Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг үлгэр: Анна, Элза хоёр эгч дүүсийн үлгэр

2023-12-18
0
ЖИРГЭХ

Эрт урьдын цагт Ариндэлийн хаант улсад Элза болон Анна хэмээх эгч дүүс гүнж нар амьдардаг байжээ. Тэд бага балчир байхдаа өдрийг хамтдаа тоглож өнгөрүүлэн бие биенийхээ хамгийн сайн найзууд байжээ. Гэвч нэг л өдөр энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Юу болсон вэ? гэхээр том эгч Элзад цас мөсийг удирдах хүч чадал байдаг байлаа.

 Үүнийг зөвхөн ээж, аав болон хонгорхон дүү Анна нь л мэддэг байв. Анна гэхдээ эгчээсээ айлгүй байнга эгчтэйгээ хамт цас мөсөөр тоглоё хэмээн эгчийнхээ араас гүйдэг байлаа.

Нэгэн шөнө урьдын л адил Анна Элза эгчийгээ сэрээн том бүжгийн өрөөнд цасаар тоглоё хэмээн урьжээ. Элза ч зөвшөөрч цасаар байлдан, мөсөн дээр гулган тоглож байгаад Элза Аннаг санамсаргүй өөрийн хүчээр оночхов гэнэ.

 Цас мөсний ид шидээр цохиулсан Анна газар ухаан алдаж унахыг харсан Элза ээж аавынхаа хамтаар уулын гүн дэх троллууд дээр очиж Аннаг аврахыг гуйлаа. Ахмад тролл Аннаг үзээд “Аннаг аварч болно. Энэ удаадаа тэр толгойдоо цохиулсан болхоор гайгүй өнгөрлөө.

Хэрэв зүрхэндээ цохиулсан бол би ч аварч чадахгүй шүү.” Хэмээн санууллаа. Үүнээс хойш Элза хайртай дүүгээ дахиж гэмтээчих вий дээ хэмээн айж дүүгээсээ зайгаа барих болов.  Эгчээсээ хөндийрсөн Анна ч тун удалгүй тэр шөнийг мартаж, эгчийгээ цас мөсний ид шидтэй гэдгийг ч мартав.

Харин хаан хатан хоёр тэр шөнийн үйл явдлаас олон зүйлийг ухаарч орд харшийнхаа хаалгыг хааж,  хэнийг ч оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингээд бүх зүйл гайгүй болно гэж бүгд бодсон боловч харамсалтай зүйл болж хаан хатан хоёрын сууж явсан завь далайн шуурганд орж нас барсан мэдээ тун удалгүй Элза Анна хоёрт ирлээ.

elsa draw

 Анна Элза хоёр гашуудан буцаж дотносохыг хүссэн боловч Элза өөрийн хүчийг удирдаж сураагүй тул зөвшөөрсөнгүй дүүгээсээ улам илүү холдсоор олон жилийг өнгөрүүлэв.

Цаг хугацаа ниссээр Элза 21 нас хүрч албан ёсоор хатан хаан болох өдөр ирлээ. Энэ үеэр өмнө нь харшид хэнийг ч оруулахгүй гэсэн хуулийг цуцалж харшийн хаалгыг томоор нээж улсын бүх хүнийг хатан хаан болгох ёслолд урилаа. 

Элза олон хүний өмнө хүчээ харуулах вий хэмээн санаа зовж байхад харин Анна Умардын хаант улсын ханхүүтэй бүжиглэж байв. Харшид ганцаархнаа өссөн Аннагийн зүрхийг ханхүү булааж тэр хоёр тэр доороо л гэрлэх шийдвэр гаргав.

 Үүнийг сонссон Элза гайхаж шийдвэрийг нь эсэргүүцэв. “ Та хоёр өнөөдөр л танилцсан шүү дээ. Гэрлэх шийдвэр гаргахад хэтэрхий эрт байна.” гэсэн Элзагийн үгийг сонссон Анна уурлан Элзатай маргалдав. “Танд миний гэрлэх хамаатай гэж үү? Та угаасаа л намайг тоодоггүй шүү дээ.”

 гэхэд Элзагийн сэтгэл тогтворгүй болж хүчээ удирдаж чадалгүй бүжгийн өрөөг хөлдөөчхөв. Үүнийг харсан бүх хүмүүс гайхсан айсан царайгаар Элза руу харлаа. Элза сандран уул руу зугтлаа. Тэр Ариндэлд зуны нар ч хайлуулж чадахгүй мөсөн өвөл үлдээснээ мэдэлгүй уул өөд гүйн одов.

castle frozen

Анна юу хийснээ ойлгоод өөрийн улсаа ханхүүд үлдээж Элзагийн араас явлаа. Гэвч түүнд ой мод руу л гэхээс биш өөр явах зүг чиг байсангүй. Дээрээс нь унаж явсан морь нь уул өөд өгсөж чадахгүй байв. Аннаг морио үлдээгээд өөрөө эгчийгээ хайхаар уул өөд алхав гэнэ. Морьгүй Анна яахаа мэдэхгүй байтал азаар цаа буга унасан мужаан залуутай таарав. Анна учир байлдаа тайлбарлаад мужааныг өөртэй нь хамт явахыг гуйлаа. Мужаан ч зөвшөөрөн тэр гурав Элзаг хайж явсаар үзэсгэлэнтэй мөсөн төгөлд орж илбээр амьд болгосон цасан хүнтэй таарч гэнэ. Цасан хүн тэдний учир байдлыг сонсоод зуныг авчрахад тусална хэмээн амлаад Элзагийн зүг дагуулж явлаа.

Энэ үеэр Аннагийн морь Ариндэлд ганцаархнаа буцаж ирэхийг харсан ханхүү хүмүүст хандан Аннаг буцааж авчиръя хэмээн хүмүүс цуглуулан эрэлд гарлаа. Харин манай дөрөв урт замыг туулсны эцэст Элзагийн үзэсгэлэнтэй мөсөн харшийг олж очин алмайрч хэсэг зогсов. Эцэст нь Анна Элзатай уулзаж Ариндэлд болж буй мөсөн шуурганы тухай Элзад хэлэв. 

Элза санаа зовсон ч гэсэн хэрхэн шуургыг зогсоохоо мэдэхгүй болохоор буцаж очихыг хүсэхгүй байлаа. Анна Элзаг гэртээ буцаж ирээч хэмээн ятгахыг хүссэн боловч Элза дургүйцэж санаандгүй өөрийн ид шидээр Аннагийн цээжийг цохичхов.

 Анна ид шидэд цохиулсан ч гэсэн бууж өгөлгүй Элзаг хамт буцаач хэмээн ятгахын харсан Элза том хүчтэй цасан хүн бүтээж Анна болон найзуудыг нь өөрийн мөсөн харшаасаа хөөж гаргалаа.

 Хөөгдсөн ч гэсэн Анна бууж өгөлгүй буцаж орохыг хүссэн боловч мужаан Аннагийн үсийг цагаан болж байгааг хараад өөрийн гэр бүл болох троллууд дээр Аннаг дагуулан ирлээ. Ахмад тролл Аннаг үзээд Элза өөрийн хүчийг буцааж авахгүй бол Анна мөс болон хөлдөх болно гэдгийг тайлбарлаад өөр нэгэн аргыг Аннад зааж өгөв.

 “Зөвхөн жинхэнэ хайрын үйлдэл л мөсөн зүрхийг хайлуулж чадна” хэмээн ахмад троллын хэлэхэд үүнийг сонсоод мужаан залуу, Аннаг ханхүү руу хүргэж өгөхөөр Ариндэлийн зүг яаран хөдөллөө.

Энэ үеэр ханхүү өөрийн цэргүүдийн хамтаар Элзагийн харшийг олж очин Элзаг барьж Ариндэлийн шоронд хорьлоо. Анна ч энэ үед ханхүүг олон хэрхэн ид шидэд цохиулсан тухайгаа хэлээд өөрийг нь жинхэнэ хайрын үнсэлтээр аврахыг хүслээ. 

Ханхүү үүнийг сонсоод баярлан Аннаг өрөөнд нь цоожлоод Аннад хайргүй зөвхөн хайртай дүр эсгэж байгаад Ариндэлийн хаант улсын хаан болох төлөвлөгөөтэй байснаа хэлж өглөө. Үүнийг хэлснийхээ дараа хорон санаат ханхүү Аннаг өрөөнд нь мөс болог хэмээн үлдээж Элзаг олохоор гарлаа.

 Азаар цасан хүн Аннаг олж гал асаан дулаацуулж байтал мужаан залуу хааны харш руу давхин ирж байгааг харав. Аннаг ханхүү биш мужаан залуу үнсэх ёстой гэж цасан хүн бодов. Анна цасан хүн хоёр өөрсдийгөө сайхан дулаалаад мужааны өөдөөс цасан шуурганд алхаж эхэллээ.

Харин нөгөө талд Ханхүү, Элзаг зугтаж байхыг хараад араас нь хөөн Анна Элзагийн ид шидэнд цохиулж мөс болон үхсэн тухай худлаа ярилаа. Үүнийг сонссон Элзагийн зүрх нь эмтэрч , амьгүй хүүхэлдэй шиг газар нурж унав.

 Ханхүү энэ байдлыг нь ашиглан сэлмээ сугалаад Элзаг хороохоор завдан сэлмээ далайтал үүнийг харсан Анна эгчийгээ хамгаалахаар сэлэмнийх нь урд орж зогслоо. Тэр үед Анна ч мөс болон хөлдөж ханхүүгийн сэлэм мянга мянган ширхэг болон хагарлаа. Үүнийг харсан Элза мөс болсон дүүгийнхээ биеийг тэврэн авав.

 Гэнэт гайхамшиг болж  Аннагийн бие буцаж хайлж эхлэн Анна эргэн амилав. Ийнхүү эгч дүү хоёр ахин нэг удаа тэврэлдлээ. Цасан хүн үүнийг хараад ахмад троллын хэлсэн “ Жинхэнэ хайрын үйлдэл хөлдсөн зүрхийг хайлуулах болно” гэсэн үгийг саналаа. Аннагийн эгчдээ өгсөн хайр Элза болон Ариндэлийг аварч чадлаа.

Эгч дүүс хоёр дахин хамгийн сайн найзууд болж Ариндэлд дахин зун цаг ирлээ. Зуны халуун нарнаас цасан хүнийг хамгаалж Элза түүнд жижигхэн цасны үүл бэлэглэв. Харин Элза Анна дүүдээ зориулан  харшийн хаалгыг үргэлж нээлттэй байлгах  хууль гаргалаа. Ингэж л эгч дүүсийн хайр мөнхийн өвлийг ялж чадсан юм даа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    9 цаг 9 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    9 цаг 18 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    9 цаг 24 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    13 цаг 41 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    14 цаг 15 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    15 цаг 34 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    15 цаг 43 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    16 цаг 19 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    16 цаг 26 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    16 цаг 38 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    17 цаг 6 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    17 цаг 26 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    17 цаг 34 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    17 цаг 55 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    17 цаг 57 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    18 цаг 4 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    18 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    18 цаг 52 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    19 цаг 56 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    20 цаг 51 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК