Нэрт жүжигчин, тамирчин Арнольд Шварцнеггер Германд ирэхдээ бараагаа мэдүүлээгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж Мюнхений Гаалийн газрын хэвлэлийн ажилтан CNN-д Лхагва гарагт мэдэгдэв.
“Тэр бараагаа мэдүүлээгүй. Европын холбооны бусад орнуудаас худалдаж авсан бүтээгдэхүүнийг хилээр давуулахдаа бусад хүмүүс ч энэ үйл явцыг ойлгоосой" гэж хэвлэлийн ажилтан Томас Майстер хэлэв. Калифорнийн амбан захирагч асан, кино одыг хоёр цаг гаруй саатуулсны дараа сулласан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тухайн зүйл нь Швейцарийн тансаг зэрэглэлийн "Audemars Piguet" брэндийн цаг байсан гэнэ. Шварцнеггерээс мэдүүлгийн маягт бөглөхийг огт асуугаагүй бөгөөд тэрбээр гаалийн ажилтнуудын асуулт бүрт үнэнчээр хариулсан гэж эх сурвалж хэлэв.
Л.Сайнаа