"Баавгай болохсон” уран сайхны киног нэгдүгээр сарын эхний 10 хоногт 31 мянган хүн үзжээ. Тус киноны тухайд, “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино өнгөрөгч оны тавдугаар сарын 21-ны өдөр Hibernate Каннд албан ёсоор нээлтээ хийж, Монголын уран бүтээлчид анх удаа Каннын улаан хивсэн дээгүүр алхсан билээ. Мөн үүнээс хойш олон улсын кино наадмуудад амжилт үзүүлсээр байгаа юм.
Сэтгэгдэл (2)