Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй болсныг мэдсэн үү? Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын дарга нартай уулзаж Төрийн ордныг олон нийт, хүүхэд залуучуудад нээлттэй байлгах, ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өгсөн. Тэгвэл есдүгээр сарын 1-нээс эхлэн Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгожээ.
Ингэснээр өдөр бүр 06:00-00:00 цаг хүртэл амарч, зугаалах бүрэн боломжтой юм.
Сонирхуулахад, ямар нэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд архидан согтуурах, "Төрийн тамганы хөшөө"-ний тавцанд гарахыг хориглож байгаа аж. Цагдаагийн албан хаагчдын хэлснээр ажлын өдөр цайны цагаар ойролцоох оффисын ажилтнууд олноор ирж байгааг хэллээ.
Т.Мөнхжаргал