Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний зорилго бол үндэсний бөхийг олимпийн хөтөлбөрт оруулах явдал

2012-10-26
0
ЖИРГЭХ
Бидний нэгдүгээр зорилго бол үндэсний бөхийг олимпийн хөтөлбөрт оруулаад, тэрэнд нь Африк бөх түрүүлж  Монгол туургатнууд тэр аяараа хагартлаа баярлах л байхгүй юу?
shuudБидний нэгдүгээр зорилго бол үндэсний бөхийг олимпийн хөтөлбөрт оруулаад, тэрэнд нь Африк бөх түрүүлж  Монгол туургатнууд тэр аяараа хагартлаа баярлах л байхгүй юу?

Цаг мөч бүрт шинэ нээлттэй тулгарч байгаа орчин үеийн хүмүүс бид үндэсний соёл уламжлалаасаа аажим аажмаар хөндийрөх болжээ. Эсгий туургатны өв соёл, уламжлалыг авч үлдэх, хөгжүүлэхийн төлөө авъяас чадвар, ухаан билгээ зориулж яваа эрхмүүдийн нэг бол Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны доктор, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ. Нүсэр их ажлынх нь хажуугаар хэсэгхэн зуур ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Таны хэвлэлд өгсөн ярилцлагууд ихэвчлэн урлаг соёлтой холбогдсон байдаг. Энэ удаад хоёулаа үндэсний бөхийн талаар ярилцвал ямар вэ?

-Монгол үндэсний бөх бол хоёр талтай зүйл. Нэг талаасаа спортын шинжийг агуулдаг. Мэдээж үндэсний бөхөд спортын шинж бий. Спорт гэдэг бол тэмцэлдэнэ гэсэн үг. Тэмцэлдээнд ялсан нь бахархал болж үлддэг. Харин нөгөө талаасаа үндэсний бөх нь  баяр цэнгэл юм. Би Монгол үндэсний бөхийг  спорт талаасаа шударга бус үздэг. Спорт бүх талаараа хамгийн шударга байх ёстой. Хэрэв шударга бус бол энэ спорт биш. Үндэсний  бөхөд хэн түрүүлэх нь чухал юм шиг хэрнээ ямар үйл явц болох нь чухал биш байдаг.

-Яагаад шударга бус гэж?


-Яагаад гэхээр үндэсний бөхийн  аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүд нь 100 гаруй кг жинтэй байдаг. Улсын наадмын гурвын даваанд ямар ч цолгүй 48 кг жинтэй залууг амлаж барилдана. Ийм барилдаанд мэдээж цолтой бөх л давна. Энэ бол шударга бус. Яагаад гэвэл би энийг унагаж болох юм байна гэдгээ тооцоолж барилдсан учраас. Тэгэхээр бид яагаад ийм шударга бус юмыг үзээд байгаа юм. Яагаад гэвэл энэ бол баяр цэнгэл. Жижигхэн биетэй залуу бөх аваргатай барилдаад давчихвал хүмүүс баярладаг. Зарим нь аваргадаа гомдоно. Уначихаар нь яах гэж аварга энэ бөхийг авсан юм бол доо гэнэ. Эсвэл энэ ямар сайн барилддаг залуу вэ, аваргыг давчихдаг гэж баярлана. Хамгийн сонирхолтой нь аварга яагаад арсланг амлахгүй, цолгүй залуу бөх амлаад байна гэсэн яриа огт гарахгүй. Болдог юм болдгоороо л  болж байна гэж үздэг. Даваа ахих тусам хэн түрүүлэхдээ биш, хэн хэнийг амлаад унагав, хэн хэнд амлагдаад амласан бөхөө давав, хэн хоёр тунав, тунасан бөхчүүд их шөвөгт, үзүүр түрүүнд үлдэж байна уу? гэсэн сонирхлууд наадамчдын дунд бий болдог. Энэ утгаараа үндэсний бөхийг спорт гэхэд хэцүү.

-Үндэсний бөхийг спорт гэхээсээ илүүтэйгээр баяр цэнгэлийн зүйл гэж та хэллээ. Баяр цэнгэл гэж яг юуг хэлээд байна?


-Бид үндэсний бөхийнхөө учир зүйг ойлгох ёстой. Баяр цэнгэл гэдэг  бол соёлын зүйл. Үндэсний бөхийн амлагаа, дэвээ шаваа, өмсгөл зүүлт, хараа, зогсолт, хөдөлгөөн энэ бүхэнд нь олон зуун мянган жил дамжиж ирсэн соёл байгаа юм. Монгол бөхийн цолыг яагаад заавал сайхан хоолоотой мэргэшсэн хүн дууддаг гээч. Цол дуудах үйл явц бол бүхэл бүтэн шинжлэх ухаан тээсэн том хөгжмийн зохиол учраас. Бөхийн цолыг сайн судлаад үзэх юм бол Монгол хүний газар тэнгэртэй харилцах харилцаа, философи, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, логик сэтгэлгээг тээсэн зүйл байдаг. Тийм том соёлыг үндэсний бөх дотроо тээж, агуулж явдаг учраас спорт гэхээсээ илүүтэйгээр баяр цэнгэл юм.

-Улаанбаатар хотноо Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам болох гэж байна. Энэ наадамд бөхчүүдээс гадна Монгол туургатны урлаг соёлын төлөөлөгчид ирдэг. Яагаад Монгол туургатны үндэсний бөхийн наадам гэж нэрлээд урлаг соёлын төлөөлөгчдөө дурьдаагүй юм бэ?


                -Зохион байгуулагчид тус арга хэмжээг дан ганц спортын биш давхар соёл, уламжлалын наадам гэдгийг ухаарч байсан. Тийм ч учраас наадамд оролцохоор ирсэн бөхчүүд урлаг соёлынхонтойгоо хамт ирдэг. Хамгийн сүүлд 1639 онд Өндөр гэгээний даншигаар Монгол туургатнууд нэгдэж наадсан юм билээ. Тэр даншиг дээр “Түмэн эх” гэдэг дуу төрж, түүнээс хойш Монголын бүх том наадмууд “Түмэн эх”-ээр эхэлж, “Түмэн эх”-гүй наадмын нэгийн даваа эхлэнэ гэдэг бөхчүүдэд ч тэр, үзэгчдэд ч тэр төсөөлөшгүй зүйл болсон. Дуу хуур бол бөхчүүдийн хийморь сүлдийг сэргээж, зоригийг нь хурцалдаг зүйл. Өөрөөр хэлбэл бөхийн нэг хэсэг. Хийморь сүлдгүй хүн барилдана гэж байхгүй шүү дээ. Бөх хүний оюун ухаан, сэтгэл зүйг авч явдаг зүйл учраас бид тэр дуу хуурийг нь хамт авчирч байгаа юм.

-Монгол туургатны үндэсний бөхийн наадам дөрөв дэх жилдээ тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд тавьсан зорилгодоо ойртсон уу? Эсвэл давуулан биелүүлээд байна уу?


-Зохион байгуулагчид хоёр том зорилго тавьсан. Хэрэгжихэд хэдэн жил хэрэгтэйг би мэдэхгүй. Харин ийм зорилго тавих ёстойг бол мэднэ.Үндэстний эрх ашиг дотор харамлах, хүртээх гэсэн эрх ашигууд бий. Хэрэв том үндэстэн байя гэвэл харамлах эрх ашгаасаа татгазах хэрэгтэй. Үндэстний эрх ашигаа хэдий чинээ харамлана төдий чинээ жижгэрнэ. Манай уртын дуу, бөх, хөөмий, морин хуур, цагаан идээг биднээс илүү хийчих вий гээд байвал үндэстэн улам жижигхэн болоод л байна. Бид өөрсдөө том үндэстэн байя, гэж хүсч байгаа бол харамлахаасаа илүү хүртээх хэрэгтэй. Жишээ  нь Япончууд цагаан будаан дээр ноцолдож барилдсаар “Жудо” бөхийг бий болгосон. Энэ бөхийн төрлөө бусад орнуудад нялзайхад, бусад орнууд нь сонирхон хичээллэж эхэлсэн. Ингэснээр жудо олон улсын бөх болж дэлхий олимпийн хөтөлбөрт орох боллоо. Япон хүн Н.Түвшинбаярыг Олимпийн аварга болоход нь баярлаж байна. Угтаа үндэснийх нь спортод япон хүн түрүүлбэл баярламаар аа. Тиймээс бидний эхний зорилго бол Монгол үндэсний бөхийг дэлхийд хүртээх. Хүртээхийн тулд үндэсний бөх маань Монголчуудаас гадна бусад орны хүмүүст ойлгомжтой байх хэрэгтэй. Японы жуулчин үндэсний бөхийн барилдаан үзлээ гэж бодъё. Жингийн ангилал байхгүй учир илт жингийн зөрүүтэй хоёр бөхийн барилдааныг япон хүн үзээд ойлгохгүй. Гэтэл бид ойлгоод байдаг. Ийм харьцангуй хоёр бөх барилдуулчихаад Монголчууд баярлаад байна гэдэг нь үндэсний бөхөө баяр цэнгэл гэж үздэгтэй л холбоотой. Эн тэнцүү зүйлүүд хоорондоо тэмцэлдэж байвал энэ нь зохион байгуулалттай бодлоготойгоор хийж буй спортын арга хэмжээ болно. Тиймээс үүгээр оролдож болох юм байна гэсэн бодлыг тэр Япон хүнд төрүүлэх ёстой.

-Тэгэхээр үндэсний бөхийг жингийн ангилалтай болгох хэрэгтэй гэсэн үг үү?

-Бид Монгол туургатны үндэсний бөхийн эхний хоёр наадмыг жингийн ялгаваргүй явуулж үзсэн. Ийм тохиолдолд Халхаас өөр бөхчүүд түрүүлэх боломжгүй юм билээ. Учир нь манай бөхчүүд жин ихтэй, том биетэй учраас  бусад туургатны бөхчүүдийн түрүүлэх боломж тун бага байсан. Тиймээс бид туургатны бөхчүүдэд амжилт гаргах боломжийг олгож жингийн ангилал оруулж өгсөн юм. Энэ бидний үндсэн зорилго байгаагүй. Олимпийн хөтөлбөрт монгол бөх оролцох боломжтой юу гэдгийг эрж хайх нэг хэлбэр л байсан. Бидний нэгдүгээр зорилго бол үндэсний бөхийг олимпийн хөтөлбөрт оруулаад, тэрэнд нь Африк бөх түрүүлж  Монгол туургатнууд тэр аяараа хагартлаа баярлах л байхгүй юу? Африк хүн Монгол бөхөд түрүүлбэл харам сэтгэлтэй хүмүүст бол муухай. Харин хүртээх зорилготой үндэстэнд бол гайхамшигтай зүйл. Манай бөхөөр Африк хүн Олимпийн аварга боллоо шүү дээ. Ямар гайхамшигтай зүйл вэ? Монголчууд ямар том зүйл дэлхийд хийчих вэ? гэх ёстой. Тэгэхээр энэ бол бидний нэгдүгээр том зорилго. Хоёрдугаар том зорилго бол энэ зуунд дэлхийн улсуудын хооронд хоёр том өрсөлдөөн  бий болно. Эхнийх нь технологийн өрсөлдөөн. Хэн технологи дээд зэргээр ашиглаж байна тэр хүчтэй байна. Цөмөөрөө энэ рүү яваад эхлэхээр хэн нь илүү хүчтэй вэ? гэсэн асуулт гарч байгаа юм. Эндээс хоёр дахь өрсөлдөөн буюу үндэстний өрсөлдөөн гарч ирнэ. Үндэстэн илүү хөгжих ёстой. Энэ хоёр чиглэлээр тэгш хөгжсөн цагт дэлхийд хүчтэй байх боломж бүрдэнэ. Зөвхөн Монгол улсад байгаа хүмүүс нийт Монголчуудыг төлөөлөх боломжгүй. Аман тоогоор Монгол улсад байгаа иргэдээс зургаа дахин их Монголчууд дэлхийд байна. Албан ёсны тоогоор гурав дахин их Монголчууд байна. Тэгэхээр Монголчуудын гуравны нэг нь Халх барилдаанаар барилдаж байна гэсэн үг биз. Гуравны хоёрыг нь, гуравны гурвыг нь барилдуулмаар байна. Улс төрчид хачин юм яриад байдаг л даа. Монгол улс нэгдэх ёстой ч гэх шиг. Монголд бүгд хүрээд ирвэл том улс болчих ч юм шиг. Цөмөөрөө хүрээд ирдэг бол сайн хэрэг л дээ. Ирэхгүй л байхгүй юу? Яагаад гэвэл тэр Галуут нууранд төрсөн ч юм уу? Тэр Агын Буриадад төрсөн хүний  эх нутаг нь ОХУ-д байгаа байхгүй юу? Хөх хотод төрсөн Монгол хүний эх орон нь БНХАУ-д л байгаа байхгүй юу? Тэр хүмүүс Монгол улсад ирлээ гэхэд эх орон, өлгий нутгаа хаяад ирж байгаа байхгүй юу? Хятад Орос улсыг хаях бол асуудал биш. Төрсөн нутгаа хаяж ирж байгаа нь л асуудал байхгүй юу? Тэгэхээр Орос, Хятадын иргэн Монгол хүн байхаас өөр аргагүй болж байгаа юм л даа. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ? гэвэл тэр хүмүүст Монгол улс яасан сайхан хөгжилтэй, эв нэгдэлтэй, үндэснийхээ соёлыг хөгжүүлж байгаа юм гэж бодогдуулахаар ажиллаж, амьдрах ёстой. Одоо Орос, Хятад, Монгол улсад байгаа Монголчууд бие биенээсээ 300 400 жил салчихсан улсууд шүү дээ. Тэгэхээр бие биенээсээ суралцах хэрэгтэй болчихоод байгаа юм. Орос, Хятадын харьяанд байгаа Монголчууд тухайн улсынхаа соёл, боловсрол, гүн ухаан, амьдрах ухаан гээд асар их зүйлээс нь суралцсан. Тиймээс бидэнд тэднээс суралцах юм маш их байна. Эсрэгээрээ Ар Монголчуудаас суралцах юм тэдэнд замбараагүй их байгаа. Тэгэхээр нэг үндэстний ийм олон талын олотыг бид нар нэг гольдрол руу оруулах юм бол Монгол үндэстэн дэлхий дээр хүчтэй байна гэсэн үг. Зүгээр бид нар Монголчуудыг уулзуулаад л, баярлуулна гэдэг нь  наад талын өнгөн хэлбэр. Дэлхийн хөгжлийн ханлага ийм байгаа нөхцөлд бид ийм байр суурьнаас хандахаас өөр аргагүй болчихоод байна.

-Өнгөрсөн цагаан сараар Монгол туургатны урлагийн их наадмыг зохион байгуулагдсан. Монгол туургатнуудын урлаг соёл хэр ялгаатай байдаг юм бэ? Хөөмийлөхдөө, морин хуур татахдаа ч гэдэг юм уу?

-Ялгаатай. Жишээлбэл одоогийн Өвөр Монгол хүнтэй Ар Монголын хүнийг харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай. Хятадад байгаа Өвөр Монголчууд Хятадын соёл, өөрсдийнхөө соёл хоёртой 300 400 жил зууралдсан байгаа юм.  Харин Ар Монголчууд 100 гаруй жил Европ, дэлхийн соёлтой үзэлцэж байна. Тэгэхээр бидний хооронд замбараагүй  их зааг гараад ирчихэж байгаа юм. Мэдээллийг өөртөө боловсруулах тархины байдал нь шал ондоо болчихсон. Монгол хүн Монгол хөөмийгөөрөө хөөмийлж байгаа боловч тэр хүний оюун ухаан, тархи сэтгэлд нь Европын боловсролын түвшин байгаад байна. Европын соёл нь харийн соёл гэхээсээ илүү хүн төрөлхтний соёлын  ололтын түвшнийг илэрхийлээд байгаа юм.  Тэр ололт руу бид дөхчихсөн учраас бид хамаагүй өөр байгаад байна л даа. Гэтэл надаас Чингэсийн есөн өрлөгийн альнаас нь үлдсэн хүн бэ гэж асуухаар би мэдэхгүй байгаад байна. Гэтэл Өвөр Монголын энгийн нэг хүнээс очоод асуухад би Хасарын удмын хүн, миний 12 үеийн удам тийм тийм хүн байсан гэж хэлээд байна. Тэгэхээр бид замбараагүй юм алдчихсан байгаа биз. Өвөр Монгол хүн бол онгон байдлаараа байгаа хөрс шороо нь  ухагдаагүй хээр тал шиг тийм л хүмүүс. Одоохондоо Өвөр Монгол хүний оюун ухаан, сэтгэл зүй,  соёлын тэр мэдрэмж нь онгоноороо байгаа. Тэр нь бидний урлаг соёл, бусад зүйлд маш их хэрэгтэй.  Тэрнээс биш Өвөр Монгол муу, Ар Монгол сайн, Буриад дунд гэсэн ойлголт байхгүй.

-Та Монгол туургатны урлаг соёл, үндэсний бөхөөс ямар мэдрэмж авдаг вэ?


-Энгийн амьдралд байгаа зүйлийг л ярих хэрэгтэй. Эрдэмтэн хүний ямар хувцас өмсөөд явж байгаа нь хэнд ч падлий байдаггүй. Гэтэл Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар хоёрыг ямар хувцас өмсөөд явж байгааг хүн бүр ажиглана. Бөх хүн  гэдэг чинь зүгээр бяртай амьтан биш. Тэр бярыг гаргадаг мэлмий ухаантай хүмүүс. Ер нь энгийн хүнээс зиндаа дээгүүр хүн шүү. Тиймээс үндэстнээ татаж явдаг нэг хүч нь бөх юм.Үүнээс гадна сайхан морь, сайхан нутаг ус гэх мэт олон зүйлүүд хэдэн зуун жил нүүдлийн соёлоор хэвшчихсэн учраас их чухал байдаг. Монгол туургатны бөхчүүд өөрсдийн нутаг усандаа хүндлэгдсэн дээрхтэй яг адилхан зиндаа өндөр, мэлмий ухаантай хүмүүс байдаг. Тиймээс Монгол туургатны сүр хүч болсон хүмүүс ирээд барилдахаар их сайхан мэдрэмж төрүүлдэг. Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр хоёр барилдах бол надад байдаг л зүйл. Лав барьж авбал Г.Өсөхбаяр давах магадлалтай, сэрүү барьцнаас Д.Сумъяабазар давах боломжтой. Монгол туургатны бөхчүүдийн сэтгэл зүй, уламжлал, нийгмийн харилцааны өөр байдал нь нэг юман дээр төвлөрөөд ирэхээр гал асч байгаа ч юм шиг, Монгол хүний эрчим асч байгаа юм шиг болж байгаа юм. Тэр асалт нь надад мэдрэмж төрүүлж, сэтгэлийг минь хөдөлгөдөг байх.

-Таныг Монгол туургатны урлагийн наадмыг санаачлан зохион байгуулсныг мэдэх юм байна. Энэ арга хэмжээгээ Монгол туургатны үндэсний бөхийн наадамтай нэгтгээд явуулбал илүү өргөн хэмжээтэй наадам болох юм биш үү?  

Миний дотор тийм бодол бий. Одоо тэр лүү явж байгаа гэж ойлгож болно. Хэрэв тэгвэл бүх Монгол үндэстний наадам болох нь байна шүү дээ. Тэгвэл одоо шагай орно. Одоо Шилийн голын Морьдууд орж ирээд уралдвал яах вэ? Өөр Алша тэмээ гэж байна. Манай улсад сайхан Алша тэмээ авчираад үзүүлбэл музей үзсэнээс хамаагүй илүү сэтгэгдэл төрүүлнэ шүү. Монгол туургатнуудын хувцас хунар, гоёл чимэглэл, гутал малгай гээд л гайхамшигтай. Миний яриад байгаа үндэстнээ хүчтэй байлгах гэдэг ойлголтыг бүх улс орон хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч практик үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд улс төрийн хувьд зовлонтой байж магадгүй. Учир нь дэлхий дээр олон үндэстнээс бүтсэн улсууд зөндөө байна. Тэгэхээр  үндэстэн болгоноо хооронд нь өрсөлдүүлнэ гэхээр том орнуудын хувьд хэцүү байгаа юм. Манай улсын хувьд олон үндэстэн ястнаас бүтсэн хоёр том хөршийн дунд байгаа учраас гэнэтхэн  Монгол үндэстний баяр наадам хийнэ гээд давхиад байх нь зохимжтой ч юм уу? ер нь бол цаг хугацааны асуудал байх. Энэ нь нэгдсэн Монгол улс байгуулагдах цаг хугацаа биш, үндэстнүүд бие биенийгээ нэг үндэстэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэгдмэл туган доор байх юм. Тэрэнд бид нар бэлдэх хэрэгтэй. Хойч үе бэлдэх хэрэгтэй цаг нь болохоор болчих байлгүй гээд хаячихаж болохгүй.

-Таны үүсгэн байгуулсан Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан гэсэн байгууллагууд бий. Энэ байгууллагууд талаар хоёулаа ярилцах уу?

-Одоогоор Монгол туургатны урлагийн, Монгол туургатны үндэсний бөхийн наадмуудыг  хийж байна. Үүнийгээ эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны талаас нь баталгаажуулахын төлөөх тэмцэл л манай байгууллагын үндсэн зорилго. Өөрөөр хэлбэл мэддэг, ярьдаг эрдэмтэд нь яг энэ соёлоо ярьж хэлэлцэнэ гэсэн үг. Сүүлд бид Монгол бөхөөр бүхэл бүтэн том симпиозум зохион байгууллаа. Товчхондоо Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан нь дээр дурьдсан наадмуудын шинжлэх ухааны гаргалгааг хийдэг байгууллага гэж ойлгож болно. Жишээлбэл Бид “Монгол малын бэлчээр” сэдвээр нэг жилийнхээ симпиозумыг зохион байгуулсан. Зорилго нь яг л Монгол туургатны наадам шиг гэсэн үг. Энэ симпиозумоор Монгол мал ямар өвс иддэг юм бэ? Тэр өвсөнд  ямар химийн элементүүд байна вэ? махыг нь идсэн хүнд ямар эерэг нөлөөтэй юм бэ? гэдгийг шинжлэх ухааны үндэслэлээр хэлэлцдэг. Дэлхийн Монголч эрдэмтэд  Монгол малын махаар асар том бизнесийн суурийг тавих боломжтой гэж үзээд байна. Өөрөөр хэлбэл Австралийн хонь, Аргентиний үхэр яагаад ч идэх боломжгүй тийм хүчтэй өвсний талаар эрдэмтэд ярьж байна гэсэн үг. Цаашдаа нээлттэй худалдаа хийгээд явбал Монгол үхрийн мах Аргентиний үхрийн махнаас тав, зургаа дахин илүү үнэтэй  хулдалдаалагдах боломжтой болно гэдгийг ярьж байсан. Бид бас Монгол цагаан идээгээр симпиозум хийсэн. Өвөр монголчуудын ааруул хийх технологи бол гайхамшиг. Манай ааруул хатчихдаг. Шүд муутай хөгшин хүн идэх гэхээр бага зэрэг төвөгтэй. Өвөр Монголын ааруул болохоор яг өрөм шиг. Өвлийн цагт цайнд хийж уусгалаа, зажиллаа яг л хэвээрээ. Муудна хөгзөрнө гэсэн асуудал байхгүй. Тэр технологи нь гайхамшигтай өвөрмөц. Жишээлбэл Өвөр Монголын нэг эрдэмтэн айргийг таблетик болгоод патентаа авч байна. Бидний хэрэглэдэг цетрамон гэдэг эм шиг  гэсэн үг. Сарлагын сүүний тосонд дэлхийн хамгийн хүчтэй арьс эрүүлжүүлэгч гоо сайхны тосны найрлаганд ордог хамгийн үнэтэй элемент байна гээд байгаа байхгүй юу?  Ухаандаа сарлаган дүрстэй шилэн дотор Монгол сарлагийн сүүний тосноос гаргаж авсан нүүрний тос хийгээд Английн хатан хааны ширээн дээр очтол бид ажиллах ёстой болж байна. Нэг шил нүүрний тос хичнээн долларын үнэд хүрч  болохов. Энэ ажлыг л бид хийж байгаа.

-Нүүдэлчдийн хэрэглэдэг эд зүйлс дээр дурдсан бүтээгдэхүүнүүд шиг дэлхийд гарах боломжтой юу? Жишээлбэл эсгийг нэрлэж болох юм.

-Монгол сурыг нэрлэж болох юм. Сурыг гараар илддэг хачин юм гэж ойлгоод байх шиг байгаа юм. Сайн илдсэн сурыг далайд хийж дэвтэйгээд наранд гаргаж хатаасан ч хоёр нугалаад л эргээд хэвэндээ орчихно.  Үүнээс гадна гэрийн өрхний оосор хийдэг дээс, эсгий гэх мэтчилэн олон гайхалтай зүйлс байна. Дээр үед скоч гээд нэг юм гарсан даа. Манай Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат хоёр телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа скочны тухай ярьсан юм. Энэ скочыг хийсэн нөхдүүд чинь манай патентыг хулгайлчихсан байна шүү дээ. Манай монголын зангууг л хийчихсэн байна  шүү дээ гээд байгаа байхгүй юу? (инээв) Тэгэхээр энэ зүйлүүдээ шинжлэх ухаан талаас нь гаргаж дэлхийд өрсөлдөх хэрэгтэй. Яагаад гэвэл технологи гэдэг чинь үндэсний хамааралтай зүйл. Чи Ойдов мэх гэж мэдэх үү?

-Ерөнхийдөө гадарлана. Гэхдээ яг яаж хийдгийг нь бол мэдэхгүй


-З.Ойдов телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байсан юм. Ираны бөхтэй барилдаж байж л дээ. Өрсөлдөгч бөхийнх нь өвдөг тохой хоёр их ойртсон байгаа юм. Тэгсэн толгойд нь яг ийм үед адууг гогцоотой сураар гогцойлдож татахад ямар ч асуудалгүй хөдөлгөөнгүй унадаг даа гэсэн бодол орж ирсэн байгаа юм. Тэгээд л хийхэд өрсөлдөгч нь ямар ч хариу мэх хийх боломжгүй цэвэр даруулж байгаа байхгүй юу? Ингээд л Ойдов мэх нэрээр дэлхийд гарсан. Бас сумог шинэчилж байгаа Монгол бөхчүүдийн шинэчлэлүүдийг ярьж болж байна. Монгол хүн Япон хүнээс мундагтаа биш мянган мянган жил боловсруулсан хөдөлгөөн технологиуд нь Монгол хүний тархинд яваад байгаа юм. Тиймээс л монголын сумочид шинэчлэл хийгээд байгаа хэрэг.  Ингэлээ гээд монгол хүн дэлхий дээр байхгүй гайхамшигтай үндэстэн гэж ярьж болохгүй. Гэтэл Хятадууд газартай хичнээн мянган жил харьцсан учраас газраасаа олж авсан асар өргөн генүүд нь тэднийг ялагдуулахгүй байлгаад байна. Тэгэхээр энэ ялагдашгүй зүйлүүдээрээ технологийн нээлтүүдийг ч хийх боломжтой.

-Сүүлийн асуулт. Таныг Дархан аварга Х.Баянмөнхтэй хамтарч Монгол бөхийн дуулал нэртэй дуу зохиосон гэж дуусан. Дууныхаа тухай ярихгүй юу?

-Х.Баянмөнх аварга их сайхан шүлэг бичиж өгсөн. Маягтай шүлэг. Гавъяат жүжигчин Х.Үнэнхүү дуулсан. Тэр их сайхан дуу. Гэхдээ дуучнаа сайн оноогүй байж болох юм. Би энэ дуугаа өөр дуучнаар дахин дуулуулах бодолтой байгаа. Энэ дуу зүгээр л гараагаа хийчихээд байна. Энэ дуу алга болохгүй.

-Таньтай ярилцахад үнэхээр таатай байлаа. Баярлалаа. Эцэст нь та Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцож байгаа нийт бөхчүүд, дуучид, хөгжимчид, урлагынхандаа хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Сайн барилдаарай. Яагаад гэвэл чи  туургатнаа төлөөлж ирсэн хүн. Сайн дуулаарай чи туургатнаа төлөөж ирсэн хүн. Чи бол Монгол хүн. Тийм учраас бусад туургатнуудаасаа дутуугүй байхыг бодоорой. Чи хэрвээ дутуугүй байж чадах юм бол бид чамаар бахархана. Хэрэв чи сайн байх юм бол Халх, Өвөрлөгчид, Буриад, Халимаг, Алтай, Тувачууд чамаар бахархана. Чи үндэснийхээ бахархал болохын тулд сайн барилдаж, сайн дуулж, сайн хөгжимдөөрэй.

Shuud.mn Н.Өрнө

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (70.92.233.199)
    Urlagtaa aguu gevel bas l hudlaa, baidag l nuhur, uls turuur bol bur hudlaa!
    2013 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (70.92.233.199)
    Neeree ene hugshin yag l tom setgene biz dee, bid ch amnaas tsaashgui uls!?
    2013 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.166.231)
    Арай ч балайрсан бна аа. Та бидэндээ л агуу юм даа. Яг музик технк талаасаа нээх супр аянууд биш гсийш дээ.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • хэхэ (202.126.89.159)
    монгол бөх олимпод ороол.дэлхий нийтээрээ хэдэн цаг барилдахыг нь хараал, манайхан анхдагч юм чинь даваагаа мөнгөөр зараал үнэн гоё юм болох нээ. за яахав 21-нийг харж байж болъё тэгэх үү ккккккккк
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • Ganzo (203.91.117.4)
    Ta bol urlagtaa l aguu hvn uls toroor bol ,,,
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • sovet (202.21.106.54)
    Hugjimuu toglo,,, tand uur gots zuil bhguig humuus medne! ter tusmaa uls turuus hol yav!
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • Yarivaa (126.28.220.185)
    Delhiin khuuriin holboog chi baiguulsan yumuu? Baiguulsan hun ni baruun gar tald chini baina huuye
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.46)
    Уул нь техник технологи эрдэм ном сайн сур гээд байх шиг санагдлаа Гэхдээ ярилцлагын төгсгөлийг уншаад мөхөс би юу ч ойлгосонгүй
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • ард батаа (202.70.36.18)
    үнэхээр авьяас билэг хүн шүү та хөгжимийн том мэдрэмж бусад агуугаа төрүүлж байна уу АГУУ АГУУ
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • chinges ovoo (122.201.18.166)
    hoid talig ni orosuud urd talig ni hyataduud bulaagaad avchisan gedgiig zarim ni oilgodogui bololtoi odoogiin mongol uls bol herchigdsen mongoliin tasarhai shvv dee
    2012 оны 10 сарын 28 | Хариулах
  • sanaa (122.201.18.179)
    saihan zuil yarisan bna baagiimaa gedeg nohor nom ih unshij bai hushga shig tarhitai yum
    2012 оны 10 сарын 28 | Хариулах
  • (61.134.100.222)
    МОНГОЛ ЦУС МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА УХААНТАЙ ТАНЬД БАЯРЛЛАА,ӨВӨР МОНГОЛЫГ *** БУРИАДЫГ ОРОС ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДСЭН МАЛУУД ОЙЛГОХГҮЙ ТАНЫ УХААНЫ 100НЫ1Д Ч ХҮРЭХГҮЙ
    2012 оны 10 сарын 28 | Хариулах
  • Bagiiimaa (122.201.18.146)
    Neg ikh tom setgedeg hun bolj demii yum yarijee. He He
    2012 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
    13 цаг 7 мин
  • Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
    13 цаг 45 мин
  • Өнөөдөр орой ЦУСАН УЛААН сар гарна
    14 цаг 4 мин
  • Монгол залуусыг олон улсын түвшинд гаргах "Grow with google" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
    14 цаг 50 мин
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    14 цаг 53 мин
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
    15 цаг 43 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    16 цаг 21 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
    17 цаг 16 мин
  • О.Номинчимэг: Дандаа хууль батлаад байх биш, хуулийн хэрэгжилтэд анхаарах цаг болсон
    17 цаг 30 мин
  • World Hearing Day 2026: Дэлхийн сонсголоо хамгаалах өдөр
    17 цаг 50 мин
  • ҮРЭХ ТУСАМ ҮРЖДЭГ ХАДГАЛАМЖ
    18 цаг 10 мин
  • Умайн хүзүүний хавдар огцом нэмэгдсэнд  улстөржилт буруутай
    18 цаг 17 мин
  • Франц улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлж, Европын холбоотнуудаа хамгаалах арга хэмжээ авна
    18 цаг 21 мин
  • Мөсөн дээгүүр явах болон автомашинаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
    18 цаг 32 мин
  • АН-ын Аймаг, дүүрэгт ажиллах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан зөвлөгөөн болж байна
    18 цаг 36 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
    18 цаг 51 мин
  • Франц дарсны “үнэн төрх”
    19 цаг 3 мин
  • Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ
    19 цаг 15 мин
  • ФОТО: "Хөх сувд 2026" мөсний баяраас ОНЦЛОХ гэрэл зургууд...
    19 цаг 17 мин
  • Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
    19 цаг 19 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн онгоц осолдож, 15 хүн амиа алджээ
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Нэг Монгол” хөдөлгөөний гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Оросууд дайны талбарт "өөрийн цэргүүдээ цаазалдаг" тухай ноцтой баримтууд
  • BTS хамтлаг гурван жилийн дараа шинэ бүрэн хэмжээний “ARIRANG” цомгоо танилцууллаа
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Гуравдугаар сард бөхийн өргөөнд болох ЕСӨН барилдаан
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо
  • ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зарлагдлаа
24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК