Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Киргизстан

2022-7-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Киргизстан улс нь 199951 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв Азийн далайд гарцгүй орон. Хойд талаараа Казахстан, бааруун хэсгээрээ Узбекистан, урд талаараа Тажикстан, зүүн хэсгээрээ Хятад улстай хиллэдэг тус улсын нийслэл хотыг Бишкек гэдэг.

БАРИМТ 2

Киргизтсан улсын хүн амын нийт тоо 2020 оны байдлаар 6.7 сая байсан бөгөөд тэдний 74 хувийг киргиз, 15 хувийг узбек, 5 хувийг орос үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт киргизстанчуудын 90 хувь нь исламын шашныг, 7 хувь нь христийн шашныг шүтдэг.

БАРИМТ 3

Манай эриний наймдугаар зуунд арабчууд одоогийн Киргизстан улсын оршдог бүс нутгийг эзлэн авч исламын шашныг дэлгэрүүлсэн. Өндөрлөг уулсаар бүрхэгдсэн газар нутагтай боловч тус улсад эртний овог аймгууд олноороо амьдардаг байснаас гадна Хятад улсыг Европ тив болон Төв Азитай холбосон худалдааны зам болох Торгоны зам тус улсаар дайран өнгөрдөг байв.

БАРИМТ 4

Түүхийн анхан үедээ турк нүүдэлчдийн өлгий нутаг байсан Киргизстан улсыг 13-аар зуунд монголчууд эзлэн авснаар тус улс Зүүнгарын Хаант улсын нэг хэсэг болсон. Харин Зүүнгарын Хаант улс нуран унасны дараа киргизчүүд Коканд хант улсын салшгүй нэг хэсэг болон хувирсан.

БАРИМТ 5

1876 онд Оросын эзэнт гүрний эзэмшилд орсон Киргизстан улс 1936 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз улс гэх нэртэйгээр Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг болсон. Харин Зөвлөлт Холбоот улсын бутралын үеэр буюу 1991 онд Киргизстан улс тусгаар тогтнолоо зарлаж, албан ёсоор бүрэн эрхт улс болсон.

БАРИМТ 6

Тусгаар тогтнолоо зарласнаас хойш Киргизстан улс ерөнхийлөгчийн засаглалтай байсан боловч 2005 оны Алтанзул хувьсгалын үр дүнд парламентын засаглалтай болж өөрчлөгдсөн. Гэвч тус улс 2021 онд дахин ерөнхийлөгчийн засаглалтай болсон бөгөөд одоогийн ерөнхийлөгчийг нь Садыр Жапаров гэдэг.

БАРИМТ 7

Ерөнхийдөө Киргизстан улс олон жилийн турш угсаатан хоорондын мөргөлдөөн, бослого, эдийн засгийн уналт, засгийн газар болон улс төрийн мөргөлдөөн гэх мэт асуудлуудтай нүүр тулсаар байгаа. Тус улсын албан ёсны хэл нь орос хэл бөгөөд ихэнх иргэд нь киргиз хэлээр чөлөөтэй ярьдаг.

БАРИМТ 8

Дэлхийд хүний хөгжлийн индексээрээ 120-аар байранд, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 151-ээр байранд жагсдаг Киргизстан улс бол Төв Азийн хоёр дахь ядуу орон. Киргизстан улсын эдийн засаг голчлон алт, нүүрс, уран гэх мэт ашигт малтмалын салбар дээр тогтдог.

БАРИМТ 9

Киргизстан улсын төрийн далбаа улаан болон шар гэх үндсэн хоёр өнгөнөөс бүрддэг. Улаан өнгө нь хуучин Зөвлөлт Холбоот улсын далбааны гол өнгө бол шар өнгийн 40 ширхэг цацрагтай нарны дүрс нь домогт Манасын 40 овог аймгуудыг бэлгэддэг. Мөн нарны доторх зурааснууд нь киргизчүүдийн уламжлалт сууц болох гэрийг дүрсэлдэг.

БАРИМТ 10

Киргизстан улсад Манасын тууль гэх алдартай нэгэн тууль бий. Уг туульс нь киргизчүүдийн үүсэл, өсөлт дэвшлийн тухай өгүүлдэг бөгөөд эртний Грекийн Одиссей туулиас 20 дахин урт. Уг туулийг мэдэхгүй хүн Киргизстан улсад байхгүй бөгөөд тус улсын бараг бүх хотод Манасын хөшөө байдаг.

БАРИМТ 11

Далайд гарцгүй орон хэдий ч Киргизстан улсад 2000 гаруй нуур байдаг. Мөн тус улс маш өндөрлөг бүсэд оршдог бөгөөд нийт газар нутгийн 94 хувь нь далайн түвшнээс дээш 1000 метрээс өндөрт байрладаг. Харин улсын дундаж өндөр далайн түвшнээс дээш 2750 метр.

БАРИМТ 12

Киргизчүүд талхыг ариун нандин зүйл хэмээн үздэг тул хэзээ ч талх хаядаггүй. Киргизчүүд монголчууд бидэнтэй тун төстэй амьдралын хэв маягтай бөгөөд гэртэй төстэй сууцанд нүүдэллэн амьдарцгаадаг ард түмэн. Мөн тус улсын үндэсний ундаа нь “Кимис” буюу гүүний айраг.

БАРИМТ 13

Дэлхий даяар тархсан хушга гэх самрын төрөл зүйл Грек улсад бус Киргизстан улсад анх ургасан. Мөн дэлхийн хамгийн том хушганы ой Киргизстан улсад байдаг. Арсланбоб гэх жижиг тосгоны иргэд ургац хураалтын үеэр уг ойд хэдэн сарын турш тасралтгүй ажиллацгаадаг.

БАРИМТ 14

Нүүдэлчин удмын киргизчүүд морийг юу юунаас илүү хүндэтгэдэг. Зуны улиралд киргиз эрчүүд морь унах ур чадвар, эр зориг шалгасан төрөл бүрийн үзүүлбэр үзүүлж, спортоор хичээллэдэг бөгөөд бүргэд ашиглан ан хийхдээ тун чадварлаг. Ерөнхийдөө казах ард түмэнтэй тун төстэй хүмүүс.

БАРИМТ 15

Мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин асан, Украин улсын нийслэл Киев хотын захирагч Виталий Кличко нь 1970 оны долдугаар сарын 19-нд одоогийн Киргизстан улсын газар нутагт мэндэлсэн. Гэхдээ тухайн үед Зөвлөлт Холбоот улс оршин тогтнож байсан тул Виталий Кличко хожим Киргизстан биш Украин улсын иргэншил авсан.

БАРИМТ 16

Киргизстан улсын хамгийн алдартай байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бол Сүн Кол нуур. Олон мянган жилийн турш нүүдэлчдийн малаа бэлчээдэг байсан уг нуур луу зөвхөн зуны улиралд очих боломжтой бөгөөд далайн түвшнээс дээш 3,016 метрийн өндөрт оршдог юм байна. Жуулчид уг нуурын эрэг дээр ихэвчлэн нүүдэлчдийн гэр түрээслэн авч хоноцгоодог.

БАРИМТ 17

Киргиз үндэстний ихэнх хоол махнаас бүрддэг. Ийм учраас цагаан хоолтнуудын хувьд Киргизстан улсаар аялах бага зэрэг хүндрэлтэй. Киргизстан улсад хэвлийдээ ураг тээж буй жирэмсэн эмэгтэйчүүд өндөр уулсын оргилд гарвал эрүүл саруул хүүхэдтэй болдог гэх яриа байдаг.

БАРИМТ 18

Монгол улсын иргэд Киргизстан улс руу ямар нэгэн визагүйгээр 90 хоногийн хугацаатай нэвтрэх боломжтой. Мөн Киргизстан улс нь Монгол улсын адил эрс тэс уур амьсгалтай. Киргизстан улсад өвлийн улиралд агаарын температур Цельсийн -30 хэм, зуны улиралд зарим газар 40 хэм хүрдэг.

БАРИМТ 19

Киргизстан улсын мөнгөн тэмдэгт болох “Киргиз Сом”-ыг нэлээд хэдэн үе шаттайгаар үйлдвэрлэдэг. Мөнгөн тэмдэгтийг Их Британи болон Франц улсаас ирсэн хөвөн цаасан дээр Франц болон Мальта улсуудад хэвлэдэг. Харин ган болон гуулин зооснууд нь Казахстан улсад үйлдвэрлэгддэг.

БАРИМТ 20

Киргизстан улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Киргизстан улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 95-аар байранд эрэмбэлэгддэг бөгөөд Азийн цомд хоёр удаа оролцож байсан. Сүүлийн үед илт хүчирхэгжиж буй уг шигшээ багийг манай улсын шигшээ баг өмнөх оны зургадугаар сард 1:0 харьцаатай хожиж байсан удаатай.

БАРИМТ 21

Киргизстан улсын баг тамирчид 1996 оноос эх орноо төлөөлөн зуны олимпд оролцож эхэлсэн. Тэд одоогийн байдлаар 3 мөнгө, 4 хүрэл медалийг хүртээд байна. Тэд уг зургаан медалийг чөлөөт болон сонгомол бөхийн төрлүүдэд, үлдсэн нэг хүрэл медалийг жүдо бөхийн төрөлд хүртсэн.

БАРИМТ 22

Өөрөөр хэлбэл бөхийн спортууд Киргизстан улсад дэлхийн өндөр түвшинд хүртлээ хөгжсөн. Мөн 2016 оны олимпд Иззат Артыков гэх тамирчин хүндийг өргөлтийн төрлөөр хүрэл медаль хүртсэн боловч допингийн шинжилгээнд унаснаас болж медалиа хураалгасан. Харин өвлийн олимпд 1994 оноос оролцож эхэлсэн киргизстанчууд өвлийн олимпоос өнөөдрийг хүртэл нэг ч медаль хүртэж чадаагүй.

БАРИМТ 23

15-аас дээш настай буюу насанд хүрсэн киргизстанчуудын 99.6 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Киргизстан хүүхдүүд 6-7 наснаасаа эхлэн нийт есөн жилийн турш сургуульд сурах үүрэгтэй. Харин ахлах анги буюу 10-11-ээр ангидаа сургуульд сургуульд сурах эсэх нь хүүхдүүдийн өөрсдийнх нь шийдвэр.

БАРИМТ 24

Киргизстан улсаар аялах тийм ч аюултай биш. Киргизстан-Узбекистаны хилийн асуудал одоог хүртэл идэвхтэй үргэлжилсээр байгаа боловч тус улсад 2010 оноос хойш ямар нэгэн олон нийтийг хамарсан халдлага, бослого гараагүй. Гэхдээ нутгийн иргэд жуулчдыг Киргизстан болон Узбекистан улсуудын хилийн зурвасаас аль болох хол байхыг зөвлөдөг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Төв Азийн сүүлийн орон болох Киргизстан улсыг онцолж байна. Та бүхэн Киргизстан улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    9 цаг 45 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 52 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    9 цаг 56 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    10 цаг 2 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    10 цаг 11 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    10 цаг 49 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    21 цаг 33 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК