Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

KHARKHORUM фестиваль гурав дахь удаагаа зохиогдох гэж байна

2023-10-30
0
ЖИРГЭХ

Kharkhorum Visual art & Music festival ирэх сарын 3,4-ний өдрүүдэд AIC Steppe Arena - Мөсөн Өргөөд SPIRITS сэдвийн дор зохион байгуулагдана. Уг фестивалийг олон хүн электроник хөгжмийг визуал дүрслэлтэй хослуулан хөгжим сонирхогч залууст шинэлэг, содон зүйлс үзүүлэхээр зорьж буй гэдгээр нь мэддэг. Kharkhorum нь жилд хоёр удаа зохиогддог бөгөөд энэ удаад хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа болох гэж байгаа нь энэ юм.

Уг фестивалийн Ерөнхий зохион байгуулагчаар AIC Steppe Arena, Ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком, Нэткапитал, дэмжигчээр Соёлын яам ажиллаж байна.

Турк гаралтай techno урсгалаар дагнан тоглодог DJ Len Faki нь 2007 онд гаргасан “Rainbow Delta / Mekong Delta” бүтээлүүд, мөн My Black Sheep болон Odyssee II зэрэг тракууд нь 2007-2008 онд хит болон цойлж хөгжмийн олон сэтгүүлд "Best Track", "Best Producer" гэхчлэн шагналуудыг хүртэж урьд өмнө хэн ч үзүүлж байгаагүй амжилт тогтоосноор нь олон хүн мэддэг.

DJ Nastia бол Украйн гаралтай, techno, house урсгалаар дагнан тоглодог артист юм. Тэр тогтоож болох мэт хүчирхэг хэмнэл, давтамжит цохилт, өөрийнх нь эрч хүч илэрхийлэгдэх хөгжмөөрөө олны анхаарлыг татаж чадсан. DJ Nastia нь Awakenings, Time Warp, London Printworks гэхчлэн түүнд тоглож үзээгүй томоохон фестиваль гэж үгүй, бөгөөд Mixmag болон DJ Mag зэрэг олон улсын хөгжмийн нэр хүндтэй сэтгүүлүүд онцолсоор байдаг туршлагатай уран бүтээлч юм.

Kollektiv Turmstrasse нэрт хөгжмийн нэгдлийг  “Sorry, I am late”,  ‘Last day’, ‘Ordinary’ зэрэг тракаар нь олон хүн таних биз. Тэд бол дэлхийн techno, house урсгалд өөрсдийн хэв маягаар хүчтэй нөлөө үзүүлсээр буй уран бүтээлчид юм. Тэдний хөгжим breakbeat, indiedance, techno зэргээс гадна hiphop болон pop урсгалын сонирхолтой элементүүдийг хольсноороо ялгардаг.

Герман гаралтай deep house, techno урсгалаар тоглодог DJ Hosh нь 2004 оноос хойш тасралтгүй хөгжимтэй өөрийгөө холбож, одоо Европын орнуудад резидент артистаар ажилладаг. Hosh уран бүтээлийнхээ суурийг Испанид тавьсан бөгөөд электроник хөгжмийн болон тус улсын соёлын онцлогоос шалтгаалан хөгжмөөрөө дамжуулан сэтгэл хөдлөлийн үелзлэлийг бүжгийн талбайд зориулан урлаж чаддаг гайхам артист юм.

Мөн энэ удаад, GERLEE MERLEE, Khukhjim, OG, Henza, Enkoolion, TMK, Giin, Jik, Tukso, Asuri, Soyol, PJ, Rush, Tuvshin, Itgel Yo, Soyol, Odissey, EID55558.555 гэх дотоодын Dj нар оролцоно. Олон улсын нөлөө бүхий артистуудыг Монголд амжилттай яваа DJ нарын хамтаар сонссоноор үзэгчид электроник хөгжмийн цаг үеийн хэв шинжийг ойлгох, уран бүтээлчдийн ур чадварыг таних, ялгарлыг нь олж харах гэх мэт олон төрлийн мэдлэгтэй болох боломжтой юм. Тодруулбал, электроник артистууд өөрийн харах өнцөг, мэдрэмжийг хөгжмийн дэд урсгалаар дагнан илэрхийлдэг. Энэ төрлийн хөгжмийн салбарт уран бүтээлч нар бие даан ажиллахаас илүүтэйгээр label компанид хамаарагдан, баг хамт олноороо хөгжиж, хамтран хөгжмийг түгээх нь элбэг юм. Иймд, Kharkhorum Visual art & Music festival дотоодын уран бүтээлч нарыг сонгохдоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л  label-ийг судалж,  өөрийн хэв маяг, өнгө төрхөөр салбартаа ялгарч чадсан DJ нарыг онцолдог.

          Дүрслэх урлагийн биет болон хөдөлгөөнт илэрхийллийг технологитой хослуулан хүргэж байгаа учир Kharkhorum-ыг music and visual art festival хэмээн тодорхойлдог. Kharkhorum Visual art & Music festival chapter 3: Spirits нь 2000 мкв, 360 градус хэмжээст инсталляци дэлгэцээр дамжуулан визуал шоу хүргэхээр болжээ. Ингэснээр үзэгчдэд хөгжим тухайн хүнийг бүхэлд нь нөмрөн авч буй мэт мэдрэмж төрүүлнэ. Өөрөөр хэлбэл, Kharkhorum нь  зөвхөн сонсох, харах бус тухайн хөгжмөөр амьсгалах, визуал урлаг сэтгэл зүрхийг эзэмдэхийг мэдрэх, хөгжмийн өнгө төрх сэтгэл санаанд хувилан, бодол эргэцүүлэлд нөлөөлж чадах зэрэг олон талын мэдрэхүйд зориулсан эрин үеийн шинэлэг хэлбэр бүхий фестиваль юм. Тус фестивалийг сонгосноор үзэгч урлагийг олон талаас нь мэдрэх боломж бүрдэж цаашлаад мэдлэг, мэдрэмжээ холин чагнаж чаддаг чанартай үзэгчдийн нэг болох нөхцөл үүснэ.

              Электроник хөгжмийн тоглолтууд rave, industrial, free party гэх мэт түгээмэл тав орчим төрлийн хэв маягт хуваагддаг. Манай оронд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй клубт хөгжмийн хэмнэлд эрх чөлөөтэйгөөр бүжиглэх боломжтой, ‘free party’ хэв маяг илүү дэлгэрсэн. Дээр дурдсанчлан Kharkhorum фестиваль нь чанартай үзэгчдийг төлөвшүүлэх зорилготой тул электроник хөгжмийн rave хэв магт тулгуурлан зохиогддог юм. Rave хэв маяг нь зохион байгуулагдаж байгаа орчны онцлогт тулгуурлан хөгжмийг олон талаас нь мэдрэх боломж олгодог юм. Хөгжмийн хэмнэлийг тодоор мэдрэх тусам үзэгч хөгжмийн хэв маягт автаж, өөрийн эрхгүй бүжиг болон илэрхийлэгдэнэ. Иймд, Kharkhorum фестиваль аль болох том орон зай бүхий бүжиглэх талбайг бэлдэн өгч байгаагаараа ялгарна. Энэ нь үзэгчид өөрийн стресс ядаргааг бүжгээр тайлахын сацуу сонирхолтой, шинэлэг визуал шоу үзэж сэтгэхүйн хүрээлэл, мэдрэмжийг нэмэх гээд олон талын онцлогтой юм.

Тасалбар худалдан авах:

Тасалбар худалдан авах:  

steppearena.mn

shoppy.mn

ticket.mn

 

Фестивалийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/Kharkhorum.festival

0
ЖИРГЭХ
Санал болгох
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 3 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    1 цаг 14 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    2 цаг 13 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    2 цаг 18 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    2 цаг 18 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    11 цаг 33 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    11 цаг 42 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    11 цаг 48 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    16 цаг 4 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    16 цаг 39 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    17 цаг 58 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    18 цаг 7 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    18 цаг 43 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    18 цаг 50 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    19 цаг 2 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    19 цаг 30 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    19 цаг 50 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    19 цаг 58 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    20 цаг 19 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    20 цаг 21 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК