Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг үлгэр: Цуутын цагаагч гүү

2024-1-10
0
ЖИРГЭХ

Цуутын цагаагч гүү цолмон цоохор унага, далан хоёр ижил сүрэг,дархан хул азаргатайгаа үзэсгэлэнт ногоон хөндийдөө идээшлэн бэлчдэг байжээ.

Гэтэл нэгэн зун үзэсгэлэнт ногоон хөндий,өргөн тал нутагт нь ган гачиг болж өвс ногоо ургасангүй.Тэгэхээр нь цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг,дархан хул азаргатайгаа хамт нутгаасаа гарч гурван жилийн газар өвсний шимийг хөөн алсын аянд гарчээ.

Тэгж явсаар тэд өвс ногоо тэгширсэн үзэсгэлэнт нутагт ирцгээв.Тэд тэнд нутаглаж усны сайнаар умдаалж,өвсний сайныг идэж, хужрын сайныг долоон хөөцөлдөн тоглодог байлаа.Гэтэл тэрхүү голын хөвөөн дээр галууны долоон өндөг байсныг сүргийнхэн мэдэлгүй хага гишгэж орхижээ.

Тэр даруй цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг,дархан хул азаргандаа ийм нэгэн сануулга өгчээ. ”Одоохон эндээс явцгаая. Бид хүний нутагт дураараа ирж долоон цагаан өндгийг нь гишиглэн хөнөөлөө.

Тиймээс энэ нутгийнхан биднийг одоо дайснаа гэж үзэх болно.Тун удахгүй өглөөний мандах нарнаар шувуун сүрэг ирээд биднийг довтлон хөнөөх болно” гэв. Гэвч ижил сүрэг нь цуутын цагаагч гүүний үгэнд оролгүй бяцхан шувуудыг басамжлан дооглосоор зугаа цэнгэлээ үргэлжлүүлжээ.

Гэтэл маргааш өглөөний ургахын улаан нарнаар үнэхээр шувуун сүрэг ирж цуутын цагаагч гүүний далан хоёр ижил, дархан хул азаргыг нь тоншиж алаад дуусгажээ. Ганц цуутын цагаагч гүү л цолмон цоохор унагатайгаа амь гаран зугтжээ. Гэвч хорсож бухимдсан шувуун сүрэг эх хүү хоёрыг хөнөөх гээд бүслэн довтлохоо зогссонгүй.

Ингэснээр тэдний байлдах сум нь цөөрч зөвхөн нэг талаас нь харван довтлох болов. Хойд талаас нь довтлоход цуутын цагаагч гүү унагаа урд талдаа авч хамгаалав. Өмнө талаас нь довтлоход унагаа хойд талдаа авч хамгаалжээ.

Бухимдаж уурласан шувуун сүрэг дахин газрын доод талаар довтлон харвахад гүү унагаа газрын дээд талд гарган хамгаалав. Чанх дээрээс нь дайран довтлоход унагаа доороо оруулан хамгаалжээ. Ингэсээр шувуун сүрэг ч залхаж ядраад, сум зэвсэг нь ч элэгдэж дуусаад, цуутын цагаагч гүүг унагатай нь хамт орхиод буцжээ.

Цолмон цоохор унагаа эсэн мэнд авч үлдсэн цуутын цагаагч гүү гурван жилийн цаана байгаа нутгийн зүг буцахаар сарын газрыг өдрөөр өдрийн газрыг сараар товчлон явав. Гэтэл нэгэн өдөр цолмон цоохор унага ээжээсээ:

-Ээжээ,ээжээ таны биеэр нэг сарайж сэрийсэн энэ их зүйл чинь юу вэ?  гэж асууж гэнэ.

Цуутын цагаагч гүү хариуд нь:

-Харгана буттай давааг давахад шивээ үзүүртэй өвс л наалдаа биз дээ гэв. Гэтэл унага дахиад л:

-Ээжээ,ээжээ.Таны биеэс оргилж урсаад байгаа улаан улаан юм юу вэ? гэж асуув. Хариуд нь цуутын цагаагч гүү:

-Зостын улаан даваагаар давахад зосонд будагдсан улаан шавар наалдаа биз ээ гэжээ. Хэсэг явж байгаад унага дахиад л:

-Ээжээ,ээжээ товор товор явдалтай тэгшхэн цагаан хөл чинь юунд солбиж гуйваад байгаа юм бэ гэв.

-Хүү минь,газрын хол усны уртад ядраад тэр биз дээ гэв. Ийнхүү явсаар тэд нутгийн захад иржээ. Энэ үеэр цуутын цагаагч гүү шувуун сүргийн довтолгооноос олсон шархаа даахгүй удалгүй нас нөгчих нь гэдгээ ойлгоод сүүлчийн удаа унагандаа захиас үгээ хэлжээ:

-За хүү минь.Ар газраар битгий яваарай шуурга ихтэй учраас чоно эргээд байдаг юм шүү. Өвөр газар унтаж яваарай. Нөмөртэй дулаахан байдаг юм. Айлын үүдээр битгий гараарай. Хүүхэд нохой ээрээд явуулдаггүй юм.Тиймээс араар нь тойрч гараарай. Нүүсэн айлын буурин дээр битгийн хоноглоорой, зүү тэвнэ шорлоод цоо хатгачихаж мэднэ.

Ижил сүрэгтэйгээ явахдаа заавал захад нь идээшилж байгаарай. Харин ус ууж цангаагаа тайлах бол хамгийн түрүүнд орж байгаарай. Адууны сүүлд орвол эзэн нь зодож цохиод хэцүү байдаг юм. Харин дунд орвол дайрч өшиглөж алчих гээд амаргүй. Хүү минь ээжийнхээ булшин дээр гурван жил болоод ирээрэй. Ингэж захиад цуутын цагаагч гүү нас нөгцөжээ.

Цолмон цоохор унага ганцаар үлдээд ээжийнхээ захисныг мартчижээ. Ар газар унтахад нь салхи шуурга дааруулж чоно барьж идчих гээд амаргүй байлаа. Цолмон цоохор унага “Ээжийн минь захисан үг юутай үнэн билээ” хэмээн байн байн уйлсаар өвөр газар амгалан тайван унтаж амардаг болов.

Дараа нь цолмон цоохор унага айлын үүдээр гарч яваад хүүхдэд ноолуулж, нохойд хөөгдөн зүдэрчээ.Үүнээс хойш тэр айлын ар талаар сэмхэн тойрч гардаг болов. Ижил сүргийнхээ өмнө гараад ус уувал хамгийн тунгалаг сэрүүн усыг уух ажээ. Олон адууны сүүлд орж яваад нэг удаа эзэнд нь зодуулж нүдүүлэн золтой л бэртэж гэмтсэнгүй.

Тэгэхээр нь унага нуун нуун уйлсаар сүргийн голд ороод явтал тал талаас нь өшиглөж тийрч алчих гээд амар заяа үзүүлсэнгүй гэнэ. Ингээд унага ээжийнхээ үгийг эргэж нэг санаад ижил сүргийнхээ захад нь гарч үзвэл эзэн хүнд нь зодуулалгүй ижил сүрэгтээ өшиглүүлэлгүй өвсний шинийг идэж ая тааваараа явах болжээ.

Ээжийн минь хэлсэн үг юутай үнэн байж вэ гэж бодсоор унага толгойгоороо тоглож тоосноосоо бусагасаар гурван жилийн нүүр үзэв. Цолмон цоохор унага ачит эхийнхээ булшин дээр очих цаг болсныг мэдээд газрын холыг тэмцэн зүтгэсээр зорин иржээ.

Гэтэл унасан газар нь бал бурам ургасан байлаа. Түүнийг нь идээд нарлан тонгочиж байтал нэгэн мэргэн хөвгүүн тааралджээ. Тэр хүү унаганаас:

-Чи миний хүлэг мөн үү?  Хэмээн асуув.Хариуд нь унага:

-Чи миний эзэн мөн үү? Хэмээн асуужээ.Хүү:

-Би чиний эзэн мөн билээ гэхэд унага:

-Тэгвэл чи намайг барьж ав.Тэгээд би уулыг тал болтол,талыг там болтол бусгая гэв.

Эрэмгий мэргэн хүү хээрийн салхинаас өөр зүйл нуруун дээрээ гаргаж үзээгүй Цолмон цоохор унагыг барьж аваад мөнгөн тоногоор чимэглэв. Тэгээд уулыг тал болтол талыг там болтол бусгасан унагыг номхотгож авав. Ингэж эзэн нь морио таньж морь нь эзнээ таньснаар унага айх аюулгүй амар сайхан амьдрах болжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    7 цаг 56 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    8 цаг 4 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    8 цаг 10 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    12 цаг 27 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    13 цаг 1 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    14 цаг 20 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    14 цаг 29 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    15 цаг 5 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    15 цаг 12 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    15 цаг 24 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    15 цаг 52 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    16 цаг 12 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    16 цаг 20 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    16 цаг 41 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    16 цаг 44 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    16 цаг 51 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    17 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    17 цаг 38 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    18 цаг 42 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    19 цаг 37 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК