Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өгүүллэг: Миний өөдөсхөн хүү нартын жамын нандин учрыг гадарлаж эхэлжээ

2023-10-15
0
ЖИРГЭХ

МЗЭ-ийн шагналт, зохиолч Н.НАГААНБУУ

Сүргийн эзэн морио номхочилж цулбуураа боривчлон тэрхэн зуураа дөмж  торгоон оромдоод  хонь малаа шинжин хэнэггүйхэн ажиж сууснаа бутны салхи нөмөрдөн сүүжилдэж тохойн дээрээ хажуулдсанаа жавьжаа цууртал эвшээсээр хэвтээд өглөө. Гал шаргал ганган хошмог хээтэй цэмбэн цээжмэг тэрлэгнийхээ гадуур давхацласан атлаа чихээ дарсан хуучин ноосон нэхмэл шовоодой хааш яйш өмсөж, амандаа өвс зууж шүдээ чигжийлэх энэ эр харваас нилээн хаагиа хуугиа, хээ найгүй төрхтэй аж.

Малын хөлөөс дайжин үргэсэн хээрийн богширго гэнэ гэнэ үүрнээсээ тэнгэр рүү чавхны чулуу шиг цойлон жиргэх, эхийнхээ халуун сүүтэй дэлэнг  бойжтолоо ивэлгэн хөхөж амжаагүй өнчин давжаа төлөг, өвс хазангаа байн байн эхээ үгүйлэн хургасан майлахаас өөрц чимээ авиагүй.

Сөлтэй борог өвс, толгой нь цайсан таанан түрүүд  талын зөөлөн салхинд дохилзон томолдон сэрвэлзээд дүлийрсэн мэт аг чиг оргисоор. Тэр анир дундаас дээшлэн доошлон нисэх царцааны далавч царгих, чихэнд чийртэйеэ шийгэх голионы чимээг ялган сонсохтой үгүйтэй нүд нь анилдан дугхийхээр тэсэлгүй толгой нь донхолзон дохилзож, тэгснээ нойрмоглон  сөлийсөн сүүмгэр харцаар сүргээ тойруулан харах гэвч нүд нь өөрийн эрхгүй ахин анилдсаар хурхирч эхэллээ. Тэгтэл гэнэт их салхи шуурга дэгдэх шиг чимээ шуугьж цочин ухасхийн өндийтөл, хонь цаад захаасаа хуйлран үргэж тэнгэр туушилсан сүрэг ногтруу нисэн өнгөрч байх аж.

Хажууханд нь шээг зааранд халтардсан хөх ухна хэлээ гарган уухирдаж айлын тавиул орог борлонг ээрч “боб.. боббоо” хэмээн бөөр рүү нь хоншоороороо гэнэ гэнэ шунган шөвөгдөн  хуухитнаснаа, урд хөлөөрөө хааг нь самардан сэртэндэхүй ороо нь сэрвэлзсэн давжаа борлон хий тургилан нэг л биш болоод байгаад гайхаж биеэ чагнан тэнгэр ширтэнэ.

Тэгснээ хоёр чихээ далбагануулан сэгсэрч тэсвэр алдран  сүүлээ модгонуулаад, урд хөлөө байн байн өргөж тавин, байж ядахдаа зугтаан гүйж түр зугтамшаа аядав. Гэтэл шидийн үнэрт нөгөө халтар ухна  дагаж гүйн салахгүйд цөхрөн оцойсхийн явуут шээс савируулж ухнаны араар сүүлээ хавчин эргэцсээр. Тэр хоёрыг сониучирхсан янгир шиг дэрийсэн эвэртэй дэнхэр цагаан сэрх төрөлх хүйсээ санагалзан дөхөн ирж хий ухнасан хоёуланг нь үнэртэн агаар шиншлэж аснаа ямар ч сэрэлгүй  хоосон хуйхнагтайгаа гэнэт санах шиг хайхрамжгүйхэн холдлоо.

Энхээгийн нойр бүр сэргэчихэв. Малын иймэрхүү адал үйл өдөржин өрнөсний заяагаар хавар  хотоо дүүргэх буян  өсч монгол дээдсийн дүүрэн чанарын өнөр онол, өөдлөн өгсөхийн жаргаланг зална... гэх жаргалт бодолдоо өегшин, өмнөө тавьсан савтай хүйтэн айрагаа хэд сэгсэрснээ хэсэг залгилтал дотор нь халуу оргин дуу аялмаар санагдаж эхлэнэ. Дарайсан шаргал өрөм шиг дугуй шар тал, дүгрэг цэнхэр тэнгэрийн дор бог мал нь тархан билчээд нутаг нуга өег баян ажуу.

Морь нь цулбуураа чирэн өвс шир ширхийтэл хазаж цаана нь тэртээ алс тэнгэрийн хаяанд пансан хөшиг шиг зээглэх хөндлөн хөх Алтай цэнхэр салхин дунд үелзэн зэрэглээтсээр авай. Тээр дээр хөх тэнгэрт галууд ганганалдан цуваалж улирлын эрхээр уул усаа орхиж яваа унхиагүй заяандаа гутран үглэх мэт ганганалдан шуугилдсаар өнгөрлөө...

Хөх ухна гэнэт цоройн орог борлон дээр харайн мордтол цаадах нь навтгасхийн орилон майлж,  хоёр гурав гуйвласнаа хялгас нь сэгсэгнэсэн том ухныг дааж ядан, хөлөө цэхлэж тулан зогтуслаа. Ухна тэрүүхэн хооронд  бөөрийг нь тас хавчсан урд хоёр хөлөө чивчрүүлэн чангалж нэгэнтээ ухасхийн хэдэнтээ ондолзон будлиснаа чичрэгнэсэн хэмнэл хөдөлгөөнөөр үр үндсээ үлдээх мансууралд умбан ухнадаж гарав. Цаахна нь нас шүд гүйцсэн хув чихтэй цоохор ямааг идэрмэг хэдэн ухна дагаж хөөн, бие биенээ хөөргөн өрсөлдсөөр, зарим нь тархиа бяц үсэртэл, эврээ хугалах дөхөн түсхийтэл мөргөлдөж уур омог нь буцласандаа хүчгүй нэгнээ няц мөргөхөөр элдэн давхисаар...

Амьдрал өрнөж  үр төлөө үлдээх шалгараа өрсөөний хүчирхэг жамтай ариун үйлдээ амьд бүхэн  чармайн чардайдаг ороо үржлийн цаг улирал ч мөн дөө... Залуу хосуудын хурим ч зөндөө сурагтай.. гэж санагдтал, “Үрс хойчис минь тариа будаа шиг үржиж үрээ төл шиг сүрэглэн бужигналдаж байх болтухай” гээд дээр үеийн бүдэгхэн дурсамждаа будангуйрч даагдахаа байсан зовхио нээхээс төвөгшөөн дүлий хүн шиг чимээ чагнан суудаг  эмээгээ өрөвдөн үгүйлж, хамар нь шархирахуй хяр өөд яваа хэдэн морьтон бүрэлзэн  ганцаараа хээр суугаа ч эр хүн гэж нэрэлхэн уяралд автсан нүдээ хатаахаар сэвэлзээ салхи руу бүлтийтлээ хэсэг ширтвэй.

 “Тэнгэр эцэг, газар эх” гэх аав ээжийн шүтээн шившлэг, үеийнх нь  харчуулын “Эр муу ч эмийн дээр” гэдэг  аархуу үгтэй утга учир нэгэн мэт. Нээрээ  алиа маазрал биш эцэг дээдсээ тэнгэрчлэн, эх урагаа дэлхийчлэдэг эртний ухаан эрдэм, ертөнцийн жам, эр эмийн заяа жаргалын үнэн юмсанж гэж бодогдоно. Шалигдуу саваагүй эл бодлоо “Бид мэтээс эхлээд хуц ухна, азарга буур бух.. за тэгээд чоно нохой.. зээр гөрөөс бүр ялаа хорхой хүртэл давхарлан...” гэх зүйрлэлээр үргэлжлүүлж дотор хүнтэйгээ марзаганан саамганасаар айрагнаасаа ахиад гуд гудхийтэл хэд балгаад сахал амаа арчин зэвэргэн жихүүнд бээрэгнэсэн нүүрээ халуун алгаараа илбэн тухлав.

 Хоёр хоногийн өмнө хөгийг нь авсан мушгиа эвэрт хар нүдэн хуц мөргөлдсөөр байгаад хамар нь монхойн бэрсүүжиж халцраад цус шүүрч байвч ер халширч хаширалгүй хар нүдэн зусаг хонин дээр гарчихсан нүд нь бүлтэлзэн тун мэрийнгүй харайж харагдана. Мал сувайралгүй бүрэн хээлтээд өвлөө өнөтэйхэн давчихвал хавар төлийн дуу цангинаж сүү цагаа дэлгэрээд жаргал даа жаргал...

Өчигдөр орой Дагнидмаа үнээ сааж байхдаа хүрэн буханд дайруулах шахаж хувинтай сүүгээ цалгиаж асгасандаа сүйд майд болон  цухалдаж

- Хүүе Энхээ! Хөгшин хүрэн бух үнээ саалгахгүй зэл татах нь гэм! Хондрогон дээр нь яйчаад хөөгөөтхөөч! гэж ад үзэхэд нь

- Адилхан эр амьтан байж ид нь харьж яваа хөгшин бухыг ийм санаатай үед нь би яахаараа зодож нүдэх билээ? гэж алиалаад шилбүүр тасхийлгэн хэд хий ороолгож зэл тойруулан зугтаалгасаар арай гэж холдуулж билээ. Дагнидмаа ч эм амьтны заяа жамаа өмөөрч

- Энэ хэдэн үнээ энэ жил бүгд сувайрах байх аа. Наад хүрэн бух чинь цээжээ дааж харайж чадахаа байж. Дэвүүр Золоогийн хар бух харайвал харайгаасай гэхээр энэ бухны оронцгийн бөөн сүр, луглагар зовлого хоёроос айж дөлөөд манай хэдэн үнээнд ойртох ч үгүй юм. Бух тавьсан халзан боолтрого чинь том үнээнд нуруу нь хүрэхгүй хий чичээд л харагдсан. Уг нь төмсөг томтой төлөрхөг бух болж мэдмээр л царайтай юм билээ. Хээлтэй боос үнээний бараагүй,  ивэлгэж татах нялх тугал мөрөөдөн сүжирсэн хэдэн хусран сааж түмний нүдний булай болохгүй юмсан... гэж зовлон тоочин үглэсэн. Ортой л доо. Хүрэн  бух энэ жилдээ хэдэн үнээн дээр харайж дөнгөх нь үү яахнав?  Мартсанааас хол ойрынхны гэдэс цайлгах санаатай хэдэн гүүгээ барьж адуугаа хураахад хүү минь  хүртэл

- Аав аа, миний алаг гүүн дээр мэнгэт хээр азарга харайсан, төл нь хээр алаг унага гарна тийм ээ? гэж баясаж байсан. Миний өөдөсхөн хүү нартын жамын нандин учрыг гадарлаж эхлэсэн л байгаа юм даа... Сайхан даа сайхан. Үржих үрсүү амьдрал,  удам голомтын ирээдүй,  эр нь эрхтэй, эм нь  эмхтэй  байх хосын ариун ёс, хүний мүс айлын өнгө энэ л байхгүй юу даа...

Хаа сайгүй хуц ухна зүггүйтэн мал тайван байлгахгүй энд ч тэнд ч хөөцөлдөн бужигнах сүргээ чишлэн исгэчиж, тоосруулан туусаар морио хөтлөн алхаж явтал Дагнидмаа хэдэн үнээгээ ойртуулах зуураа дөхөн ирж

-  Ашгүй Халзай өнөөдөр хээрээр хээл авчихаж. Манай хөгшин хүрэн бух харайжээ. Чивний нь үсэнд тэмдэг байна! гэж өчигдөр оройны бухимдлаа гээсэн шинжтэй яриа дэлгэсээр баяртай угтав. “Шар Энхээг Дагнидмаа яаж тоосон юм бол, хүүхний тэнгэртэй туучий шүү!” гэж хэлүүлдэг  ханийнхаа царайлаг төрх туяхан бие, зөөлөн ярианд хайр хүрч

-  Чи наад бурхнаасаа ганц охин үр заяагаад төрүүлчих л дээ? Ер нь өег шимлэг намар олдсон үр чансаа чадалтай, төрөөд зундаа амархан бойжиж торнидог гэж байна шүү? гэж  өдөхөд эхнэр нь ичимхэйхэн инээмсэглэж

-  Ингээд л солиороод унадаг юм. Чиний  бурхны л шийддэг  тавилан биз дээ! гэж барьсан шилбүүрээрээ ороолгох маяг гарган хүсэнгүй эрхлэв.

Бурхан тахилгүй айл болоод ч тэр үү, гал голомтоо дээдлэсэн иймэрхүү шүтлэгтэй, “бурхнаа” ариун байлгаж бузарлахгүй байх тангарагтай хос асанж. Энхээгийн нүд жийтганан тогтворгүйтэж

-  За чи хэлсэн үгэндээ эзэн болно шүү! Диа гайгүй ээ, чамайг уу? Нэг хөөрхөн охинтой болгохгүй бол Энхээ хэний хүү болох бол доо! гэж аагаа багтааж цөхөх эрэлхүү шинжээр хий занаж наргиад “Ингэхэд түрүүн аавын гадаа мотоцикльтой хүн ирж харагдсан, хэн гуай нь морилж явна?” гэж  овоо төвшин асуув.

-        Багийн дарга ирээд аавынд орж харагдсан.

-   Багийн дарга ий, Арай манайд хонох юм биш биз дээ? Хамаг ажлын садаа чинь...!

-  Ямар ажил?

-   Би сая хэлээ биз дээ! гэхэд нь Дагнидмаа хуримын үеийнхээ жарваганаж аальгүйтсэн хачин инээмсэглэл, хайр дурыг нь оргиох  байж ядсан усхал  дотно харцаараа эр нөхрөө энхрийхэн ширвээд

-  Чи бид хоёрын “хамаг ажил” ч тиймэрхүү л юм  байна даа... гэчихээд уяхан туяхан хүүхэн  төрхөөрөө зүрхийг нь ирвэгнүүлэн инээд алдсаар  зэл рүүгээ үхрээ гилэхээр ха хөж гэж цангинуулсаар хөнгөн нь аргагүй дэгдэх нь  “Нар хурдхан жаргаатахаасай” гэж адган догдломоор асанж.

Тэр үдэш хотонд хуц ухнаны тачаангуй шуугиан, мөргөлдөх чимээ холилдон  хуйлран тогтворгүйтэж эхлэхэд Дагнидмаа “Хүрэн бухаа уяж хоноё. Зэлэн дээр үнээ хөөж тугал хэмхчиж мэднэ!” гээд гарлаа.

Намар цагийн малын үймээ хөгжөө, тэртэй тэргүй нойр хулжаана... гэж орондоо орон хөнжлөө бүлээцүүлээд Дагнидмаагаа хүсэн хүлээхэд эр хүний эрч хүч  бие дүүрээд ирэх шиг... Хоймрын орон дээр унтаж байгаа ууган  хүү бурхан  үр рүүгээ цөмцөгнөн очиж хайр ивэлгэн сүжрэн үнэрлэв. Тэгтэл гэр рүүгээ дөхөн ирж яваа Дагнидмаагийн энхрийхэн алхаа Энхээгийн хүсэл бодлыг гижигдэн хэн ч мэндийг нь эрээгүй атал солиорсон мэт “Сайхан намаржиж байна даа...” гэж  ганцаараа ярьснаа үүд нээгдмэгц бодол дотрох анаа санаагаа нууж хаах ч юмгүй

- Одоо эртхэн хэвтэж амраач дээ... гэж халамжлах хайрлах хосолмол  тачаарангуй харц, жоготой   инээд илгээн хөнжлөө ярав. Дагнидмаа орныхоо ирмэг дээр сандайлан энгэрийнхээ товчийн тайлах гэснээ

-  Наад гэрлээ унтраагаач дээ... гэж догдлонгуйхан шивэгнэж авай..

0
ЖИРГЭХ
Санал болгох
Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    4 цаг 38 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    4 цаг 44 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    5 цаг 8 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    5 цаг 34 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    5 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    6 цаг 10 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    6 цаг 30 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    6 цаг 33 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    6 цаг 49 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 24 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    8 цаг 36 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    8 цаг 47 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    8 цаг 57 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    10 цаг 3 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    10 цаг 4 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    10 цаг 21 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    10 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    11 цаг 6 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    11 цаг 25 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    11 цаг 35 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК