зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Би ахуй амьдралынхаа хувьд алдаатай шийдэл гаргачихаж...

2012-10-17
0
ЖИРГЭХ
-Хүн бүхний амнаас гарч байгаа үг шударга ёсонд нийцэх үү гэвэл харьцангуй ойлголт. Өөрөөр хэлбэл хүн бүхэн аливаа зүйлийг өөр өөр талаас нь бодож ярьдаг. Гэхдээ хүн бол өөрийнх нь танин мэдэхүйн мэдрэмж хэр өргөн байгаагаас шалтгаалаад аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөхдөө харьцангуй ханддаг. Тэр нь мөн үү, биш үү гэдэг нь маргаантай учраас шударга гэдгийг нэг хүний тодорхойлолтоор гаргаж ирэхэд зовлонтой.

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Авлигын эсрэг олон улсын өдөр. Авлигын эсрэг тэмцэлд олон хүн дуу хоолойгоо нэгтгэж байгаа. Өмнө нь бид төрийн соёрхолт зураач Д.Саранцацралтын ярилцлагыг уншигчиддаа хүргэж байсан бол энэ удаад Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой ярилцсанаа хүргэж байна.

-Шударга гэж юу гэсэн үг болохыг та өөрийнхөөрөө тайлбарлаач?


-Хүн бүхний амнаас гарч байгаа үг шударга ёсонд нийцэх үү гэвэл харьцангуй ойлголт. Өөрөөр хэлбэл хүн бүхэн аливаа зүйлийг өөр өөр талаас нь бодож ярьдаг. Гэхдээ хүн бол өөрийнх нь танин мэдэхүйн мэдрэмж хэр өргөн байгаагаас шалтгаалаад аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөхдөө харьцангуй ханддаг. Тэр нь мөн үү, биш үү гэдэг нь маргаантай учраас шударга гэдгийг нэг хүний тодорхойлолтоор гаргаж ирэхэд зовлонтой.

Магадгүй хүй нэгдлийн үеийн хувцас хунаргүй байх үед шударга ёс нэлэнхүйдээ хүний орчлонд дүүрэн байсан. Өөрөөр хэлбэл хүний харилцаанд нуух хаах юмгүй, гоёж гангалж, атаархахгүй, орон байр бариад суучихгүй, зөвхөн өөрийнхөө үр хүүхдийн төлөө явахгүй. Яагаад гэвэл цаана нь арслан заан байна. Тиймээс бүгдээрээ нийлнэ. Тэр үед л шударга ёс мандаж байсан болов уу. Хүний нийгмийн хөгжил өөрчлөгдөн тэлэхийн хэрээр хүмүүсийн ил юм нь далд орох хандлага руу орно. Тэр далд юм нь жинхэнэ хүнийхээ мөн чанартай зөрчилдөөд ирэхээр л шударга бус болж хувирч байна гэж би ухаарч байна.

-Өнгөрсөн жил олон нийтийн санал асуулгад үндэслэн Авлигатай тэмцэх газраас Танд “Шударга ёсны шагнал”-ыг өгч байсан санагдаж байна. Таны бодлоор яагаад энэ шагналыг өгсөн юм бол?

-Олон нийтийн санал асуулгаар та шалгарлаа гээд намайг шагнасан шүү. Гэхдээ намайг шударга хүн гэж судлаад, тагнуул туршуул тавиад тэгээд “энэ шударга хүн юм байна” гэж шагнасан гэж үзэхгүй байгаа юм. Хэрвээ тэгсэн бол би тэр хэмжүүрт нь хүрэх ч байсан юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Яагаад гэвэл би өөрийгөө “шударга” гэж тодорхойлж ерөөсөө чадахгүй. Би “шударга шүү” гэж хүнд хэлж чадахгүй. Шудрагыг надтай харилцаж байгаа хүмүүс л тодорхойлно. Шударга байхыг би хичээдэг... гэж хэлэх ч хэцүү. Харин яагаад надад шагнал өгснийг тааж онохыг хичээсэн л дээ. Тэгэхээр энэ хүн тодорхой хэмжээний боловсрол эзэмшсэн хүн байна. Түүн дээрээ бага зэрэг гэгээрлийн шинжтэй зүйл боддог юм байна. Хэрвээ боловсролтой, тэгээд гэгээрлийн шинж рүү тэмүүлдэг хүн бол өөрийгөө авч явахдаа бусдад хэрэгтэй юм шиг ажиглагдсан байх. Тэгээд “Нэг муу” бичсэн хөгжим нь цаанаасаа хүний сэтгэлийг хөдөлгөөд, хүмүүсийг хоорондоо хүнийхээ мөн чанараар харилцах харилцаанд нь энэ хүний толгой тархи, үйл ажиллагаа, гарч байгаа бүтээл нь ямар нэгэн хэмжээгээр хэрэг болж байгаа учраас “Шударга ёсны шагнал”-ыг өгч болох юм гэж дээ л гэж өөртөө дүн тавьж, өөрийгөө тоож байгаа юм шүү дээ.

