Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоолойн лимбэ

2024-2-07
0
ЖИРГЭХ

Цагаан сарыг тохиолдуулан монгол түмний онцлог ур ухааны туурвилаас онцгойлон хүргэж байна.


Монголчууд мал маллах арга хийгээд амьтан гаршуулж, гэршүүлэх ухаанд нэвтэрснээрээ бусад үндэстнээс ялгарч онцгойрсон нүүдэлчид юм. Газарзүйн байршлаас хамаарсан байгалийн үзэгдэлд дасан зохицохын сацуу тэдгээрийг дуурайн урлагийн урын санг тэлсээр ирсэн. “Хоолойн лимбэ”-ийг сарлаг бөлбөөлөх зэрэг уриа дуудлагаас үүссэн гэх агаад олон зуун жилийн явцад бусад малын уриа дуудлагаас илт хөгжсөн нь харагдаж байна. Хэл тагнайгаар амьгалаа урлан “урлаг” болгон хөгжмийн зэмсэг мэт дууг гарган, хангай дэлхийн дэмээр хөгжүүлэн иржээ. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын өндөр настан, хоолойн лимбэч С.Бямбажав хэлэхдээ “Ямар нэгэн хүнээр заалгасан зүйл байхгүй. Зөвхөн өөрийн оролдлогоор малын захад, уул хаданд явахдаа хадны цуурайтай хамжин дуугаргаж сурсан Бидний цөөхөн Монголчууд төсөл, ярилцлагын хэсэг, 2019)  гэсэн байна. Тэгэхээр ардын авьяастануудын урлан, багш, зааварлагч нь байгаль дэлхий ажээ.

“Хоолойн лимбэ”-ний тухай ойлголт, түүний онцлог, арга барил

Хоолойн лимбэний дуу авиа нь бодисын доргилтоос үүсдэг. Хоолойн лимбэний дуурьсал нь үүнтэй нэгэн адил. Бие эрхтний үүднээс авч үзвэл эрүү эгэм хүрэх дөрвөн хуруу зайнд хоолой, багалзуурын хэсгээр дуугардаг. Хамрын хөндий, тагнай, амны хөндий, хэл төвөнх, дууны хөвч зэргийн оролцоотойгоор лимбэдэж болдог.

Амьсгалын төрөл хэлбэр

1.Ил

2. Далд гэж хуваана. Ил амьсгааг цээжний, хэвлийн, цээж хэвлийн холимог гэж ангилдаг байна. Харин далд амьсгааг нь битүү амьсгаагаар лимбэдэхэд хэрэглэдэг бөгөөд амны хөндийн, цээжний, цээж бүсэлхийн холимог хэмээн оролцоогоор ангилдаг. Хоолойн лимбээр лимбэдэхэд амьсгааг зөв хуваарилах нь чухал юм. Амьсгааг урт богино, хурдан удаан, гүн гүехэн, хурд-хүчтэй зөөлөн гэж олон янз байдгаас эгшиглэгээний чанар, хүчдэлийн хэмжээний ялгаа үүсдэг.

Хоолойн лимбэний дуугаралтын хувьд өндөр уулархаг газар буюу Хөвсгөлд дээшээ хадааж, огцом үсрэлттэй, харин доод өнгө жигд, зөөлөн дуугарч байна хэмээн “Самгалдай”, “Шалзат баахан шарга” дууг лимбэдүүлснээр ялгааг олж харсан байна.

Лимбэ хөгжимд хуруугаараа хоолойн цохилгыг хийж байхад хоолойн лимбэ нь багалзуур, төвөнхөөр цохидгоороо онцлог.

Хамгийн даацтай, тослог, жигд дуугаралттай, манер сайтай, цохилго хаялга, нугалаа сайтай, уран нарийн оруулж лимбэтэй адил сонсогдох нь Өвөрхангайн өвлөн уламжлагч Д.Цэрэннадмидын хоолойн лимбэ байсныг судлаач Д.Наранцацрал, Б.Сүнжидмаа нар дурджээ.

Эгшиглэлтийн уртыг тодорхой заасан хэм хэмнэлийн хэмжээнд заавал тохируулан дуулах бус хоолойн лимбэчин өөрийн чадал, уран сэтгэмжээр аяныхаа зохиомжид зохицсон үргэлжилсэн эгшиглэнг гаргаж лимбэддэг. Хэмийн хувьд тэгш ба тэгш бус, хэмжээний хувьд дан, холимог, солигдмол гэхчилэн ердийн буюу нийлмэл хэмжээнүүд орсон байна.

Хоолой нь лимбэ нь хөөмий исгэрээнээс нэлээд ялгаатай боловч өгүүлэх эрхтнээр үйлддэгээрээ, дуугаралтаараа зарим зүйл нь ижил байх талтай. Хоолойгоороо лимбэдэхэд хоолойны булчингууд бүрэн ажиллаж, амьсгааны хагас түгжилтээр шингэн дуугаргахаас гадна хэл тагнайн ташилтаар аялгуулж болдог.

Өөрөөр хэлбэл хоолойгоор лимбэдэх үед багалзуурын хэсгийн булчин, төвөнх агшиж, сунах хөдөлгөөнд орон дууны хөвч чичирснээр авиа үүсдэг. (Б.Сүнжидмаа, Д.Наранцацрал, Соёлын биет бус өв: Хоолойн лимбэний судалгаа, УБ 2020 он, 46-73 тал)

“Хоолойн лимбэ” ба “Лимбэ” хөгжмийн ялгаа

Б.Цогтмагнай судлаач Д.Наранцацралтай ярилцсан ярилцлагадаа, “Хоолойн лимбэ ба Лимбэ хөгжим нь тембрээрээ төстэй учраас хоолойн лимбэ гэж нэрийддэг. Лимбэ хөгжмийг уруулаа жимийж, бүх биеэ суллаж тоглодог. Харин хоолойн лимбэ хөөмийг бодоход шахалт багатай, багалзуураас нааш тагнай, хамраас лимбэддэг” хэмээжээ.

Зэмсэг ашиглан гаргах лимбэний цохилго, өгүүлэхүйн эрхтний тусламжтайгаар цохилго, нугалаа юуг гарган хөгжимтэй адил дуугарах нь гайхалтай.

Өвлөн уламжлагчдын тухай

2019 оны байдлаар Завхан аймгийн Баянтэс сумын харьяат н.Баззаррагчаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум н.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний моторчин Ц.Цэрэннадмид, Хөвсгөл аймгийн харьяат МУСТА, ахмад уран сайханч О.Лхагваажий түүний шавь Ринчинлхүмбэ сумын харьяат Д.Хишгээ, Б.Нямбилэг. Улсын тэргүүний ардын авьяастан, өндөр настан О. Бямбажав, Өмнөговь аймаг Ханбогд сум Б.Бөгбаатар, Баянхонгор аймгийн Бууцагаан сум М.Дивуз түүний хүү Д.Түвшинтулга, хөөмийч С.Мөнхтогоо нарыг дурьджээ. (Б.Сүнжидмаа, Д.Наранцацрал, Соёлын биет бус өв: Хоолойн лимбэний судалгаа, УБ 2020 он, 9, 58-р тал)

Уг судалгааг зөвхөн өвлөн уламжлагчдад тулгуурлан хийсэн болохыг судлаач дурдсан байна. 1966, 1986 онд явагдаж байсан шиг Бүх ард түмний урлагийн наадмыг одоо сэргээн явуулбал тал талаас өвлөн уламжлагчид цуглахын сацуу, ард түмний дунд хоолойн лимбийг сонирхох, сурах эрмэлзэл төрж, түүнийг даган устах аюулаас холтгох боломжтой байна.

Төгсгөлд

Хоолойн лимбэ нь бидний “язгуур” мөн чанар, гоо зүйн мэдрэмж, байгаль, байгальд оршигч амьтдыг танин мэдэсний илрэл, тэдэнд ээнэгшсэн урлаг. Эрт үеэс уламжлалт мал хуйгаа өсгөн үржүүлж, шим шүлтийг нь хүртэж ирсэн нүүдэлчдийн хувьд адгуусан амьтдыг өөрсдийнх нь хэлээр уриалан дуудаж, түүнийгээ өгүүлэхүйн эрхтний оролцоотойгоор хөгжим болтол нь хөгжүүлж иржээ. 

М.Дэвээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    6 цаг 44 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    6 цаг 53 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    6 цаг 59 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    11 цаг 16 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    11 цаг 50 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    13 цаг 9 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    13 цаг 18 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    13 цаг 54 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    14 цаг 1 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    14 цаг 13 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    14 цаг 41 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    15 цаг 1 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    15 цаг 9 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    15 цаг 30 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    15 цаг 32 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    15 цаг 39 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    15 цаг 51 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    16 цаг 27 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    17 цаг 31 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    18 цаг 26 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК