид найман бүлэг хийх төлөвлөгөөтэй гэнэ.

БАРИМТ 16

2018 онд найруулагчаар ажилласан “Яллагдагч” УСК нь 2016 онд  ОХУ-д болсон Андрей Каравайкины бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.

БАРИМТ 17

Г.Эрдэнэбилэгийн том хүү гэдсэнд байхад нь анхны бие дааж найруулсан “Аав” УСК-гоо нээж байжээ. Кинонд гардаг жирэмсний тест жинхэнэ бөгөөд өөрийн баярт мөчөө кинондоо мөнхөлсөн нь энэ аж.

БАРИМТ 18

Мөн "Аав" киноны үеэр “Миний аав жирийн л нэг жолооч” гэж хэлдэг нь өөрийнхөө аавд зориулсан байсан хэмээн дурдсан удаатай.

БАРИМТ 19

Өөрийн найруулсан киногоо олон улсын кино наадамд өрсөлдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд "Хийморь" киногоороо олон улсын кино наадамд илгээсэн.

БАРИМТ 20

ОХУ-ын ТНТ телевизийн уран бүтээл болох “Дятловын даваа” ОАУСК-нд тоглох Манси өвгөний дүрд Ё.Цог гуайг жүжигчин Г.Эрдэнэбилэг санал болгож байсан.

БАРИМТ 21

Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулсан “Драмын 4” хамтлаг энэ жил 16 нас хүрч байна.

БАРИМТ 22

Г.Эрдэнэбилэг СУИС-ыг төгсөөд УДЭТ-т жүжигчнээр тасралтгүй 18 жил ажиллаад хэсэг завсарлага аваад байсан хэдий ч “Тамгагүй төр” жүжгээрээ эргэн иржээ.

БАРИМТ 23

“Тамгагүй төр” жүжгийн хэсэгт хүн сэнтийд заларч буйгаар гардаг. Харин тэрбээр амьдрал дээр “хүн дээр гишгэх нь бүү хэл доромжилж ч үзээгүй, цээрлэдэг” хэмээн ярилцлагадаа дурджээ.

БАРИМТ 24

Тэрбээр 2007 онд МУСТА цол, 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан бол өнөөдөр  МУГЖ цолоор энгэрээ мялааж байна.

image

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардуулж УДЭТ-ийн жүжигчин Г.Эрдэнэбилэгт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Ингээд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.168.34.111)
    Энэ залууг тавиад онд Монголд ирээд үлдсэн хойд Солонгос хүүхдүүдийн нэгнийх нь удам гэлцэх юм байна билээ үнэн юм болов уу?
    2024 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    9 цаг 44 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 51 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    9 цаг 55 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    10 цаг 2 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    10 цаг 11 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    10 цаг 49 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    21 цаг 32 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК