www.Koreaonlinevisa.com дээр өнөөдөр мэдээлснээр БНСУ-аар дамжин нисэхэд транзит виз шаарддах таван орны нэгд Монгол Улсыг оруулжээ.
Тус сайтын мэдээлснээр Египет, Судан, Иемен, Монгол, Сири гэсэн таван улсын иргэдийн БНСУ-аар дамжин өнгөрөх нислэгийн хүлээлгийн цаг 24-өөс илүү байх бол заавал транзит виз авах шаардлагатай гэжээ.
Тодруулбал, онгоцны буудлаас гарахгүй байсан ч 24 цагаас илүү байх тохиолдолд монголчууд заавал БНСУ-ын транзит виз авах шаардлагатай болж байна гэсэн үг. Цар тахал болон ОХУ-ын түрэмгийллээс хойш манай улсын иргэд бусад улс орон руу явах нислэг зөвхөн Сөүл, Истанбул гэсэн чиглэлтэй болоод байв. Гэтэл өнөөдрөөс эхлээд БНСУ-аар дамжин өнгөрөх нислэг хийх нь монголчуудад бараг л хаалттай болж байна.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (2)