“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аяны талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн газрын агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллага агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хяналт шалгалт хийж ажилладаг. Айл өрх, ААН байгууллагуудын түлшний хэрэглээнд хийсэн хяналт шалгалт болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа түүхий нүүрсний хяналт шалгалтын дүнгээр түүхий нүүрс хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан, түүхий нүүрс түлсэн зэрэг нь 90 гаруй хувиар буурсан.
Энэ нь иргэд шахмал түлшээ хэрэглээд хэвшсэн байгаа нь харагдаж байгаа юм.
Агаарын бохирдлыг буурах чиглэлээр төр засгаас олон ажил хийж байгаа. Богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу түлш зуухны хэрэглээг ярихаас өөр аргагүй. Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн үйл ажиллагаанд 230 гаруй дээжийг шинжилгээнд хамруулсан. Тухайлбал, одоогийн мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангаж байгаа.
Өнөөдрийн байдлаар шахмал түлш хадгалах 86 агуулахад 92 мянган тонн түлш хадгалагдаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт шалгалт хийж, хадгалсан түлшнээс дээш авч дүн шинжилгээ хийж байна” гэв.
Д.Батчулуун