-“Шударга” гээд ярихаар олон зүйл ярих боловч нийгмийн баялгийн хуваарилалтын талаар хөндье гэж бодож байна. Саяхны судалгаагаар манай улсын хүн амын ердөө гурван хувь нь л хангалуун амьдарч байгаа гэж гарчээ. Энэ нь өөрөө баялгийн хуваарилалт манай нийгэмд тун ч шударга бус байгааг харуулж байх шиг. Харин энэ дээр таны үзэл бодлыг сонирхвол?

-Би яг шударга бус хуваарилж байгаа эсэхийг тоолж үзээгүй болохоор надад хэдийг, чамд хэдийг өгч байгааг мэдэхгүй. Зүгээр өөрийнхөө амьдралын урсгалыг эргээд харахад шударга, шударга бустай холбоотойгоор нэг юм бодогдох нь бодогддог юм. Жишээлбэл би үндсэн хууль батлалцсан 1992 оны парламентийн гишүүн л дээ. Тэгээд хоёр жил болоод биеийн байдлаас болоод чөлөөлөгдөж, өөрөө гарсан хүн байгаа юм. Одоо ингээд бодоод байхад би буруу зүйл хийчихсэн ч юм шиг. Түүнээс хойш таван жилийн дараа муу ёрлосон ч юм шиг миний бие муудсан. Тэгээд мөнгө байхгүй. Манай найз нар Монголын бүх хүнээс хандив цуглуулж, түүгээр нь эмчлүүлж байж Монголын ард түмний хүчээр би эрүүл саруул болсон. Одоо бодоход үнэхээр баярладаг. Гэхдээ зарим хандивлагч нь бас залуусын хэлдгээр но-той. “Чамайг үхэх гэж байхад чинь би төчнөөн төгрөг өгсөн. Одоо чи тэгэх ёстой” гэх мэт дарамтууд ирдэг л дээ. Яах вэ, хүн бүр өөр өөр юм чинь. Тэгэхээр “чи яах гэж өгсөн юм” гэлтэй нь биш, өөртөө л гомдохоос.

Аа хэрвээ... хэрвээ би УИХ-аас гараагүй бол хандив цуглуулах байсан уу, үгүй юу гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл надтай нэг ширээнд сууж байсан хүн УИХ-ын дарга, цэцийн дарга, намын дарга гээд улс төрийн өндөр албан тушаалтнууд байна. Тэр хүмүүсийг хөрөнгөтэй гэж яриад байдаг байхгүй юу. Би Шаравдоржийнд ч юм уу, Дэмбэрэлийнд орж үзээгүй болохоор мэдэхгүй юм л даа. Юу ч болсон тэгж яриад байгаа юм. Гэтэл би болохоор хандив цуглуулсан. Хэрвээ зүүгдээд яваад байсан бол гэж бодоод. Бид адилхан л 49 мянган төгрөгний цалинтай л ажиллаж эхэлсэн. Энд бол шударга, шударга бусын тухай асуудлыг шүүдэг нь би биш. Зүгээр нүдэн баримжаагаар харахад ийм.

Би өөрөө тааруухан шийдвэр л гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хориод жилийн дотор нэг ч багийн дарга “би энэ ажлыг больё, чадахгүй юм байна” гээд татгалзаж байсангүй. Бүгд чадаж байна, эсвэл бүгд чадъя гэж зүтгэж байна. Нэг ч багийн дарга. Би төрийн сайдын тухай яриагүй. Гэтэл бүх зүйл болж байна уу, чадаад байна уу гэхээр та бид бүгдээрээ харж л байна ш дээ. Тэгэхээр энд дахиад шударга ёсны тухай асуудал байна. Би заавал тэнд малын хөлийн татварын тухай хуулийг яриад сууж байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Тэгж ярьвал малын хөл гэвэл би Бат-Үүлээс дээр л дээ. Яагаад гэвэл би мал маллаж өссөн, Бат-Үүл энд тоглож байсан юм чинь. Гэхдээ л би Монгол хүн болж төрсний хувьд өөрийнхөө хийж чадах зүйлээ илүү сайн хийх тэр цаг хугацааг алдаж болохгүй ш дээ. Энэ талаасаа бол шударга шийдэл шиг байгаа юм, минийх. Ахуй амьдралынхаа хувьд бол алдаатай шийдэл гаргасан нь үнэн байгаа юм.

Би баялгийн хуваарилалт гэвэл алт, зэс, Оюутолгой, Тавантолгой гээд их зүйл ярьж болно. Энийг улиг домог болтол ярьж байна. Тэгээд яриад эхлэхээр л “төр засаг анхаармаар байна, төр засагт шийдүүлмээр байна, төр засаг юу ч хийхгүй байна” гэдэг. Харин төр засгийн хүмүүс нь болохоор “бид судалж байна, төлөвлөгөө гаргасан, концепц боловсруулсан, шуурхай ажиллаж байна” гэж байгаа юм. Ингээд л яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид суурь асуудлуудаа бодохгүйгээр зүгээр нэг Гүндалай, Нямдорж, Элбэгдоржтой ноцолдоод хэрэггүй. Угаасаа УИХ-ын гишүүн болсон нь Гүндалайгийн, Ерөнхийлөгч болсон нь Элбэгдоржийн буруу биш байхгүй юу. Биш. Тэд нар төрийн өндөр албан тушаалд зохих ёсоор нь яваад л бид зөвшөөрөөд л явсан. Тэгэхээр тэдний буруу гэж байхгүй.

-Та сонгуулийн хуулийг өөрчлөх тухайд л ярих гээд байна уу?


-Сонгуулийн хуулийн тухай ярина. Гэхдээ суурь асуудал болох Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэх гээд байна. Үндсэн хуулийг өөрчлөхөд алтан хугацаа гэж байдаг бол тэр нь өнөөдөр. Яагаад гэвэл хоёр намын нэг нь дийлэнх олонх болж чадаагүй, эвслийн засгийн газартай ийм нөхцөлд үнэхээр Монгол улсын хөгжлийн төлөө санаа тавьж чадвал Үндсэн хуулийг өөрчлөх боломж байгаа. Гэхдээ би Үндсэн хуулийн түлхүүр зарчмуудыг өөрчлөх тухай яриагүй байна. Манай үндсэн хууль бол сайн. Гагцхүү үндсэн хуультай холбогдуулаад үндсэн хуульд нарийвчлан зааж өгсний дараагаар их хурлын, засгийн газрын, сонгуулийн тухай гэсэн бусад хуулиуд руу орох зөв түлхүүрүүдийг үндсэн хуулинд шингээж өгмөөр байгаа юм. Тухайлбал, төсвийн хэлэлцүүлэг дээр Отгонбаяр, Ганди, Бадамжунай сайд нарын асуудал байнгын хороод дээр өөдтэй явахгүй байна гэнэ ээ. Энэ гурав чинь их хурлын гишүүн бус сайд байхгүй юу. Тийм учраас “их хурлын гишүүн бус сайд болох нь хэцүү юм байна” гэдэг ойлголт гараад байгаа юм. Миний ойлголтоор бол тэр гурав их хурлын гишүүн биш учраас асуудал нь явахгүй байгаа биш нөгөөдүүл нь их хурлын гишүүн учраас тэр гурвын асуудал явахгүй байгаа юм. Тэгэхээр их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байж болно гэдгийг хуулиндаа нээгээд өгчихсөн учраас их хурал, засгийн газар нь холилдчихож байгаа байхгүй юу. Ингээд холилдчихоор Отгонбаяр тэр гурав балрах нь аргагүй шд.

Жишээ нь хэн нь ерөнхий сайд юм бэ гэдэг асуудал урган гарч байна. Хуулиараа бол С.Батболд ерөнхий сайд нь үнэн. Гэтэл Их хурлын дарга Хэрлэнбаян-Улаанд зун оччихоод “энэ отрын их том газар. Тийм учраас гурван жил энэ газар луу мал оруулахгүй байх асуудлыг газар дээр нь шийдлээ” гэж зурагтаар ярихыг би үзлээ л дээ. Тэнд ерөнхий сайд амьд, мэнд, улаанбаатар хотод байсаар байтал гагцхүү Ерөнхий сайдын хийх ажлыг тэнд Их хурлын ангийн дарга очоод газар дээр нь шийдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юу болоод байна. Дэмбэрэл дарга бол аливаа нэгэн асуудлыг олонх болсон нөхцөлд л шийдвэр гаргадаг хүн шүү дээ.

-Замбараагүй?


-Ийм байдал бий болчихоод байна. Ийм байдал чинь л 76 хүнд 76 тэрбум төгрөг өгүүлчихэж байгаа юм. Энэ 76 тэрбум төгрөг бол 2012 оны сонгуулийг угтаж Монгол орон даяар цацсан “мөнгөн ус”. Тэгэхээр 2012 оны сонгуулиар ямар үр тариа ургах нь ойлгомжтой. Би нэг тойрогт нэг тэрбум төгрөг харамлаад байгаа юм биш. Өгөх хэрэгтэй. Гагцхүү өнөөх том хуулиудаараа л явах ёстой. Хэн мөнгө зардаг билээ. Ерөнхий сайд. Их хурлаас мөнгөө олж авдаг, зарчихаад ингэж зарлаа гэж жилийн дараа тайлагнадаг. Ганц л хүн шүү дээ. Мөнгөө барьдаг ганц л хүн байх хэрэгтэй. Нэг авдартай, 76 түлхүүртэй байвал юу ч бүтэхгүй. Тэгэхээр энэ бүхэн чинь шударга болон шударга бус хуваарилалттай чинь холбоотой болж таарч байгаа юм.

-Үндсэн хуулийг өөрчлөх боломж одоогийн 76-д байгаа болов уу. Та юу гэж бодож байна?

-Би зарим хүнд байгаа гэж бодож байна. Ганц нэг улсуудаас цухалзаад байна билээ. Д.Энхбат, Чулуунбат хоёр ТВ-ийн ярилцлагад ороод ярьж байхад нь анзаарсан. Үндсэн хуулийг өөрчилье гэхгүй байна лээ л дээ. Гэхдээ ерөнхийдөө миний бодоод байгаа чигийг тэд хараад байгаа юм байна гэж ойлгосон. Гагцхүү нэг болгоомжлол байгаа. Хэрэвзээ өнөөдрийнх шигээ гутал гутал дотроо хөлөө хийлцсэн нөхцөлд үндсэн хуулийг нээчихээд зөв хааж чадахгүй байх вий гэдэг. Тиймээс үүн дээр иргэний нийгэм хүчтэй орохгүй бол үндсэн хуулийг буруу хаачихвал бүр нээснээсээ долоон дор юм болох гэмтэй. Үндсэн хуулийн дараа сонгуулийн хуулийг яаралтай янзлах хэрэгтэй. Тэгэхгүй бол бизнесменүүд чинь одоо мэдээ үзэж байхад төрсөн нутагтаа “тийм хөшөө, ийм суварга босголоо” л гэнэ. Сонгуулийн ажил эхэлчихсэн байна. Хэрвээ 2012 онд сонгуулийн хууль, аргачлал энэ хэвээрээ байх юм бол аль аймагт хэн олон суварга босгосон нь гараад ирэх нь л дээ. Тэгэх юм бол дахиад л нөгөө 76 чинь гарна. Ийм нөхцөлд засаг төр, интернэт, хэвлэл мэдээлэл бүх зүйл иргэний боловсрол руу нэгдэж орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би улс орныг хөгжүүлэх зөв хүнийг сонгохгүй юм бол болохгүй юм байна гэдэг тэр ойлголтыг өгөх хэрэгтэй.

-Ирээдүй хойч үеийнхээ хувь заяаг худалдаж, авлигалд өртөхгүйн тулд “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй юм.
-Ерөөсөө л тэр шд. Шударга байя гэвэл өөртөө л үнэнч байх хэрэгтэй. Тэр л шударга шд. Жараад оны үед Р.Чойном хамгийн шударга бус хүн байсан ш дээ. Одоо бол хамгийн шударга байгаа биз дээ. Тэгэхээр аль нийгэм байх нь чухал биш хүн өөртөө л үнэнч байх нь чухал.

-Төрийн зүгээс иргэдийг авлигадаад байгаа энэ буруу зүйлийг зогсоох, ядахдаа бууруулах боломжтой газар нь Авлигатай тэмцэх газар. Харин энэ газрын үйл ажиллагаа хэр явж байгаа гэж та боддог вэ?


-Зарим хүн “АТГ гараад ирлээ. За тэрнийг барьж аваад цаазалчихна даа. Тэгэхээр ёстой нэг болно доо” гэдэг ч юм уу. АТГ бол ийм замбараагүй юм хийнэ гэдэг ойлголт олон хүнд байж магад. АТГ-ын хамгийн том хийх ёстой ажил бол гэгээрлийн асуудал гэж би боддог юм. Миний сүүлчийн ярьснаар иргэний боловсролтой холбоотой. Түүнээс арван төгрөг авсан хүнийг барьж хорих нь шүүх прокурорын асуудал. Судалгаа явуулах хэрэгтэй. Маш сайн судалгаа явуулах хэрэгтэй. Бараг эдийн засгийн тагнуулын сүлжээний түвшинд сайн судалгаа явуулах ёстой. Яадгийн. Тагнуулын түвшинд хийх хэрэгтэй шд. Тэгэхгүй бол төрийн өндөр албан тушаалтны авлигыг яаж харах юм. Гэхдээ ил тод, нарийвчилсан аргатай том судалгаануудыг явуулах ёстой. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хүчтэй хийж чадвал авилга багасна. Мэдээж авлига байгааг илрүүлэх нь ч чухал. Төр засаг тэрэн дээр нь дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ төр засаг дэмжлэг үзүүлнэ гэж байдаггүй юм шдээ, ер нь. Төр засгийн зүгээс хийх ажил нь эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх ёстой. Ингэснийхээ дараа түүнд зарцуулах хөрөнгийг нь шийдэж өгөх ёстой. Тэгээд л боллоо. Тэгээд л төр засаг АТГ-ын үйл ажиллагаанаас зайлаад өгөх ёстой.

-Эрх зүйн орчин нь одоогоор хангалттай сайн бүрдээгүй л байгаа. Тэгэхээр яах болж байна вэ?

-Хэрвээ эрх зүйн орчин нь бүрдээгүй бол АТГ байх ямар ч хэрэг байхгүй. Хэнээс ч хамаарахгүйгээр ажилладаг түүнийг нь тогтоодог тийм эрх зүйн харилцааг бий болгох хэрэгтэй. Гэвч юунаас ч хамааралгүй, АТГ-ын дарга нь хэнээс ч хамааралгүй байвал Сталин ч бий болж болно. Аливаа зүйл хоорондоо уялдах ёстой. Холилдох биш. Холилдох уялдах хоёр чинь шал өөр шүү дээ.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын шударга бус үйлдлийн талаар их л ярих болж.


-Төрийн өндөр албан тушаалтнуудыг тэр дээшээ гарахаас нь өмнө хязгаарлалт тавьсан хуулиуд байх ёстой. Хэрвээ төрийн өндөр албан тушаалд очих гэж байгаа бол та төрөө, эсвэл морио сонгоно оо. Хэрвээ үнэхээр Монголын ард түмэнд юм хийх гэж байгаа л бол морио хаях хэрэгтэй. Өөр арга байхгүй. Тийм учраас их хурал, засгийн газрын гишүүн болохын тулд замбараагүй олон ёс зүй, ёс суртахуун, боловсрол, эдийн засгийн хязгаарлалтуудыг тавьж өгөх ёстой. Тэр дээсийг алхаж байж болдог. Тэр чөдөрт эх орныхоо төлөө юм хийнэ гэсэн аавын хүү л явах ёстой. Тэгж л өөрийгөө буулганд хийж илжиг болох ёстой. Ард түмний илжиг. Амьжиргаа сайжруулах ямар ч нөхцөл байхгүй. Тэгж зүтгэх ёстой. Ингэхгүйгээр явахгүй. Түүнээс 801 хүний нэр цуглуулаад ордог тийм дээрэмчин гэж хаа байсан юм. Тэгээд тийм хүнээр улс орноо жолоодуулдаг гэж хаа байсан юм. Энэ мэт үндсэн том асуудлаа шийдэхгүйгээр цаашаа явахгүй.

Гэхдээ нөгөө талаасаа ард түмний илжигнүүдийг хайрлаж хамгаалах ёстой. Би боддог юм. Сайд нарын дэлгүүр ч байж болно. Төрийн өндөр албан тушаалтны тусгай эмнэлэг байж болно. Тэд нараар илжгээ хийлгэж байгаа юм чинь тэдэнд тэр хэрийн зүйлийг өгөх ёстой. Сайд дэлгүүрээр явж мах цуглуулна гэж юу байхав. Тийм заваа төрийн үйлчилгээндээ зориулах ёстой.

-Иргэд төрдөө итгэх ямар ч итгэлгүй болсон мэт.


-Би гэрэлт коммунизмд үнэн голоосоо итгэж байсан. Тийм итгэлийг би өөрөө олж авсан юм биш. Надад олгосон байхгүй юу. Ажлаас гадуур дугуйлангүй юм байхгүй. Тэр дугуйлан бүрт нь гэрэлт коммунизмаа ухуулна. Тэгээд би социализмд итгэсэн. Тэгээгүй бол би бөөс хуурстайгаа л явах ёстой байсан. Тэгэхээр төр юм чинь бас нэг өөрийн гэсэн сурталтай байх ёстой байхгүй юу. “Чиний төлөө ийм зүйл байгуулах гэж байгаа учраас иргэн чиний талаас ийм юм хэрэгтэй байна. Тийм болохоор иргэний боловсрол гэж ийм зүйл чамд өгнө. Үүнд чинь тэдэн тэрбум төгрөг төсөвлөсөн учраас чи сурах ёстой” ч гэдэг юм уу.

-Хэрвээ та УИХ-д нэр дэвшвэл ямар зорилго тавих вэ?


-Би дэвшихгүй л дээ. Сумын засаг дарга жишээлбэл хийх ажил байхгүй ш дээ. Сумын дарга, багийн даргын үндсэн үүргүүдийн нэг нь иргэний боловсролын асуудал байх ёстой. Дахиад үндсэн хуультай холбоотой асуудал гарч ирж байна. Суман дээр юу байна, хэн байна. Засаг даргын тамгын газар, тэнд ажилладаг нөхдүүд, тэдний гэр бүл. Улсаас иддэг хэсэг. Сургууль, түүний албад, гэр бүлийнхэн нь. Мөн төсвөөс мөнгө иддэг. Эмнэлэг, түүний албан хаагчид гэр бүл, иднэ ээ. Хэсгийн төлөөлөгч нэг цагдаа иднэ ээ, байгаль хамгаалагч иднэ ээ. Ингээд 320-иод суман дээр чинь мөнгө бүтээж байгаа газар 300-аадад нь байхгүй. Үлдсэнд нь бий л дээ. Би нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Дийлэнх олонх нь л төсвийн мөнгөнөөс иддэг. Тэгээд манай төрийн бодлого гэсэн чинь “сумдыг харж үзнэ ээ, өндөр хүчдэлийн шугам явуулна” гээд л өчнөөн олон зуу, мянган км явуулаад, өнөө хэдхэн тооны иддэг хүмүүст өндөр хүчдэлийн шугам хүргэнэ. “Кабель явуулна аа” гээд л. “Түргэн тусламжийн тэрэг явуулна аа” гээд л. Хэрвээ би Өвөрхангайгаас их хуралд дэвшвэл “сумаа татан буулгана, хоёр сумыг нийлүүлнэ. Бүх нүүх суух зардлыг улсаас гаргуулна. Тэгээд сум 20 багштай байсан бол 40 багштай болно. Энэ ажлыг хийх хуулийг санаачлана” гээд л үзэж тарна. Тэгэхгүй тэгээд хэдий болтол энэ хэдэн сумдыг амьдруулах ч үгүй, үхүүлэх ч үгүй байлгах гээд байна вэ. Ямар нэгэн төвлөрлүүдийг бий болгохгүйгээр эдийн засаг хөгждөг юм уу.

-Тэгвэл та гарахгүй л дээ.


-Намайг зуун хувь эсэргүүцнэ.

-Уг нь бид хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулна аа л гээд байгаа. Ерөөсөө ч ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж бодоод байдаг?

-Ардчилал гэдэг чинь явж явж дүрэм журам зохиоё, түүгээрээ тоглоё л гэж байгаа юм. Түүнээс хүн бүхэн эрх чөлөөтэй дуугарна, шатааж, буудаж болно гэдэг ч юм уу тийм зүйл биш. Жишээ нь япон бол гайгүй ардчилсан орон шүү дээ. Гэтэл томоохон тайзан дээр нь тоглоё гэхэд 17 төрлийн зөвшөөрөл авах ёстой. Замбараагүй хүнд суртал байгаа биз. Манайх бол дуурийн театрын дарга руу утсаар ярьлаа. “Өвгөн чинь нэг концерт тоглоё, тайз нь чөлөөтэй юу, чөлөөтэй”. Ингээд л дурлалаа дуулна уу, юугаа дуулна хамаагүй. Ардчиллын суурь нь шатрын хөлөг байгаа байхгүй юу. Тэмээ тэмээнийхээ нүүдлээр, морь мориныхоо нүүдлээр л нүүнэ. Тэгээд шатраа тэр дүрмээрээ л тоглоно. Тэгэхээр манайх шатрынхаа хөлөг үндсэн хуулиа хийчихлээ. Тэгээд тэмээ тэмээнийхээ нүүдлээр нүүхгүй юм чинь яаж хожилцох юм. Тэгээд хүү чинь хамгаалалттай байдаг биз дээ, дандаа. Гэтэл хүүгээ урагш нь түлхчихээд хаячихна.

Их энгийн жишээ ярья л даа. Би нэг залуутай хоёулаа улаан гэрлээр орж байгаа юм. Яг зэрэг. Хоёулангий нь цагдаа шүгэлдээд зогсоолоо. Тэгээд над дээр ирээд “Жанцанноров гуай дахиж ингэж явж болохгүй шүү. Таныг уг нь торгох ёстой. Гэхдээ яахав. Таныг ухамсартай хүн учраас” гээд байгаа юм шүү. Би харин ч ухамсаргүй үйлдэл хийж байхад чинь. Тэгээд намайг явуулчихаж байгаа юм. Дараагийн нөгөө залууг барьж аваад чи улаан гэрлээр орсон гээд торгож байгаа юм. Тэгэхээр өнөө залуу бодно. “Хэдэн хөгжим бичээ л биз, хэдэн төмөр зүүгээ л биз. Тэрийг торгохгүй байхдаа яадаг юм. Шударга ёс хаа байна” гэж. Тэгэхээр өнөө цагдаа нүүдлээрээ нүүхгүй байгаа байхгүй юу. Торгохоор бол хоёуланг нь торгох ёстой. Хэрвээ миний машины мотор тэр залуугийнхаас гурав дахин хүчтэй бол намайг гурав дахин илүү ч торгож болно. Хүн дайрвал бүр л аюултай. Тийм л байх ёстой. Тэр Жанцанноров хөгжмийн зохиолч та ер нь ямар хамаа байна аа. Дүрэм зөрччихөөд байхад чинь. Ингээд аварга очихоор нэг өөр, начин очихоор нэг өөр. Их хурлын гишүүн очихоор нэг өөр, багийн дарга очихоор өөр байж болохгүй шд. Нүүдлээрээ л нүү. Хүн бүхэн. Энэ л эрх чөлөө мөн. Тамхи татахгүй газар тамхи татвал ерөнхий сайдыг ч торго. Тэгэхгүй бол л шударга ёсны тухай асуудал байхгүй болно.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (122.254.127.80)
    Сэтгэгдэл бичсэн "Zaaassss" гэж нэг буруу номтон байна даа.Өөрөө нэг элэг авсан хачин арчаагүй ***** байгаа даа.Харах юмсан.
    2014 оны 07 сарын 23 | Хариулах
  • (124.158.78.2)
    hvn bolgon unshaasai l gej bodoj bna erenhiilogchoosoo sbshuulaad byh hvn
    2012 оны 10 сарын 25 | Хариулах
  • bi (202.179.2.239)
    yhaantai hunii toond orno shuu
    2012 оны 10 сарын 24 | Хариулах
  • ИРГЭН (180.235.176.251)
    Маш зөв ярилцлага болжээ.Таны хэлснээс төрийн өндөрлөгүүд санаа авч хэрэгжүүлбэл болж л байна.Харин энэ ярилцлгыг унших нь хэд болдоо хэлж мэдэхгүй байна.
    2012 оны 10 сарын 21 | Хариулах
  • Zaaassss (220.241.252.65)
    jantsannorov gej bi gehees uur yum meddeggui yum yun shudarga es ene ter yarih. Aimaar muuhai hund ataarhdag Hun bna lee. Uuruusee deesh huniig doosh ni dardag muu Hun bna lee. Ene hunees l hol yavah min.
    2012 оны 10 сарын 21 | Хариулах
  • (65.28.43.7)
    Yaahav yaahav bolj l baina.
    2012 оны 10 сарын 21 | Хариулах
  • Sum oron nutag (122.201.18.181)
    Yakhav ted gazar nutgaa manaj eronkhiid ni kharuul khamgaalaltiin ajil l khiij baigaa um. Ene ikh uul usiig bid yaj ooroor khyanakh ve dee
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • YADAJ (203.91.117.4)
    MANAI TURIIN GEED BAIGAA BAS ER NI HUGSHIN ZALUUGUI ERCHUUD YADAJ NEG IIMERHUU SETGEJ BIEE AVCH YAVDAG CH BOLOOSOI, UMNUUS NI ICHIJ AMIDARTSGAAKH YUM BID NAR!! CHADAKHGUIM BAIJ NEG L IKH TURIIN BOLON BUSDIIN ERKHIIG BULAAKH DARAMTLAKH MESTEND DURTAI TEGEED NEEG IKH ED HURUNGIIN SHUNALTAI ADGUUS SETGELGEETEI TENEG BUKHNUUD MET ZURUUD!!!
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • usa-s (75.102.91.222)
    iim yum buteej uzsen, gegeersen humuus olon baigaasai. 40-50 ond torson oros-d bolovsrol ezemshsen humuus er ni l tsaanaa oor sh tee. Jantsannorov guain durdaad baigaa irgenii bolovsrol yah argagui chuhal sedev. hun bolgon bagsh, emch, ediin zasagch, huulich boloh albagui. gehdee hun bolgon ooriinhoo toloo ger buliinhee toloo ireeduinhee toloo bainga zongoltuudiig hiij amidarna. ene irgenii bolovsrol bol ter songolt-iig hiih unelemjiig hund suulgaj ogoh yostoi yum. hun ooriin gesen togtson unelemjtei baij, tuundee tulguurlan songoltoo hiine. unelemj ni togtoogui, tolovshoogui hun bol salhi haashaa hamhuul tiishee gedeg shig l amidarna. togtson unelemjgui humuuseer hen ch yaj ch togloj bolno. hamgiin haramsaltai ni manai zaluuchuud neg l haymdhan setgehuitei yum shig. za za ingeed yavaad baival zondoo l yum baina doo.
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • (180.235.179.82)
    yostoi saihan yariltslaga, uurt taltai handaj bgaa huniig evii gd l, dolignohgui bol havchaad l iim l udirdlagaar duuren uls shuu dee. iim oron hugjihguie
    2012 оны 10 сарын 18 | Хариулах
  • (178.196.152.119)
    Aguu hundee... Jaahan ert tursun bolohoos.. Ter hugjmiig n sonsood uneheer bahdaltai... saihan avyasaa hooloo olj ideh bolomjtoi bolovchig busad orni ene zindaani humgjimchdiig bodohod uneheer yaduu orlogo muutai amidardag yum bainalee... ter n haramsaltai
    2012 оны 10 сарын 18 | Хариулах
  • bulgan (180.235.163.10)
    jinhen soyolt hun gej iim l baikh uchirtai, tanii uhaan aguu gedgiig zuvhun mongolchuud bus delhiin olon meddeg bas bishirdeg um bilee.
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • (122.21.92.76)
    Gaihaltai. Oros degeer hogjimiin bolovsrol olood tuuniigee mongol horsond suulgaj chadna gedeg aguu ajil uils! Tani yariltsalgaas jinhene mongol uhaan bilig , bolovsrol soyol hanhalj baina. Ta aldaagui harin ch bayan hun shuu. Mongolin ard tumen Tanih geed bodohgui yu! Tandaa eruul enh baihig huseye!
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын заан Д.Анар
    18 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 59 мин
  • Хөлбөмбөгийн түүхүүд: Ласло Кубала — Барселонагийн амжилтын бэлгэ тэмдэг
    19 цаг 6 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    19 цаг 19 мин
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    Уржигдар 12 цаг 34 мин
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
    Уржигдар 12 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Уржигдар 12 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Р.Пүрэвдагва
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
    Уржигдар 10 цаг 51 мин
  • Реал Мадрид vs Барселона: Хөлбөмбөгийн хамгийн шилдэг тулааныг үзээрэй
    2025-10-24
  • “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
    2025-10-24
  • Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
    2025-10-24
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
    2025-10-24
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    2025-10-24
  • Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
    2025-10-24
  • Г.Занданшатар: Шатыг дээрээс нь шүүрдэнэ
    2025-10-24
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    2025-10-24
  • Пара хөнгөн атлетикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2025-10-24
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
    2025-10-24
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
  • ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • Найман настай охиныг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Г.Дамдинням: Бензиний импорт хэвийн явагдаж байгаа учир тасрахгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна
  • Ц.Сандаг-Очир: Үг хэлэх боломж олгохгүй байгаа нь туйлын харамсалтай байна
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
  • HAPPY 35TH ANNIVERSARY!
24 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК