Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ шалгалтыг Боловсрол Шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран хийсэн. ЕБС, Цэцэрлэгийн багш нар, удирдах албан тушаалтнуудын дипломын бичиг баримтад шалгалт хийлээ.
Шалгалтын үр дүнд илэрсэн 774 зөрчилтэй бичиг баримтыг холбогдох хууль хяналтын байгууллагад эрүүгийн хуульд заасны дагуу шилжүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагад шилжүүлж байна.
Дипломын дугаарын зөрчил нийт зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байна. Мөн магистр, доктор зэрэг дээр мөн энэ зөрчлүүд илэрсэн. Албан ёсны диплом аваагүй оюутнуудыг багшаар ажиллуулсан зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлүүдэд хэн, ямар боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнууд хамтран оролцсон байна гэдгийг шалгаж тогтоосны дараа зарлана” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)