Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Конго

2022-7-11
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Конго улс нь 342000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Конго голын баруун талд байрладаг Төв Африкийн баруун зах дахь орон. Тус улс баруун хэсгээрээ Габон улстай, баруун хойд талаараа Камерун улстай, зүүн хойд хэсгээрээ Төв Африкийн Бүгд Найрамдах улстай, зүүн урд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго улстай, урд хэсгээрээ Ангол улстай тус тус хиллэдэг. 

БАРИМТ 2

Баруун урд талаараа Атлантын далайд гарцтай уг улсын газар нутаг дээр буюу Конго голын сав газраар банту хэлтэй овог аймгууд дор хаяж 3000 жилийн өмнөөс суурьшсан. Улмаар тэд Африк тивийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгээр нэрлэгддэг байсан банту эзэнт гүрнийг байгуулсан. 

БАРИМТ 3

Конго улсын хүн амын нийт тоо 5657000 бөгөөд тэдний 50.5 хувийг Конго, 17 хувийг Теке, 13 хувийг Мбочи, 5.6 хувийг Санга үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт конгочуудын 88.5 хувь нь христийн шашныг, 4.7 хувь нь нутгийн уугуул ардын шашнаа шүтэцгээдэг. 

БАРИМТ 4

Конго гол нь 4700 километрийн турш урсдаг Нил мөрний араас орох Африк тивийн хоёр дахь урт гол бөгөөд дэлхийн хамгийн гүнзгий гол юм. Конго улсын нийслэл хотыг Браззавиль гэдэг ба тус хотод 1.7 сая хүн амьдардаг. Мөн тус улсын албан ёсны хэл бол франц хэл. 

БАРИМТ 5

Конго улс 1891 онд Францын Конго гэх нэртэйгээр Франц улсын колони орон болсон бөгөөд яваандаа Африк дахь Экваторын Францын нэг хэсэг болсон. Үүний дараа 1958 оны арван нэгдүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Конго улс байгуулагдаж, 1960 онд албан ёсоор бүрэн эрхт тусгаар тогтносон орон болсон. 

БАРИМТ 6

Конго улс тусгаар тогтносныхоо дараа 1969-1992 оны хооронд Бүгд Найрамдах Конго Ард улс нэртэй марксист-ленинист буюу социалист орон байсан. Конго улс 1992 оноос хойш ардчилсан орон болсон ч 1997-1999 оны хооронд өрнөсөн Конго улсын иргэний дайнаас болж ардчилсан аргаар сонгогдсон засгийн газар нь огцорсон. 

БАРИМТ 7

Одоогийн Конго улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн манай эриний өмнөх 100000-40000 онд хамгийн анх амьдарч байсан. Франц улс Конго улсыг колоничилж байх үедээ 1921-1934 оны хооронд Пуэнте-Нуараас Браззавиль хүртэл төмөр замыг нутгийн иргэдээр бариулсан. Уг замыг бүтээн байгуулах үйл явцад 15000-20000 хүн амиа алдсан. 

БАРИМТ 8

1482 онд Португалийн далайчин Диого Као Конго улсын газар нутаг дээр хө; тавьсан анхны өөр тивийн хүн болсон. Мөн Браззавиль хотын нэр нь Францын судлаач Пьер Саворгнан де Браззагийн нэрээс гаралтай. Тэрээр 19-ээр зуунд Конго улсыг колоничлох санааг анх гаргаж байсан бөгөөд боолчлол буюу нутгийн иргэдийг албадан шахалтаар хөдөлмөр эрхлүүлэх үйлдлийн эсрэг хатуу тэмцэгч байсан. 

БАРИМТ 9

Дэлхийн хоёр дахь том ширэнгэн ой болох Конгогийн ширэнгэн ойн тодорхой хэмжээний хэсэг нь Конго улсын газар нутагт байдаг. Уг ширэнгэн ой нь Камерун, Бүгд Найрамдах Конго, Ардчилсан Конго, Экваторын Гвиней, Габон, Төв Африкийн Бүгд Найрамдах улс гэх зургаан орны газар нутагт харьяалагддаг. 

БАРИМТ 10

Конго голын сав газар бол дэлхий дээрх хамгийн чухал зэрлэг байгалийн бүс нутгуудын нэг. Тус газарт 10000 ургамлын төрөл зүйлс, 400 төрлийн хөхтөн амьтад, 1100 төрөл зүйлийн шувууд, 700 өөр загаснууд амьдардаг. Мөн тус улс бол Африк тивийн хамгийн шилдэг эко аялал жуулчлалын газруудын нэг. 

БАРИМТ 11

Конго улсын нийслэл Браззавиль хот Конго голын баруун хэсэгт оршдог бол голын зүүн хэсэгт нь Ардчилсан Конго улсын нийслэл Киншаса хот байрладаг. Уг хоёр хот хоорондоо дөнгөж 1.6 километрийн зайтай оршдог бөгөөд дэлхий дээрх хамгийн ойрхон оршдог хоёр нийслэл хотууд юм. 

БАРИМТ 12

Уг хоёр хотоос Итали улсын нийслэл болох Ром хот болон Ватикан хотууд ойрхон зайд оршдог боловч Ватикан нь хот-улс гэдгээс гадна НҮБ-ын албан ёсны гишүүн орон биш. Конго улсын эдийн засаг голчлон газрын тосны салбар дээр тогтдог бөгөөд тус улс бол Гвинейн булангийн дөрөв дэх том газрын тос олборлогч орон. 

БАРИМТ 13

Конго улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн Сангха Тринашинал гэх газар бий. Уг газар нь Конго, Камерун болон төв Африкийн Бүгд Найрамдах улсуудын хил дээр оршдог бөгөөд Нуабале-Ндоки паркийг дотроо агуулдаг. Уг парк нь халуун орны экосистемийн өргөн цар хүрээг зүй ёсоор харуулсан байгалийн үзэсгэлэнт газар. 

БАРИМТ 14

Бонобо гэх хүн төрөлхтний хамгийн ойрын төрөл болсон шимпанзе зөвхөн Конго улсад амьдардаг. Устаж үгүй болох аюулд орсон уг шимпанзе нь бусад шимпанзе нараас урт хөл, ягаан уруул, бараан өнгийн нүүр болон толгойн дээрх урт үсээрээ ялгардаг. Эдгээр шинж чанаруудаас нь харахад бонобо шимпанзе нь яах аргагүй хүн төрөлхтөнтэй хамгийн төстэй амьтан. 

БАРИМТ 15

Конго улс нь Мокеле-мбэмбэ буюу Конгогийн Лох Нессигийн мангас гэх нэрээрээ алдартай усанд амьдардаг домгийн амьтны төрөлх нутаг. Урт хүзүү, урт сүүлтэй, Шотландын домогт мангастай гадаад төрхөөрөө төстэй уг амьтныг Конго голын сав газарт амьдардаг тухай домог байдаг. 

БАРИМТ 16

Конго улсад Пигми гэх овог аймаг байдаг. Тэд Конгогийн ширэнгэн ойд анх хийж амьдардаг зэрлэг овог аймаг бөгөөд маш намхан гэдгээрээ алдартай. Пигми овгийн эрчүүдийн дундаж өндөр 150 сантиметр байдаг бол эмэгтэйчүүдийнх нь дундаж өндөр 124 сантиметр байдаг. Мөн Пигми гэх үг нь “одой” гэх утгатай. 

БАРИМТ 17

Конго улсад олон өөр овог аймгууд амьдардаг бөгөөд тэд бүгд өөр өөрсдийн гэсэн ялгаатай ёс заншил болон хоолны соёлтой. Овог аймаг бүр ялгаатай шүтээнтэй бөгөөд уг шүтээн нь тэднийг аливаа аюул бэрхшээлээс хамгаалдаг гэгддэг. Ихэнх тохиолдолд шүтээн нь амьтан байдаг. Хэрэв аливаа нэг овгийн шүтээн нь хонь байвал тус овгийн гишүүд хэзээ ч хонины мах идэхгүй. 

