Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Оюундарь: “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээ хөдөөгийн хөдөлмөрчдөдөө зориулан тоглоно

2023-9-11
0
ЖИРГЭХ

В.Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг тун удахгүй хөдөө орон нутгийн тайзнаа тоглогдох гэж буй. Энэ талаар болон театрын урлагийн сонин сайхны талаар МУГЖ Ж.Оюундарьтай ярилцлаа. 


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг тун удахгүй хөдөө орон нутагт тоглогдох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье.

-Та бүхэнд ч мөн энэ өдрийн мэндийг хүргэе.  “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг анх Н.Наранбаатар найруулагчийн удирдлага дор, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тавигдаж байлаа. Энэ жүжиг бол хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнэ, хүндлэл гэж юу байдаг талаар өгүүлдэг. Мөн бид биедээ ийм зүйлсийг хэлж чаддаггүй болохоор гомдол, гуниг бий болдог юм байна гэдгийг маш яруу тодоор харуулж өгдөг. Энэ жүжгийг бид Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Увс аймагт есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд тоглох гэж байгаа.

-Тэгэхээр энэ жүжиг зөвхөн хөдөө орон нутгийн үзэгчдэд зориулагдах нь ээ?

- УДЭТ маань засвартай байгаа л даа. Тун удахгүй арваннэгдүгээр сард будаг үнэртүүлсэн театрынхаа тайзан дээр шинэ уран бүтээлийнхээ үйл ажиллагааг явуулна. Мөн “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээ УДЭТ-ынхаа тайзнаа тоглолгүй яах вэ. Улаанбаатар хотод нээлтийн үйл ажиллагаа явагдсаны дараа Увс аймгийн 19 сумаар хуваагдаж аялан тоглолтоо хийх гэж байгаа юм л даа. Хуваагдахын зэрэгцээ, энэ жүжгийн зарим баг бүрэлдэхүүн Завхан, Өвөрхангай, Архангай аймагт очиж тоглоно.

- Соёлын сэргэлт аяны хүрээнд аялан тоглолтоо анх удаа хийх гэж байна уу? Өмнө нь мэдээж бригадаар тоглож байсан шүү дээ.

- Энэ жил Соёлын яамнаас Соёлын сэргэлт аяныг зохион байгуулж байгаа. Бид үүнээс өмнө хавар, намартаа бригадаар явж театрынхаа уран бүтээлийг хөдөөгийн хөдөлмөрчдөдөө тоглож үзүүлдэг уламжлал тогтсон гэхэд болно доо. Үзэгчдийнхээ оюунд бага зэрэг дэм болох байдлаар ингэж явж байгаад маш их баяртай байдаг.

Үзэгчид биднийг сайхан хүлээж авна гэдэг бол үзэгчдийн суудал дүүрэн байж, энэ үйл ажиллагааг олон түмнээрээ сонирхон үзэж байвал бидний бригадаар явсны үр дүн нь тэр юм.  

-"Гэгээн Муза" наадам тун удахгүй болох гэж байна. Одоо гуравдугаар шат нь болох гэж байгаа шүү дээ. УДЭТ олз омог ихтэй юу?

Тийм ээ. Бидний хүсэн хүлээдэг "Гэгээн Муза" наадам удахгүй болох нь. Энэ удаагийн наадамд олон улсын театрын бага бүрэлдэхүүнүүд ирнэ. Манай театрын хоёр жүжиг шалгараад үлдчихсэн байгаа. “Миний аав супер баатар”, “Сычуаны сайн хүн” хоёр жүжиг шалгараад, гурав дахь шатандаа орох гэж байна.

-Театр бол амьд харилцаан дээр тулгуурладаг. Иймд хот хөдөөгийн үзэгчдийн сэтгэл хөдлөл хүртэл өөр байдаг байх?

-Тийм ээ. Театрын үзэгчдийн тухайд Улаанбаатар хот дотроо хүртэл ялгаа бий л дээ. Анх удаа жүжиг үзэж байгаа, жүжиг үзэж сурсан, сураагүй хүн гэж байна. Гэхдээ энэ бүхэн уран бүтээлч бидэнд сонин биш. Бид уран бүтээлээ үзэгч түмэндээ хүртээмжтэй үзүүлж байгаа нь чухал шүү дээ.

-“Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн дүрийнхээ талаар хуваалцахгүй юу?

-“Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн миний дүр бол гэр бүл, гэр бүлийн багана тулгуур гэж юу байдаг талаар өгүүлэх эхнэрийн дүрийг бүтээж байгаа. Нийтлэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эхнэр хүний дүр. Аливаа зүйлд жижиг юм шиг хэр нь бид юуг тоохгүй өнгөрөөж, нэг нэгнийгээ гомдоож, баярлуулж байгаа тухай энэ жүжигт маш тодорхой харуулж чадсан гэж боддог.

-Уг жүжиг 2011 оноос хойш тоглогдож байгаа юм билээ. Энэ удаагийн тоглолтын онцлог юу байгаа вэ?

-Энэ удаагийн жүжгийн онцлог бол жүжигчин Н.Ялалт энэ жүжгийн нэгээхэн хэсэг болон орж ирж буй. Өмнө нь жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглож байсан юм. С.Болд-Эрдэнэ маань "Тамгагүй төр" жүжгээр гадагшаа явах гэж байгаа.

-УДЭТ-ын сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-“Номын бэлэг-билгийн ундарга” гээд аяныг зохион байгуулж байна. Үүнд ард түмэн маань маш идэвхтэй оролцож байна. Үүнээс гадна “Хайрын виз” жүжиг есдүгээр сарын 28-наас тоглож эхэлнэ. Манай театр уран бүтээлээр маш арвин, ажил гэж ундарч л байна даа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 3 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 цаг 7 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 13 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 16 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК