Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 үзэл бодол: Хэвлэлийн эрх чөлөөний тухай ТЭД юу хэлэв?

2023-5-03
0
ЖИРГЭХ

*****************************************************************************************

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр иржээ. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг билээ. Тэгвэл манай редакцийн хамт олон уншигч та бүхэнд Сэтгүүлзүйн салбарын үе үеийн 24 зүтгэлтнүүд хэвлэлийн эрх чөлөөний тухай юу хэлснийг онцолж байна. 


МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар

Хэвлэлийн эрх чөлөөний байдал бол иргэдийн төдийгүй тухайн нийгмийн эрх чөлөөний түвшинг илэрхийлж байдаг. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө ил, далд байдлаар улам бүр хавчигдмал болж буй нь ажиглагдаж байна.

Тийм учраас сэтгүүлч та бүхэн ардчилал, шударга ёс, хүний эрх, чөлөөт хэвлэлийн төлөө хамгийн сүүлчийн хүн болж үлдсэн ч цэх зогс.


UB.LIFE сайтын ерөнхий редактор Э.Намуунаа

Сэтгүүлч өөрийн үзэл бодлыг тулгаагүй, олон талыг барьсан эх сурвалжтай, үнэн бодит мэдээ мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэх нь хэвлэлийн эрх чөлөөний нэг илрэл гэж боддог. Дүгнэх, аль нэг байр суурийг баримтлах эрхийг уншигч, үзэгчдэд нээлттэй үлдээх хэрэгтэй. Манай улсад хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдсаар байна. Жишээлбэл, өнгөрсөн жил Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 90 дүгээр байрт шалгарсан нь өмнөх оны үзүүлэлтээс 22 байр ухарсан статистик гарсан байна билээ. Мэдээж олон шалтгаан байгаа. Хүн ам багатай манай орны хувьд хэвлэл мэдээллийн олон байгууллага бий.

Ингэхээр редакц санхүүгийн бэрхшээлээс болж эрх мэдэлтнүүдийн халаасанд орох, хаалттай гэрээ хийх, нэг талын байр суурийг илэрхийлсэн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг түгээх шалтгаан болж байна.

Энэ асуудлыг шийдэхийн тулд сэтгүүлч, редакцын хүчин чармайлт төдийгүй сэтгүүл зүйн хүрээний бүх байгууллагын хамтын ажиллагаа, нэгдмэл байдал чухал үүрэгтэй.

 


МУБИС-ийн НХУС-ийн Профессор С.Амартүвшин

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчилсан нийгмийн иргэн хүн бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэм, олон түмэнтэйгээ харилцах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн илрэл, баталгаа.

Хэрэв энэ эрх чөлөө үгүй бол нийгэм харанхуй, ардчилал баталгаагүй болно.


Eagle телевизийн ерөнхий продьюсер Н.Баасандамба

Тайлбар байхгүй.

Товчхондоо бол хэвлэлийн эрх чөлөө үгүй бол ардчилал үгүй. Сэтгүүлчид өөртөө хязгааргүй эрх чөлөө олж авчихаад, туйлах гээд байгаа юм биш. Өөрөөр хэлбэл зөвхөн сэтгүүлчдэд хамаатай ойлголт биш. Нийтэд хамаатай ойлголт гэдгийг ухуулмаар санагддаг.

Монгол Улс хагас эрх чөлөөтэй байгаа ч технологийн хөгжил эрх чөлөөг бүтэн болгоно гэдэгт итгэж буй. Хүчирхэг, биеэ даасан, нөлөөллийн асар хүчтэй чөлөөт сэтгүүлчид технологийн ачаар тодорч байна. Энэ чиг хандлага удахгүй манайд ч "халдварлана".


“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Р.Хишигжаргал

Маш товчхондоо бол суурь эрх чөлөө юм болов уу. Хэвлэлийн эрх чөлөөнөөс хамаарч тухайн улс нийгмийн тогтолцоо, эдийн засаг гээд их олон зүйл тодорхойлогдож, мөн хөндөгдөнө гэж бодож байна. Харин зүйрлэж хэлвэл, хэвлэлийн эрх чөлөө бол харах нүд, сонсох чих гэмээр байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг зөвхөн хэвлэлд хамаатай зүйл мэтээр нийгэм битгий ойлгоосой. Хэвлийн эрх чөлөөний төлөө хүн бүр санаа, сэтгэл, үгээ зориулдаг байгаасай.  Суурь эрхээ хамгаалдаг байгаасай гэж хүсэж байна. Манай салбарын өнөөдрийн байгаа байдал, нэр хүнд ямар байгааг, бидний талаар нийгэмд ямар шүүмжлэл буйг та надаар хэлүүлэлтгүй мэдэж л байгаа шүү дээ. Нийгмийн зүгээс дүнгээ тавьчихсан. Нөгөөтэйгүүр сэтгүүлчид өнөөдөр нэг мэдээлэл олж авах, нийтлэхэд ямар саад тулгардагыг ч та мэдэрч байгаа. Өнгөрсөн онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсаас 90 дүгээр байрт жагссан. Ардчилсан улс байж шүү дээ. Ер нь ч сүүлийн таван жилд 20 гаруй байраар ухарсан гэсэн судалгаа байдаг юм билээ.


Монцамэ агентлагийн Дотоод мэдээний албаны дарга, сэтгүүлч Ш.Батболд

Иргэд ямар ч айдасгүй, хориг саадгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхтэй байх явдал шүү дээ. Энэ нь зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хүмүүст хамаатай ойлголт биш, нийт иргэдийн мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд хамаарна.


Сэтгүүлч, хүүхдийн зохиолч, доктор Д.Батжаргал

2000 онд Америкаас ирсэн сэтгүүл зүйн багш "Танайх хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон" гэж хэлж байсан. Харин одоо бол дөрөв дэх засаглалын эрхээ улс төрийнхөнд алдсан, хагасын хагас эрх чөлөөтэй сэтгүүлзүй л Монголд байна.


Өглөөний сонины тоймч Ч.Үл-Олдох

Хүмүүс чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх тэр боломжийг олгох, хүмүүсийн мэдэх эрхийг хангах юм даа.


Дархан хотын сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн

Иргэн хүн үгээ чөлөөтэй хэлж, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхээ эдлэх.


“Isee.mn” сайтын сэтгүүлч Т.Хулантахь

Чөлөөт нийгмийн амин сүнс бол “чөлөөт сэтгүүл зүй” хайрлаарай, хамгаалаарай!


МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Сэтгүүлч Б.Ууганбаяр

Хүн бүрийн мэдэх эрхийн хамгаалагч хөшүүрэг бол Хэвлэлийн эрх чөлөө.  Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд тунхаглаад өгчихсөн. Тэрхүү эрхийг хамгаалах үүргийг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажиллагсад гүйцэтгэж байдаг. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад бол иргэн бүрийн мэдэх эрхийг хангуулах гэж мэдээлэл цуглуулж, мэдээллийг дамжуулж буй.

Энэ жил Юнескогоос Хүний эрхийн ирээдүйг бүтээх нь: Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийн хөшүүрэг уриан дор Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхээр боллоо. Энэ уриан дор Монголд тэмдэглэж байна.

Эндээс үзвэл Хэвлэлийн эрх чөлөө бол Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх иргэн бүрийн эрх хоёр зоосны хоёр тал юм.


“Isee.mn” сайтын сэтгүүлч Б.Батчимэг

Монгол хүний эрх чөлөөний гол хамгаалагч нь сэтгүүлч зүй, сэтгүүлчид байх ёстой.


“Үзэг инфо” сайтын эрхлэгч С.Гандөл

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг "хаздаг" биш хотондоо чимээ өгдөг хоточ банхарын үүрэг гүйцэтгэхийг хэлнэ.


“ASU.MN”сайтын эрхлэгч У.Уранцэцэг

Сэтгүүлчид эрх чөлөөтэй хараат бус хэвлэн нийтэлснээр нийгэмд шударга ёс тогтож, хүний эрх чөлөө хангагдана.


Сэтгүүлч Х.Одончимэг

Бид бүгдийн эрх чөлөө хэвлэлийн эрх чөлөөнөөс хамаарна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлсэн байна. Бидний нас хүйс, нийгмийн статус, хаана амьдран суугаагаас үл хамаараад бүгдэд хамаатай, хүртээлтэй байдаг зүйл бол эрх чөлөө. Хэвлэлийн эрх чөлөө ч энэ утгаараа хүн бүрд хамаатай гэсэн үг болж таарна.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх, нийтийн мэдэх эрхийг хангахын тулд эдийн засаг, улс төр, аливаа үзэл бодол, системээс ангид үйл ажиллагаагаа явуулж, нийтийн эрх ашигт үйлчлэхийн нэр гэж хамгийн энгийнээр хэвлэлийн эрх чөлөөг ойлгож болно.

Гэхдээ бас итгэл үнэмшил, үнэт зүйлдээ үнэнч үлдэх, ёс зүйгээ эрхэмлэх, зарчмаа дагах сэтгүүлч, хэвлэн нийтлэгч бидний зориг, сонголт, дуу хоолой, хүсэл зориг ч хэвлэлийн эрх чөлөөг тодорхойлж, “амьд байлгадаг”  гэж ойлгож байна.


Цахиур.мн” сайтын ерөнхий эрхлэгч Ц.Анхзул

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг сэтгүүлчид бид баяр болгон тэмдэглэхээс илүү эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо гаргаж, ажиллаж, хөдөлмөрлөх эрхээ хуульд тусгуулах нь нэн чухал байна.


Сэтгүүлч, зохиолч Д.Дамдинжав

Миний бодлоор зөвхөн баримт болон мэдээллийг олж авах, түүнийгээ түгээхтэй холбоотой эрхийг л хэвлэлийн эрх чөлөө гэж ойлгодог. Хуулинд энэ эрхийг хаан боогдуулж, хавчиж хяхсан заалтууд хэр их туссан эсэхээр хэвлэлийн эрх чөлөө хэмжигдэнэ.


“Tайм.мн” сайтын ерөнхий эрхлэгч Г.Улсболд

Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг төрөөс ижил гараанаас, тэгш хүртээмжтэй авч чадахгүй байгаа тухай ярьж байна. Редакцийн цензур ихэссэн, үүнд нь Засгийн газрын нөлөө байгаа тухай ч сэтгүүлчид хэлж байна. Энэ нь шүүмжлэлт мөн чанартай сэтгүүл зүйн бүтээл гарахгүй байхад нөлөөлж байгаа голлох хүчин зүйл.


Зөв.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Г.Долгорсүрэн

Улстөрчид нэр төрөө сэргээнэ гээд шүүхддэг бол бидний зөв болох нь тогтоогдсон тохиолдолд хэвлэл бас учирсан хохирлоо ярьдаг болмоор байна. Нөгөө талдаа бид ч бас аливаа асуудалд төвийг сахиж, баримт дээр тулгуурлаж мэдээлэх, хөндсөн сэдвийнхээ хүрээнд олон нийтийн төлөөллүүдийн байр суурийг оруулж явах нь зөв санагддаг.


“Нууц.мн” сайтын сэтгүүлч С.Будрагчаа

Эрх баригчид сэтгүүлчдийн төдийгүй иргэд, олон нийтийн амыг барих, өөрсдийг нь аялдан дагаагүй болгоныг нухчин дарахаар онцгой ихээр улайрах болов. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах явдал цаашид энэ хэвээр үргэлжилсээр байх аваас Монгол Улс хэзээ мөдгүй дарангуйлалд орох болно.


NTV телевизийн сэтгүүлч Б.Түвшинтулга

Сэтгүүлчид болоод редакциуд  ёс зүйн зарчмынхаа хүрээнд чөлөөтэй мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт шахалт, хориг саадгүй байлгахыг хэвлэлийн эрх чөлөө гэж ойлгодог. Мэдээж эрх нь байгаа бол давхар үүрэг нь байх ёстой. Сэтгүүл зүйд ёс зүйн зарчим, кодекс гэж бий.

Сэтгүүлчид 10 зарчмаа баримтлаад ажиллахад Монголд тийм ч ажиллах боломжгүй хааж боосон, эрхэнд нь халдаад байх зүйл алга гэж хардаг.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөн дэх туулах ёстой замаа л туулж яваа. Гол нь үзэгч уншигчид хараат бус сэтгүүл зүйг үнэлдэг, дэмждэг, тэдэнд хөрөнгө оруулж чаддаг байх цаг хугацаа удахгүй ирнэ биз ээ.


ТВ5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат

Хэвлэлийн эрх чөлөө бол мэдэх эрхтэй хүн бүрийн эрх чөлөө юм.


NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг

Хэвлэлийн эрх чөлөө бол хүний эрх. Монголд хэвлэлийн эрх чөлөө жил ирэх тусам индексээрээ ухарсаар буй. Сүүлийн жилүүдэд нэг цонхоор гэх нэрийдлээр мэдээллийг хайрцаглаж нэг талаас нь харуулахыг зорьдог болжээ. Энэ нь уншигчдад тэнцвэртэй мэдээлэл хүргэхэд тушаа болдог гэж бодож байна.

Эх сурвалж "24tsag.mn"

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
Яруу найрагч, сэтгүүлч Б.Төгсжаргалын “КОФЕТОЙ ШҮЛГҮҮД” номын нээлт боллоо
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (73.111.180.213)
    mongol shig amtsi bolgon xutsdag erx cholootei opon ene delxii deer tsooxon denduu erx cholootei
    2023 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 50 мин
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
    9 цаг 5 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
    9 цаг 12 мин
  • А.Ганбаатар: Хар тамхитай тэмцэх газрыг тусад байгуулж л тэмцэхгүй бол Монгол Улс цагаан тахалд нэрвэгдчихлээ!
    9 цаг 38 мин
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
    9 цаг 42 мин
  • Иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд цагдаа, мөрдөгчдийн үүрэг, оролцоог бэхжүүлнэ
    10 цаг 2 мин
  • МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Дашдэмбэрэл гэж хэн бэ?
    12 цаг 20 мин
  • Түргэн сумын Эрүүл мэндийн үйлчилгээний асуудалтай холбоотой иргэний гомдол нэмэгдэж байна
    12 цаг 54 мин
  • Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
    12 цаг 55 мин
  • Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
    13 цаг 27 мин
  • АНУ-ын Охайо мужийн их сургууль бэлгийн хүчирхийллийн 300 хохирогчид 100 сая ам.долларын нөхөн төлбөр өгнө
    13 цаг 54 мин
  • Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    13 цаг 55 мин
  • 6.2 сая ам.долларын үнэлгээтэй “банана” дахин хулгайд алдагдав
    14 цаг 4 мин
  • FIFA WORLD CUP 2026: Азийн хамгийн хүчтэй төлөөлөл Япон, БНСУ-ын шигшээ багуудын бүрэлдэхүүн ба боломж
    14 цаг 12 мин
  • Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
    14 цаг 32 мин
  • Дархлаажуулалтын 10 хоног маргааш дуусна
    14 цаг 47 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ
    15 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчнөөр 108 хүн эмнэлэгт, 71 хүн гэрээр эмчлүүлж байна
    15 цаг 5 мин
  • УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 48 мин
  • Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
    15 цаг 50 мин
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай Ж.Батбаатарыг томиллоо
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
  • Бурхан багшийн их дүйчин өдөр
  • Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • ФОТО: Хүүхдийн баярын өнгөлөг агшнууд
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Кенид сургуулиа галдан шатаасан хэргээр найман сурагчийг баривчилжээ
24 баримт
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК