Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж байх үедээ хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа бөгөөд түүнийг аврахаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржын хамтаар өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр Казакстан улсыг зорьсон.
Бид энэ талаар тодруулахаар Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэгтэй холбогдлоо. Тэрбээр “Аврах ажиллагаа явагдаж байна. Бид дүгнэлт гарсны дараа албан ёсны тайлбар мэдээлэл хийнэ. Өндөр уулын спорт гэдэг нь нийтийг хамарсан спорт учраас урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
Т.Мөнхжаргал