Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ?

2024-1-08
0
ЖИРГЭХ

Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоу олны дунд шуугиан дэгдээж, үзэлт нь жил ирэх тусам өссөөр байгаа билээ. Энэ жил шоуны гурав дахь бүлэг үзэгчдийн хүртээл болж буй. Ялангуяа сүүлийн үед TikTok, Instagram зэрэг сүлжээнүүдийн тусламжтайгаар алдаршсан тус бүтээлийн оролцогчид, хөтлөгчид болон шоуны зураг авалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 


ШОУНЫ ТУХАЙ 

Netflix's Single's Inferno is the Citizen Kane of dating shows | British GQ

“Single’s Inferno” болзооны реалити шоуны үйл явдал Netflix-ийн “Too Hot to Handle” шоуг санагдуулах хэдий ч Солонгосын хувилбарт ганц бие оролцогчид “Там” хэмээн нэрлэгдсэн хүндхэн амьдрах орчинд буюу эзэнгүй мэт арал дээр найман хоногийг өнгөрүүлэх бөгөөд өгөгдсөн өдрүүдэд бусад оролцогчидтойгоо танилцаж тэр дундаас бие биенээ олсон хосууд “Диваажин” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой билээ. Мөн “Тамд” байх хугацаандаа оролцогчид өөрсдийн нас болон ажил мэргэжлээ бусдад хэлэх хориотой. Зөвхөн “Диваажин” руу хамт болзоонд явсан оролцогчид эдгээр мэдээллүүдийг бие биетэйгээ солилцож, илүү дотносох боломжтой юм. Нийт арван ангиас бүрдэх тус реалити шоунд нийт 12 хүн шоунд оролцож буй. Түүнчлэн үзэгчдийн хамт Солонгосын нэрт уран бүтээлчид буюу жүжигчин Ли Да Хи, дуучин Кюхён, комедиан Хон Жин Кён, рэпер Ханхэ нар хөтлөгчдийн үүргийг гүйцэтгэн оролцогчдын үйлдэл бүрийг хянаж, өөрсдийн сэтгэгдлээсээ анги бүрт хуваалцжээ.


ЗУРАГ АВАЛТЫН ХИЙСЭН БАЙРШИЛ

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 2)

“Диваажингийн” зураг авалт Инчон хотын онгоцны буудлын ойролцоо байрлах “Paradise City” тансаг зэрэглэлийн зочид буудалд хийгджээ. Сонирхуулахад, BLACKPINK хамтлагийн гишүүд Rosé болон Jennie нар тус зочид буудалд өнгөрсөн жил амралтаа өнгөрүүлснийг нь шүтэн бишрэгчид нь олж тогтоосон байна. Мөн бусад нэрт дуучид болон кино багийнхан “Paradise City”-д клип, киноны зураг авалт зэргийг хийдэг тул уг буудал нь Солонгосчуудын дунд нэлээд нэр хүндтэй байдаг гэнэ. Харин “Там” хэмээн нэрлэгдсэн арал нь тус зочид буудлын дэргэд байрлах Saseungbong-do арал байжээ. Шоуны оролцогчид зочид буудал болон арал хооронд нисдэг тэрэгний тусламжтайгаар зорчдог билээ.


ШОУНЫ ЭМЭГТЭЙ ОРОЛЦОГЧИД

1. Kim Gyu-ri

Single's Inferno 3 fans impressed by Kim Gyu-Ri after the women's game -  Dexerto

Тэрбээр "Single's Inferno" гуравдугаар бүлгийн хамгийн эхэнд танилцуулагдсан оролцогч билээ. Одоо 28 настай бөгөөд загвар өмсөгчөөр ажилладаг. Сургуульд сурч байхад нь түүнд загвар өмсөх санал анх ирсэн гэх бөгөөд тэр үеэс хойш тасралтгүй ажиллаж байгаа.  

2. Choi Hye-seon

Meet the Cast of Single's Inferno Season 3: A Complete List of Contestants

Тэрбээр өөрийгөө ихээхэн гэгээлэг, бас бусадтай нээлттэй харилцдаг хэмээн тодорхойлсон бөгөөд "Нарны гэрэл" шиг л хэмээн хүмүүс түүнийг дууддаг гэнэ. Өөрийн биеийн галбиртаа хамгийн дуртайгаас гадна булчинлаг, том биетэй залууст дуртай. Одоо 26 настай бөгөөд коллежийн оюутан. Түүнийг үзэгчид өнгөрөгч бүлгийн Nadine Lee-тэй төстэй хэмээн дүгнэсэн байдаг. Тэрээр Сөүлийн их сургуульд биоанагаахын шинжлэх ухааны чиглэлээр дадлага хийсэн бөгөөд "Silicon Valley"-ийн нэгэн стартап байгууллагад мөн онлайн дадлага хийж байгаа аж. Одоо EWHA эмэгтэйчүүдийн их сургуульд биоинформатик чиглэлээр сурч буй. 

3. An Min-young

Can't Wait Until Paradise? Get To Know The "Single's Inferno 3" Cast Now  Via Instagram - Koreaboo

Тэрээр өөрийгөө ихээхэн хөнгөн, зөөлөн бас гэрэлтсэн эерэг зан араншинтай хэмээн тодорхойлсон байдаг.  Одоо 26 настай бөгөөд пилати дасгалжуулагчаар ажилладаг. Мөн 2023 оны Miss Korea Busan болж байснаас гадна гольф тоглож, загвар өмсдөг байна. Түүгээр ч зогсохгүй өөрийн дасгалын студитэй бөгөөд менежерүүдээ удирдаж, ганцаарчилсан дасгал хөдөлгөөний зөвлөгөө хичээл ордог гэнэ. 

4. Yun Ha-jeong

Opinion: Single's Inferno season 3 plot twist is a step too far and pool  scenes need a trigger warning

Энэ бүлгийн хамгийн сонирхолтой оролцогчдын нэг. Түүний таалагдаж буй залуу руугаа хардаг харц нь энэ шоуны ярианы сэдвүүдийн нэг болоод байгаа юм. Тэрбээр ухаалаг бас бусдад сайн зөвлөгөө өгөх чадвартай бөгөөд шулуун шударга. Одоо 26 настай бөгөөд нэгэн эмнэлгийн хувцасны газар оффисын ажилтнаар ажилладаг.

5. Yu Si-eun

One contestant from 'Single's Inferno 3' gains attention for looking like  BLACKPINK's Jennie | allkpop

Өөрийгөө маш өхөөрдөм зан чанартай хэмээн дүгнэсэн түүнийг олон хүн BlackPink хамтлагийн Женнитэй төстэй хэмээн үзэгчид ихээхэн шуугилдсан. Тэрээр загвар өмсөгч бөгөөд хувцасны брэндүүдтэй хамтран ажилладаг. Одоо 27 настай. Тэр энэхүү шоунд оролцож буй Ха-Жонтой танилууд байж таарсан. Ха-Жоны найзынх нь эгч байсан бөгөөд энэ тухай анх нэг нэгнээ харахдаа хэлсэн байдаг. 

6. Cho Min-ji

Unveiling Episodes 4 and 5: Intriguing twists reshape the dynamics on 'Single's  Inferno 3' | allkpop

Тавдугаар дугаараас орж ирсэн шинэ оролцогч. Тэр хүмүүстэй хэрхэн сайн харилцаж, өөрийгөө илэрхийлэхээ маш сайн мэддэг. Тэрээр Ewha эмэгтэйчүүдийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурсан бөгөөд цаашлаад мэдээний хөтлөгч болохоор шийдэн, суралцаж байгаа аж. 


ШОУНЫ ЭРЭГТЭЙ ОРОЛЦОГЧИД

1. Choi Min-woo

Meet the Cast of Single's Inferno Season 3: A Complete List of Contestants

Түүний өндөр болоод өргөн мөр өөрийнх нь хамгийн сэтгэл татам хэсэг болохыг тэр хүлээн зөвшөөрсөн.Тэрбээр 24 настай бөгөөд оролцогчид дундаасаа хамгийн залуухан нь. 

2. Lee Gwan-hee

Meet Single's Inferno season 3 cast - Kim Gyu Ri, Lee Gwan Hee and more on  Instagram

Энэ бүлгийн алдартнуудын нэг гэж хэлж болно. Учир нь түүнийг анх гарч ирэхэд л хөтлөгчдийн нэг шууд таньж байсан билээ. Өөртөө итгэлтэйгээс гадна маш шулуун шуларга, шооч хөгжилтэй зан чанартай бөгөөд түүгээрээ ч үзэгчид дунд ихээхэн шуугиан тарьж буй. Одоо 36 настай бөгөөд LG Sakers багийн мэргэжлийн сагсан бөмбөгч. 

3. Son Won-ik

Why Hye-seon and Won-ik Might Choose Each Other In 'Single's Inferno 3'

Өөдрөг бас шударга зан чанартай хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрээр боксоор хичээллэх хоббитой аж. Одоо 31 настай бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлагч мэргэжлээр ажилладаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй тэрээр загвар өмсдөг бөгөөд YouTube дээр өөрийн хаягтай, түүндээ идэвхтэй бичлэг оруулдаг байна. 

4.  Yun Ha-bin

ชาวเน็ตสนใจ 'ยุนฮาบิน' Single's Inferno 3 หลังพบปรากฏตัวแสดงในซีรีส์ My  Demon

Энэхүү бүлгийн хамгийн нууцлаг оролцогчдын нэг гэж хэлж болно. Тэрээр ганц ч удаа хос болж Диваажин руу яваагүй байгаа бөгөөд ямар ажил эрхэлдэг нь нууц хэвээр байгаа. Жүжигчин байх гэсэн таамаглал гарсан бөгөөд зарим үзэгчид түүнийг My Demon цуврад дээрээс олж харсан хэмээжээ.

5. Park Min-kyu

Single's Inferno 3" Contestant Park Min Kyu Is The Green Flag Man We're All  Looking For - Koreaboo

Шоуны хамгийн өндөр, өргөн мөр цээжтэй, анхаарал татам дүр төрхтэй оролцогч гэгдэж буй. Тэрээр маш сайн сэлдэг бөгөөд дасгал хөдөлгөөн, бэлтгэл тогтмол хийдэг. Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын аврах багт зүтгэдэг бөгөөд цагдаагийн офицер. Одоо 34 настай.

6. Lee Jin-seok

Single's Inferno 3" Viewers Can't Get Enough Of Two Contestants' Unexpected  Friendship - Koreaboo

Өдөр тутам биеэ хөгжүүлэх дасгалаар хичээллэж, өөрийгөө анхаардаг тэрбээр хүмүүс ихэнхдээ түүнээс сүрддэг ч инээмсэглэхийг нь харахдаа шал өөр болдгийг хэлсэн байдаг. Тэрээр Өмнөд Солонгосын Дэгү хотноо кафе бейкери ажиллуулдаг. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд энэхүү бизнесийг эрхэлж байгаа бөгөөд хэд хэдэн салбартай гэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    7 цаг 56 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    8 цаг 4 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    8 цаг 11 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    12 цаг 27 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    13 цаг 2 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    14 цаг 21 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    14 цаг 30 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    15 цаг 6 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    15 цаг 13 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    15 цаг 24 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    15 цаг 53 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    16 цаг 13 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    16 цаг 21 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    16 цаг 42 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    16 цаг 44 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    16 цаг 51 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    17 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    17 цаг 39 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    18 цаг 43 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    19 цаг 38 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК