Хятадын BetaVolt стартап компани ухаалаг гар утсаа цэнэглэх шаардлагагүйгээр 50 жилийн турш ашиглах боломжтой цөмийн батарей бүтээснээ зарлав. Дэлхийн анхны жижигрүүлсэн атомын энергийн систем гэж нэрлэгдсэн энэхүү шинэлэг технологи нь зоосноос жижигхэн модулиудад шахсан 63 цөмийн изотооос бүрддэг ажээ.
Betavolt нь батерей нь өдөрт 8.64 джоуль, жилд 3,153 джоуль үйлдвэрлэдэг гэж мэдэгджээ. Хэд хэдэн ийм батерейг хэрэглээнээс хамааран цуваа болон зэрэгцээ ашиглаж болно. Тус компани ирэх жил 1 ваттын батерей гаргаж, цаашдын давталтаараа энэ утгыг сайжруулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Л.Сайнаа