“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аяны талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга Хурандаа М.Батсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аяныг нэг сарын хугацанд зохион байгуулахаар төлөвлөөд явж байна. Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшний цогц хэрэглээний талаар хоёр сарын аян зохион байгуулж ажиллаж байна. Энэ жилийн хувьд мөн мэргэжлийн байгууллага тодорхой зохион байгуулалт хийж ажиллана. Шалтгаан нь тодорхой. Тухайлбал, хувь хүнтэй холбоотой шалтгаан бий.
Өнгөрсөн жил 178 тохиолдол бүртгэгдсэн. Шалтгаан нь зуухаа хөөлөөгүй, яндангаа авч өрхөө бүтээсэн, яндангийн сойлт хаасан зэрэг иргэдтэй холбоотой асуудал гарч ирж байсан.
Тиймээс иргэд та бүхэн хайртай дотны хүмүүсийнхээ төлөө мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, мэдээллүүдийг дагаж, ажиллах нь зүйтэй. Энэ чиглэлээр Экологийн цагдаагийн байгууллагаас урдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулан ажиллана” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)