БАРИМТ 18

Конго улсад байдаг Одзала-Кокоуа үндэсний парк нь Африк тивийн хамгийн эртний үндэсний паркуудын нэг. 1935 онд хамгааалалтад орсон уг парк 1977 онд ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн шим мандлын нөөц газраар бүртгэгдсэн. Мөн энэхүү парк 13,546 хавтгай дөрвөлжин километр газрыг бүрхдэг ба Африк тивийн нүүр царай болсон олон амьтдын гэр орон болдог. 

БАРИМТ 19

Конго улсын нийт газар нутгийн 64.3 хувийг ой мод бүрхдэг. Конго улс Экваторын шугам дээр байрладаг тул тус улсын цаг уурын байдал жилийн турш тогтвортой байдаг. Конго улсын дундаж агаарын температур өдрийн цагаар 24 хэм байдаг бол шөнийн цагаар 16-21 хэмийн хооронд хэлбэлздэг. 

БАРИМТ 20

Конго улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Конго улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 99-ээр байранд эрэмбэлэгддэг. Тус шигшээ баг Африкийн цомд нийт долоон удаа оролцож, 1972 онд түрүүлж байсан удаатай. Тэд Английн Манчестер Юнайтед клубтэй адил “Улаан чөтгөрүүд” гэх хочтой. 

БАРИМТ 21

Конго улсын баг тамирчид 1964 оны Токиогийн олимпоос зуны олимпд оролцож эхэлсэн. Тэд өнөөдрийг хүртэл ямар ч олимпын медаль хүртээгүйгээс гадна өвлийн олимпд оролцож байгаагүй. Конго улсыг төлөөлөн олимпд оролцдог тамирчид ихэвчлэн усанд сэлэлт болон хөнгөн атлетикийн тамирчид байдаг. 

БАРИМТ 22

Конго улсын төрийн далбаа Пан-Африкийн бэлгэдэл болсон өнгөнүүд болох ногоон, шар болон улаан өнгөнүүдээс бүрддэг. Ногоон өнгө нь Конго улсын хөдөө аж ахуй болон ой модыг, шар өнгө нь конгочуудын нөхөрсөг зан чанарыг, улаан өнгө нь тэдний тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн тэмцлийг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 23

15-аас дээш насны насанд хүрсэн конгочуудын 80 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Тус улсын хуулиар 16-аас доош насны хүүхэд бүр үнэ төлбөргүй боловсрол эзэмших үүрэгтэй боловч конго хүүхдүүдийн дөнгөж 44 хувь нь бага сургуульд явдаг. Мөн бүх хичээлүүд нь франц хэл дээр заагддаг. 

БАРИМТ 24

Конго улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 149-ээр байранд жагсдаг. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь “Төв Африкийн Франк”. Уг мөнгөн тэмдэгтийг та Камерун, Конго, Чад, Экваторын Гвиней, Габон, Төв Африкийн Бүгд Найрамдах улс гэх улсуудад ашиглаж болно. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Африк тивд байдаг Конго гэх нэртэй хоёр орны нэг болох Бүгд Найрамдах Конго улсыг онцолж байна. Та бүхэн Конго улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдэгдэл
    5 цаг 59 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    6 цаг 10 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    6 цаг 41 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    6 цаг 59 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    8 цаг 3 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    8 цаг 15 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    8 цаг 33 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    9 цаг 5 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    9 цаг 6 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    9 цаг 15 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    9 цаг 50 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    9 цаг 58 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    10 цаг 27 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    10 цаг 39 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    12 цаг 18 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    12 цаг 45 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    13 цаг 6 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    13 цаг 41 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    13 цаг 47 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    14 цаг 12 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК