Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцох автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.
Тэгвэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдөр дуусаж байна. Улмаар маргаашнаас эхлэн автомашины улсын дугаарын сүүлийн тоогоороо зорчих өмнөх хязгаарлалт мөрдөгдөнө. Харин цаашид тэгш, сондгой дугаараа нь Улаанбаатарын авто замд зорчуулах эсэхийг ирэх Лхавга гарагт НИТХ-аар хэлэлцүүлнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн.