Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын дурсамж: Сэтгэлээс нурж унахгүй БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

2023-7-21
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын дурсамж, гэгэлзэн алхсан мөчүүдийг тээсэн, ханын будаг нь ховхорч, хөгзөнд идэгдсэн ч ямар нэгэн түүхийг өгүүлсээр оршиж асан Байгалийн түүхийн музейг хүн бүр санаж байгаа биз ээ.

Музейн хаалгаар алхаж ороогүй, үнэ цэнийг нь эс мэдэх хэн нэгэнд шил толь болсон барилгуудын дэргэд солих цаг нь нэгэнт ирсэн "хуучирсан хүрэм" шиг л санагдаж байсан болов уу.

Хотын төвд он цагийн цас бороонд угаагдан бүдгэрч, олны хөлд үрэгдэн элэгдсэн нэгэн барилга торойж байсан нь өдгөөгөөс хэдхэн жилийн өмнө.

"Хорио"-той гэх лазтай музейн бөөрөнд байх шар хаалгыг чахруулан орж, ажилчидтай нь уулзаж байсан цаг саяхан мэт. Эртний үнэр ханхалсан, тоосонд нь хүртэл гараа арчиж хүрмээр "нандин" байлаа. 

Байгалийн түүхийн музей нь 1924 онд “Үндэсний музей” гэх нэртэйгээр байгуулагдаж, 1930 онд өдгөө бидний дурсамжид үлдээд буй зургаан багана бүхий гурван давхар цагаан барилгад нүүн ирсэн түүхтэй. Харин 1956-1991 онд “Улсын төв музей” 1992 оноос “Байгалийн түүхийн музей” нэртэй болжээ. Тухайн музейд газар зүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой үзмэрүүд тавигдсан юм.

Мөн Богдын шар ордны шөргөөгөн хашааны үүдэнд байсан хоёр чулуун арсланг 1954 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музей байхад нь авчирч байрлуулсан байдаг.

1956 оноос хойш 63 жилийн турш их засвар хийгдээгүй, зөвхөн бага зэргийн урсгал засвар хийгдэж ирсний улмаас 2010-2013 оны хооронд үндсэн барилгад цаашид үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм. 

Архитектурын үнэт өв байлаа. Эл музей 2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” хэмээн Соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Мөн манай улсын хамгийн анхны архитектур Б.Чимэд барилгын зураг төслийг гаргаж байжээ. Ашиглах боломжгүй, нурах эрсдэлтэй тус байгууламж Санхүү эдийн засгийн дээд сургуулийн барилгатай ижил настай байсан ч өнөөдөр нэгийг нь хөрстэй тэгшилжээ.

Ингэж архитектурын үнэт өв "үнэгүйдэн" нурсан юм. Гэвч бидний сэтгэлд одоо ч "сүндэрлэсээр" буй. 

Ингээд 2019 онд музейн суурин дээр Чингис хаан гэх сүрт нэрэн дор үндэсний музей байгуулагдсан юм. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр байв. Тус музей нь үзүүллэгийн нийт 10200 м2 талбай бүхий монголын анхны төрт улсууд, Монголын Их Эзэнт Улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-ХХ зууны үеийн Монголын хаад язгууртнууд, Дэлхий дахин ба Монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн нийт 6 танхим, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай.

Ийнхүү есөн давхар барилгын сүр хүчин дор "гурван давхар, зургаан баганат цагаан барилгаа сэтгэлдээ дүрслэн явж өнгөрөх он жилүүд биднийг угтан авсан билээ. 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    2 цаг 20 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    3 цаг 38 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    6 цаг 11 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    6 цаг 26 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    6 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    7 цаг 50 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    8 цаг 0 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 4 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    8 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    8 цаг 20 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    8 цаг 50 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    20 цаг 31 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    21 цаг 13 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК