Одоогоос 44 жилийн өмнө буюу 1979 оны зургадугаар сард нэгэн хүн Англи дахь номын сангаас ном авчээ. Хачирхалтай нь тэр зээлсэн номоо саяхан эргүүлэн тушаасан гэнэ.
Тодруулбал, Эссексийн номын сангийн үйлчилгээ Инстаграм хуудсандаа нэгэн үйлчлүүлэгч Жон Уитлийн "Агуу Ерөнхий сайдууд" номыг Маннингтри номын санд буцааж өгсөн гэдгийг онцолжээ.
Уг ном 1979 оны зургадугаар сарын 30-нд буцаж ирэх ёстой байв. Хугацаа хэтэрсэн буцаан олголтод торгууль ногдуулсан эсэх нь тодорхойгүй байгаа ч Эссексийн номын сангийн систем 2018 онд уг хүн хугацаа хэтэрсэн торгуулийн төлбөрт 442 мянган ам.долларын өртэй болохыг тогтоожээ. Харин энэ тоо өдгөө 486.200 ам.доллар болсон байх учиртай гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)