БНХАУ руу зорчих нислэгийн тийзийн үнэ нэмэгдсэн нь тус улсад суралцахаар явах гэж буй оюутнуудад хүндрэл үүсгэж байгаа мэдээлэл цахим орчинд түгээд байгаа билээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан ШӨХТГ-аас тодруулахад “ Өчигдрөөс тийзийн үнэтэй холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсан.
ШӨХТГ-т энэ талаар ирсэн гомдол, санал одоогоор байхгүй байна.
Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийзийн үнэ албан ёсных уу эсвэл хүмүүс дамлаж зарж байгаа эсэхийг тодруулна. Мөн энэ хүрээнд шалгалт хийгээд мэдээллэх болно" гэв.
МИАТ ТӨХК нь Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас хийсэн судалгаагаар давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон байдаг. Давамгай байдалтай аж ахуйн нэгж нь Өрсөлдөөний тухай хуулиар хэт өндөр үнэ тогтоохыг хориглосон хуулийн зохицуулалттай юм.