Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд байрлах орон сууцны хороолол дундах краныг албадан буулгажээ.
Тэнд олон жил байсан цамхагт краныг оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, амрах, тоглох орон зай, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын даргын захирамжийн дагуу албадан буулгасан гэдгийг нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.