зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ариунбуян:“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох арга хэмжээ зорилгоо бүрэн биелүүллээ

2022-9-11
0
ЖИРГЭХ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль Баянхонгор аймагт есдүгээр сарын 05-наас 10-ны өдрүүдэд  болж өндөрлөлөө.

2Y1A9270.jpg

Тус дадлага сургуулийн хаалтын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, “Сургалтад оролцсон та бүгдийн гамшгаас хамгаалах мэдлэг дээшилсэн гэдэгт итгэлтэй байна. Гамшгийн голомтод зөвхөн онцгой байдлын байгууллага үүрэг гүйцэтгэх биш олон байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах ёстойг энэ удаагийн сургалтаар дахин ойлгож, хамтын ажиллагааг бататгасан байх.

Бид гамшгийн нөхцөл байдал үүсээгүй тайван цагт хэдий чинээ олон удаа сургалт, дадлага хийх нь гамшгийг хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлнэ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас улс орны гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх ажлын цөм болсон хүний нөөцийг сургаж, дадлагажуулах, мэргэшүүлэхэд ихээхэн анхаарч олон улсын туршлага судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого баримталж байна.

Зөвхөн мэргэжлийн хүч хэрэгслийг сургахаас гадна ард иргэдийг аюул, ослоос өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах арга ухаанд сургаж, дадал болгох шаардлага нэн чухал байна.

Энхүү бодлогын хэрэгжилтийг хангахад “Говийн чоно” олон улсын сургууль чухал нөлөө үзүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

“Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах сургалт, дадлага, туршлага солилцох олон улсын сургуулиар манай оролцогч нар үндэсний болон орон нутгийн түвшинд Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийг байгуулах, дотоод бүтэц зохион байгуулалтаар ажиллах, мэдээлэл солилцох, харилцан ажиллагаа зохион байгуулах, гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр туршлагаа хуваалцахаас гадна аврагч, гал сөнөөгч, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдсэн үр дүнтэй боллоо цохон тэмдэглэхэд таатай байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн олон улсын сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг-Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын удирдлага, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Бангладеш, Вьетнам, Их Британи, Непал, Тайланд, Шинэ зеланд, Шриланк улсын төлөөлөл болон яам, агентлаг, хамтрагч байгууллагын оролцогч, Баянхонгор аймгийн удирдлага, иргэд, олон нийтэд талархал илэрхийллээ.

АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэйтью Фэрэнс “Ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээг зохион байгуулахад хялбар биш гэдгийг би ойлгож байна. Та бидний, хүн нэг бүрийн хүчин чармайлтын үр дүнд ирээдүйд тохиолдож болох гамшигт бидний ойр дотны хүмүүс, хөрш улс орнууд илүү ихээр бэлтгэгдэж чадна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар болон оролцогч талуудад баяр хүргэе” гэлээ.

Энэ удаагийн “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, яам, агентлаг, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Дархан-Уул аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, сургалт хариуцсан мэргэжилтэн, аврагч, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн, Вьетнам, Их Британи, Непал, Тайланд, Шри Ланка, Шинэ Зеланд, Бангладеш улс, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан, бороо орно
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан, бороо орно
    19 мин
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
    11 цаг 35 мин
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
    11 цаг 55 мин
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
    15 цаг 6 мин
  • Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
    15 цаг 51 мин
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
    17 цаг 20 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
    17 цаг 27 мин
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
    17 цаг 52 мин
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
    18 цаг 18 мин
  • ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
    19 цаг 10 мин
  • Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    19 цаг 53 мин
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
    19 цаг 58 мин
  • О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
    20 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
    20 цаг 50 мин
  • Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй, “тэг зогсох” нөхцөлд ажиллаж байна
    21 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13472 болжээ
    21 цаг 52 мин
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
    21 цаг 57 мин
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
    22 цаг 1 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
    22 цаг 2 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК