Бельгийн цагдаа нар Антверпен хотын подвалаас Пикассо, Шагал нарын хулгайд алдагдсан уран зургуудыг олсон гэж орон нутгийн эрх баригчид мягмар гарагт хэлээд, урлагийн бүтээлүүд урьдын адил хавгалалтын горим сайтай хэвээр байгаа гэж мэдэгдэв.
Пикассогийн "Тете", Шагалын "L'homme en prière" зэрэг зургуудыг 2010 онд Израилийн Тель-Авив хотын урлаг цуглуулагчаас үл таних этгээдүүд хулгайлсан юм. Эдгээр бүтээлүүд нийтдээ 900 мянган ам.долларын үнэд хүрэх аж.
Эдгээрийн хамтаар тухайн үед 680 мянган ам.долларын үнэт эдлэл мөн хулгайлагдсан боловч олдоогүй байна. Бельгийн нэгэн иргэн тус хоёр урлагийн бүтээлийг худалдаанд гаргах гэж байна гэж эх сурвалж мэдээлсний дагуу орон нутгийн цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн нь энэ ажээ. Орон нутгийн прокурорын мэдээлснээр гол сэжигтнийг баривчилсан гэнэ.
Л.Сайнаа