Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2023-10-30
0
ЖИРГЭХ

 

Уншигч та бүхэнд энэ долоо хоногийн буюу аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 5-ны  өдрийн зурхайг танилцуулж байна. 


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 1)

-Хонь-

Энэ долоо хоногийг өөртөө зориул. Шинэ зүйл судлахад цагаа зарцуул. Хувийн амьдралын хэв маяг, аль эсвэл дүр төрхөө өөрчлөх шинэ зүйл туршаарай. Санхүүгийн байдлаа сайжруулах шинэ стратеги боловсруулахад тохиромжтой. Шаргуу хөдөлмөрлөж олсон мөнгөнийхөө ихэнх хэсгийг материаллаг зүйлд зарцуулах төлөвтэй байна. Гэхдээ үүгээрээ та гэр бүлийнхнээ баярлуулж чадна. Хожим нь төлбөр тооцооны асуудалд орохоос сэрэмжилж, хөрөнгө оруулалт, зээлээ сайтар хянаарай. Өөрийн мэдрэмжээ хайр уу, шохоорхол уу гэдгийг таних долоо хоног. Таны гадаад төрх, сэтгэл татам байдал хайртай хүнд тань таалагдана. Ядарч, дархлаа суларвал өдөр тутмын ажлаасаа түр хөндийрөөд шинэ зүйл хийгээрэй.


 

Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 2)

-Үхэр-

Энэ долоо хоногт бие махбод болон сэтгэл санааны хувьд ядарч туйлдаж магадгүй. Өөрийгөө барьж дийлэхгүй зарим нэг хүчтэй сэтгэл хөдлөлийг даван туулж магадгүй. Карьерийн тухайд зорилгодоо хүрэхийн тулд тууштай байгаарай. Амжилт гаргах цаг мөдхөн байна. Албан тушаал ахих, өсч дэвжих тухай сайхан мэдээ сонсож магадгүй. Хайртай хүнтэйгээ лааны гэрэлд оройн зоог барих ч юм уу романтик төлөвлөгөө гаргаарай. Санхүүгийн төлөвлөгөө, зардлын менежмент дээрээ үр дүнтэй ажиллах долоо хоног. Үр дүнд нь та маш их мэдлэгэ, туршлага хуримтлуулж үлдэх болно. Долоо хоногийн сүүл үеэр сэтгэл түгшээсэн зарим нэг зүйл тохиолдож магадгүй. Тайван байж, хэрүүл маргаанаас зайлсхий.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 3)

-Ихэр-

Энэ долоо хоногт та бусдын тус дэмийг хангалттай хүртэнэ. Найзуудтайгаа холбоо тогтоож, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж магадгүй. Хамтран ажилладаг хүнд тань заавар зөвлөгөө хэрэгтэй болж, та багшийн үүрэг гүйцэтгэж магадгүй. Хэцүү төслийн ард гарахыг хичээж байгаа найз нөхөртөө сайн дураараа туслаад өгөөрэй. Хайртай хүнтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрөөнө. Та хоёрын сэтгэл санаа тогтвортой, амьдрал гайхалтай бүрэн дүүрэн байна. Хайртай хүндээ магтуулна. Санхүүгийн байдал сайн байгаад зогсохгүй тусламж хэрэгтэй хүмүүст туслана. Урт хугацааны санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаарай. Эрүүл мэндийн тухайд дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын хэв маягийг сонгоорой.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 4)

-Мэлхий-

Энэ долоо хоногт карьертаа түлхүү анхаарал хандуул. Урт хугацааны ажил хэргийн төлөвлөгөөгөө гаргах ч юм уу илүү том төсөл дээр ажиллаж эхлэхэд тохиромжтой. Бизнес аялалд явах, цахим хичээлд суух, ажилтай холбоотой хурал цуглаанд оролцох гэх мэт боломжийг бүү алдаарай. Замд тань таарах шинэ санаа, боломж нэг бүрийг анхаараарай. Гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлнэ. Хайртай хүнтэйгээ хамт сэтгэл санаа сайхан байна. Төлбөр тооцооны асуудлаас болж толгой өвдөж магадгүй. Санхүүгийн бэрхшээлдээ санаа зовохын оронд орлогын нэмэлт эх үүсвэртэй болох талаар бодож үзээрэй. Өөртөө зориулан төсөв зохиогоод, түүнийгээ хатуу чанд мөрдөхийг зөвлөе. Хурц хоол хүнснээс зайлсхий.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 5)

-Арслан-

Аливаа ажил хэргийг илүү том зургаар нь харахын тулд нэг алхам ухрах шаардлагатай болно. Сонирхож буй сэдвээрээ өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сур. Унш, бич, судал. Хамт ажилладаг хүнийхээ тусламжтайгаар ахиж дэвшиж магадгүй. Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх хүсэл эрмэлзэл тань өндөр байна. Шинэ танилтай болж, бусдад нөлөөлөхөд тохиромжтой үе. Хайр дурлалын харилцаанд тань бага зэрэг анхаарал халамж хэрэгтэй байна. Уйтгартай зүйлсээ хаяад хайртай хүнээ гайхшруул. Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд багагүй мөнгө зарцуулах төлөвтэй байна. Хааяа өөрийгөө баярлуулахад гэмгүй. Үүний зэрэгцээ мөнгөний урсгалыг тасалдуулахгүйн тулд төлөвлөгөөтэй ажилла.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 6)

-Охин-

Энэ долоо хоногт өөрийгөө сайжруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Зөн совингоо дагаад илүү том зорилгын төлөө тэмүүл. Чухал уулзалтад оролцох юм уу илтгэл тавих бол өөрийнхөөрөө байгаарай. Шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөж байсан бол энэ долоо хоногт хамгийн тохиромжтой үе. Хайр дурлалын харилцаанд зөрчилдөөн гарч, сэтгэл санаа зовооно. Тэвчээрийг тань шалгах долоо хоног гэдгийг санаарай. Танд асуудлыг шийдвэрлэх авъяас байж болох ч болгоомж хэзээд илүүдэхгүй. Санхүүгийн байдлаа сайжруулмаар байгаа бол бизнесийн шинэ хэтийн төлөвийг эрэлхийл. Том шийдвэр гаргахаасаа өмнө мэдээллээ дахин нэг нягтал. Цуу ярианд шууд итгэж болохгүй. Хооллох зуршлаа өөрчлөхгүй бол эрүүл мэнд сайнгүй байна.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 7)

-Жинлүүр-

Энэ долоо хоногт та дотно харилцааг нэн тэргүүнд тавина. Хайртай хүнтэйгээ эсвэл дотны найзтайгаа цагийг сайхан өнгөрүүлж, болзоонд явна. Буулт хийх нь харилцаагаа сайжруулах хамгийн чухал алхам. Ажил мэргэжлийн хувьд шинэ багт нэгдэх эсвэл шинэ хүнтэй хамтран ажиллаж эхэлнэ. Бусад хүмүүсийн эерэг энергийг эвдэлгүй ямар ч саналыг нээлттэй хүлээж авахыг хичээгээрэй. Энэ саналууд нь эргээд танд ашиг тусаа өгнө. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахаас зайлсхий. Хожим нь өрөнд орох эрсдэлтэй. Урт хугацаандаа санхүүгийн амжилтад хүрэхэд тань туслах хүчирхэг хүмүүстэй харилцаа тогтоохыг хичээ. Амжилтад хүрэх дөт зам гэж байхгүй учир зөв зам дээр анхаарлаа төвлөрүүлээрэй.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 8)

-Хилэнц-

Энэ долоо хоногт тун завгүй байна. Олон жижиг ажилд ухаан санаагаа зарцуулахын зэрэгцээ шинэ үүрэг хариуцлага хүлээж магадгүй. Үүнээс болоод анхаарал сарних магадлалтай. Анхаарал төвлөрөлөө хадгалахын тулд ажлаас ажлын хооронд завсарлага авч байгаарай. Долоо хэмжиж нэг огтол. Хайр дурлалын харилцааны гол цөм нь итгэл. Ганц бие хилэнцийнхэн хосоо хайж байгаа бол нэн тэргүүнд тухайн хүндээ итгэх ёстой гэдгийг санаарай. Санхүүгийн байдал сайжирна. Удаан хүлээсэн ашиг орж ирнэ. Туршлага, ур чадварынхаа ачаар бизнесээ өргөжүүлж чадна. Ажлын ачаалал ихэссэний улмаас ядарч магадгүй. Тиймээс ажлуудаа эрэмбэлж, хамгийн чухлаас нь эхлэн эрч хүчээ зарцуулаарай.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 9)

-Нум-

Энэ долоо хоногт шинэ хүмүүстэй хамтарч ажиллах болно. Учир нь төслийн явцад таныг өөр багт хуваарилж магадгүй. Эсвэл танай баг бүрэлдэхүүнд шинэ хүмүүс нэмэгдэнэ. Тиймээс хүмүүстэй мэдлэгээ хуваалцаж, өөрийгөө хөгжүүлэх сайхан боломж гэж үүнийг хараарай. Хайр дурлалын харилцаанд таны сэтгэл хөдлөл давамгай байна. Өчүүхэн бэрхшээлд хүртэл сөхөрч, сэтгэлээр унах хандлагатай байна. Харилцаагаа аврахын тулд хайртай хүнтэйгээ нээлттэй ярилцаарай, хайраа илэрхийлээрэй. Санхүүгийн хувьд хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, шинэ компани байгуулах зэрэгт азтай одтой байна. Зүгээр л бүх хүчээ дайчил. Эцэст нь үр шимийг нь хүртэх болно. Өөдрөг, эрч хүчтэй байснаар төлөвлөсөн ажлуудаа хугацаанаас нь өмнө дуусгаж чадна. Эрүүл хооллолтын төлөвлөгөө боловсруул.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 10)

-Матар-

Энэ долоо хоногт ихэнх цагийг гэр бүлтэйгээ өнгөрөөнө. Ажлаа түр хойш тавиад, гэр бүлээ нэгдүгээрт тавь. Хайр дурлалын харилцааныхаа зөрчлийг хэдий хурдан шийднэ, төдий чинээ сайн. Өр шир байгаа бол энэ долоо хоногт ихэнхийг нь барагдуулж чадна. Мөн та хэн нэгэнд тус болсон бол тэр хүн тань эргээд талархлаа илэрхийлж, хариу барина. Танд тусламж хэрэгтэй байгаа бол бусдад хандахаас бүү эмээ. Шинэ бизнес эхлүүлэхэд тохиромжтой. Өмнөх хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэнэ. Нийгмийн сүлжээгээ өргөжүүлэх шинэ боломжуудыг эрэлхийл. Эрүүл мэнд маш сайн байх ч ус сайн уугаарай. Ажил дээрээ онцгой үр бүтээмжтэй, аз жаргалтай байж чадна.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 11)

-Хумх-

Энэ долоо хоногт шинэ, хуучин танилуудтайгаа уулзаж учраад завгүй байна. Шинэ хүмүүстэй танилцахаас гадна хуучин найз нартайгаа ч уулзаж, урам зориг авна. Олон ажилд самгардаж магадгүй. Утасны дуудлага, цахим шуудангаас эхлээд анхаарал сарниулах зүйлс бишгүй байна. Аливаа тоон мэдээлэл гаргахдаа гол баримтуудыг орхигдуулах вий анхаараарай. Хайр дурлалын харилцаа бүтэмж муутай байна. Хайртай хүндээ сэтгэгдэл төрүүлэхийг хичээх ч санаснаар болохгүй бололтой. Мэдрэмжтэй байхын зэрэгцээ сэтгэл хөдлөлөө хянаж гэмээнэ эрүүл харилцаагаа хадгалж үлдэж чадна. Үнэтэй эд хөрөнгө худалдаж авахаас зайлсхий. Үүний оронд мөнгөө хэмнээд илүү том зүйлд хадгал. Эрүүл мэнд сайн. Гагцхүү өөрийн ааш авираасаа болж сэтгэл хямарч магадгүй.


Таны оюун санаа хэдэн настай бол? Ордоороо тодорхойлъё (фото 12)

-Загас-

Энэ долоо хоногт та ажил дээрээ урам зориг дүүрэн байна. Шинэ төсөл боловсруулж, шинэ санаагаа хэрэгжүүлж чадна. Бие дааж аливаа ажил эхлүүлэхэд тохиромжтой. Хэлэх гэснээ хэлчихдэг хурц зан ааштай хүмүүсээс болж бухимдах үе гарна. Гэхдээ зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг санаад тэвчээртэй байгаарай. Зөөлөн байсны үр дүнд цаад хүмүүс тань ч тайвширж, танд ажлаа дуусгах боломж олгоно. Хайр дурлалын харилцаагаа аврахын тулд багагүй хүчин зүтгэл гаргах шаардлагатай байна. Санхүүгийн байдал дунд зэрэг. Сонор сэрэмж, болгоомж хэзээд илүүдэхгүй. Их хэмжээний мөнгө олох боломж гарах ч гэлээ ирээдүйгээ харж, одооноос хэмнэ. Эрүүл мэндээ үл тоомсорлон, хэт их ажилласнаас болоод сэтгэл түгшиж, бие ядрана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 2 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    1 цаг 13 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    2 цаг 12 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    2 цаг 17 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    2 цаг 17 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    11 цаг 32 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    11 цаг 40 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    11 цаг 47 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    16 цаг 3 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    16 цаг 38 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    17 цаг 57 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    18 цаг 6 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    18 цаг 42 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    18 цаг 49 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    19 цаг 0 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    19 цаг 29 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    19 цаг 49 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    19 цаг 57 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    20 цаг 18 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    20 цаг 20 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК